ДОХ-ын вакциныг сармагчин дээр амжилттай туршжээ

Түгээх    
2018-07-10 08:52:25 - Эрүүл мэнд

-ДЭЛХИЙД “ДОХ”-ООР ӨВЧИЛСӨН 37 САЯ ХҮН АМЬДАРЧ БАЙНА-

Олон Улсын эрдэмтэд ХДХВ/ДОХ-ын вирусын эсрэг вакциныг эхний шатанд амжилттай туршжээ. Эрдэмтэд эхний шатны туршилтаар хүнд ямар хэмжээтэй тунгаар хэрэглэх, хэр аюулгүй болохыг нь тогтоодог байна. Эхний шатанд туршихад ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй ба хүн, бичний дархлаа хариу урвал үзүүлсэн гэж өнгөрөгч Баасан гарагт нийтлэгдсэн судалгаанд бичжээ. Энэхүү судалгаанд Өмнөд болон Зүүн Африк, Тайланд, Америкийн халдвар авах бага эрсдэлтэйд тооцогдох 393 эрүүл хүн, 72 бич хамрагдсан байна. Шинэ вакцины дараагийн шатны туршилтад илүү олон тооны, халдвар авах өндөр эрсдэлтэй хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Уг вакцин нь сүүлийн 35 жилд эхний шатны туршилтыг давсан таван вакцины нэг аж.

Тус туршилтын эхний шатанд шинэ вакцинд хүний дархлаа хариу урвал үзүүлээд зогсохгүй бичний дархлал хомсдлын вирусээс 67 хувь хамгаалсан байна. Гэхдээ одоогоор хүнийг хамгаалах эсэх нь тодорхойгүй. “Хэдийгээр туршилтын эхний шат амжилттай болсон ч уг вакциныг ДОХ-ээс бүрэн хамгаална гэж дүгнэхэд эрт байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтэн, Харвардын анагаах ухааны их сургуулийн профессор доктор Дан Х.Бароук хэлжээ. Жил бүр ойролцоогоор 1.8 сая шинэ ДОХ-ын тохиолдол бүртгэгддэг бол дэлхий даяар 37 сая хүн энэ өвчинтэй амьдарч байгаа гэж НҮБ мэдээлсэн байна. ДОХ-ын эсрэг вакциныг гаргах нэн яаралтай ч, гаргаж авах нь маш хүнд гэж тус байгууллага мэдэгджээ.

-ОРОСЫН ЭРДЭМТЭД “ДОХ”-ЫН ЭСРЭГ ЭМЭЭ КЛИНИК
ТУРШИЛТАД УДАХГҮЙ ОРУУЛНА-

Дэлхийн сая сая хүн энэхүү өвчнөөр халдварлан нэрвэгдэхийн хэрээр олон улс даяар өвчнийг анагаах, өвчний вирусыг устгах олон эм бэлдмэл тасралтгүй туршаар ирсэн. Тухайлбал хамгийн сүүлд буюу 2018 дөрөвдүгээр сард  Оросын эрдэмтэд гарган авсан ДОХ-ын эсрэг эмээ клиник туршилтад оруулахаар зэхэж буй юм. Энэ тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах "Роспотребназдор" байгууллагын дарга Анна Попова Москвад болсон ДОХ-ын асуудлаарх олон улсын VI бага хурлын үеэр мэдэгдсэн байдаг. ДОХ-ын асуудлаарх Дорнод Европ ба Төв Азийн орнуудын олон улсын  VI бага хурал Москва хотноо дөрөвдүгээр сарын 18-20-нд болсон байна. Бага хуралд 53 улсын 3000 орчим төлөөлөгчид оролцсон байна.

-“ДОХ”-ЫН ЭСРЭГ БЭЛДМЭЛҮҮДИЙГ ХУЛГАНА БОЛОН САРМАГЧИН
ДЭЭР ТУРШИЖ БАЙВ-

-2010 онд эрдэмтэд ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох туршилтыг хулгана дээр хийж байжээ. Тэд хүний үндсэн эсийг өөрчлөн, хулганад оруулаад, дараа нь түүнийгээ дархлааны системийн эснүүд дотор оруулж хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн талаар долдугаар сарын 2-нд хэвлэгдсэн “Nature Biotechnolody” сэтгүүлд өгүүлсэн байдаг.

-2011 онд Америкийн эрдэмтэд ДОХ-ын эсрэг урьдчилан сэргийлэх тарилгыг туршлагын амьтан сармагчинд туршиж байжээ. Эрдэмтэд амьтан дээр туршсан туршилт амжилттай болсон хэмээн мэдэгдэж байв. Орегоны вакцин болон гений эмчилгээний хүрээлэнгийн эрдэмтэд эл бүтээлээ Их Британийн шинжлэх ухааны “Байгаль” сэтгүүлд нийтэлсэн. Тэд туршилтаа эрүүл гэх 24 “макак” буюу нохой сармагчин дээр явуулсан байна. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн тэдгээр амьтны 13-т нь ХДХВ-ийн үржил нь зогссон байжээ.

-2015 оны "Nature" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын 08-ны дугаарт эрдэмтэд ДОХ-ын эсрэг бэлдмэл /antibody/ нээсэн тухай мэдээлж байсан юм. 3BNC117 гэж нэрлэгддэг шинэ вакцин ХДХВ-ын эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлж АНУ, Германд ХДХВ-тэй хүмүүс дээр туршилт хийж 28 хоногийн дотор вирусын түвшин 8-250 дахин  буурсан гэж байв.

-2017 онд шинээр Symtuza хэмээх нийлмэл найрлагатай шинэ эм худалдаанд гарсан нь хоногт 2-6 ширхэг эм уудаг байсан хүмүүст өдөрт нэг ширхэг эм  уух боломжийг олгох болжээ. Мөн ХДХВ-ийн вакцины  хоёр ч туршилт судалгааг эхлүүлжээ. Эхний нь болох HVTN 702 судалгаа нь ХДХВ-ийн түүхэн дэх найм дахь туршилт судалгаа бөгөөд 2009 оноос хойш хийгдэж буй анхных нь  болсон байдаг. HVTN 705 судалгаа 2017 оны сүүлээр эхэлжээ. Тус судалгаанд өмнөд африк, замби, зимбаби, малави, мозамбек улсын 18-35 насны, бэлгийн  идэвхитэй амьдралтай 2600 эмэгтэйчүүдийг хамруулан гурван жилийн хугацаагаар судлах юм байна. Судалгааны үр дүнд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм.

-МОНГОЛ УЛСАД 260 ХҮН “ДОХ”-ООР ӨВЧИЛЖЭЭ-

Манай улсад энэхүү заналт өвчин аюулын харанга дэлдээд буй. Тодруулбал, Улаанбаатар хотод энэ оны дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллэсэн.  Өнгөрч 2017 онд 24 тохиолдол шинээр оношлогдсон бүртгэгдсэн байдаг. Манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж. Үхлийн аюултай энэ өвчин анх манай улсад 1992 онд бүртгэгдэж, өвчилсөн 24 хүн нас барман байдаг. Хүйсийн хувьд ДОХ-той хүмүүсийн дунд эрэгтэй 80, эмэгтэй 20 хувийг эзэлж байна. Харин насны хувьд улам залуужиж 15-хан настай хүүхэд ДОХ-оор өвчилснийг албаныхан хэлж байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. ХДХВ-ийн халдвартай 14 эхээс төрсөн /зургаан ээж давтан/ 20 хүүхдийг эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хамруулж, хяналтад оруулсан. 2016 онд ХДХВ-ийн халдвартай есөн жирэмсэн  эх хянагдаж эхэлсэн ЮМ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (64.119.18.37)
2018-07-10 10:41:34
260 хунээр ч илуу бх аа Архи уудаг гудамжинд амьдардаг улсууд замбараагуй л бэлгийажилийг ямарч хамгаалттгуй хийдэг бх тэдний дунд олон бгаа дээр нь дарга нар ба хурган. Тэд ажилийн байран дээрэж бэлгийн дарамтаар олон эмэгтэйчуудийг дарамтлан гаж сехс хийдэг ар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унажээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ