Ц.Сүхбат: Биднийг тоглож эхлэх үед “ГУЙЛГАЧИНГУУД” гэж хэлсэн

Түгээх    
2018-07-09 09:18:53 - Энтертайнмент

Цахим ертөнцөд олон нийтийн анхаарлыг “Гэрэлт гудамж”-нд хандуулж чадсан MGL  BRASS BAND  хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч Цэрэндолгорын Сүхбаттай ярилцлаа.

-БИДЭНД МӨНГӨ ТӨДИЙЛӨН ЧУХАЛ БИШ-

-Танай хамтлаг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

Манай хамтлаг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн хөгжимчид бол  Зэвсэгт хүчний Жанжин штабын  үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжимчид юм.  Монголдоо үлээвэр хөгжмийн хамгийн том оркестор гэж хэлж болно. Бүгдээрээ цэргийн хүмүүс байдаг.

-Танай хамтлагт хэдээс хэдэн насны хүмүүс байдаг вэ?

-1992 оноос 1983 оны залуучууд байгаа.

-Танай хамтлаг ямар зорилгоор анх байгуулагдсан бэ?

-Би өмнө нь Үлгэр жишээ найрал хөгжимд ажилладаг байсан. Ажиллаж байхдаа хамт олноосоо  долоон хүн бүрэлдэхүүнээ сонгоод энэ хамтлагийг гаргаж ирсэн.  Манайх анх 2011 онд Зэвсэгт хүчний  жанжин штабын  Үлгэр жишээ хөгжим дээр “Үлээвэр цөөхүүл хөгжим”-ийн уралдаан зарладаг байсан. Тэр тэмцээнд нэгдэж гурван жил дараалан түрүүлж байсан. Үүнээс гадна гадагшаа олон нийт рүү чиглэсэн  үйл ажиллагаануудыг явуулдаг. Мөн Холбооны бүгд найрамдах Герман улс, Англи, Орос, Солонгос гэх мэт олон орноор давхацсан тоогоор олон удаа явж байсан.

-Танай хамтлаг яагаад “Гэрэлт гудамж”-нд гарч тоглох болсон бэ?

-Ерөөсөө их хотын соёлыг залуучууддаа түгээх зорилготой. Хотын соёл гэхээр хог, машины зам хоёроор төсөөлж болохгүй.  Өнөөдөр Монголд заавал тасалбар авч байж үзвэр үйлчилгээ үзэх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Хотын соёл гэдэг зүйлд барууны соёл гэдэг зүйл тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Гэрэлт гудамж нь хот болгонд байдаг зүйл юм. Олон улс орны “Гэрэлт гудамж”-аар явж үзэж байсан. Монголдоо  хийгээд үзье гэсэн бодол хүртэл байсан. “Гэрэлт гудамж” нээгдэх үед залуучуудыг нэг газар цуглуулж эхлэхэд одоо бид нар гарах ёстой гэж бодсон. Бид нээгдсэн цагаас нь тоглож эхэлсэн.

-Өнгөрсөн жил хэдэн удаа “Гэрэлт гудамж”-нд тоглосон бэ?

-Бид нар олон гарч чадаагүй. Хоёр гуравхан удаа гарсан болохоор хүмүүс сайн мэдэхгүй байгаа байх. Энэ жилээс долоо хоногтоо хоёр удаа  гарч байна. Одоогоор “Гэрэлт гудамж”-ийг хаатал нь гарна. Ихэнх соёл урлагийн хүмүүс мөнгө л ярьсан хүмүүс болж, хэдэн цаг тоглоход тэдэн төгрөг гээд ханш тогтоочихсон. Хугацаа хэтрэх юм бол мөнгө нь ихэснэ гэдэг юм уу тиймэрхүү хандлагатай байдаг.

-ИРЭХ ЖИЛ ЦЭРГИЙН ҮЛЭЭВЭР ХӨГЖИМ МОНГОЛД ОРЖ ИРСЭНИЙ 105 ЖИЛИЙН ОЙ БОЛНО. ГЭТЭЛ ЗАЛУУЧУУД НЬ ЭНЭ ХӨГЖМИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА-

-Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүс нь авч болно. Бид зөвхөн хөгжим тоглох дурай залуус” гэж бичиг байна. Та бүхэн яагаад уран бүтээлээ үнэлж болохгүй гэж?

-Бид бол зүгээр л хөгжим тоглох дуртай хүмүүс юм. Бид нарыг тоглож эхлэх үед “Гуйлгачингууд” гэж хэлсэн. Яагаад гэвэл бас хүлээж авахгүй хүмүүс байна. Тэр хүмүүсийн хандлагыг эерэгээр эргүүлэх ёстой учраас ийм бичиг гаргасан. Яагаад гэвэл бид нар гуйлга гуйгаагүй. Мөнгө олохын тулд хамгийн гол нь тоглоогүй гэдгийг харуулахын тулд юм. Үнэхээр хэн нэгэн хүнд мөнгө хэрэгтэй байж болно. Тэгвэл энэ мөнгөнөөс аваарай гэсэн санаатай.

-Хамтлагийнхаа сурталчилгааг хийж байна гэж зарим хүмүүс харж байна. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ?

-Бид Монголын Үлээвэр хөгжимчид дотроо бол олонд танигдсан. Харин нийгмийн олон нийтэд сайн танигдаагүй байж магадгүй. Үлээвэр хөгжим гуйлан хөгжим гэхээр хуучны социализмын үеийн хүмүүс мэддэг. Тэр үед нийтийн ардын бүжиг дээр үлээвэр хөгжмийг л ашигладаг байсан. Манай  залуучууд үлээвэр хөгжмийг ихэнх нь мэдэхээ байсан. Яагаад гэвэл ихэнх нь цахилгаан хөгжим сонсож байна. Бүх юм цахим медиа хэлбэрт шилжиж байна. Тэрийгээ сонсож түүнээсээ таашаал авдаг. Тэрийг бас нэг талаараа засаж,  үлээвэр хөгжмөө сурталчилж байгаа юм. Үлээвэр хөгжим 1914 онд Монгол улсад анх орж ирснээсээ хойш, ирэх жил 105 жилийн ой тохиож байна. Энэ үйл явдлыг дэмжин бид үлээвэр хөгжмөө сурталчлах ёстой юм. Үлээвэр хөгжим Монгол Улсад орж ирээд 105 жилийн ой болох гэж байхад залуучууд мэдэхгүй байна.

1913-1914 Хаант Орос Улсад албан ёсны айлчлал хийж, улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж, олон улсын хэмжээнд баталгаажуулах, тус улсаас зээл тусламж авах гэрээ хэлцэл хийхээр явсан байдаг. Ингэж явахдаа Санкт Петербургийн их бууны сургууль дээр Т.Намнансүрэнг зочлоход цэргийн хөгжим эгшиглүүлэн угтан авчээ. Энэ ёслолын дараа Монголдоо ийм хөгжимтэй болохыг хүсэж байгаа тухай Хаант Оросын Засгийн газарт илэрхийлж, 20000 винтов, их буу, пулемёт, 3 сая рублийн зээл бүтээснээс гадна түүний хувийн хүсэлтийг хүлээн авч 8-10 хүн хөгжимдөх гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг бэлэглэснийг эх орондоо авчирсан гэдэг. Тэгээд Богд хааны торгон цэргээс хөгжмийн авьяастай хүмүүсийг шилж аваад  арван хөгжим дээр тоглуулж сургаснаар  анх Монголд Цэргийн хөгжим үүссэн. Одоо ирэх  2019 онд 105 жилийнх нь ой тохиох гэж байна.

-БИ ХҮНИЙ АМЬСГААТАЙ ХӨГЖИМ ГЭЖ ЯРИХ ИХ ДУРТАЙ-

-Үлээвэр хөгжим бусад хөгжмөөс юугаараа онцлогтой гэж та боддог вэ?

-Үлээвэр хөгжим гэдэг бол хүний амьсгаанаас гарч байгаа дуу авиа юм. Хүн амьсгаа авлаа гаргалаа хөгжмийн зэмсгээр дамжин авиа болж гардаг. Энэ утгаараа хүний чихэнд арай илүү амьд сонсогддог юм. Цахилгаан хөгжмийг хэн ч гараараа утсыг нь татахад дуугардаг. Үлээвэр хөгжмийг яг мэргэжлийн хүмүүс л дуугаргаж чаддагаараа онцлог. Би хүний амьсгаатай хөгжим гэж ярих их дуртай.

-Танай хамтлаг ямар бие даасан уран бүтээл гаргасан бэ?

-Манайх Brass Cover маягаар эхний  уран бүтээл гаргах гэж явж байгаа. Энэ нь дэлхий нийтээр мэддэг сонсоод хэвшсэн дуунуудыг Монгол хөрсөнд буулгаж хөгжимдөж байгаа юм. Энэ ондоо багтвал нэг СD гаргах бодолтой байгаа. Багтахгүй бол ирэх онд 105 жилийн ойгоо өнгөрүүлээд, өөрсдийн хамтлагийн нэг СD  гаргана. Одоохондоо  бичлэгүүд нь хийгдэж байгаа.  Бид бусад уран бүтээлчдийг бас заавал нэг заал түрээсэлж бэлтгэлээ хийх биш зүгээр л “Гэрэлт гудамж”-д дээр явж очоод бэлтгэлээ хийгээсэй гэж уриалмаар байна.

 Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 97

Зочин (209.95.53.25)
2018-07-13 14:42:16
mundag bna sh tee. aviyastai zaluus ter gudamjind aviyasaa uzuulj gadniihand oorsdiigoo surtalchlah heregtei

Зочин (202.9.42.4)
2018-07-13 12:01:10
goy setgel saitai, zuv sanaachlagatai zaluus bn. hogiin tarihnii turaaltai goochlohoos uur id shidgui humuuiin ygiig buu too, tooh bsan bol ingej yavahgyi ban bizdeee amjilt huey

зочин (66.181.191.95)
2018-07-12 11:30:32
баяр хүргэе энэ бол соёл шүү. талбйн мөнгө нэхдэг хүмүүсийг нь нэр устай нь гаргах хэрэгтэй

Zochin (27.123.212.143)
2018-07-12 09:57:40
Mundag zaluusdaa ajliin amjilt hvsie.Mongoliin zaluusiig arhind jivuuleh ni gerelt gudamj gej bodoj yavdag um.uchir ni end tend hinshvv vnerteh pivo barisan zaluus l uzej harah zuilgui holhildood yavj bdag yum bna Lee.CDgee gargahad mongo hereg boldog l bailgvi minii mongoliin zaluus tarhia pivo uuj mansuuruulj bhaar edgeer setgeltei zorilgotoi zaluusaa demjin handiv orgotsgooy gej urialmaar bn.neg pivo 5000r uuj bhaar edgeer zaluusaa uramshuulan tsaashdiih ni uran bvteel hiih hvsel ermelzeld ni tus nemer boltsgooy.

Irgen (27.123.212.143)
2018-07-12 09:47:57
Bugd mergejliin hogjimchid yum bna shdee tegvel. Uneheer setgeltei saihan zaluuchuud umaa.bi gerelt gudamj orj uzsen.tutsnees tuts hoorond hool pivo l uuh um bna Lee oor uzej sonirhoh zuilgui bsan harin odoo amraltiin odrooroo ochij ta bugdiin togloltiig uzej setgelee sergeeneee.

Irgen (27.123.212.143)
2018-07-12 09:47:57
Bugd mergejliin hogjimchid yum bna shdee tegvel. Uneheer setgeltei saihan zaluuchuud umaa.bi gerelt gudamj orj uzsen.tutsnees tuts hoorond hool pivo l uuh um bna Lee oor uzej sonirhoh zuilgui bsan harin odoo amraltiin odrooroo ochij ta bugdiin togloltiig uzej setgelee sergeeneee.

Зочин (202.70.33.242)
2018-07-11 22:19:57
дандаа л муу муухайг үзэн ядалт хардалаг сэрдэлэг үзэж харж сонссоор байгаад гэгээлэг эерэг сайн сайхан бичлэг үг өгүүлбэр харсан гого өн үнээнүүд минь ээ кккккк

bags nariig sain beltge?.. (148.60.92.227)
2018-07-11 22:17:56
dynd syrgyyliin duu hegjimiin bags nariig abyastai hymyyseer dyyrgemeer bainaa!namaig 1965,66,67,68 onuudad syrch baihad Hentii aimagt bidnii dyy hegjimiin bags gaihaltai abyastai bidnii hegjimiin bags Behochir bags maani bidend yleeber hgejim zaagaad zogsohgyi,mandalin,hyychir,yochin,sanj,h yyr,er bugdiig ni chiglyylej zaaj egdeg bygdiig ni hegeldeg baigs maani baij bilee!!bid ter bagsiinhaa zaabaraar syrch hymyyjsen olon yeiin hyyhedyyd baijee!eneeder iim abyastai bags naraar hedee oron nytagt syyrsyylan ydaan hygazaand zaabal ch ygyi yum dyylgana,hyyhedyyd ch zaasid hegjimchid dyychid abyas bileg ni zailsgyi ernedeg yum bilee!

Зочин (122.201.21.43)
2018-07-11 09:36:51
Архангай аймгийн 10 жилийн сургуулийн багш Пүрэвжав үлээвэр хөгжмийн бүтэн оркестер тоглуулдаг байлаа. Кларнит үлээдэг цагаан залууд сэтгэл минь татагдаж 7 жил үерхэж ,51 жил хамт амьдарч явна.Бид Пүрэвжав багшийгаа үргэлж дурсан түүний аугаа их авъяас,зохион байгуулах чадварыг биширсээр байдаг.Энэ залууст баяр хүргэе.Сэтгэл хөдөлж дурсамж бичлээ.Ухаалаг залуустаа амжилт хүсье.Сайн байна.

баатар (202.21.114.210)
2018-07-11 09:34:48
хаа газрын золбин ноход золбин нөхөд л их боргох юм аа. зоригтой зорилготой залуусдаа амжилт. араасаа олон олон дуучид хамтлагуудыг дагуулах булган сүүлтэй байх болтугай

Zochin (66.181.185.184)
2018-07-10 18:31:37
Sain bna zaluuchuudaa. Amjilt huse.

Зочин (27.123.214.105)
2018-07-10 17:35:05
баяр хүргэе дүү нартаай. Амжилт хүсье.

Зочин (202.9.42.2)
2018-07-10 17:22:54
сайн байна гэж та нарыг магтъя.

Зочин (43.242.243.236)
2018-07-10 15:53:57
Uzseen, goe toglodog yum blee!

Зочин (202.5.202.130)
2018-07-10 13:40:46
Тухайн үед миний үеийнхэн цэргийн үлээвэр хөгжим хаана явна тэнд очиж нийтийн бүжиг бүжиглэдэг байсан.Ялангуяа монгол ардын дуунуудыг үлээвэр хөгжмөөр тоглож бид бүжиглэх үнэхээр гоё байдаг сан. Одоо энэ хөгжмийг үргэлжлүүлж хамтлаг байгуулан ажиллаж байгаа залуустаа баяр хүргэе.

Зочин (43.228.128.22)
2018-07-10 10:50:25
Баяр хүргье. их сайхан санаачлагатай, гэгээлэг зүйл сэдсэн бна. үлээвэр хөгжим үнэхээр жавхаалаг, сонсголонтой хөгжим шүү. амжилт хүсье. хэд хоногийн өмнө орой явж байгаад гайхсан шүү. Гэрэлт гудамжинд явж байтал үлээвэр хөгжим тачигнаад,сэтгэл сэргээд л явчихсан.

Гуулин хөгжимд дурлагч. (27.123.214.120)
2018-07-10 10:18:51
Зөвхөн гуулин хөгжим сонсох гэж очиноо Ямар гое вэ.

Гуулин хөгжимд дурлагч. (27.123.214.120)
2018-07-10 10:18:51
Зөвхөн гуулин хөгжим сонсох гэж очиноо Ямар гое вэ.

fnh (202.70.37.70)
2018-07-10 09:57:20
та нарын хөгжмийг сонсохын тулд гэрэлт гудамж руу очноо. очиж үзээгүй, очих хүсэлгүй байсан юм. одоо бол зөвхөн та бүхний хөгжмийг сонсохын тулд заавал очноо.

Zochin (49.0.137.69)
2018-07-10 09:34:43
Ene zaluusd amjil hvsii ard tvmneesee oshoo ihiig gui ard tvmen mine yu hvsej baidagiig guij medej baij ter guisan yumiin hiin tegej bj hvmvcs oshoo ih oilgon ta nariig oilgohgvi hvmvvs ih garch irne ter bolgonoos ni yu hvsej baigaag ni medej abal oshoo ilvv olond tanigdan amjilt hvsii

Бямба (64.119.27.253)
2018-07-10 08:22:55
Маш зөв сэтгэлгээтэй дүү нартаа амжилт хүсье. Ийм залуус Монголын маань ирээдүй шүү

Зочин (103.57.93.24)
2018-07-10 07:51:43
Хөгжим хотын соёл ойлгохгүй нь цаашаа яршигтай юм

амжилт хүсэе (66.181.177.107)
2018-07-10 07:14:40
ээ дээ монголын маань залуучууд ийм л байгаасай.амжилт хүсэе дүү нартаа.

zochin (150.129.143.126)
2018-07-10 01:28:58
Amuriin dolgio naadam deer mundag bsan. Huvtsaslaltdaa anhaaraachee gedegtei sanal 1 bna

УМ МА НИ БАД МЭ ХУМ (27.123.212.138)
2018-07-10 00:44:26
УГААСАА НЭР ХҮНД ОД БОЛОХ ГЭЭД ГУЙГААД БГААМ БИШ ЮУМУУ. ЗААВАЛ МӨНГӨ ГУЙХААР БИШ ӨӨР ЮМ ГУЙГААД БНА ГУЙЛГАЧИДАА

zlechm (66.181.176.99)
2018-07-10 00:42:40
ta nartaa amjilt husie mundag shuu sonsohod uramtai, erch huch avdag cd.gee garval heleerei avna shuu

Зочин (66.181.161.119)
2018-07-10 00:36:21
vleever xugjim amid xugjim ycnir ilvv kaiftai xugjmiin bolovcroltoi xvmvvc ilvv xvleej avna niitiin dyy xosnin snogt nygacgvi dyrtai xuduu bolon xuduunii garaltai ork xemeegdex xvn cvrgvvd xotiin coyoliig gytaaj medleg mergejil dylimagxan bylxaitai bux zoxioliin dyy xogiin xosnin snogtoigoo niiclel xotooc min vvrd tonilj zailaacai pzd naxyi blyad

zochin (176.127.20.84)
2018-07-10 00:11:41
BAYR XURGIE SAIXAN SANAA B SHUU

Зочин (66.181.160.57)
2018-07-09 23:59:19
баяр хүргэе,сармагчингийн тархитнуудыг бүү тоо,амжилт хүсье

Зочин (66.181.161.12)
2018-07-09 23:32:52
5dah hagassain udur oroi 21n tsagaas 00 tsag hurtel boldog shuu

0000 (103.10.23.77)
2018-07-09 23:05:56
Ийм,сэтгэлтэй,хүмүүс, лон,болоосой,Дуучдаа, та,нар,үүнийг,дэмжэж,г эрэлт,гудман,Ард,түмэ тэйгээ,хамат дуулаж,цэнгэж,Хотын,с ёл,гэж,чухам,юуг,хэлд гийг,энэ,хүмүүстэй,ха мат,иргэддээ,үзүүлээч

зочин (103.10.22.116)
2018-07-09 22:47:52
сайн байна . жинхэнэ хотын соёлтой залуус гэж энэ шүү дээ. үүнийг зөв ойлго . хөдөөнөөс хотод суурьшин амьдрах замаа сонгосон залуус минь дээд үеийн ахмадуудаасаа хэрхэн хотын өндөр соёлтой шилдэг хүмүүс болж ажил амьдралаа улс орныхоо хөгжлийн төлөө зориулан тэргүүн эгнээнд нь явцгаасныг асууцгаа. одоогийн орж ирж байгаа залуус ээдээ хэцүүхэн шүү дээ.

Зочин (66.181.161.73)
2018-07-09 22:46:51
Мундаг залуус юмаа!! Ийм хvмvvс яасан ховордсон юм дээ.

Зочин (66.181.161.73)
2018-07-09 22:46:50
Мундаг залуус юмаа!! Ийм хvмvvс яасан ховордсон юм дээ.

Зочин (66.181.161.73)
2018-07-09 22:46:50
Мундаг залуус юмаа!! Ийм хvмvvс яасан ховордсон юм дээ.

Зочин (202.21.106.101)
2018-07-09 22:13:42
Залуучууддаа уран бүтээлийн амжилт, аз жаргал хүсье. Ингээд л сэтгээд, бие биенээ дэмжээд явахад улсын хөгжилд нэмэр болно доо.

Овгон (178.162.8.66)
2018-07-09 21:41:14
Естой мандаг залуучууд сайхан вальс эргэхэд сайхан шуу!

ГЭРЭЛ (202.179.26.19)
2018-07-09 20:44:39
ЯМАР МУНДАГ ХҮМҮҮС ВЭЭ

Зочин (90.9.18.46)
2018-07-09 19:28:11
dirk schiefen

Зочин (202.9.47.177)
2018-07-09 19:25:24
demjij baina goy shvv

Зочин (172.56.2.32)
2018-07-09 19:08:05
Mundag .uleever hogjim uneheer saihan bdag USA d sain hogjson bdag

ах (66.181.161.23)
2018-07-09 18:53:44
Сайхан байна. Үлээвэр хөгжим сонсохоор сэтгэл.тайширч, нэг л сайхан болдог доо..

1234 (59.153.112.161)
2018-07-09 18:09:30
goyo yum be.hed dehi udur toglodog yum bolooo.

Зочин (150.129.140.58)
2018-07-09 17:04:50
Үлээвэр хөгжим гоё шүү та бүхэнд амжилт хүсье.

Зочин (202.179.26.126)
2018-07-09 17:00:04
gd luck

Зочин (112.72.11.104)
2018-07-09 16:44:54
Амжилт хүсэе

Nar (66.181.186.68)
2018-07-09 16:21:27
Hezee togloh ve huvaari ni bnuu

Nar (66.181.186.68)
2018-07-09 16:21:14
Hezee togloh ve huvaari ni bnuu

Nar (66.181.186.68)
2018-07-09 16:20:59
Hezee togloh ve huvaari ni bnuu

Зочин (27.123.214.86)
2018-07-09 15:59:11
Hed deh odor toglodog yum bol???

Зочин (139.5.218.228)
2018-07-09 14:49:59
ug n yaduu hund tuslaval buyn bolno

Зочин (139.5.218.228)
2018-07-09 14:49:26
ger horoolliin irgedee uzen yaddag setgehuitei bolson

Зочин (202.170.67.28)
2018-07-09 14:14:10
amjilt

зочин (139.5.217.149)
2018-07-09 14:10:36
Цэргийн -н гурван жил үлээвэр хөгжим дээр марш үлээсэн бас ангийн үдэшлэг концерт гээд л багагүй үлээсэндээ хааяа марш сонсохоор цэргийн амьдрал санагдаад сайхан байдаг үлээвэр хөгжим ер нь сонсголонтой сайхан шүү цаашдаа залуучууд сонирхонодоо хөгжмийн хүүхдүүд бэлддэг байсан одоо яадаг юм болдоо

Zochin (27.123.214.104)
2018-07-09 13:49:08
Mash sn bna. Iim zuv handlaga, zuv setgeltei zaluus ulam ikh olon bolno gedegt itgeltei bna. Ta nart amjilt husie.

иргэн (202.179.25.36)
2018-07-09 13:23:52
ГОЁ ш дээ

zochinNARAN (103.26.195.242)
2018-07-09 12:34:50
Amjilt zaluusaa Soyolgui teneg guilgachin ta naryg tegj helsen bh Buu shantar ta nar goyo togloj bna lee shuu Zaluusaa ochij uzeerei AMJILT

Зочин (202.9.42.3)
2018-07-09 12:26:43
Гоё юмаа Очиж үзмээр л бн Мундаг зөв сэтгэлтэй залуус бн.

Зочин (202.179.31.22)
2018-07-09 12:24:18
хөгжимчин залуусдаа амжилт хүсье Та нар мундгууд шүү

Болор (27.123.214.107)
2018-07-09 12:21:04
Заавал өө харах юмааа хувцас нь зүгээр л байна шд

Уншигё (27.123.214.107)
2018-07-09 12:05:54
Нийслэлд дуу хуур нэмж байгаа дүү нарт Баярлалаа. Боломж л гарвал тоглож байгаарай!

Зочин (202.9.42.3)
2018-07-09 12:03:56
Дарханы 1-р арван жил Чимгээ багштай үлээвэр хөгжимтэй хамтлаг байлаа. Басс үлээж уруулаа чимчигнүүлж явлаа. Гэнэт дурсамж садрав.

Зочин (202.131.244.210)
2018-07-09 11:53:28
Хувцаслалт дээр жаахан анхаараад имижтэй күүл байдлаар жигдэрвэл залуучуудыг бүр их татна даа. Амжилт!

Зочин (43.228.131.90)
2018-07-09 11:47:53
bravo

Зочин (64.119.17.105)
2018-07-09 11:46:45
Guilgachin gej helsen ni ooroo guilgachin bh. Amjilt husie. Ochij uzmeer l bh yum. Daanch ger holdood bn.

Зочин (122.201.26.172)
2018-07-09 11:25:38
Маш их дэмжиж байна, амжилт хүсье

Зочин (103.229.121.162)
2018-07-09 11:21:58
Сайхаан сайхан

irgen (203.91.115.46)
2018-07-09 11:15:32
hodooniihon l olon ugteigeeree tegj hutsaj bga bz ted ooriigooch mededgui maluud bdag yum btgii too amjilt

irgen (203.91.115.46)
2018-07-09 11:14:56
hodooniihon l olon ugteigeeree tegj hutsaj bga bz ted ooriigooch mededgui maluud bdag yum btgii too amjilt

Зочин (202.55.191.130)
2018-07-09 11:05:20
оркууд бүү хэл халтар дуучид ч та бүхний сэрэхүй мэдрэхүйн хэмжээнд хэзээ ч хүрэхгүй тул юу ч гэсэн бай бүү тоо.

Зочин (112.72.8.245)
2018-07-09 10:49:45
Маш зөв залуус байна. Амжилт.

зочин (202.9.47.177)
2018-07-09 10:46:28
Мэргэжлийн хөгжимчид байна, өөрөөр хэлбэл, Олдохгүй оюу эрдэнэ, эд нар Гэрэлт гудамжинд.Зохиолын дуучид, өлөн урлагийнхан, хавдартай хүмүүс ,хандивын тоглолтод минь оролцоод өгөөч гэхэд Мөнгө нэхээд хөдөлдөггүй гэсэн шүү, тэгсэн мөртлөө Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэх гээд , ч гэхшиг...унгас алддаг,унгас үнэртүүлсэн бүдүүлгүүд.

Зочин (122.201.31.63)
2018-07-09 10:39:02
юм узээгуй нийгэмшээгуй хедеенийхен бусдыг доромжлохдоо сайн даа хеерхий

Зочин (27.123.214.120)
2018-07-09 10:34:08
sain bn sain bn

ZOCHIN goe (203.91.115.39)
2018-07-09 10:33:33
amjilt husie uleewer hogjim sonsohod ned l uram zorih orood hiij buteeh husel torood baidgiim mash goe zuil hiij baigaa zaluustaa bayarlalaa

ZOCHIN goe (203.91.115.39)
2018-07-09 10:33:32
amjilt husie uleewer hogjim sonsohod ned l uram zorih orood hiij buteeh husel torood baidgiim mash goe zuil hiij baigaa zaluustaa bayarlalaa

Зочин (202.131.225.197)
2018-07-09 10:31:06
Монгол хүн сэтгэлийн сайхнаараа гоёж ирсэн, эдгээр залууёт амжилт хүсье

zochin (124.158.107.85)
2018-07-09 10:31:04
ҮНЭХЭЭР МУНДАГ ЗАЛУУС ЮМ АА БАХАРХАЖ БАЙНА ШҮҮ.

Зочин (64.119.20.234)
2018-07-09 10:27:22
" гуйлагачингууд " гэдэг чинь гуйлагачингууд оорсдийгээ нэрлэдэг нэр шуу дээ , мэдэж ав !

Balt (220.81.246.149)
2018-07-09 10:25:12
ZAluusaa sain baina amjilt

Зочин (64.119.20.234)
2018-07-09 10:25:02
Сайхан залуус - оодрог узэл санаа ...

зочин (66.181.177.44)
2018-07-09 10:24:18
Үлээвэр хөгжмийн хамтлагийн залуусаа та нарт улам их амжилт хүсий. Та нарт баярлалаа.

Зочин (202.179.30.194)
2018-07-09 10:22:50
юун ч нэрлэхгүй юм билээ дээ

Ц.Улз (66.181.160.22)
2018-07-09 10:14:23
Ийм юм ойлгохгүй байж болохгүй.Харин ч цаг заваа гаргаад хүмүүст урлагийн сайхныг мэдрүүлж байгаа энэ залууст баярлах хэрэгтэй.

Зочин (203.91.115.244)
2018-07-09 10:08:22
yamar goy um ochij uzehiimsan

Зочин (202.9.41.46)
2018-07-09 10:06:07
Сайн байна нам дагаж яс горьдсон нохой шиг Ж.Мөнхбат Оюунэрдэнэ Нямбаатар Амарбаясгалан мэтийн нөхөдтөй адил далдагнаж пялдагадаад бөгс хошного долоож амьдарлаа залгуулж яваа биш, зөв сэтгэлтэй сайн залуучууд юм.

Зочин (103.212.118.78)
2018-07-09 10:04:04
Би багадаа лагерь дээрээ цэргийн хөгжим сонсож өссөн, сургуулийнхаа онцлогот ч бас бүрээ үлээдэг байлаа. Та нарын тоглолтыг үзэж бага насандаа эргэж нэг очье байз. Тун зөв байна, яагаад бэлтгэлээ бас гэрэлт гудамжинд хийж болохгүй гэж. Дүү нартаа ажлын том амжилт хүсье.

Зочин (103.9.90.98)
2018-07-09 09:59:40
схан зүйл сайн үйлс дэлгэрэх болтугай ийм гуйлагчин гэж хэлж байгаа хүний сэтгэлгээний цар тэлэх болтугай

Зочин (122.201.23.162)
2018-07-09 09:48:03
Монголд маань ийм гоёо юм сэдэж байгаа нь сайхан байна. Гэрэл гэгээтэй зүйл хийж байна даа дүү нар минь. Хэрэлдсэн бухамдсан нэгнийг харснаас

Зочин (43.242.243.13)
2018-07-09 09:47:19
Сайхан л бна яаагаад гуйлгачин гэж хүмүүс бүр л гуйлгачин сэтгэлтэй болоод байх юм мэдээж сайхан л сонсогдоно ш дээ

od (124.158.124.237)
2018-07-09 09:47:16
amjilt

Зочин (66.181.160.45)
2018-07-09 09:44:25
Mundag togloj bnlee

Зочин (103.212.118.75)
2018-07-09 09:44:01
Bi gerelt gudamj orokh durgui! Shorlognii utaa idej uukh zuilsees uur sonirkhol tatakh zuils khovor.Edgeer zaluus mundag baina.Kheden tsagiin uyed ochivol tanai togloltiig uzej bolokh vee?

Зочин (182.160.33.109)
2018-07-09 09:42:42
Сайн байна. Мундаг залуус байна

Зочин (103.206.195.166)
2018-07-09 09:35:43
Соёлтой залуус байна. Хөлдүү толгойтой, ухамсаргүй бүдүүлэг зарим нэг нь та нөхдийг юу ч гэж хэлж болно. Битгий шантраарай. Та нөхдийн ариун үйлийг дэмжиж байна. Тоглолтоо битгий зогсоогоорой. Амжилт хүсье

Иргэн (182.160.32.198)
2018-07-09 09:30:57
Баяр хүргэе. Бүү шантраарай.

Зочин (122.201.26.172)
2018-07-09 09:26:07
goe um be ochij sons e

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй