“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Түгээх    
2018-07-16 17:58:52 - Нийслэл

bhyamТулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны Үндэсний бөх, Үндэсний сур, Шагайн харвааны амжилт гаргасан баг тамирчдыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүлж, Батлан хамгаалах сайдын тушаалаар салбарын шагнал, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай гардууллаа.

bhyamҮНДЭСНИЙ БӨХ

Архангай аймгийн Хашаат сум, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 8 даван үзүүрлэж “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар 6 даван Монгол улсын “ХАРЦАГА” цол.

Завхан аймгийн Отгон сумын харьяат Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн 6 даван Монгол улсын “ХАРЦАГА” цол.

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх Дашзэвгийн Амаржаргал 5 даван Монгол улсын “НАЧИН” цол.

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бөх Дашдоржийн Цэрэнтогтох 5 даван Монгол улсын “НАЧИН” цол тус тус хүртсэн.

bhyamҮНДЭСНИЙ СУР

Үндэсний сурын харваанд:

Эмэгтэй сурын харваанд: Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож түрүүлэн Монгол улсын “ДАЯН МЭРГЭН” цол

Эрэгтэй сурын харваанд: ҮБХИС-ийн оюутан Спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр 35 оноогоор II байр эзэлж Монгол улсын “ГАРАМГАЙ” харваач цол

Спортын мастер Нармандахын Алтансүх 35 оноогоор III байр эзэлж Монгол улсын “ГОЦ” харваач цол

Спортын мастер Нармандахын Алтантулга 35 оноогоор IV байр тус тус эзлэв.

Буриад сурын харваанд: Спортын мастер Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн Буриад сурын “МЭРГЭН” цол, Урианхай сурын харваанд: МУ-ын мэргэн Б.Баярсайхан 30 сумнаас 26 онож II байр тус тус эзэллээ.

ШАГАЙН ХАРВАА

Улсын их баяр наадмын Шагайн харваанд нийт 90 багын 720 гаруй харваачид оролцсоноос Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол улсын спортын мастер, Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хорооны баг тамирчид шагналт 4-р байранд шалгарлаа.

2018 оны 06 дугаар сард зохиогдсон Шагайн харвааны УАШТ-д 96 багын 800-аад харваач оролцсоноос дэд байранд шалгарч мөнгөн медаль хүртсэнээр 2 харваач МУ-ын Хошой мэргэн, 4 харваач МУ-ын мэргэн цол хүртсэн амжилттай байна.

ХУРДАН МОРЬ

Улсын их баяр наадмын хурдан шүдлэн морины уралдаанд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач ахлагч О.Батболдын уясан морь айрагдсан амжилттай байна.

Д.ТУЯА

bhyam

bhyam



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Бигэр (202.9.42.8)
2018-07-17 10:28:48
Цэргийн албан хаагч нар юм бол дүрэмт хувцасаа өмсөж явах ёстой. БХЯ-ны сайдад ажил хийдэггүй, байнгын бэлтгэл хийдэг хүмүүсийг улсын төсвөөс цалинжуулахаа зогсоохыг шаардаж байна. Эдгээр хүмүүсийг сайхан наадлаа гэж урамшуулж байгаа бол намайг бас урамшуулвал ямар вэ. Бид ч гэсэн сайхан наадацгаасан биз дээ.

Зочин (84.240.209.28)
2018-07-17 10:26:16
энэ хэдэн гузээ байтугай олимпд менген медаль аваад ирсэн О.Гундэгмаа цэрэг хувцастай ёслоод илтгэж байсан юм Эд одоо хэн бэ Харин авууштайн цэргийн цол егч далдагнасангуй

Зочин (84.240.209.28)
2018-07-17 10:26:15
энэ хэдэн гузээ байтугай олимпд менген медаль аваад ирсэн О.Гундэгмаа цэрэг хувцастай ёслоод илтгэж байсан юм Эд одоо хэн бэ Харин авууштайн цэргийн цол егч далдагнасангуй

Зочин (139.5.219.112)
2018-07-17 09:01:30
Цэргийн хун юм бол яаман дээрээ сайддаа илтгэл хийх гэж байгаа юм бол дурэмт хувцасаа омсоод цэрэг хун шиг бай. Зугээр хулээн авалтанд ирсэн бол эгнэж зогсох хэрэггуй

Зочин (66.181.185.92)
2018-07-17 01:50:02
Энэ шуналын буг болсон бех нэртэй луйварчдад ингэж саймшрах ямар хэрэг байна, терийн ажлаа л хийвэл барж

зочин (202.9.42.3)
2018-07-17 01:25:46
Наад гүзээ болсон дээлтэй нөхдүүд чин цэргийн хүмүүс юм уу батлан хамгаалахын сайдаа,Сомали,Суданд очиж энхыг сахиулах алба хаасан уу?

Зочин (27.123.214.114)
2018-07-16 18:55:30
НААДУУЛ ЧИНЬ ЦЭРГИЙН ХУВЦАСАА ӨМСДӨГГУЙ ЮМАА НАВСААТАЛ ДЭЭЛТЭЙГЭЭ ЯВЖ БАЙХ ЮМ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ