Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно

Түгээх    
2018-06-22 14:38:41 - Улс төр

man bulegӨнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаар тус бүлгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ирэх долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулган завсарлана. Хаврын чуулганыг завсарлахаас өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна.

Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай.

Бид хөрөнгө оруулалтаа татаад, ТЭЗҮ-ээ зөв хийж чадвал Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор ард иргэдэд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн санааг зовоож буй гол асуудал нь  байгаль, экологийн асуудал юм. Ажил эхлүүлэх хүртэл хугацаанд байгаль, экологийг хамгаалах асуудлаар төслийг хэрэгжүүлэгчдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад явна.

Бид сүүлийн үеийн байгаль, экологид ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй”  гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Эрдэнэс Тавантолгойн ордын 30 хүртэлх хувийг нь олон улсын зах зээлд IPO гаргаж хөрөнгө босгоно гэсэн. Энэ ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: -“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр нөлөөг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Төрийн өмчийг ашигтай ажиллуулах цаг нь болсон. 180 хоногийн дотор судалгаа, ТЭЗҮ, зөвлөгөө гэх мэт дотоод ажлуудаа хийж дуусгах шаардлагатай байгаа.

-Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тавантолгойн бүлэг ордууд эрчим хүчний хязгаарлагдмал нөөцөөр ажиллаж байгаа. Эрчим хүчнийг хангах ажлыг цогц төслөөр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ чиглэлээр хувийн хэвшилтэй хамтраад ажиллая гэж төлөвлөж байгаа. Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого нэмэгдэж, улсын төсөвт жилд дунджаар 400-1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрнө гэж тооцоолж байна. Шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ.

-Тавантолгойн төсөл эртнээс яригдсан. Баяр наадам, УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед төслийг  яагаад цаг хугацааны хувьд тулгаж оруулж ирж байгаа юм бэ. Зориуд цаг хугацааг нь тааруулж байна гэдэг хардлагыг олон нийтийн дунд дагуулж байна?

Д.Хаянхярваа: -Ямар нэгэн хардаж сэрдэх зүйл байхгүй. Тавантолгойн төслийг хөдөлгөх асуудалд 2016 оны сонгуулийн  дараагаас эхлээд, хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байна. Ингэхдээ хамгийн зөв шийдлийг олох  нь чухал. Өнөөдрийн оруулж ирж буй энэхүү шийдэл бол хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж төсөл дэмжигдсэн. Намын бүлэг ч дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад төслийг явуулах нь зүйтэй гэдэг дэмжлэгийг авах юм бол ямар нэгэн байдлаар улс төрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ нь төсөл хэрэгжих хамгийн зөв  зам руугаа орж байна гэж  ойлгож болно.  Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл бол бүлэг ордыг цааш нь  явуулах тогтоолын төсөл. Мэдээж цаашдаа төсөл хэрэгжиж эхэлснээр тодорхой төсөл хөтөлбөрүүд, гэрээ хэлцлүүдийг УИХ, Засгийн газар нухацтай ярьж шийдлээ гаргана.

-Өнөөдөр чуулганаар хэлэлцэх үү?

-Чуулганаар хэлэлцэнэ. Хаврын чуулган завсарлахаас өмнө тус төслийг тогтоолыг батлах зорилттой ажиллаж байна.

Тавантолгойн төслийг чуулган завсарлахаас өмнө батлаж амжих уу?

-Энэ тогтоолын төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө батална. 

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Зочин (66.181.176.20)
2018-06-24 09:22:57
ЭНЭ МЭТЧИЛЭН ХӨДӨӨНИЙ ОРКУУД СҮҮЛИЙН ҮЕД ИХ ЯРЬДАГ БОЛЖЭЭ. ТЭНЭГҮҮДЭЭ ОРОЙДОО ЗАЛААД БАЙВАЛ МОНГОЛ УЛС УДАХГҮЙ. ЯВЖ ХОНГОРЫНХНООС АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙ.

Зочин (103.57.94.153)
2018-06-24 00:28:31
ЗГ ыг огцоруулсан дээр

иргэн (112.72.14.38)
2018-06-23 17:45:37
Миеэ Энхболд байгаа газарт,мөн хэцүүеэ Хаянхярваа гэдэг нөхөр бас л ярина шүү.Энэ улс оронд маань том өөрчлөлт аминаас чухал болжээ.

Ароз (64.119.18.42)
2018-06-23 11:48:22
Бас Энэржи Рэсурсын лоббигоор энэ хууль бас л наадмын цагаар ыатлагдахндээ Эм Си Эс иин ЭР нүүрс угаах үйлдвэрэас болж 1 минутад 1 тооно ус шавхарч говиин гүнии ус дуусч бн

зочин (66.181.161.14)
2018-06-23 07:56:46
Сумьяабазар өөртөө итгэлгүй толгойгоо маажаад нэг л худлаа яриад бна даа. Мэдлэгтэй мэдээлэл өг

Зочин (103.9.90.2)
2018-06-23 01:12:58
Ailgaad baigaa um uu bolij uz

erka (168.235.206.197)
2018-06-22 22:22:09
Hurdan batlaa

Mmm (27.123.214.110)
2018-06-22 20:50:59
Луйвар ороогүй гэвэл бурхан амиа хорлох байлгүй!

Mmm (27.123.214.110)
2018-06-22 20:50:51
Луйвар ороогүй гэвэл бурхан амиа хорлох байлгүй!

Mmm (27.123.214.110)
2018-06-22 20:50:50
Луйвар ороогүй гэвэл бурхан амиа хорлох байлгүй!

Mmm (27.123.214.110)
2018-06-22 20:50:38
Луйвар ороогүй гэвэл бурхан амиа хорлох байлгүй!

Хабы (103.229.120.101)
2018-06-22 19:44:41
Эсэргүүцэж бна саяхан авсан их өрийг чинь төлсөн шуналаа тат манан

Oyun... (27.123.212.136)
2018-06-22 17:43:03
Zuv taldaa l batlaasai daa !!!

Зочин (49.0.212.159)
2018-06-22 17:35:15
Монголыг идэж магадгүй хүн бэ Хаян одоо яаралтай тараах хэрэгтэй зарж магадгүй хог бэ монголын хүн бүрийг бхгүй хангалуун амьдруулах боломж байнаа байна

158 (202.180.218.132)
2018-06-22 17:29:53
Хамгийн зөв,хамгийн ашигтай гэж байгаад л аваачаад шоронд хийдэг шүү. Эсвэл хамгаалсан шиг хамгаалж байгаарай.

эдийн засагч (182.160.37.139)
2018-06-22 16:23:00
Энэ Дархны Хонгорынхныг хордуулагч юу ярьж% худлаа хөөрөгдөөд байна. Ямар тооцоо байгаа юм бүү мэд???????

цэцэг (59.153.113.68)
2018-06-22 16:05:19
үнэндээ сумьяабазар нарын хэдэн хүний тооцоо бодлого дутуу хийсэн гадны хөрөнгө оруултанд оюу толгой шиг л юмыг хийх гээд байгаа одоо таван толгой биш оюу толгойг л ярих ёстой

Иргэн (27.123.214.117)
2018-06-22 15:49:05
Ерөнхий сайд байхаар мундаг хүн шүү. Ийм хүмүүсээ ард түмэн нь дэмжих хэрэгтэй.

Зочин (66.181.191.224)
2018-06-22 14:56:35
TSOGTSOOR BARIHGUIGEER BOSGONO GEJ BAIHGUI

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
2018-11-13 17:50:10 - Энтертайнмент
Драмын театр “Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлтээ хийнэ
2018-11-13 17:44:49 - Нийслэл
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээлээ
2018-11-13 17:42:10 - Улс төр
МАН-ын бүлэг: Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-13 17:34:16 - Нийслэл
Автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоолоо
2018-11-13 17:13:28 - Энтертайнмент
ФОТО: Хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгүүд шалгарлаа
2018-11-13 16:59:40 - Нийслэл
Хар тамхины хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан Ц.Баяраа гэгчийг баривчилжээ
2018-11-13 16:43:08 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч няцаалт хийлээ
2018-11-13 16:41:18 - Спорт
Д.Батбаяр: Сумо бөхөөс төрсөн аварга, арслан, заанууд эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна
2018-11-13 16:37:11 - Гадаад
Ангела Меркелийг Макроны эхнэр хэмээн андуурчээ
2018-11-13 16:03:02 - Хууль
Дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзав
2018-11-13 15:55:36 - Спорт
Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
2018-11-13 15:52:12 - Улс төр
МАН-ын бүлэг: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжлээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-13 15:41:44 - Гадаад
Өмнөд Солонгос Хойд Солонгост 200 тонн жүржээр хариу бэлэг барив
2018-11-13 14:32:59 - Хууль
Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэв
2018-11-13 14:12:06 - Гадаад
Газын зурвасаас Израиль руу 370 пуужин харважээ
2018-11-13 14:09:52 - Спорт
МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
2018-11-13 14:00:46 - Улс төр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү
2018-11-13 13:09:12 - Нийслэл
Биеийнх нь 95 хувь түлэгдсэн нүүрс тээврийн жолооч эмчилгээний зардалгүй байна гэв
2018-11-13 12:48:07 - Байгаль Орчин
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2018-11-13 12:36:35 - Орон нутаг
Найман тохой өндөр Мэгжид Жанрайсэг бурхан бүтээжээ
2018-11-13 12:27:45 - Нийслэл
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
2018-11-13 12:26:43 - Хууль
Зээл авч чадаагүй 800 компанийн төслийг АТГ-аас хянаж эхэлжээ
2018-11-13 12:16:43 - Орон нутаг
Уул руу аялахаар явсан хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-11-13 11:57:45 - Нийслэл
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоно
2018-11-13 11:52:15 - Улс төр
Сүх-ээр эхэлж Сүх-ээр дуусна
2018-11-13 11:49:40 - Хууль
“Маршал таун”-д зорчигчтой лифт унажээ
2018-11-13 11:48:07 - Улс төр
Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-11-13 11:40:56 - Нийслэл
“Соната 6” загварын автомашин шатжээ
2018-11-13 11:32:30 - Эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төв мэс заслын шинэ арга нэвтрүүлэв
2018-11-13 11:29:42 - Улс төр
Б.Саранчимэг: Миний дүү ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн
2018-11-13 11:10:30 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байна
2018-11-13 11:10:21 - Нийслэл
"Эрэл" ХХК-ийн газрын эрхийг цуцалжээ
2018-11-13 11:09:17 - Хууль
Ноён уултай холбоотой хэргийг эцэслэнэ
2018-11-13 10:57:05 - Нийслэл
Булгийн халиа үүссэн газруудад шороо асгаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-13 14:00:46 - Улс төр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү
2018-11-12 13:52:03 - Шар
“Mongolian next top model” нэвтрүүлэг ирэх сараас дэлгэцнээ гарна