Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна

Түгээх    
2018-07-16 09:13:21 - Нийслэл

harwaa

-ХҮМҮҮС ЭНЭХҮҮ ТАЛБАЙГ ХАНДИВЫН МӨНГӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛЖ БАЙНА-

Байт харвааны “360” буюу “Дайчин чанар-тэсвэрийн талбар” талбайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Жирийн иргэд, олон нийтийн санаачлагаар өрнөж буй энэхүү ажлын үндсэн төсөл наймдугаар сарын 1-нд өндөрлөж нээлтээ хийх юм. Тус талбайг төсвийн мөнгөөр биш, хандивын мөнгөөр хүмүүс сайн дураараа байгуулж буй гэдгээрээ онцлогтой. Тэд өнгөрөгч тавдугаар сард санаа нэгдэж Монголын байт харваачдад зориулан бэлтгэлийн талбай барихаар зориг шулууджээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч тасралтгүй ажилласан байна.

Монголын баг тамирчдад хүйтэн сэрүүний улиралд бэлтгэл хийх боломж төдийлөн байдаггүй. Бэлтгэл хийлээ гэхэд стандарт бус, богино зайд буюу спорт заалуудад л хийдэг. Энэ үүднээс бэлтгэл сургуулилт хангалтгүй болох гол шалтгаан болдог. Иймд “Олон хүний сэтгэлийн дэмээр баригдсан энэ талбай бидний амжилтын эхлэл байх болно” гэдгийг Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид хэлж байлаа.

harwaa

-ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН БАЙТ ХАРВААНЫ ТАЛБАЙ НЭЭЛТЭЭ ХИЙСНЭЭР МОНГОЛ ТАМИРЧИД ТИВ ДЭЛХИЙД АМЖИЛТ ГАРГАХ ЭХЛЭЛ ТАВИГДАНА-

Бид Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбайтай болох тамирчин залуусын санаа хэзээ, хэрхэн төрж байсан бэ. Хэзээнээс ажил хэрэг болгон ханцуй шамлан орсон бэ?

-1960 онд байт харвааны спорт Монгол Улсад хөгжиж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 58 жил өнгөрч байна. Монголчуудын харваатай холбоотой түүхийг авч үзвэл дэлхийг байлдан дагуулсан хэдэн мянган жилийн өмнөөс ярих хэрэгтэй болно. Орчин цагийн сонгодог олимпийн төрөлт байт харваа 1904 оны  олимпоос эхэлдэг. Түүнээс хойш 56 жилийн дараа буюу 1960 онд энэ спорт манай улсад хөгжиж эхэлсэн. 1971 онд н.Дэмбэрэл гуай байт харвааны төрлөөр Монгол Улсаас анхны дэлхийн аварга болж байлаа. Гэтэл манай улсад зориулалтын талбай одоо хүртэл байдаггүй. Иймд тамирчид дэлхийн жишигт нийцсэн зориулалтын талбайтай болох санаачлагаар нэгдсэн. Үүний дагуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олонтой ярьж байгаад газрын асуудлаа шийдэж өнгөрөгч тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн юм. Тус талбайд хамгийн холдоо 90 метрт харвах, хамгийн олуулаа буюу 32 хүн зэрэг харвах боломжтой.

-Бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай өрнөж байна вэ?

-Талбайн ажил 85 хувьтай явагдаж байна. Одоо зүлэг дэвсэх, саравчны сэндвич болон шиллэгээ хийх ажил үлдсэн. Наймдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна даа. Мөн энэ талбайд 15 метрийн өндөр, 27 метрийн өргөнтэй спортын бэлгэ тэмдэг бүхий дэлхийн хамгийн том таван цагираг баригдана. Хүмүүс үүнийг янз бүрээр ярьж магадгүй юм. Гэхдээ энэ цагираг сүндэрлэсэнээр тамирчдын сэтгэл зүйд асар өндөр нөлөө үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл олимпод бэлтгэгдэх сэтгэл зүйд нөлөөлнө. "Гиннесийн ном"-д бичигдэх учраас олон мянган жуулчин татахаас гадна дотоодын иргэдийг спортод татах, дурлуулах давуу талтай гэж үзэж байна.

-Байт харваа сонирхогч, харваач залуусын хандиваар босч байгаа тус бүтээн байгуулалтад хичнээн төгрөг шаардлагатайгаас хичнээн нь цугларсан бэ? 

-Одоогийн байдлаар 400 гаруй хүн хандив өргөлөө. Үндсэн төслийн ажилд 230 сая төгрөгийн хандив цуглараад байна. Нийт 360 сая төгрөгийн хөрөнгө шаардлагтай. Нийт цугласан 230 сая төгрөгний хандивын 90 орчим сая төгрөг нь мөнгөн хэлбэрээр үлдсэн 140 сая төгрөг нь мөнгөн бус хэлбэрээс бүрдсэн. Тухайлбал, барилгын материалын түүхий эд болох цемент, гэрэл мэтийн эд бараа материалын туслалцаа үзүүлсэн. 90 саяын 50 орчим сая төгрөгийг бид төмөр, үлдсэн мөнгийг урсгал зардалд зарцуулсан. Хандив өгсөн хүн бүрийг нээлттэйгээр зарлаж цахим хуудаснаа нийтэлж байгаа. Түүнчлэн 72 цаг тутамд хэдэн төгрөг цугларч, юунд зарцуулагдав гэх санхүүгийн зарцуулалтын мэдээг зарлаж байна. Ингэснээр хүмүүс маш итгэлтэйгээр хандив мөнгөө өгч байгаа юм. Мөн байт харваагаар хичээллэдэггүй хүмүүс хандив өгснөөр “360” клубын гишүүн болж жилд дөрвөн удаа үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломж нээгдэнэ. Мөн хандив өргөсөн хүмүүсийн нэрийг талбайд төмрөөр бичиж үлдээх болно.

harwaa

-Энэхүү ажилд хичнээн хүн гар бие оролцож байгаа вэ?

-Нийт 100 гаруй тамирчид гар бие оролцож байна. Үүнээс 20 гаруй хүн байнга ажиллаж байгаа. Энэ талбайг хүүхэд залуучуудыг энэ спорт руу татах, улам хөгжүүлэх зорилготой учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан. Тамирчдын сайн дурын хүч хөдөлмөрөөр босч байгааг дуулгахад таатай байна.

-Төр засгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?

-Олимпийн хороо дэмжиж байгаагаа илэрхийлж 15 сая төгрөг бүхий мөнгөн хандив үзүүлсэн. Үүнээс өөр төр засгаас ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлээгүй байна.

-Өчигдөр Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өөрийн биеэр хоол авч ирж сэтгэлийн дэм өгчээ. Энэ мэт олон хүн дэмжлэг туслалцаагаа үзүүлж байна уу?

-Доктор П.Цагаан гуай ирээд Байт холбооны удирдлагын зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлээд явсан. Үүнээс гадна олон хүн уух ус, ундаа, хоол, хуушуур зэргийг авч ирж сэтгэлийн дэмжлэг үзүүлж байна. Өөрсдөө ирээд будгийн ажил хийх зэргээр ч тусалдаг. Олон хүн дэмжиж байгаа явдал нь бүтээн байгуулалтын ажил нэг талаар улс төржилтгүй сайхан явагдаж байгааг илтгэнэ. Эгэл жирийн иргэд хандив туслалцаагаа харамгүй үзүүлж байна. Тухайлбал, 200 гаруй иргэн үр хүүхдээ байт харваагаар хичээллүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа. Энэ үүднээс зөвхөн байт харвааны талбай баригдаад зогсохгүй маш олон хүний итгэл үнэмшил сүндэрлэж байгаа хэрэг юм.

-“Дайчин чанар-тэсвэрийн талбар” буюу “360” талбайн онцлогийг дурдвал?

-Олон улсын стандартад бүрэн нийцсэн байт харвааны талбай юм. Түрүүн дурдсанчлан энэхүү талбайд 90 метрт харвах, хамгийн олуулаа буюу 32 хүн зэрэг харвах боломжтой. Хүйтний улиралд дотор бэлтгэл хийх зориулалттай. Дулааны улиралд гадаа бэлтгэл хийх, саравчтай. Бүх зүйл нь эко шийдэлтэй. Тухалбал, гэрэл нь нарны эрчим хүчээр ажилладаг. Найман ширхэг гэрэл нийлж хоёр квт зарцуулдаг. Энэ нь нэг ширхэг үсний индүү ажиллуулсантай тэнцэх хэмжээний эрчим хүчийг зарцуулж байгаа гэсэн үг юм. Шөнийн харваа хийх ч боломжтой. Түүнчлэн олон улсын тив дэлхийн чанартай ямар ч тэмцээн зохион байгуулах бүрэн чадвартай олон улсын стандартад нийцсэн байгууламж. Юун түрүүнд төр засгийн дэмжлэг туслалцаагүйгээр иргэдийн санаачлага хандиваар байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн Цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа учир хүүхэд залуус нээлттэй ирж сонирхох, хичээллэх боломж бүрдсэн. Энэ талбайд 58 мертрийн урт, долоон метрийн өргөнтэй байнгын бэлтгэлийн саравч баригдаж байна. Энэ бүхнийг тамирчид өөрсдөө хийж байгаа нь маш том онцлог.

harwaa

-Яагаад 360 гэж нэрлэх болсон юм бэ?

-Байт харвааны 36 сумаар 10 оноо авахад нийлбэр оноо 360 буюу рекорд оноо болдог. Энэ үүднээс 360 гэж нэрлэсэн. Мөн энэ талбай “Дайчин чанар-тэсвэрийн талбар” гэсэн уриатай. “Дайчин чанар” гэдэг нь гадагшаа чиглэсэн буюу урам зоригтой, идэвхи санаачлагатай, хөдөлмөрч байх гэсэн утгатай юм. Харин “Тэсвэрийн талбар” гэдэг нь дотогшоо чиглэсэн буюу сэтгэл зүйн хувьд хүчтэй, тууштай байх гэсэн утгыг илэрхийлсэн. Ирээдүйд тив дэлхийн олимпод эх орныхоо нэрийг мандуулах 360 оноог манай тамирчид аваасай хэмээн бэлгэдсэн утгатай.

-Байт харваагаар хичээллэхийн ач тусыг дурдвал?

-Зөвхөн мэргэжлийн тамирчид гэлтгүй энэ спортоор жирийн иргэд, хүүхэд багачууд хичээллэх бүрэн боломжтой. Энэ спорт хүнийг насны хязгаараар, бие бялдар, өндөр намаар ялгаварладаггүй давуу талтай. Мөн стресс тайлах, хөдөлгөөнийг дэмжих давуу талтай. Та 70 метрт газар сумаа харвачихаад сумаа авах гэж 140 метр алхана. Ингэснээр биеийн хөдөлгөөнийг бүрэн дэмждэг. Хүүхэд багачуудыг зөв хүмүүжил төлөвшил, тэсвэр хатуужилд сургадаг.


Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Жамъяангомбо “Энэ харвалтын талбайд Монгол улсын байт харвааны холбоонд харъяалагддаг бүх тамирчид оролцож байна. Тив дэлхийд амжилт гаргахын тулд бидэнд дэлхийн жишигт нийцсэн стандарт талбай зайлшгүй шаардагдаж байсан. Хүйтний улиралд зааланд богино зайд л харвачхаад  гадаадад очоод уртын зайд харвах нь учир дутагдалтай байдаг байсан юм. Товчхондооо бол амжилтад саад болдог байсан. Энэ талбай ашиглалтад орсноор тамирчид бэлтгэлээ бүрэн дүүрэн хийх боломж нээгдэж байгаа баяртай байна” гэлээ.

Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Гантөгс хэлэхдээ “Би 2010 оноос хойш бэлтгэл сургуулилт тасралтгүй хийлээ. Дараа жилээс олимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Азийн наадам бас болно. Түүнээс өмнө стандарт талбайд бэлтгэл сургуулилтаа хийж эхлэх шаардлага тулгараад байсан. Манай улсад бэлтгэл хийх стандарт талбай байдаггүй. Энэ жил дэлхийн жишигт нийцсэн ийм сайхан талбайтай болж байгаадаа сэтгэл өндөр байна” хэмээн ярилаа.

П.УРНАА

harwaa

harwaa

harwaa

harwaa



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 42

Зочин (64.119.24.9)
2018-07-18 22:31:53
ЭГЭЛ БАЙЛАА ЮУ. МЭДЭЭ.МН САЙТ БОЛ АРДЧИЛСАН НАМ ЗЭНХБОЛДЫН САЙТ ШҮҮ ДЭЭ. ЗҮГЭЭР МӨНГӨӨР ЗОДОЖ БОСГООД 3-5 ЖИЛИЙН ДАРАА ТӨРД ЗАРНА. ЭНЭ БОЛ ОРЧИН ЦАГИЙН БИЗНЕС ЖУРАМ ШҮҮ ДЭЭ. ХАР МАССУУДАА:))

Ард (66.181.179.86)
2018-07-18 13:06:37
Энэ цагаан гэгч хөгийн хар царайтай муухай харамч хүний совестгүй нөхрөөс салахгүйгээр хөгжихөд хэцүү дээ

Зочин (203.91.112.146)
2018-07-18 12:50:58
tsetserlegt khureelen dunduur mashintai duraaraa selguutssen kheden nukhduu l baisan teriigee bolimioor yumaa ene gazriig yamar jurmaar yaj avsan yum gedeg ni sonin zalitai tanil taltai negnii bussines bish bol yakhav ee

иргэн (103.229.121.13)
2018-07-17 23:08:07
Жинхэнэ эх оронч залуус байна. Амжилт хүсье. Хийх сэтгэл байхад бүтнээ.

Зочин (103.26.194.36)
2018-07-17 17:37:53
ДАРАА НЬ НААД ГАЗРАА БӨХЧҮҮД ШИГ БУЛААЦАЛДААД АЛАЛЦАВ ДАА. ОДОО Ч ДАНДАА Л БАРААН ЮМ БОДОХ БОЛЖ ДЭЭ. ЦАГААН ГЭДЭГ ХУЛГАЙЧ ХООЛ БАРЬЖ ГҮЙГЭЭД БАЙВАЛ НЭГ Л БИШ ДЭЭ.

Зочин (202.21.109.130)
2018-07-17 15:35:43
Sain bna

Иргэн1 (64.119.17.150)
2018-07-17 08:10:40
Ийм сайхан сэтгэл, зүрхтэй, эх оронч, итгэл, зүтгэл, дайчин, хөдөлмөрч залуус маш олон болтугай амжилт та нар чаднаа. Хаана яаж холбогдох вэ?

ekhbaatar baatar (73.176.182.27)
2018-07-17 06:15:38
mgliin shagain holbootoi hamjaach ted mungtei

ekhbaatar baatar (73.176.182.27)
2018-07-17 06:13:57
mgliin shagain holbootoi hamjaach ted mungtei

Zolboo (66.181.161.93)
2018-07-17 03:57:24
Ene zarim erguu ymnuud eh orond n heregtei zuil hj ogj bhad baritsaad bdag yaatsan erguu maluud gehere iim bdag bnaa oro yuch hj ogjchadahgui bgada ulan nuuree nuugaad hutsalgui duugai bai ok

ундраа (64.119.25.108)
2018-07-17 02:26:43
олны хүч оломгүй далай,залуучуудаа сэтгэлээсээ урмын сайхан үгээрээ дэмжие

Зочин (202.179.31.86)
2018-07-16 22:34:15
Олимпод амжилт үзүүлэх боломжтой төрөл. Ген байна. Хичээгээд байвал магад.

Зочин (59.153.113.168)
2018-07-16 19:44:30
Ямар мундаг залуус вэ. Бүгдэд нь амжилт хүсье. Бүх хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлье

zochin (77.136.203.122)
2018-07-16 15:18:54
sanaachlag saihan yum gehdee ulaan garaaraa delhiin jishigt niitsvvleed baidag ni haashaa bn .. turd shurgalsan lalaruud. mashin tonog tuhuurumjuur tusaldag ch bolooosoi .maliin emch haana yvna 80 ter bumiin gvvrniihee ashig sahiad alga bolson uu ???? uhsen hvvrnvvd 60 tr bumiinhan .65 hulgaichiin dvr turh ene dee

zochin (77.136.203.122)
2018-07-16 15:18:54
sanaachlag saihan yum gehdee ulaan garaaraa delhiin jishigt niitsvvleed baidag ni haashaa bn .. turd shurgalsan lalaruud. mashin tonog tuhuurumjuur tusaldag ch bolooosoi .maliin emch haana yvna 80 ter bumiin gvvrniihee ashig sahiad alga bolson uu ???? uhsen hvvrnvvd 60 tr bumiinhan .65 hulgaichiin dvr turh ene dee

zochin (77.136.203.122)
2018-07-16 15:18:54
sanaachlag saihan yum gehdee ulaan garaaraa delhiin jishigt niitsvvleed baidag ni haashaa bn .. turd shurgalsan lalaruud. mashin tonog tuhuurumjuur tusaldag ch bolooosoi .maliin emch haana yvna 80 ter bumiin gvvrniihee ashig sahiad alga bolson uu ???? uhsen hvvrnvvd 60 tr bumiinhan .65 hulgaichiin dvr turh ene dee

zochin (77.136.203.122)
2018-07-16 15:18:54
sanaachlag saihan yum gehdee ulaan garaaraa delhiin jishigt niitsvvleed baidag ni haashaa bn .. turd shurgalsan lalaruud. mashin tonog tuhuurumjuur tusaldag ch bolooosoi .maliin emch haana yvna 80 ter bumiin gvvrniihee ashig sahiad alga bolson uu ???? uhsen hvvrnvvd 60 tr bumiinhan .65 hulgaichiin dvr turh ene dee

zochin (77.136.203.122)
2018-07-16 15:18:53
sanaachlag saihan yum gehdee ulaan garaaraa delhiin jishigt niitsvvleed baidag ni haashaa bn .. turd shurgalsan lalaruud. mashin tonog tuhuurumjuur tusaldag ch bolooosoi .maliin emch haana yvna 80 ter bumiin gvvrniihee ashig sahiad alga bolson uu ???? uhsen hvvrnvvd 60 tr bumiinhan .65 hulgaichiin dvr turh ene dee

Ганаа (37.168.14.211)
2018-07-16 14:55:24
Монгол улсын маань санначлагатай залуус дэлхийн спортын томоохон төрөл болох байт харвааг эх орондоо хөгжүүлэх үйлсэд маш том ажил хийж байгаа юм байна шүү.

Иргэн (112.72.11.107)
2018-07-16 14:32:52
Баяр хүргэе. Ямар мундаг эх орон ч залуус вэ?

Иргэн (112.72.11.107)
2018-07-16 14:32:40
Баяр хүргэе. Ямар мундаг эх орон ч залуус вэ?

Иргэн (112.72.11.107)
2018-07-16 14:32:26
Баяр хүргэе. Ямар мундаг эх орон ч залуус вэ?

Зочин (66.181.185.92)
2018-07-16 13:39:37
Талбай, бэлтгэлийн заалны хувьд хэлэх юм алгаа, харин тэр хамгийн том таван цагираг гэдэг тэнэглэлээсээ эртхэн салсан нь дээр байх аа, тэрний хэрэг туй ч байхгуй ш дээ

Зочин (119.40.103.34)
2018-07-16 13:09:45
Н. БАГАБАНДИ, П. ОЧИРБАТ ГЭСЭН МОНГОЛЫН ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДААС МӨНГӨ НЭХЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-ЫН ДУРАКУУДААС МӨНГӨ АВАХ ЁСТОЙ. САРЫН 40.000 АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ ХУВАЛЗНУУД САРЫНХАА ЦАЛИНГ ХАНДИВЛАХАД ХОТОЙГООД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ.

Zochin (66.181.185.10)
2018-07-16 13:00:14
Amjilt husie chanartai delhiin standarttai yum hiigeerei

Зочин (27.123.214.83)
2018-07-16 12:49:35
Улс орон нь барьж өгөх үүрэгтэй. Гэвч улс төрчид авилга бялуу яаж хуваах тухай бодож энэ мэт ажлыг санаж сэдэхгүй. Та бүхэнд амжилт. Авилгад идэгдсэн сэтгэл байхгүй түшээд үнэн төрхөө харуулсаар. Тэд удахгүй явцгаана.

Зочин (202.5.202.130)
2018-07-16 12:41:24
Ашгүй дээ, байт харвааг сонирхдог юм даанч хаана очиж хичээллэж болдгийг мэддэггүй дээ. Олны хүч оломгүй далай гэдэг олон түмний буянаар босож байгаа талбайгаа барьж дуусаад тодорхой эзэнтэй, байгууллагатай албан ёсны бүртгэлтэйгээр нийслэлийн өмчид өгөх нь алсдаа ирээдүйтэй болно. Тэгэхгүй бол бөхийн өргөөний байшин барилга булаалцлаад хэрүүл маргаан болдог шиг болвол тусгүй юм. Анхнаасаа зөв зохион байгуулалттай юм хийгээрэй. Түмний хандиваар бий болсон хөрөнгө гэж зөнд орхиж болохгүй шүү нөхөд өө.Хандивын дансаа нийтэд ил болгож өгөх нь зөв шүү

Эби (202.131.246.62)
2018-07-16 11:41:26
Ийм л санаачлагатай байж байж улс хөгжиж,хойч үе минь зөв төлөвших байх даа. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зочин (202.179.2.147)
2018-07-16 11:28:54
Gaihaltai. Uuniig l ev negdel gene dee

юм үз (216.240.89.20)
2018-07-16 11:08:14
сайн байцгаана уу? Өөрийнхөө боломж хирээрээ далайд дусал гэж. Энэхүү хандивын данс нь юу юм бол, тэрчлэн гадаад данс гэж байдаг юм болвуу. Мэдээ.мн-ийнхэн минь, энэ талаарх сураг ажиг гаргаж өгч болохуу та бүхэн. Дансыг нь тодруулаад өгвөл та бүхэнд талархах болно.

irgen (43.250.126.90)
2018-07-16 11:04:00
yostoi mundag bnshdeee. iim zaluus olon baiwal neeree Mongol hogjino shvv,

ZOCHIN (203.59.157.124)
2018-07-16 10:58:20
UNDESNII TCETCERLEGT HUREELEND HEDHEN HUNII DURTAI SPORTOD GAZAR OLGOSON N BURUU.NIITIIN AMRAH TIIM GAZART IREEDUID HIIH OLON L YM BAIGAA.NIISLEL GAZRAA IREEDUID BUTCAAGAAD AVAH GEHEER HEND CH HEREGGUI HEDEN HUUCHIRSAN YMNII TOLOO IREEDUID BAS L NEG HERUUL BIZDEE.

bat (202.70.43.234)
2018-07-16 10:55:03
sur harvadag humuus mash ih bolson,ted delhiin bait harvaagaar hicheelleh heregtei,tiim bolomj garch baigaa ni sain hereg.

зочин (202.21.105.110)
2018-07-16 10:39:39
Байт харвааны байнгын бэлтгэл сургуулилт хийх заалтай болж дээ.Сайн хүмүүсийн бүтээлч санаачлагаар боссон энэхүү спорт заалыг МҮБХолбоо шиг"Бөхийн өргөө"-г мөнгөний заал болгооод дараа нь хэн нэг нь булаалцалдах болох вий дээ.Ийм учраас энэхүү байт харвааны заалыг санаачилсан залуучууд нь өөрсдөө зохион байгуулж Байт харвааны өргөө төрийн бус байгууллага болгож ажиллуулах хэрэгтэй.Тэгэхгүй бол хэн нэг нь эзэгнэж хууль бус үйл ажиллагаа явуулж болзошгүй шүү

Bi. (115.138.64.104)
2018-07-16 10:28:22
Neg ni jm kiiheer nogoo ni baritsaad baik jm. Barikaad baigaa jm bol ooroo gazraa avaad bariaa ch dee aan

Bi. (115.138.64.104)
2018-07-16 10:28:21
Neg ni jm kiiheer nogoo ni baritsaad baik jm. Barikaad baigaa jm bol ooroo gazraa avaad bariaa ch dee aan

Зочин (66.181.161.54)
2018-07-16 10:20:07
Сайн санааны үзүүрт тос гэдэг.

Зочин (66.181.180.237)
2018-07-16 10:18:10
Бүх юм нь болж байнаа харин ганц юмыг нь ойлгохгүй байна, газар мундсан юм шиг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор яахаараа ийм юм бариад байгаа юм бол. Тийм л юм бол Цэцэрлэгт хүрээлэнгээ болиод өөр юмнууд бас барья л даа, нэг нь барьж болж байгаа юм бол бусад нь ч барих эрхтэй биздээ

Зочин (202.179.26.14)
2018-07-16 10:17:45
Төр засаг болон холбоо нь ичиг ичиг

Зочин (139.5.216.228)
2018-07-16 10:12:53
Amjilt husne bi

Зочин (139.5.216.228)
2018-07-16 10:12:50
Amjilt husne bi

Зочин (139.5.219.179)
2018-07-16 10:10:26
Bayr hurgeye

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ