Франц-Монголын хамтарсан сургууль байгуулах талаар санал солилцлоо

Түгээх    
2018-07-10 12:32:42 - Боловсрол

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүхэн эрхт Элчин сайд Элизабет Барсакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Франц-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн талаар санал солилцсон байна.

Энэ үеэр элчин сайд Элизабет Барсак албан үүргийн хугацаа нь дуусч нутаг буцаж байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад мэдэгдээд хоёр орны хамтын ажиллагаа үр дүнтэй, өргөн цар хүрээтэй явагдаж байгааг дурдлаа. Тэрээр хэлэхдээ “Юуны өмнө цаг зав гаргаж намайг хүлээж авч байгаад талархаж байна. Франц орны хувьд Монголын соёлыг таних зайлшгүй шаардлагатай байдаг. Ялангуяа урлаг соёл, кино урлагийн хүрээнд хоёр улсын уран бүтээлчид бие биенээ маш их сонирхдог. Энэ бол маш эерэг хандлага гэж би хувьдаа үздэг. Цаашид франц хэл, соёлыг сонирхох хүүхэд залуусын тоо улам их өснө гэдэгт итгэж байна. Үүнд хоёр улсын хамтарсан сургууль чухал үүрэгтэй гэж бодож байна. Энэ асуудалд таны зүгээс, салбар яамны зүгээс санаа тавьж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Юун түрүүн манай улсад Элчин сайдаар сууж бидний хэл, соёлтой танилцаж, хоёр улсын хамтын ажиллагааг ялангуяа соёл, боловсролын салбарт эрчимтэй хөгжүүлсэнд танд талархал илэрхийлье. Нутагтаа очоод Монгол орны талаарх сайхан сэтгэгдлээ найз нөхөд, Францынхаа ард түмэнтэй хуваалцаж, сайхан мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна. Франц хэл, соёл сонирхож байгаа залуусын тоо өдрөөс өдөрт өсч байгаа нь их, дээд сургуулийн элсэлтээс харагдаж байсан. Тиймээс Монгол-Франц хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын харилцааг улам хөгжүүлэх тал дээр анхаарч, ач холбогдол өгч ажиллахаа албан ёсоор илэрхийлье” хэмээн ярилаа.

П.УРНАА

1



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (66.181.161.10)
2018-07-15 14:32:50
France bol amerikiin gar hol bolj busdiin dotood heregt oroltsoj irgediinh in esreg haldlaga uildegch jinhen alan hyadagch nar. Soyolt uls oron iim balmad france metiin ulstai surguuliin tuhai yarih ni uhamsriin dood tuvshind buig haruullaa.

гадаад харилцааны менежер (66.181.179.126)
2018-07-10 22:11:49
Гадны хүн хүлээн авахдаа зүүн талд нь суудаг ёс байдаг, Энэ яаманд гадаад харилцаа хариуцсан хүн байдаггүй юм уу ? Хэн нь эзэн ,хэн нь зочин юм бол оо ? Үүний өмнөх мэдээнд дэд сайд гээд нэг залуу япон хүнтэй уулзаж байгаа зураг гарсан байсан, одоо сайд нь ??? мэддэггүй юм уу ? эсвэл албаар мэддэггүй гээ харуулж байгаа юм уу, энгийн л ёс жаяг шүү дээ

Зочин (66.181.161.100)
2018-07-10 14:12:01
Za gadaad surguuliudaa boliochee. Ochij ochij france shuu, ted odoo europiin shivshig bolson uls. Franciin zasgiin gazar olon Syrian irgediig honooj ochnoon huuhduudiig alj, onchruulsen.

Ажилгүйчүүдийн эх уурхай (202.9.41.203)
2018-07-10 13:32:17
Малчдыг өрөнд унагаж, юм бүтээх чадваргүй, цагаан захтай ажилгүйчүүдийн эх уурхай болсон их дээд сургууль байгуулах биш, монголд 10-дээшгүй их, дээд сургууль байх хууль гарга. Сурч буй оюутнуудаас түвшин тогтоох шалгалтыг хөндлөнгийн шинжээчдийг томилон авахуулж 75-аас доош хувийн үнэлгээтэй сургуулиудын тусгай зөвшөөрлийг үг дуугүй хүчингүй болго.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй