Хачин юм их байх юм доо, Дамшиг гэж

Түгээх    
2012-03-17 11:19:18 - Улс төр

batboldМАН-ын дарга С.Батболд Олигархийн засаглалаас ард түмний засаглалд шилжүүлж олигархуудаас ядарсан олноо салгаж өгөхийг туйлаас хүсч байгаагаа, бүр  өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаагаа тун саяхан зүрх шимшрүүлэн мэдэгдэв. Олон хүнд үнэндээ юу ч ойлгогдсонгүй. С.Батболд танхимдаа байгаа тэрбумтнуудаа дагуулаад огцрох өргөдлөө өгөөд бизнесээ хийх гэж байгаа ч юм шиг. Хорин жилийн дараа 4 хүүхэдтэй айлд байр өгнө гээд яриад унахаар 20 жилийн дараа  дарга хэвээрээ байх ч юм шиг.  Сүүлийн үед хөрөнгөлөг мөнгөлөг болгоныг хажуудаа цуглуулаад байгааг нь бодоход Батболдоос, бас хайртай найз нараас нь салахгүй зовоогоод байгаа олигархи гэх харь гаригийн амьтадтай оддын дайн зарлах гээд ч байгаа юм шиг, эсвэл өөрөө өөрөөсөө салах гээд ч байгаа юм шиг.  Салж өгдөггүй тэр нөхөд ер нь хэн юм болоо.  Монголчууд МАН-ын мантгар дарга нарыг даргаар нь удаан байлгахын төлөө ядуугаараа байгаад ч байгаа юм шиг, МАН-ынхан маниусыг байртай болгохын төлөө  даргын хүчир ажилд хүзүүгээ хугартал зүтгээд ч байгаа юм шиг. Ер нь их л ухаан шаардсан, философийн асуудал байх,  мань мэтийн толгой хүрэхгүй нь. 

Гайхах юм олон байна доо. Монгол улсын эдийн засаг жил бүр бараг 20 хувь өсч тун удахгүй монголчууд арабын баячууд шиг гадныхныг зарчихаад л боссдоод явах юм яриад байсан чинь  дөрвөн хүүхэдтэй дунд насны гэр бүл 20 жилийн дараа Батболдоос байр горьдоод сууж байна гэсэн төлөг буулгаж байгааг бас олон хүн гайхаж учраа олохгүй төөрөлдөж орхив. Хүүхдүүд маань биднээс сайхан амьдарна гэж итгэж явсан чинь харин хүүхэд олныг төрүүлвэл байр өгнө, төрүүлэхгүй бол овоохойд амьдар  гэж гол харлуулдаг байна ш дээ. Тэр өсөлт мөсөлт, баялаг маялаг бидэнд хүртээлгүй юм уу гэж олон хүн уурсаж байна. Үгүй ээ, Батболд гуай өөрөөсөө бусад олигархуудыг хөөж явуулаад , бүх айл дөрвөөс дээш хүүхэдтэй байх хууль гаргачихаад байр тарааж бидний үр хүүхдүүдийг жаргаах шинэ арга олсон  байх. Тэр үед хөөрхий бараг 80 дөхнө,  буян хийх нас яах аргагүй мөн.  За мань ч дуусч, одоо хүүхэд гаргана ч гэж юу байхав. Муусайн хүүхдүүд минь байртай болж байвал яамай гэх нь ч байна. Цаана чинь бөөн маргаан, бөөн будлиан.

Хамгийн сүүлийн үеийн статистик тоонууд гарчээ.  Бас л бөөн маапаан.  2010 оны эцэст өрхийн орлого 420 мянган төгрөг байсан бол ганцхан жилийн дараа 550 мянган төгрөг болж 31 хувиар өссөн байна гэжээ.  Тоон үзүүлэлт өсчээ. Уг нь сайн үзүүлэлт юм шиг. Гэхдээ тэнд бас ийм  мэдээлэл байх юм. Энэ өсөлтийн 20 хувийг цалингийн орлого, үлдэх 80 хувийг халамжийн орлого эзэлжээ гэж. Ирэх сонгуулийн маргааш халамж таг зогсох гээд байдаг. Тэгэхээр нөгөө орлого маань шалдаа буухнээ дээ. Бас дээр нь өнөө гайтай инфляци байдаг.   Статистикаа гэж.  Бас л дамшигтай эд юм аа. Гаднаас нь харахаар цалин өсөөд ч байгаа юм шиг, өнгийгөөд харахаар буураад ч байгаа юм шиг, бас л төөрөгдүүлж орхих.  Харин өдөр тутмын сонин дээр цалин 31 хувиар өсчээ гээд томоос томоор, уншсан харсан хүн баярлахаас аргагүй бичсэн байна лээ шүү.  Азаар жирийн хүмүүс тэр дамшигтай тооны гэдэс дотрыг нээж үзэхгүй, дарга нар хайртай ард түмэндээ дандаа гоогоо гоогоог нь дуулгадаг нь яамай даа.

Бас нэг тоо тэр дамшигтай статистикаас олж үзэв.  Ажил хайж бүртгүүлсэн хүний тоо 58 мянга болж жилийн өмнөхөөс 50 хувиар өссөн байна гэнэ. Ашгүй дээ, ажил хайх нь ихэсч дээ.  Харин ажилд орсон хүний тоо жилийн өмнөхөөс 20 гаран хувиар буурсан байх юм. Сонин юм. Тэгэхээр ажлын байр нэмэгдээд байна гээд байсан чинь харин эрчтэй буурсан ч юм шиг. Өмнө нь ажил хайсан 1,7 хүн тутмын нэг нь ажилтай болсон байхад энэ онд  2,1 хүн тутмын нэг нь ажилд оржээ. Хар үгээр бол ажилд орох шаанс багасаад байгаа юм байна. Саяхан ажил хариуцсан дарга нар өнгөрсөн жил  бөөн бөөнөөр нь ажилд оруулсан юм яриад байсан даг. Гэтэл ажилд орж байгаа хүний тоо өсөөд ч байгаа юм шиг, буураад ч байгаа юм шиг.   Статистикаа гэж  маапаантай л эд юм байна доо.

Хачин юм бас дуусахгүй нь ээ.  Өнгөрсөн сонгуулиар маапаан гарсан гэж сонгогчид жагссан. Жагсахаар барахгүй, луйвардсан гэж үзсэн намын байрны өмнө жагссан,  эсэргүүцсэн, тэр байр шатсан.  Сонгуулийн луйвар булхай ганц манайд биш хаа сайгүй гардаг юм шиг байгаа юм. Гэхдээ ардчилсан гэх оронд харин жагслаа гэж буудаж алдаггүй гэнэ лээ. Бас луйврыг эрх баригчид л хийх боломжтой гэдэг юм билээ.  Гэтэл өнгөрсөн сонгуулийн үр дүнг луйвардаж төрийн эрхийг хууль бусаар авсан гэж, наад зах нь хардагдаад байгаа нам  "Шударга сонгууль" явуулахыг өөрсдийг нь булхайцна гэж хардаад байгаа бусад намуудад уриалав. Уриалав ч гэж дээ, бараг шаардав.  Хүмүүс бас л юу ч ойлгосонгүй гэцгээж байна лээ.  Зарим нь,  "хулгайчийг бариарай"  гэж хулгайч л хамгийн чанга хашгирдаг гэлцэх юм.  Хачин юм их байх юм доо.

Н.Туяа



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

gerel (49.0.*.*)
2012-03-20 20:07:56
yamba ni yar bolson hulgaichuud bitgii singooroi naaduul chin dahij huurna shy ard tymen mini hudlaa hudlaa......................... bitgii songo................................... ........................................ ........................................ ........................................ ........................................ ........................................ ........................................ ........................................ ........................................ ...............

zochin (49.0.*.*)
2012-03-20 20:04:43
naad batboldoo bitgii songuulid ner debshyyleerei hudalch shy naadah chin bayan hyn hynii uuriin niilsen ter hyyhdee ardiin hyyhedtei zyirlyylmeer yum da bitgii songooroi haad luibarchingaa chingis zochid buudal ene ter zunduu lyibardaj absan yum zunduu bitgii songo................................... ...........................

x (202.70.*.*)
2012-03-20 16:24:33
ene zunii songuuliin daraa mongold toriin ergelt garna ter bol todorxoi xarin ard tumen zasgiin erxiig avch chadax ni uu ugui yu axiad l bas novshuud garaad irex ni uu tenger medej dee songuuli bol yu ch bish ugaasaa bosox geed beldej bgaa xumuus bgaa

зочин (180.149.*.*)
2012-03-20 15:08:47
Хариуцлагатай site байж "юм доо" энэ тэр гэж ярианы хэлбэрээр бичихээ болимоор юм

Зочин (202.126.*.*)
2012-03-20 11:40:00
С БАЯРАА АМЛАСАНАА ОДОО БИЕЛҮҮЛ ЦАГДАА БУУДСАН БОЛ БИ ТОЛГОЙГООРОО ХҮЛЭЭНЭ ГЭСЭН БИЗДЭЭ

Зочин (202.126.*.*)
2012-03-20 11:38:02
АРД ТҮМЭНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БАСАМЖАЛАЖ БАЙНА ЛУЙВАРЧАН ЧИНЬ ТА НАР ӨӨРӨСДӨӨН ШҮҮ ДЭЭ ИЧЭХГҮЙ ХУДЛАА ХУЦАХ ЮМ

Зочин (124.158.*.*)
2012-03-20 09:53:20
энэ муусайнуудтай нэгийгээ үзэе монголчуудаа!одоо боллоо цаашид ингэж амьдрахыг хүсэхгүй олигархуудыг даран устгая

nono (202.55.*.*)
2012-03-20 09:47:39
4 хүүхэдтэй айл ч одоо тун ховор шүү.байгаа нэг нь сарын орлого нь хүрэхгүй.тэр олон хүүхдийг хооллож хувцаслаж сургаж байгаа хүмүүс юугаа илүүчлэж байрны зээлээ сар бүр төлөх билээ.энэ 6%-н байрны зээл гэдэг үнэндээ шоу гэдэг нь тодорхой.

Зочин (202.126.*.*)
2012-03-19 11:39:34
ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ НАРТ МӨН ДАХИН ТИЙМ АМАРХАН ХУУРТАНА ДАА ТЭР ОЛИГАРХИ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧАН НАРИЙН НЭГ БАТБОЛД ӨӨРӨӨН ЮМ ШҮҮ ӨӨРӨӨСӨӨ САЛАЖ ҮЗ

Зочин (202.126.*.*)
2012-03-19 11:35:34
ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИААРАЙ ГЭЖ ХАМАГИЙН ЧАНГА ХАШГАРХАНЭЭ ЯАНАА ҮҮНД ЧИНЬ ТЭНЭГ ХҮН Л ХУУРТАНА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАНУУДИЙН ҮҮР БОЛСОН МАН ГЭДЭГ БАЙГУУЛАГИЙГ ЯАЙЖ ХУДЛАА ХУЦАЖ САЙХАН ДОНГОДЛООЧ АРД ТҮМЭН САЙН ТАНИНА ХАРИН АЛБАН ТУШААЛ ЭД МӨНГӨНД ТӨР ХУУРЬТСАН ХҮМҮҮС Л ЭНЭ НАМИЙН ГАР ХӨЛ БОЛНО ХАМАГИЙН СҮҮЛД ЗОЛООС БОЛСОН ХОЙНО ОЙЛГООД ГЭМЭШЛЭЭЧ ХОЖОГДСОН БАЙНА

Зочин (202.131.*.*)
2012-03-19 10:05:17
Энэ Монголчууд хэзээ нэг юм ойлгож нойрноосоо сэрэх юм бол доо. Мөн ч болоогүй байна даа, нойрноосоо сэрэх үед чинь нутаггүй болсон байх вий. Юутай гашуун эмгэнэлтэй.

Зочин (182.160.*.*)
2012-03-19 00:04:05
Нойрмог царайлчихаад энэ юу хийж чадахав дээ, дөнхүү мал, МАХН-ынхан энийг үзэхгүй

ìîíõîî (202.179.*.*)
2012-03-18 12:17:44
ýíý óëñàä õàìãèèí èõ õîðëîë õèèæ áàèãàà õ¿í áîë ñàíæèèí ãàæý äîíòîí ñîãòóó òîëãîè áàÿð ÿìàð èõ í¿ãýë ¿èë ëàèãààð ìîíãîë óëñàäë òºðºâºº

zovxon mgl (202.170.*.*)
2012-03-18 10:53:58
oo xoorxii zalitai taniltai xed ni ideed duusax mgl doo ter yaxav tsaana chini mgl xytadaar duurlee

Bbb (122.201.*.*)
2012-03-18 08:57:31
Та эхлээд оорийн гэсэн мэргэжилтэй бол, тэгээд мэргэжилдээ боол нь биш эзэн нь бол , тэгвэл одоогоор ямарч ажил хийсэн цилин сайн, ажлын байр чинь баталгаатай болно оо, ООРСДОО ЮУ Ч ХИЙХГУЙ, ГОЛОГДОЛУУД БАЙЖ ЮМ ХИИХ ГЭСЭН НЭГНИЙГЭЭ ДАНДАА МУУЛАХАА БОЛИМООР ЮМ АА ЯГ ТАМЫН ТОГООНЫ УДГЭР ШИГ

zombi (49.0.*.*)
2012-03-18 03:14:51
man g buu songo man g buu songo man g buu songo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!

ard (27.123.*.*)
2012-03-17 19:32:30
ene uls tord ymarch oligtoi hun alga bugd l teneg malnuud muusain luivarchid bugd hahaj uhese

Зочин (202.179.*.*)
2012-03-17 18:56:46
BATBOLD uneheer teneg MAL yum.

mongol (202.179.*.*)
2012-03-17 18:33:33
vnendee ah ni yu ch oilgohgui bna

mongol (202.179.*.*)
2012-03-17 18:33:32
vnendee ah ni yu ch oilgohgui bna

zaazuur (202.131.*.*)
2012-03-17 13:46:45
unen ug bichjee. ard tumen gedeg tsagaan tsaas (tsagaanaar ni bailgax sonirxoltoi xeseg buleg xumsiig nam geed baix)deer ni yamar ongiin bexeer yaj bichix ni nam-iin sonirxol yum daa.lubar xiij ard tumenee xoosruulj bui namuudiig taraaj ex ornoo xogjuulj chadax zaluu bolovson ueiig gargax tsag boljee.

amia horloh (202.55.*.*)
2012-03-17 13:08:25
tsasgiin gazariin gishuud ami horloh geed bgaa yum bolob uu

Зочин (91.188.*.*)
2012-03-17 12:25:14
уран донгодогч

Зочин (202.179.*.*)
2012-03-17 11:54:00
Usan tolgoit ter biznesee hoovol deer ym.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-10-25 13:42:52 - Спорт
Английн премьер лигийн өнөөдөр явагдах тоглолтуудын хуваарь
2014-10-25 13:19:35 - Энтертайнмент
“UB Colden Cup-2014” бүжгийн тэмцээн эхэллээ
2014-10-25 13:07:51 - Спорт
“Спрайт хөгжлийн лиг” эхэллээ
2014-10-25 12:40:30 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болж байна
2014-10-25 12:20:02 - Нийслэл
"Бөмбөгөр" худалдааны төв бараа хямдруулж авах сугалаа тарааж байна
2014-10-25 12:01:57 - Байгаль Орчин
Байгаль хамгаалагчдад мотоцикль өглөө
2014-10-25 09:26:43 - Хууль
Таны дугаараас ДУУДЛАГА хийж, МЕССЭЖ илгээх боломжтой юу?
2014-10-25 09:02:57 - Улс төр
Ж.Батзандан: Хариуцлагаас бултаж үлддэг ёс зүйгүй улс төрд цэг тавих хэрэгтэй
2014-10-25 08:57:09 - Эдийн засаг
Жишээ: Хятадын ОРОН СУУЦНЫ ҮНИЙН УНАЛТ
2014-10-25 08:53:26 - Боловсрол
Зураг бүхэн түүхийн гэрч
2014-10-25 08:49:48 - Нийслэл
Өнөөдөр могой өдөр
2014-10-24 22:29:34 - Улс төр
ХУУРАМЧ МЕССЭЖЭЭС сэрэмжлэхийг анхааруулна
2014-10-24 18:38:27 - Улс төр
УИХ-ын гишүүд мессэжний асуудлаар гомдол гаргав
2014-10-24 17:47:45 - Гадаад
АНУ “Лалын улс”-ын санхүүгийн эх үүсвэрийг таслан зогсооно
2014-10-24 17:10:44 - Нийслэл
Төрийн 325 албан хаагч тангараг өргөлөө
2014-10-24 16:41:32 - Нийслэл
“Үдийн цай” хөтөлбөр хяналт шалгалтад бүдэрчээ
2014-10-24 16:35:06 - Улс төр
МАН: Худал мэдээлэл өгсөн тагнуулынхныг шалгуулна
2014-10-24 16:19:07 - Нийслэл
Дэвид Холидэй: Мобиком мэдээлэл алдсанаас ийм зүйл болоогүй
2014-10-24 15:51:36 - Хууль
АН болон МАХН-ын “нууц гэрээ”-г үйлдсэн этгээдүүдийг тогтоолоо
2014-10-24 15:47:21 - Нийслэл
Номын худалдаачид ШИНЭ БАЙРТАЙ БОЛОВ
2014-10-24 15:25:24 - Шар
Г.Батхүү намдаа гомдохдоо “Чандмань” гэх фракци байгуулсан уу
2014-10-24 15:14:43 - Эрүүл мэнд
Монголчууд өдөрт 12-13 гр давс хэрэглэдэг нь тогтоогджээ
2014-10-24 15:09:35 - Нийслэл
Б.Алимаа: Хөдөлмөрийн харилцааны хуулиудыг шинэчилж байна
2014-10-24 15:02:06 - Улс төр
А.Бакей: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна
2014-10-24 14:59:35 - Хууль
МОБИКОМ: Румын, Мальта улсаас мессэж илгээсэн
2014-10-24 14:49:15 - Хууль
Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийнэ
2014-10-24 14:32:45 - Улс төр
П.Цагаан: Н.Батцэрэгийг Ерөнхийлөгч дэмжихгүй байна гэж ойлгож болно
2014-10-24 14:23:30 - Улс төр
Х.Баттулга: Бодлогын маш том алдаатай шийдвэр гарлаа
2014-10-24 14:13:01 - Нийслэл
Монголын маркетерууд чуулж байна
2014-10-24 14:03:25 - Байгаль Орчин
Галч нарыг мэргэшүүлж эхэллээ
2014-10-24 14:02:22 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд АН ялжээ
2014-10-24 13:54:14 - Нийслэл
"Мобиком"-оос мэдээлэл хийнэ
2014-10-24 13:44:52 - Эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж 930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв
2014-10-24 13:30:25 - Орон нутаг
Х.Баттулга гишүүн хүүхдийн цэцэрлэгт 10 сая төгрөг хандивлажээ
2014-10-24 12:57:21 - Эдийн засаг
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно
2014-10-24 12:52:48 - Хууль
Иргэний үүргээ биелүүлсэн байгууллага, иргэнийг "Цагдаагийн төлөө" тэмдгээр шагналаа
2014-10-24 12:46:34 - Шар
Deinocheirus-ийн ясыг угсарсны дараа Монголд буцаан өгнө гэжээ
2014-10-24 12:01:13 - Хууль
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд шалгалт хийжээ
2014-10-24 11:59:16 - Орон нутаг
Их говийн тэмээний баяр Говь-Алтай аймагт болно
2014-10-24 11:52:56 - Энтертайнмент
Жүжигчин Г.Ундармаа кино хийж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй