“Токио-2020”-д оролцох тамирчид Японд бэлтгэл хийнэ

Түгээх    
2018-07-09 18:55:20 - Боловсрол

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд асан, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Кихара Сэйжи тэргүүтэй тус улсын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2020 онд Токио хотод болох Олимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг Японы Мүсашимүраяма хотод хүлээн авч, хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар санал солицсон байна.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Кихара Сэйжид “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг Мүсашимүраяма хотод хүлээн авах гэж байгаа явдалд талархал илэрхийлжээ. Мөн “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл цугларалтыг Японы талын дэмжлэгээр 2018-2020 онуудад жил бүр нэг удаа тус улсын мужуудад хийлгэх талаар санал солилцсон байна. Уламжлалт анагаах ухаан, спортын анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар мөн санал тавьсан ажээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “2020 оны Токиогийн олимпт оролцох баг тамирчдыг бэлтгэлээ чамбай хийхийг үүрэг болгосон. Тэр дундаа олимп болох хотын ойролцоо цаг агаартай газар тамирчдынхаа бэлтгэлийг хийж, танай улсын тамирчидтай хамтарсан нөхөрсөг тэмцээн уралдаан хийх нь маш их үр дүнтэй, ач холбогдолтой явдал гэж бид үзэж байна. Одоогийн байдлаар манай улс жудо бөх, чөлөөт бөх, буудлага гэх мэт олимпт амжилт үзүүлдэг долоон төрөлд эрхээ авчихаад байна. Ирэх онд нэмж хоёр, гурван эрх авахын төлөө бид чармайж байна. Ирэх  наймдугаар сараас бэлтгэлээ эрчимжүүлнэ. Мөн багийн спортыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа тул энэ чиглэлд цаашид танай улстай хамтран ажиллахдаа таатай байна болно” гэлээ.

Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Кихара Сэйжи хэлэхдээ “Би Монгол Улсад долоо дахь удаагаа ирж байна. Наадмын их ажлын өмнө биднийг хүлээн авч уулзаж буйд танд талархал илэрхийлье. Мүсашимүраяма хот Токиогоос машинаар нэг цаг явах зайд буюу их ойрхон байдаг. Энд 2020 оны олимпт оролцох монгол тамирчдыг хүлээн авч, хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхдээ би таатай байх болно. Түүнчлэн ирэх 10 дугаар сард Хан-Уул дүүрэгтэй хамтран Хүүхдийн багт наадам зохион байгуулах гэж байна. Үүнд салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Түүнчлэн салбарын сайд хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа спортын салбар дахь хамтын ажиллагаанд бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр спортын гэмтлийг дагнан оношлох, эмчлэх, эмнэл зүйн сургалт судалгааны төв байгуулах талаар санал солилцсон ажээ.

П.УРНАА

1

1



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (66.181.180.251)
2018-07-10 14:22:42
Пэ энэ нэг авгайгаа салсан хөлсний сэтгүүлч сайд болсон юм уу. ээ чааваас Цогзолмаагийн өрөөсөн дугуй, нэг нэгнээ мөн олох юм аа

цукаты (64.119.27.113)
2018-07-10 08:37:04
гадаад улс тамирчдын нэр зов уншиж чадахгуй хулгайч сайд хийдэг цовуун цаг иржээ. дахиж битгий Кототдиваар гэж уншаарай

Зочин (220.213.27.222)
2018-07-10 00:18:00
Энэ хүн чинь сэтгүүлч бил үү? нэвтрүүлэгч билүү? тэр хавьцаа ажиллаж байсан биз дээ? гэтэл одоо сайд уу? Пээ, ингэхээр Монгол улс маань яаж ч хөгжих вэ дээ?

Зочин (182.160.2.96)
2018-07-09 22:00:30
САЙХАН БИЧИЖ АВЧ БАЙГААД СУДЛАНА ДАА.ЯПОНЫГ Л ЛАВ ДИЙЛЭХГҮЙ БОЛВОЙГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна