Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 1000, хорхог 8000 төгрөгийн үнэтэй байна

Түгээх    
2018-07-11 16:18:41 - Нийслэл

huushuur

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/-ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 350 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилж байгаа аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, хорхог, шорлог, айраг ямар үнэтэй худалдаалагдаж байгаа талаар сурвалжиллаа. Хоёр хүний порцтой шорлог 10000 төгрөг, жижиг шорлог 4 ширхэгтэй нь 6000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Шорлог борлуулалт сайтай байгаа бөгөөд захиалагчид ихэвчлэн 20 шорлогны дараа захиалсан шорлогоо авч болох аж.

Үхрийн махтай хуушуур худалдаалж буй асар дийлэнх хувийг эзэлж байлаа.

-Үхрийн махтай хуушуур бүх асарт 1000 төгрөг,

-Хонины махтай хуушаар 1000 төгрөг,

-Сиртэй хуушуур 1500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Түүнчлэн “Их тунамал” рестораны асрын хуушууранд хамгийн олон хүн дугаарлаж зогссон байв. Тус рестораны үхрийн махтай хуушуур 1500 төгрөг буюу бусад асраас хамгийн үнэтэй нь аж. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хорхогны олдоц хамгийн муу буюу ганц хоёрхон газар худалдаалагдаж байв. Нэг аяга хорхог 8000 төгрөгийн үнэтэй байна. Мөн Архангай аймгийн Хотонт сумын айраг 1 литр нь 4000 төгрөг, нэг аяга нь 2000 төгрөг, Булган аймгийн Сайхан сумын айраг 1 литр  6000, будаатай аягатай айраг 3000 төгрөг, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын айраг 1 литр 5000, нэг аяга нь 2500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.  

huushuur

Хуушуур авахаар дугаарлах зарим иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо:

Д.Цэцэгмаа:  “Сайхан наадаж байна. Би сая ач зээ нартаа хуушуур олж өгөх гэж нэлээдгүй дугаарлаж хүлээлээ. 50 хуушуурын дараа захиалгаа сая авлаа. Үхрийн махтай хуушуур авсан. 1000 төгрөг гэж байна. Хараахан амталж үзээгүй байна” гэлээ.


Н.Төрбат хэлэхдээ “Бороо хуртай сайхан наадам үзэж байна. Наадмынхаа нээлтийг үзэж чадсангүй, сэтгэл жаахан тиймэрхүү байна. Одоо гэр бүлийнхэнтэйгээ наадмын хуушуур олж идэх гээд зогсож байна даа. Одоо 65 хуушуурын дараа манай захиалга гарна гэсэн. Хуушуур олж идэх хэцүү л байна шүү” гэлээ.


Н.Дэмбэрэл: “Сайхан наадаж байцгаана уу, Өглөө хуушуур авахад ямар ч оочергүй байсан. Одоо бүр олдох ч үгүй хэцүүхэн байна. Хүмүүсийн яг хоол идэх цаг таарчихлаа. Түр хүлээж байгаад авахгүй бол 50-60 хуушуурын дараа захиалга гарна гэхээр нь хүлээсэнгүй” хэмээн ярилаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 400 гаруй улсын байцаагч, хоёр явуулын лаборатори ажиллаж байгаа юм. Энэ лабораториор айраг болон махнаас газар дээр нь дээж авч хяналт шалгалт хийх аж. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхээс гадна Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк зэрэг нийт таван цэгт улсын байцаагч нар ажиллаж буй юм байна. 

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.БАЯРБААТАР

huushuur

huushuur

shorlog

huushuur

huushuur



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Bold (174.234.9.209)
2018-07-12 02:31:34
Gerteee hiigeed ideech !!! Shal maaanag yum!!!! Olniii hulioin toos shorooo huls hirend hutgaldsan yum olj ideh gej uileee uzeh yumaaaa!!!!

зочин (49.98.160.216)
2018-07-12 00:19:21
За хаа газарт л дэлхийн бух оронд баяр болж буй газарт юмны унэ жирийн уеэс унэтэй бдаг шуу дээ. Баяр наадам болж бна. Сайхан юм ярь нэг ч гэсэн едер. Амны билиг гэж бдаг шуу. Нэг едер шуумжээ зогсоочих. Монгол л хун бол

Зочин (64.119.23.110)
2018-07-11 23:39:55
Za tegeel muuruul undag uhernvvd shvv.

Зочин (66.181.161.44)
2018-07-11 20:58:37
Sxan naadag ch daanch ix vnetei xuushuur ymaa.

Зочин (66.181.161.44)
2018-07-11 20:58:36
Sxan naadag ch daanch ix vnetei xuushuur ymaa.

Зочин (59.153.114.34)
2018-07-11 20:05:42
Хорхог шорлог гэж нойр булчирхай хуушуур гэж элэг цесний эрлэг идэлгуй наадам хийвэл яасан юм дээ

Зочин (59.153.114.34)
2018-07-11 20:02:23
Баяр болгоноор юмны унэ тэнгэри хадаад л халтурын нэг муу жолооч км газарт 2000 аар явна гэж евчигнеед л сайхан юмаа сайхан юм ккк

Зочин (59.153.114.34)
2018-07-11 19:59:06
Тавин хуушуурыг тавин мянган тегрегеер авч идээд монголчууд унэн баян байна шуу ухрийн цул мах 11500 гаар аваад л нэгэндээ хуушуур хийж зараад л унэхээр амьдрал нь сайхан болжээ болж дээ болж

Зочин (202.179.31.98)
2018-07-11 18:36:32
Наадуул чинь (Пурнаа гэх мэт) бичгийн хэл гэж огт мэдэхгүй шууд өөрсдийнхөө амаар яаж бурна түүгээрээ бичдэг хмүүс. Хэлээд засрал авдаггүй улс. Ичнэ гэж бүр ч байхгүй. 29-р сургуулийн асуудлаар шүүхэд дуудагдахдаа ил гараад байсан хүүхэн царай нь гэвэл. Найруулга гэж бүр ч байхгүй, мэдэхгүй зүйл нь. Редактор гэж байхгүй.

зочин (103.57.92.180)
2018-07-11 17:38:31
Үхрийн мах зах дэлгүүрт 10000-11.500төг үнэтэй байхад хуушуур хийж зараад бгаарай.ингэж худал яриад яаах юм.ямааны хар махаар хийж бгаан үнэн шүү дээ.мэргэжлийн хяналт шалгаж хариу өгч дээ.

зочин (103.57.92.180)
2018-07-11 17:38:21
Үхрийн мах зах дэлгүүрт 10000-11.500төг үнэтэй байхад хуушуур хийж зараад бгаарай.ингэж худал яриад яаах юм.ямааны хар махаар хийж бгаан үнэн шүү дээ.мэргэжлийн хяналт шалгаж хариу өгч дээ.

зочин (103.57.92.180)
2018-07-11 17:37:54
Үхрийн мах зах дэлгүүрт 10000-11.500төг үнэтэй байхад хуушуур хийж зараад бгаарай.ингэж худал яриад яаах юм.ямааны хар махаар хийж бгаан үнэн шүү дээ.мэргэжлийн хяналт шалгаж хариу өгч дээ.

Зочин (139.5.218.195)
2018-07-11 17:37:54
Төрийн наадмын нээлтэд монголын сэтгүүлч ирж бичсэн нь: -шорлогийн гэхийг шорлогны, хуушуур гэхийг хуушаар, хуушуурт гэхийг хуушууранд, хорхогийн гэхийг хорхогны, төгрөгийн гэхийг төгрөгний, литр гэхийг летр гэсэн байна. Монгол төрийн их л том албаны сэтгүүлч байх даа. П. Урнаа эгчийн хэл бичгийн мэдлэг нь хэцүү байнаа. Одоо цаашид яанаа?

зочин (103.57.92.180)
2018-07-11 17:37:48
Үхрийн мах зах дэлгүүрт 10000-11.500төг үнэтэй байхад хуушуур хийж зараад бгаарай.ингэж худал яриад яаах юм.ямааны хар махаар хийж бгаан үнэн шүү дээ.мэргэжлийн хяналт шалгаж хариу өгч дээ.

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-07-11 17:32:18
Өмхийрсөн махаа сайхан давслаад хуршсан тосонд шараад тавьцан байхад энэ муусайнууд амаа олохгүй зуслаад ходоодны хорт хавдараар явахгүй хаачдаг юм гэсэн хужаа санаа

Зочин (203.91.115.45)
2018-07-11 16:36:45
үхрийн мах гэдэг нь ямаа шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна