САЙН МЭДЭЭ: Улаан Цутгалан урсаж эхэлжээ

Түгээх    
2018-06-18 12:40:58 - Орон нутаг

Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалан урсахаа больсон талаар өмнө бид мэдээлж байсан билээ.  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум энэ жил хур бороо багатай, байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдсанаас болж Улаан Цутгалан тасарч урсахгүй байгаа талаар тус сумын Засаг дарга М.Жамъяаншарав бидэнд мэдээлэл өгч байсан. Тэрбээр “Ер нь сүүлийн жилүүдэд яг өдийд ингэж тасарчхаад байгаа юм. Таван сарын 20-д гараад бороо хур элбэгшээд ирэхээр хэвийн болдог. Энэ жил бороо орох тун дургүй байна. Ганц хоёр дуслахаар үүлээ салхиараа хөөчхөөд хүйтрээд, чийг өгч чадахгүй байна. Жаахан л бороо орчих юм бол нэг хоногийн дараа л Улаан Цутгалан хүрээд ирдэг юм” гэсэн.

Өнгөрсөн өдрүүдэд  Бат-Өлзий суманд хур бороо орж Улаан Цутгалан амь орж урсаж эхэлжээ. Одоогоор хүрхрээний ус бага бууж байна, дахин хур бороо орвол урьд жилүүдийнх шигээ урсах байх гэж нутгийн иргэд мэдээллээ. 24 метрийн өндрөөс буух Улаан Цутгалангийн хүрхрээг зуны дэлгэр цагт гадаад, дотоодын жуулчид ихээр зорьж очдог монгол орны үзэсгэлэнт газруудын нэг юм. Байгал цаг уурын өөрчлөлтөөс болж уг хүрхрээ жил бүрийн хавар тасарч хур бороо орсны дараа усаар тэжээгдэн дахин урсдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд давтагдаж байгаа.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Зочин (202.21.126.30)
2018-06-19 09:18:24
Алтны уурхайнуудыг хаахгүй бол Монгол эх орон минь усгүй болох нь. Дэлхийн дулаарал явагдаж байгаа өнөө цагт алтны уурхай дээр нь нэмэгдэж, хамаг ус гол мөрнийг ширгээж дуусгах нь... Төр засаг алтны уурхайг хаагаач ээ

Зочин (202.9.40.218)
2018-06-18 22:32:58
бороогүй ч шуугин бууг хурай хурай

Зочин (202.131.233.10)
2018-06-18 17:28:36
Уул уурхайгаас л болохгүй юу худлаа байгал руу чихээд бай

zochin (202.9.41.38)
2018-06-18 16:30:28
баярлалаа.бурхан минь

САНАЛ (202.179.25.63)
2018-06-18 15:09:48
БАТӨЛЗИЙ СУМЫН ОРХОНЫ ЭХ БОЛОН САЛБАР ГОЛУУДЫН ХӨНДИЙД АЛТНЫ КОМПАНИУДЫГ ХААМААР БАЙГАА ЮМ ТЭД ОДОО БОЛОО ЮМ БИШҮҮ ЭДНЭЭС БОЛЖ БАЙГАЛ АМЬ ТАСАРААД БАЙНА

Зочин (202.55.191.130)
2018-06-18 14:34:12
Emneh nam tasalsniig manai nam sergeej baina. Ymar ve?

Z (66.181.161.27)
2018-06-18 14:05:44
Good

зочин (112.72.14.203)
2018-06-18 13:30:02
Хурай хурай баян хангай минь

Zochin (64.119.25.18)
2018-06-18 13:09:03
Deer ued boroogui bol tasardag l baisan shuu dee. Ix xudlaa yarisan ulsuud baix yum.

Зочин (103.9.90.98)
2018-06-18 13:04:52
баян хангай мн тэнэг монголчуудыг мн өршөөж хайрлаарай

Зочин (59.153.87.18)
2018-06-18 13:04:30
zovlontoi aimaar zamaar segschuulj yavj arai gej zoryj uzuuleh yum ny ene l baisan yum uu

зочин (202.179.31.59)
2018-06-18 13:02:04
ашгүй дээ.

зочин (218.255.85.137)
2018-06-18 13:01:59
дээр үед бороогүй ч шуугин бууж л байдаг байсан.Өөрсдийгөө хамгаалаад шааж өх юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй