Токиогийн олимпоос зургаагаас доошгүй медаль авах зорилт тавьжээ

Түгээх    
2018-07-10 14:39:48 - Спорт

zasag

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав.

Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь “Олимпийн бэлтгэлийн бааз”, “Буянт-Ухаа” спортын цогцолбор, бусад барилга, тоног төхөөрөмж, хэрэглэл, зардал төсвийг судлан, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгав.

Олимпийн наадмын эрх авах тэмцээнүүдэд оролцох шигшээ багийнханд онгоц, галт тэрэгний тийз, ачаа тээврийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийг хорооны гишүүн, “МИАТ” компанийн захирал болон “УБТЗ” нийгэмлэгийн даргад зөвлөмж болголоо. Шигшээ багийн тамирчдын тэмцээн, бэлтгэлд шаардагдах хэрэглэл материалыг хилээр оруулахад НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр болов.

Манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимп болон паралимпийн наадамд Бээжин, Лондонд үзүүлсэн амжилтаа бататгаж, зургаагаас доошгүй медаль, түүний дотор алтан медаль авах  зорилт тавьж байна. Баг тамирчид 10 гаруй төрөлд 35-50 эрх авахаар олон улсын тэмцээнд оролцон оноо цуглуулж байна. 

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (66.181.185.92)
2018-07-10 19:03:33
Сайн бэлдэж чадвал бокс, жудо хоероос ганц нэг юм зулгааж магадгуй, челеетийнхен бол шал арчдагаараа л арчина, 6 медаль ч арай л барахгуй болов уу

Зочин (43.242.243.26)
2018-07-10 16:51:23
Shaana biz

Bat (182.249.252.11)
2018-07-10 15:55:00
Altiin daitai hurel ch geh shig uvchtei uheruud shu.kkk

Зочин (220.213.27.222)
2018-07-10 15:33:12
Ийм тоо ярьж байхаар тамирчдаа сайн бэлтгэх, дэмжих нь дээр биш үү?

Зочин (211.247.25.173)
2018-07-10 14:53:39
МОНГОЛЧУУДАД МУУЛАА ХАРААГААД БАЙДАГ БЭЭЖИНГИЙН ОЛИМП Л АЛТАН МЕДАЛЬ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ?! ОЙРХОН, ВИЗГҮЙ, ХЯМД ЗОРЧИЖ БОЛДОГ УЧРААС БӨӨНӨӨРӨӨ ОЧИЖ ХӨГЖӨӨН ДЭМЖСЭН. ЦАГИЙН ЯЛГАА БАЙХГҮЙ ГМ ШАЛТГААН МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН. ТООКЁОГИЙН ОЛИМПООР ХАРИН ЯАХ БОЛ ДОО! БАРАХ БОЛОВ УУ ДАА ХӨӨРХИЙ.

Зочин (211.247.25.173)
2018-07-10 14:53:34
МОНГОЛЧУУДАД МУУЛАА ХАРААГААД БАЙДАГ БЭЭЖИНГИЙН ОЛИМП Л АЛТАН МЕДАЛЬ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ?! ОЙРХОН, ВИЗГҮЙ, ХЯМД ЗОРЧИЖ БОЛДОГ УЧРААС БӨӨНӨӨРӨӨ ОЧИЖ ХӨГЖӨӨН ДЭМЖСЭН. ЦАГИЙН ЯЛГАА БАЙХГҮЙ ГМ ШАЛТГААН МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН. ТООКЁОГИЙН ОЛИМПООР ХАРИН ЯАХ БОЛ ДОО! БАРАХ БОЛОВ УУ ДАА ХӨӨРХИЙ.

Зочин (211.247.25.173)
2018-07-10 14:53:12
МОНГОЛЧУУДАД МУУЛАА ХАРААГААД БАЙДАГ БЭЭЖИНГИЙН ОЛИМП Л АЛТАН МЕДАЛЬ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ?! ОЙРХОН, ВИЗГҮЙ, ХЯМД ЗОРЧИЖ БОЛДОГ УЧРААС БӨӨНӨӨРӨӨ ОЧИЖ ХӨГЖӨӨН ДЭМЖСЭН. ЦАГИЙН ЯЛГАА БАЙХГҮЙ ГМ ШАЛТГААН МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН. ТООКЁОГИЙН ОЛИМПООР ХАРИН ЯАХ БОЛ ДОО! БАРАХ БОЛОВ УУ ДАА ХӨӨРХИЙ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унажээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ