Гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Түгээх    
2018-06-14 15:12:07 - Улс төр

chuulganУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.

Д.Хаянхярваа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд суугаагүй цаг ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татна хэмээн заажээ.

С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Дээрх хуулийн төслүүдэд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах заалт байхад Дэгийн тухай хуульд нэмэлт заалт оруулах шаардлагагүй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын гишүүн хурал тасалсан тохиолдолд ял, шийтгэл ногдуулах асуудлыг Эрүүгийн хуулиар, бусдын өмнөөс кноп дарах асуудлыг  Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Үндсэн хуульд заасан гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй” гэлээ.

Энгийн төрийн албан хаагч гурван удаа ажлаасаа хоцроход л халагддаг. Тиймээс төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүдэд мөн хариуцлага тооцох асуудлыг ярих шаардлагатай тул хуулийн төслийг дэмжиж буйгаа Ж.Мөнхбат, Ж.Энхбаяр, М.Билэгт нарын гишүүд хэлэв.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (150.129.140.100)
2018-06-14 18:08:24
Eguulen tatah gj haanahiin mongol hel ve

Бусдын кнопт гар хүрвэл.. (202.179.31.23)
2018-06-14 15:27:08
Бусдын кнопыг дарсан нөхцөлд УИХ-ын гишүүнээс шууд эргүүлэн татдаг хууль хэрэгтэй байна.

зочин (103.9.90.51)
2018-06-14 15:18:49
Дэмжиж байна. хариуцлагыг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй, Үндсэн хууль ярьж хариуцлагаас мултрах гэсэн увайгүй байдал гаргах та нарыг тэнэг харагдуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 18:44:17 - Хууль
Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
2018-06-19 18:14:58 - Шар
Австралид дэлхийн хамгийн хөгшин орангутан үхжээ
2018-06-19 17:32:30 - Орон нутаг
Аянгад цохиулж нас баржээ
2018-06-19 17:16:42 - Эдийн засаг
"Нүүрстэй" төслийн нүүрс сайн чанарынх болохыг тогтоожээ
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-19 16:31:14 - Энтертайнмент
С.Жаргалсүрэн: Ажилладаг газар маань хаалгаа барьсныг би “боломж” гэж харсан
2018-06-19 16:23:21 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна
2018-06-19 16:19:51 - Энтертайнмент
Ялалтад хүрэх зам
2018-06-19 16:11:40 - Нийслэл
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 2020 онд Сөүл хотод болно
2018-06-19 16:05:10 - Технологи
А.Баттамир: Дата хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болоод байна
2018-06-19 15:37:54 - Боловсрол
“Мэргэжил сурталчлах” өдөрлөг боллоо
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-19 15:12:53 - Шар
Т.Баясгалан: МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зоригийн амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй