Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна

Түгээх    
2018-07-19 16:57:10 - Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа юм.

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, үерт нэрвэгдсэн иргэдийн судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Үерийн голомтод Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын 620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр ажиллан, эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг тасралтгүй явуулж үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд  байрлуулан халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын  далан босгох, хүчитгэх, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулах, гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байр  /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургуулийн дотуур байр, 6, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулж, 345 өрхийн 1844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн  2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн.  

Мөн 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд хуримтлагдсан их хэмжээний үерийн усанд иргэдийн эд хөрөнгө өртөхөөс хамгаалах, үерийн усыг зайлуулах, дахин бороо орж үер буухаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 5,1 км шуудуу, далан босгожээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (64.119.21.126)
2018-07-22 01:09:03
Hotod jalga cubag ueriin amand buusan ailuudig nutasgt ni butasaa end irj uheed yahiim be

zochin (202.55.182.26)
2018-07-20 16:54:50
газар нутаггүй юм шиг хонхор газар бөөгнөрөөд жил бүр үерт автаад байхаар нүүж болдоггүй юм уу

Зочин (202.21.100.211)
2018-07-20 12:53:10
Энэ зураг дээр байгаа машиныг даатгасан байх ёстой. Даатгалаас нөхөн төлбөрийг нь өгөөч.

сувдаа (64.119.26.59)
2018-07-20 09:05:51
наадуулаа яах гэж улсын мөнгө үрээд нүүлгээд байгаа юм бэ аминдаа хайргүй юмнууд тэгээд сууж байг бид нарын даатгалын мөнгө

Зочин (107.167.102.134)
2018-07-19 20:05:46
Bayn olgiin ..zasag darga.. ontsgoi baidliin darga olgiin gazriin albnii dargnar.. Yag yu hiij bagaa ym be???? Goliin hajuud.ail bulgshaad ajil hiidgui dargnart hairutslga tots e???? Urdan garsan uerees surgamj avdgui zalhuu zavaan baidag ymdaa... Baigliin ayul ynz ynziin helbreer ilerdeg uunig hun ayulgui garh estoi.ym a...zalhuu dargnariig ajiuulaash ...????ail orhiig ondrlgo gazar bulgaash ....????

Зочин (202.21.100.211)
2018-07-19 18:27:03
Даатгалын компани нэртэй шаарнууд нөхөн олговорыг нь өгөөч.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ