Хууль бусаар олгосон газруудыг цэгцэлж байна

Түгээх    
2018-06-21 16:14:39 - Нийслэл

gazar

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд үүний дотор Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон юм.

Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай буюу нийслэлчүүдийн нэрлэдгээр “Унагатай хөшөө”-тэй  ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.1 мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6 дахь заалтыг  тус тус зөрчсөн тул хотын дарга С.Батболд уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Зочин (202.5.202.130)
2018-06-22 12:46:03
Төрийн албыг төрлийн алба болгож арын хаалга, мөнгөний үнэртэй шуналтнуудын танил тал, ах дүүс, төрөл садан, найз нөхдийн хэлхээ холбоогоор бий болсон албан тушаалтнууд ийм л байдгийг харуулсан бодит үнэн нүүр царай.

Зочин (202.5.202.130)
2018-06-22 12:42:16
Гол нь хариуцлагыг бодитойгоор тооцож нийтэд мэдээлэх нь үнэн зөв шийдэл үнэмшилтэй ажил хэрэгч зүйл болно.Голдуу шөнийн цагаар явагддаг барилгын ажлууд "но" ихтэй болоод хүний амар амгалан байдлыг алдагдуулж байгаа хэрэг Төмөр замын "Туж мед" шүдний эмнэлгийн хажууд шашны барилгыг яах гэж байна Гончигдорж гишүүнийх гэж дуулдаж яригдсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Ямар арга хэмжээ авах гэж байна.Тэр сүм хэнд ашигтай юм бэ?? Энэ мэтийн иргэдийн асуултанд хариулт бичиж байвал зүгээр байна.

зочин (103.9.90.130)
2018-06-22 10:31:38
50-р сургуулийн урд ГХЯ хойд талп хашшсан хашаа 10 жил боллоо Хүрэлсүхийх гэхийн ккк барилгын суурь ухаад ус гараад барихаа болисон 8 жил болж байна одоо өмхий үнэртээд байхын энэ газарт зөвхөн эмч багш нарт байр барьж өгөөч Батболд даргаа

жирийн иргэн (122.201.31.65)
2018-06-22 09:31:52
С.Батболд даргаа Хурд хорооллын яг зүүн талд том хашаа бариад олон жил болж байна.Энэ газрыг хурааж,дунд сургууль цэцэрлэг байгуулж өгөөч.манай энд өндөр төлбөртэй хувийн сургуулиуд нүд ирмэх төдийд босох юм.Улсын сургууль маш их хэрэгтэй байна.манай хороолол маш олон оршин суугчтай боловч сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй ,дунд ангийн ангийнхан хаана явахаа мэдэхгүй хэцүү байна.

жирийн иргэн (122.201.31.65)
2018-06-22 09:31:10
С.Батболд даргаа Хурд хорооллын яг зүүн талд том хашаа бариад олон жил болж байна.Энэ газрыг хурааж,дунд сургууль цэцэрлэг байгуулж өгөөч.манай энд өндөр төлбөртэй хувийн сургуулиуд нүд ирмэх төдийд босох юм.Улсын сургууль маш их хэрэгтэй байна.манай хороолол маш олон оршин суугчтай боловч сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй ,дунд ангийн ангийнхан хаана явахаа мэдэхгүй хэцүү байна.

Зочин (112.72.14.41)
2018-06-22 09:04:54
Мөнхбаяр л олгож дээ

Су.Батболдоо (203.91.115.39)
2018-06-22 08:33:36
3-4-ээр Хорооллын Ахуйн үйлчилгээний ард хүүхдийн тоглоомын талбайг Хашаад 10-аад жил боллоо энэ хашааг нурааж Цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөөч?

Су.Батболдоо (203.91.115.39)
2018-06-22 08:33:22
3-4-ээр Хорооллын Ахуйн үйлчилгээний ард хүүхдийн тоглоомын талбайг Хашаад 10-аад жил боллоо энэ хашааг нурааж Цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөөч?

Газар зарагч уих гишүүдэд (112.72.14.196)
2018-06-21 23:59:50
ГАЗРЫН НАЙМААГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН МАН -Н ГАЗРЫН ЧЕНЖ М ЭНХБОЛД ОО ЭХЛЭЭД ШАЛГАЖ БАЙХ ГАЗАР РУУ НЬ ЯВУУЛЧИХ ГАЗРЫГ УИХ -Н ГИШҮҮД ТА НАР Л МЭДНЭ ЧЕНЖҮҮД ЭЭ!!!!!!,,,,

zorig (103.212.117.209)
2018-06-21 23:37:12
Батболд чадах уу.Харагдаач

Зочин (43.242.243.106)
2018-06-21 22:49:38
Баруун дөрвөн замын хажууд 500 айлын хүүхдийн тоглоомын талбай , авто маашины зогсоолын газрыг дээрэмдэж гурван давхар оффис барих гэж бна шүү хотын даргаа . Тийм газар Зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцоочээ . Арай хэтэрч бна шүү

Zochin (103.26.195.181)
2018-06-21 20:29:36
Diplomat 95 gedeg bairny gadaa baas,shees hogond daruulsan neg gazar baina

haha (219.142.99.4)
2018-06-21 20:12:02
Өөрийнхөө намыхны баасыг цэвэрлэх гэж байж баастай хутгалдав даа.

ЗОЧИН (202.131.225.110)
2018-06-21 19:49:53
Хан Уул дүүргийн 2 р хороо, Парк хаус, Орчлон хотхоны дэргэд жижигхэн зам гарцгүй газар барилга барьж байна. Зогсоогооч. Ямар ч зогсоолгүй газарт шүү. НӨМХГ-ын даргын эрх мэдлийн газраа цуцалбал үнэмшве дээ

Асуугч (14.202.139.178)
2018-06-21 19:31:15
Хууль бусаар олгосон авилгач түшмэдүүдээ зүгээр орхихгүй бол 60 тнрбум төлсөн шүү

Зочин (27.123.214.102)
2018-06-21 19:01:05
Сайн дарга

Зочин (27.123.214.102)
2018-06-21 17:16:27
Zuslangiin gazar zarna gsn chenjuud ih bnaa,utasdaad asuuhaar bichig barimt ni garaagui avbal shuud ner deer chn gargaad ugnu gd bh yum. Duureg duurgiin gazaryn daamaluud ni uursduu zaraad bn gsn ug vv

Зочин (112.72.14.18)
2018-06-21 16:39:13
Цуцалж чадах уу даа. Цуцлаа л болчих юм бх даа. МАН ард түмнийг хуурахаа зогсоо. Гэм буруутай үйлдэл хийсэн хүн хариуцлага хүлээх зарчим монголд л лав баыхгүй юм бна.

Зочин (202.9.40.206)
2018-06-21 16:17:54
мүэсто-ны дэргэд зайгүй баригдаж байгаа хууль бус 20 давхар барилгыг яах гэж байна хотын даргаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
2018-11-13 17:50:10 - Энтертайнмент
Драмын театр “Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлтээ хийнэ
2018-11-13 17:44:49 - Нийслэл
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээлээ
2018-11-13 17:42:10 - Улс төр
МАН-ын бүлэг: Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-13 17:34:16 - Нийслэл
Автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоолоо
2018-11-13 17:13:28 - Энтертайнмент
ФОТО: Хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгүүд шалгарлаа
2018-11-13 16:59:40 - Нийслэл
Хар тамхины хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан Ц.Баяраа гэгчийг баривчилжээ
2018-11-13 16:43:08 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч няцаалт хийлээ
2018-11-13 16:41:18 - Спорт
Д.Батбаяр: Сумо бөхөөс төрсөн аварга, арслан, заанууд эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна
2018-11-13 16:37:11 - Гадаад
Ангела Меркелийг Макроны эхнэр хэмээн андуурчээ
2018-11-13 16:03:02 - Хууль
Дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзав
2018-11-13 15:55:36 - Спорт
Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
2018-11-13 15:52:12 - Улс төр
МАН-ын бүлэг: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжлээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-13 15:41:44 - Гадаад
Өмнөд Солонгос Хойд Солонгост 200 тонн жүржээр хариу бэлэг барив
2018-11-13 14:32:59 - Хууль
Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэв
2018-11-13 14:12:06 - Гадаад
Газын зурвасаас Израиль руу 370 пуужин харважээ
2018-11-13 14:09:52 - Спорт
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2018-11-13 14:00:46 - Улс төр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү
2018-11-13 13:09:12 - Нийслэл
Биеийнх нь 95 хувь түлэгдсэн нүүрс тээврийн жолооч эмчилгээний зардалгүй байна гэв
2018-11-13 12:48:07 - Байгаль Орчин
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2018-11-13 12:36:35 - Орон нутаг
Найман тохой өндөр Мэгжид Жанрайсэг бурхан бүтээжээ
2018-11-13 12:27:45 - Нийслэл
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
2018-11-13 12:26:43 - Хууль
Зээл авч чадаагүй 800 компанийн төслийг АТГ-аас хянаж эхэлжээ
2018-11-13 12:16:43 - Орон нутаг
Уул руу аялахаар явсан хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-11-13 11:57:45 - Нийслэл
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно
2018-11-13 11:52:15 - Улс төр
Сүх-ээр эхэлж Сүх-ээр дуусна
2018-11-13 11:49:40 - Хууль
“Маршал таун”-д зорчигчтой лифт унажээ
2018-11-13 11:48:07 - Улс төр
Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-11-13 11:40:56 - Нийслэл
“Соната 6” загварын автомашин шатжээ
2018-11-13 11:32:30 - Эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төв мэс заслын шинэ арга нэвтрүүлэв
2018-11-13 11:29:42 - Улс төр
Б.Саранчимэг: Миний дүү ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн
2018-11-13 11:10:30 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна
2018-11-13 11:10:21 - Нийслэл
"Эрэл" ХХК-ийн газрын эрхийг цуцалжээ
2018-11-13 11:09:17 - Хууль
Ноён уултай холбоотой хэргийг эцэслэнэ
2018-11-13 10:57:05 - Нийслэл
Булгийн халиа үүссэн газруудад шороо асгаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-13 14:00:46 - Улс төр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү
2018-11-12 13:52:03 - Шар
“Mongolian next top model” нэвтрүүлэг ирэх сараас дэлгэцнээ гарна