Ерөнхийлөгч Х.Баттулга: Даян дэлхийд амар амгалан орштугай

Түгээх    
2018-06-14 17:51:12 - Нийслэл

presidentМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын эхэнд “Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 26 улсын цэргийн баг, бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын 16 дахь удаагийн хамтарсан сургуулийг албан ёсоор нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Энхийг сахиулагчид аа,

Дайчид аа, офицер, ахлагч, генералууд аа

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо

Та бүхний амрыг эрж, Монголд тавтай морилохыг хүсье.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшлүүдэд хүрч байжээ. Олон зууны тэртээ монголчууд евроазийг бараг бүхэлд нь хамарсан амар амгаланг тогтоон сахиулж, орчин үеийн ертөнцийн суурийг цутгаж явсан юм.

Монголын амар амгалангийн жилүүдэд евроазийг дамнасан худалдааны сүлжээ сэргэж, улс хоорондын өртөө, шуудан харилцаа тогтож, соёл мэдлэгийн солилцоо нэн эрчимтэй явагддаг байлаа. Чухам энэ үест худалдаа болон банк, буухиа шуудангийн инновациуд дэлгэрч, өрнө дорнын технологи мэдлэгийн солилцоо өргөжиж, улс хоорондын харилцааг илүү шуурхай, илүү үр дүнтэй болгож байсныг эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан.

Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс.

Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг.

Монголчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүд хаалгыг өнөөдөр эхэлж байгаа 16 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуулилт анхлан нээснийг энд би нэхэн сануулж байна.

“Хааны эрэлд” олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхитай болсон юм.

Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлдэг “Хааны эрэлд” сургуулилтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн албан хаагчид аа, энэ сургуулилтад оролцуулсан бүх улс орнуудын удирдлагад Та бүхнээр дамжуулан талархал илэрхийлье.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлхэн байдгийг дашрамд илэрхийлье.

Хааны эрэлд олон улсын сургуулилтад амжилт хүсье.

Даян дэлхийд амар амгалан орштугай” гэв.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр албан ёсоор эхэлж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургууль 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшиж байжээ.

Харин энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсаар ирсэн юм.

Эдгээрээс хамрах хүрээ, ач холбогдлын хувьд хамгийн томоохон сургууль болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ

president

president

president

president

president

president

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

зочин (202.131.243.190)
2018-06-15 17:05:10
жанжин штабын дарга ямар сонин ёслоо вэ арайч дээ хацар дээрээ гар нь явж байхын доод албан тушаалын хүн ингэсэн бол яаж сүржигнэх бол цэрэгжилт ийм л бна дарга нар үлгэр дууриалтай байх ёстой юм биш үү.Манай ерөнхийлөгч мундаг байна.Юм юманд идэвхитэй шүү. Сайд нь ногоон хувцасаа өмсөх нь яасын болдоо цэргийн биш хүмүүс сайд болох ер нь дэмий гэдэг нь харагдаж л байна.

Huga (71.202.179.200)
2018-06-15 02:00:40
Baahan tank yarichihaad soliotoi pizda

Зочин (112.72.14.161)
2018-06-14 23:00:22
Хуцаадай монгол ялан пазда

Mongol (66.181.161.103)
2018-06-14 22:59:56
Saihan medee bnaa eh oron er tseregtei uls shuu bid odoonoos harin agaariin tseregt hurungu oruulmaar bnaa erunhiilugchee busdaar manaih bol huchtei armitai uls shuu dee 80jiliin umnu orostoi niilj hyatadiig chuluulj yavsan armi shuu ontsgoi hiliin tsereg zevsegt huchin mandan badrag !

Зочин (66.181.160.54)
2018-06-14 21:58:50
107,77,173,12 Чинийхээр бол Хятадад заавал уриулж залуулж очих уу? Их юманд санаа зовж дээ чи.Харин ч их юм хийх хүн дээ 65 гага гай болоод байгаа болохоос.Наад хүнийг чинь томилогдохоос өмнө Миеэ ба түүний ноход аль хэдийн хужаад нутаг орноо өгөхөөр тохироод наймаацчихсан байсан.Хэрэв ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэлгэр хүний талд гарсан бол Монгол улсын хувь заяа өдийд эвгүйтцэн л байх байсан болов уу!!!

Тод (64.119.19.152)
2018-06-14 21:51:21
Төмөр замаас цүдийтлээ цохиж аваад төрийн толгойд гарчихаад амар амгалан байх тухай лозун хэлээд зогсож байдаг. Монгол орон ямар нийгмийг байгуулаад байна вэ? Хулгай сайн хийвэл над шиг Ерөнхийлч болно шүү гээд сурталчлаад байгаа ч юм шиг. Өсвөр үе харж л байгаа даа. Яаж хүн чанартай байх вэ? нийгэмдээ юу бүтээх вэ? гэж сэтгэхийн оронд яаж Женко шиг Монголын өөдтэй өнгөтэй үйлдвэрүүдийг авах вэ? яаж төрөөс мөнгийг нь хусах вэ? гээд толгойгоо гашилгаад сууж байгаа, зарим нэг нь болчимгүй бодлоосоо болоод гэмт хэргийн босгон дээр зогсож байгаа залуучууд байж л байгаа даа. Шунал тачааландаа идэгдсэн хулгайчуудын хар мөрөө гэж...

Зочин (107.77.173.12)
2018-06-14 21:06:47
Нөгөө нарийн төмөр замаар орж ирэх гэж байгаа хужаагийн танкнуудаа сая БНХАУ-д урилга заллагагүй доншуучилж явахдаа харав уу,хаахнуур байх юм бэ дээ?

Зочин (112.72.14.161)
2018-06-14 19:45:05
Монгол ялан пиддаа

Мөнгөө авий. (103.26.193.211)
2018-06-14 19:17:37
Офшороос 17 тэрбум доллар аа авчирч өрөө дараач ээ. Энэ мөнгөөр хятадын өрийг эхлээд төлөе өө. Тэгэхгүй бол өрөө нэхээд цэрэг оружлах гээд байга шү.

эби (202.9.47.177)
2018-06-14 18:46:55
муу пиздаа минь БХ-ын сайд юм бол иим үйл ажиллагаанд цэрэг армийн хувцсаа өмсөөчээ

zochin (77.136.16.138)
2018-06-14 18:46:39
zangia zvvsen ni ontsgvi bn .nodnin podvolk umssun baisan ni jinhene gadnii tsereg ersiig ogshiij baisan .

Зочин (202.179.31.9)
2018-06-14 18:45:36
Энд коммент бичигсэд хар энергээр цэнэглэдсэн ерөнхийлөгчийн сонгуулийн шок нь гараагүй хүмүүс байдаг юм уу тэ

Зочин (202.179.31.9)
2018-06-14 18:45:36
Энд коммент бичигсэд хар энергээр цэнэглэдсэн ерөнхийлөгчийн сонгуулийн шок нь гараагүй хүмүүс байдаг юм уу тэ

Зочин (122.201.21.107)
2018-06-14 18:32:42
ХУЦААД ХУДЛАА ШОУДАЖ БАЙХИЙН ОРОНД ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ УРВАГЧАА БАРИВЧЛААЧ МАШ НОТОЙ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ! МОНГОЛЫГ ЗАРСАН ЛУЙВАРЧИН

Зочин (122.201.21.107)
2018-06-14 18:32:25
ХУЦААД ХУДЛАА ШОУДАЖ БАЙХИЙН ОРОНД ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ УРВАГЧАА БАРИВЧЛААЧ МАШ НОТОЙ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ! МОНГОЛЫГ ЗАРСАН ЛУЙВАРЧИН

Зочин (122.201.21.107)
2018-06-14 18:32:25
ХУЦААД ХУДЛАА ШОУДАЖ БАЙХИЙН ОРОНД ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ УРВАГЧАА БАРИВЧЛААЧ МАШ НОТОЙ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ! МОНГОЛЫГ ЗАРСАН ЛУЙВАРЧИН

Зочин (122.201.21.147)
2018-06-14 18:06:19
Judo.ru site uruu orood uzeerei chamaig muu judochin gesen baina Lee judogiin buhiin holboonoos

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА