Нисэх-Яармагийн замд шинээр тарьсан моддоос нэгийг ч буцаан сугалж аваагүй гэв

Түгээх    
2018-06-21 08:30:21 - Нийслэл

-ЗӨВ ТЕХНОЛОГИОР СУУЛГААД, АРЧИЛГААГ НЬ САЙН ХИЙВЭЛ
БҮГД УРГАНА, ҮГҮЙ БОЛ БҮГД ҮХНЭ-

Өнөөдөр нийслэл хотын хаа сайгүй 2-3 метрийн өндөртэй нарс моддыг уулнаас авч ирэн суулгах болсон. Мэдээж ууланд 20-30 жил ургаж томорсон тэдгээр моддыг Улаанбаатарт нутагшуулна гэдэг амаргүй. Хөрөнгө зардлаас эхлээд олон бэрхшээл тулгардаг.

Сүүлийн жилүүдэд уулнаас мод авчирч, хот суурин газрыг ногооруулахад ашиглаж буй нь цаг хугацаа хэмнэдэг, том мод учраас амархан ногоон харагдуулна гэсэн онол хэрэгжиж байна. Энэ нь том хэмжээний бортогонд хийгээд түүнтэй нь авчраад тарьдаг технологи.

Манайд ногоон байгууламжийн ажил 20-30 жил хаягдсан учраас түүнийг нөхөж гүйцэж чадахгүй байна. Саяын жишгийн дагуу модоо ургуулаад, бойжуулах талбай руу шилжүүлээд хүлээе гэхээр дахиад 5-6 жил болдог байна. Тэрийг л хялбарчлах гээд уулнаас мод авчраад байдаг ажээ.

“Улаанбаатарт ойролцоогоор 5000 гаруй том нарс шилжүүлээд ургуулчихвал хотын төвийн бүх гудамж өвөл, зунгүй ногоон харагдана” гэсэн ярианы үүднээс энэ хавар уулнаас авч ирсэн моддыг маш сайн суулгасан. Харин бөөн ажил болж, хөрөнгө хүч хаяж, олон нарс суулгахад хоёроос гурван жилийн дараа  хатаж, хорчийгоод Улаанбаатарын гудамжаар дүүрэн баахан нарс моддын оршуулга болчихгүй байх гэсэн баталгааг хэн өгөх вэ гэдэг асуудал тулгарсан.

Хатуу, чулуулаг хөрстэй Улаанбаатарын гудамжинд тун өнгөцхөн суулгаж байгаа эдгээр нарс моддын үндэс нь газрын гүн рүү гүнзгий хаван ургах биологийн нөхцөл боломж аль хэр байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж тогтоосон юм болов уу, эдгээрийг хариуцан суулгуулж байгаа хүмүүсийн дотор жинхэнэ ойн мэргэжилтэн, хотын дендрологич хэд байгаа бол гэдэг эргэлзээтэй.

Улаанбаатар хотын дендрологич асан профессор Б.Чимид  “Улаанбаатар хотын төв гудамжинд байгаа моддыг анх уулнаас авчирч тарьсныг нь би сайн мэднэ. Хамгийн гол нь зөв технологиор авчирч суулгаад, арчилгааг нь сайн хийвэл бүгд ургана. Арчлахгүй бол бүгд үхнэ” гэж хэлж байсан удаатай.

Энэ үүднээс уулнаас авч ирэн суулгаж буй модод ихээхэн хэл ам, дуулиан шуугианы гол бай болоод удаж буй. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Нисэх, Яармагийн чиглэлд суулгаад удаагүй модод хатаж гандаад, буцаагаад хураан ачиж байна гэсэн мэдээлэл тархсан юм.

Бид энэхүү мэдээллийн дагуу бодит сурвалжлахыг зорилоо. Хамгийн түрүүнд Нийслэлийн захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс дараах зүйлийг тодрууллаа.

“Нисэх яармагийн зам дахь моддын суулгацын ажлыг өчигдөр гүйцэтгэж дууслаа. Өнөөдрийн байдлаар  нэг ч ширхэг суулгац мод үхэж, хатаагүй байна. Тавдугаар сараас эхлээд өдөр бүр услалтын ажил хийгдэж байна. Суулгасан компани нь үүнийг хариуцаж байгаа. Бид өдөр бүр хяналт шалгалтын ажлаа хийж байна.

Яармагийн гүүрээс нисэх хүртэл нийт 1253 мод суулгасан. Ирэх намар замын урд талд мод суулгах ажил үргэлжилнэ. Бид энэхүү мод суулгах ажлыг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтраад хийж байна. Хүмүүс торхтой нь суулгалаа гэх шүүмжлэл их ярьж байна. Угаасаа торхтой нь суулгах ёстой байдаг юм” гэсэн хариулт өгсөн юм.

Түүнчлэн Нисэх, Яармагийн замд суулгасан гэх 1253 модны хатсан, үхсэнийг нь ачсан эсэхийг сурвалжилж бодит байдлыг харахаар очиход нэг ч мод байрнаасаа хөдлөөгүй байлаа. Зарим модны хөрсний үндсэнд усалсан гэмээр шинж тэмдэг бүхий өчүүхэн жаахан чийг халуун наранд хатаж амжаагүй харагдаж байв. Мөн бид тухайн үед Хүннү их дэлгүүрийн урдуур явган хүний замаар зорчиж явсан иргэдээс хатаж шарласан моддыг булгалаж ачсан эсэхийг тодруулахад “нэг ч мод сугалж ачихыг хараагүй” гэдгээ хэлж байлаа.

Энэ талаар иргэн н.Батчулуун хэлэхдээ  “Би энэ “Вива сити” хороололд амьдардаг юм. Энэ өндөр ногоон моддыг тарьж суулгасан нь сайхан л байна. Ойрын үед буцааж авч явсныг нь ер хараагүй. Хааяа нэг усалж байгаа харагддаг л юм. Өдөр болгон хараагүй юм байна” гэлээ.

Ямартай ч уулнаас авч ирж оршуулсан гэх эдгээр модод хоёр гурван жилийн дараа хэрхэн ургаж нахиалахыг цаг хугацаа харуулах биз ээ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Үнэнүү (219.142.99.4)
2018-06-21 13:35:24
Намар арчилгаа хийх хэрэгтэйшд. Намар, хаврын арчилгаагаа олигтой хийчихвэл угнь болохгүй ч юмгүйлдээ. Манай мангарууд намар мол байтугайгаа мартчихаад улстөржөөд сууж бдаг

Үнэнүү (219.142.99.4)
2018-06-21 13:35:19
Намар арчилгаа хийх хэрэгтэйшд. Намар, хаврын арчилгаагаа олигтой хийчихвэл угнь болохгүй ч юмгүйлдээ. Манай мангарууд намар мол байтугайгаа мартчихаад улстөржөөд сууж бдаг

иргэн (112.72.14.106)
2018-06-21 12:25:47
УБ ХОТЫН ХӨРСӨНД НАРС МОД ТОХИРОХГУЙ ТУЛ УРГАХГУЙ

иргэн (112.72.14.106)
2018-06-21 12:22:44
3-4 ЖИЛИЙН ӨМНӨ ЦИРКИЙН ХОЙД ХЭСГЭЭР ТАРЬСАН НАРС БҮГД ХАТАЖ ХОРЧИЙГООД ҮХЛЭЭ.

Kub (27.123.214.93)
2018-06-21 12:03:58
Uul ni tsuun toony modyg avch ireed nutagshuulj urguulakh turshiltyg khiigeed ur duntei bolbol tarikh yostoi yum bga yum ...

Kub (27.123.214.93)
2018-06-21 11:52:40
Uul ni tsuun toony modyg avch ireed nutagshuulj urguulakh turshiltyg khiigeed ur duntei bolbol tarikh yostoi yum bga yum ...

Зочин (27.123.214.93)
2018-06-21 11:51:15
Ulaanbaatar khot guigeed yavchikhguigees khoish khugatsaa aldana gej yuu yariad baigaa yum boldoo. Bi baikhdaa ... geed l tom tom baakh gesen yumnuudyn khiij baigaa ajil.

luivarchidaa (66.181.174.4)
2018-06-21 11:26:17
yaaaaaagaaaaaad ch urgahgui undesiin orooson taaran shuuutai myandsan utasnuudaaa avaagui shuud torhtoi chigeer ni gazard 50sm uhsan bolood suulgaad 4 ni TALAAS NI tulchij baigaa um zugeer l ungaahguigeer ene zugeer hairsan saihan mod daraa jil bugd urgahgui ter yed ni hariutslaga tootsoh geheer suuglasan humuus ni buruutai geed bolj idsen uusanuud ni gedsee ileed tsaashaa haraad suuna. yadaj uuliin modiig uuland ni uldeegeesei uhej hevsen luivarchidaa. urgahgui bolohgui umiig mongonii hucher ingej hiigeed butku sht dee. baigal orchin lus savdaguud buten yeir chini haraana daaa harj baigaarai

Зочин (103.9.90.130)
2018-06-21 10:48:39
Улаанбаатар хотын ерөнхий дендэрлогич Чимид гэж зальтай худалч хүн Гантөмөр менежерийг тархидсан байх нь хятадаас саваа хэлбэрт мод гээд 2008 онд баахан суулгасан одоо харагдахгүй л байгаа ийм худалч хулгайч хүмүүс цаг хожоод хүн хуураад л байгаа нийгэм дээ

зочин (66.181.179.212)
2018-06-21 10:20:40
Би саяхан тэр хавиар явсан замын хойт талын нарс сайн ургаж байгаа эсэхийг бол мэдэхгүй.Шинээр ургасан хуучинаараа байгаа нь бүү мэд Харин замын урьд талын улиас бургас бол ер нь сайн ургах шинжтэй бүгд ногоорсон харагдсан.Үрслэг суулгаа биз дээ.Нарийхан л харагдаж байсан.10-д жилийн өмнө тэр Чимид гэдэг хүнээс энэ яармагийн замд тарьсан нарс ургахуу гэхэд шууд л ургахгүй гэж хариулж байсан юм даа.За даа цаг хугацаа харуулна биз дээ

Зочин (27.123.212.142)
2018-06-21 10:13:02
Ulaanbaatart nars urgahgui. Zugeer l business

Өхрохотод (66.181.182.35)
2018-06-21 09:37:57
Хотод ойр модыг хүчээр зодож өдөр бүр услаад 3 _4 жил л болно тэгээд үхдэг жамтай Яг л улс төриин сонгууль шигээ богино настай шоу

Зочин (202.70.41.102)
2018-06-21 09:23:44
Энэ мод ургахгүй шүү дээ мэргэжлийн хүмүүс дуугар. 3 жил арчилаад үхэхээр нь нийслэлд шүилжүүлнэ тэгээд дуусаа. Хариуцлдага тооцох гэхээр бид арчилж тордоод нийслэл сайхнаар нь өгсөн бидэнд хамаагүй энэ бизнес ажиллагааг боль оо

Зочин (27.123.214.87)
2018-06-21 09:21:46
Мод тарьж арчилхаас залхуурсан нүд хуурсан мөнгө идсэн ажил даа. Хоёр гурван жилийн дараа хариуцлага тооцох хүмүүс нь алга болсон байна

Зочин (66.181.177.90)
2018-06-21 08:54:21
Анх тарьсан өдрөөс нь тэ-нэг оркууд баллаад хаях вий дээ гд бас давхар харж явдаг блаа. Моддыг эвдэлж сүйтгэсэн гх шинж тэмдэг 1 модон дээр л харагдсах, голоороо хугарсан бөгөөд хугарсан дээд хэсэг нь бхгүй бсан. Үүнээс бусад нь хэвийн бж зхримдаа хүмүүс хажуугаар алхаж салхилж бхтай хүртэл таардаг боллоо. Сайхан бгаа шүү, зарим үед үнэр нь их хүчтэй үнэртдэг юм билээ, үнэхээр гоё үнэр!

зочин (202.179.27.93)
2018-06-21 08:52:57
ХАЙРАН САЙХАН МОДОД ХАЙРАН МӨНГӨ

Зочин (66.181.177.90)
2018-06-21 08:45:30
Bi odor bur salhilj yavdag, 1 modyg goloor ni hugalsan bsn ba margaash ni yavahad bhgui bsan. Uuniig es tootsvol minii alhdag hesegt modod buren bgaa. Uslahaas gadna havar ih salhind hazaij, tulguur bi hugarsan moddyg erdoo 1-2 honogt tulguuryg ni solison bsan shuu. Edgeer modod tarisnaas hoish zam daguu salhilah durtai bolood bn, uner ni ih goyo

зочин (103.26.195.23)
2018-06-21 08:44:12
Одоо энэ тарисан нарс эхэнх нь шарлаад шилмүс нь хатсан байна Чимэд гуай л нутгийн дүү Т.Гантөмөртэйгээ нийлээд зохиод байгаа Гантөмрийг буухад хамт бараг бүгд буух байх тэр үед юу гэх болдоо ядахнаа шилмүүсийг нь норгоод угаагаад өгөхгүй юм пад хар утаа тэгээд л нэмээд байх юм өөрсдөд нь ашигтай бол үлдэц нь хамаагүй л юм шиг байна Чимэд өөрөө байхдаа хийгээгүй байж хүний гараар могой бариад л шоудаад байх юм аль эсвэл хятад мод шахаад олиггүй амьтан зөвлөх нэрээр зөндөө л эдлээ хахаж үхэвдээ

Туул (64.119.20.135)
2018-06-21 08:35:54
Нарс модыг 3-4 жил л ногооноороо бна тэгээд л гандаж шарлана гэж ярих юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-18 17:57:07 - Нийслэл
ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо
2018-09-18 17:32:30 - Шар
Эртний театрыг нураах үеэр сая еврогийн үнэ бүхий алтан зоос олджээ
2018-09-18 16:37:15 - Нийслэл
Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно
2018-09-18 16:36:34 - Байгаль Орчин
Улаанбаатарын ногоон бүсээс энэ онд самар түүхийг хоригложээ
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 15:53:40 - Гадаад
Газар дундын тэнгист ОХУ-ын 14 цэргийн албан хаагчтай “Ил-20” онгоц алга болжээ
2018-09-18 15:47:35 - Эдийн засаг
ЕСБХБ жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрөө Mонголд эхлүүлж байна
2018-09-18 15:36:02 - Орон нутаг
Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-09-18 15:08:33 - Шар
Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
2018-09-18 14:39:31 - Эдийн засаг
“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...
2018-09-18 13:30:31 - Нийслэл
Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа
2018-09-18 13:26:19 - Нийслэл
Нэгдүгээр сургуулийн уулзвар дахь зогсоолыг зорчих хэсэг болгов
2018-09-18 12:55:23 - Эрүүл мэнд
Нобелийн шагналт, нэрт эрдэмтэн Эдвард Мозер үнэ төлбөргүй лекц уншина
2018-09-18 12:47:38 - Технологи
Хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг уриалж байна
2018-09-18 12:28:11 - Шар
“Space X” сар луу нисэх анхны жуулчныг нэрлэв
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 11:53:56 - Хууль
Иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд ханджээ
2018-09-18 11:51:42 - Гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчилж байна
2018-09-18 11:47:50 - Улс төр
ЗТХЯ-ны газрын дарга нарын албан тушаалд үүрэг гүйцэтгэгчид ажиллаж байна
2018-09-18 11:41:07 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ
2018-09-18 11:40:05 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ
2018-09-18 11:30:15 - Нийслэл
ТАНИЛЦ: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
2018-09-18 11:06:58 - Нийслэл
Энэ сарын 22-нд “Автомашингүй өдөр” болно
2018-09-18 10:58:30 - Улс төр
“Өрийн тааз 40 хувь байх ёстой” гэж орилж явсан үеийг нь МАН-д сануулъя, одоо 80 хувь байна
2018-09-18 10:54:22 - Спорт
Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна
2018-09-18 10:33:18 - Боловсрол
Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
2018-09-18 10:32:16 - Нийслэл
Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар зорчиж байна
2018-09-18 10:26:22 - Нийслэл
Азийн наадмын аваргуудад хүндэтгэл үзүүлэв
2018-09-18 10:25:14 - Спорт
Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв
2018-09-18 10:21:09 - Нийслэл
“China-Mongoli-Russia Think Tank Forum 2018”-ын нээлт боллоо
2018-09-18 10:17:21 - Байгаль Орчин
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин
ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
2018-09-18 07:54:38 - Технологи
Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2018-09-18 07:54:20 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-09-17 17:58:31 - Улс төр
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 07:59:20 - Энтертайнмент
Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг, жүжигчин Н.Цогтсайхантай ярилцлаа
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ
2018-09-18 12:15:09 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2500 төгрөг давлаа
2018-09-18 14:02:41 - Эдийн засаг
"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилсон ч...