Бусдын гээсэн гар утсыг олоод зарж үрвэл та мөнгө угаах гэмт хэрэгтэн болно

Түгээх    
2018-08-04 11:19:12 - Хууль

Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас жилд дунджаар 7500-8000 орчим гар утас алдагдаж, улмаар ченжүүдийн гараар дамжин цааш зарагддаг бөгөөд хууль бус зах зээл болох хулгайн гэмт хэргийг ченжүүд улам өөгшүүлдгийг албаныхан онцлон анхааруулсаар буй юм.

Гар утасны худалдаа эрхлэгчид гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлсийг мэдсээр байж худалдан борлуулдаг. Ийм тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Хэн нэгний гээж үрэгдүүлсэн гар утсыг та олж аваад эзнийг нь хайж олж өгөх биш, харин зарж үрж, өөрөө хэрэглэсэн тохиолдолд энэ нь мөн л мөнгө угаах гэмт хэрэг болдог байна. Өөрөөр хэлбэл, гар утасны МI кодоор тухайн утсыг хэн ашиглаж байгааг мэдэж, улмаар олж болдог болсон энэ цаг үед та хэн нэгний гар утсыг олж аваад, өөр хүнд зарсан ч гэсэн буцаад буух эзэн нь та болж таарна. Ингэхээр та бусдын алдсан гээсэн гар утсыг олж өөртөө завшиж, гэмт этгээд болох уу, эзнийг нь хайж олж өгөөд гавьяатан болж шагнуулах уу гэдгээ өөрөө сонгох л хэрэгтэй болох нь.

-БУСДЫН УТАС ОЛЖ АВААД ЗАРЖ ҮРСЭН ЭГЧ ДҮҮСТ ЯЛ ОНООЖЭЭ-

Хүний гар утас олж аваад зарсан нэгэн бүсгүй Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож ял сонссон тохиолдол Монголд шүүхээр шийдвэрлэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа “I phone 7 plus” маркийн гар утсаа гээжээ. Гээсэн гар утсыг нь иргэн Х гэгч олж аван, иргэн С.Алунгуад 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Харин Х-ийн төрсөн эгч дүүгээ хүний гээсэн эд зүйл олсон гэдгийг мэдсээр байж санаатай нуун далдалж, өөрчлөн сая 251 мянган төгрөгийн хохирол учруулан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хэргийн тухай тодрулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны долдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч эгч Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, дүү Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх юм.

-ХУЛГАЙН, ОЛЖ АВСАН ЭД ЗҮЙЛ ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ЗАРЖ ҮРВЭЛ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ЯЛ ТУЛГАНА-

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2. байнга тогтвортой үйлдэж;

2.3. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

н (203.91.118.180)
2018-08-10 12:48:26
Нямбаатар газхын наймачин саначилсан явуургүй хууль

ard (202.9.41.41)
2018-08-09 13:45:52
Nyambaatar pizdakiin gargassan huuli shde

гийчин (202.131.230.238)
2018-08-09 13:26:10
ямар тэнэг хууль вэ. хулгайлсан биш олсон шүү дээ. олсон хүний олз гэдэг. хулгайч нараа барьж ял өгөөчээ. ямар эргүү нь ийм хууль гаргаваа

DULGUUN Chinbat (124.158.112.3)
2018-08-09 07:50:20
yostoi iim teneg xuuliin zaalt bnaaa,ain

Zochin (202.179.31.121)
2018-08-08 19:21:08
MIкодоор гар утас олдог гэж худлаа Цагдаа, прокурор гэж бөөн ажил Бараг өөрөө гэмт хэрэгтэн юм шиг бүтэхгүй юм бна лээ

Зочин (203.91.115.45)
2018-08-08 12:44:02
za bolij uzeeerei seveerei

иргэн (66.181.164.214)
2018-08-07 14:52:47
за арайчдээ

zochiN (150.129.140.243)
2018-08-07 11:32:35
GAR.UTAS.OLOOD.ZARAHAd.mungu.ugaagch.bol no.harin.uls.ornoo.zarj.huuli.bus.yam.hi ideg.gemt.heregtnuud.zugeer.l.yavaad.bda g.yamar.geech.horvoo.ve.yu.bolood.bnaa.g aihaltaiih.hurlyn.gishuud.zuvhun.uursdud uu.zoriulj.huuli.gargadag.ni.oilgomjtoi. uuniig.zasah.yamsan

Зочин (150.129.142.230)
2018-08-06 18:31:03
татвар төлөгчдийн мөнгөөр ийм балай завхарсан юм хийж мөнгө угаах биш мөнгө үрдэг ажлаа зогсоо ларууд

mongol hun (103.10.22.121)
2018-08-05 22:03:41
ene bol ezengui bolson emgeneltei turiin gadnah turh .uhaangui novond uragshgui albat bii bolsnni tod jishee. ard tumen mni iim zavhralig zasah heregtei .erh ni baigaa shuu.ene daamjirval ard tumen dotroo hed hed huvaagdana ene tsaanaasaa bodlogoor

zochin (103.10.22.121)
2018-08-05 21:54:01
zaza bolildoo utas olood shorond orood baihdaayadgiin be huuliin umnu irgen bur tegsh erhtei bana gecheed eh oron gazar shoroo alt erdnesee gadaadinhand nair tavij huivaldan ashig olj bgaa bulgiinhen bodvol deed l bh bz dee ard tumniig ingej yalgavarlan doromjilj boldog yum uu ...

Зочин (64.119.19.32)
2018-08-05 11:49:48
хуний амьдрал хувь заяаг нохойноос дор узэх юм даа. энэ хуулийнхан гэж ямар ч баялаг бутээдэггуй хумуус ард тумний татвараар амьдарч байгаа ш дээ

Зочин (202.9.42.1)
2018-08-05 11:19:07
ЯРШИГ ХОЙШОО БАНКНЫ ЗЭЭЛ ОЛДОХГҮЙ ТУЛ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ НАР ДАВАРЧ БАЙНА. ТАТВАРААС ЗУГТАЖ БАЙНА. ХАРИН ХҮҮЛЭГЧ НАРТАЙ ТЭМЦ ТЭД БОЛ МӨНГӨ УГААЛТЫН ГЭМТ ХЭРЭГ ХИИЖ БАЙГАА БУС УУ?

zochin (42.148.157.75)
2018-08-05 10:04:31
Ene yostoi ineedemmtei zuil shuu.Odoo tsgdaa prokuror 2 mungu ugaasan hereg ilruulsen geed suuh baigaa baih da hahaha.Turiin huuliig ingej bolohgui shuu dee manai huuli shuuhiin medleg ch gej iimethuu l bna daa .Uuniig mungu ugaasan hereg gedeg yum uu chaabas.Huulinda yaraltai uurchlult oruulahgui bol bolohgui.Gar utas taksin dotroocoo olson hun utsaa bariad haana ochih yum. Murduch nar uursduu hulgaich naraar utas hulgailuul abaad uuniigee guitsetgeh ajil geed ezengui utasaa uursduu heregleed l suuj baidag yum bna lee.

Зочин (64.119.20.144)
2018-08-04 19:49:42
Яршиг цаашаа өөр юм алга уу?

Зочин (88.71.58.62)
2018-08-04 19:34:00
ha ha maliin hulgaich huushuuriin guanz odoo ju boloh ve. ineedtei jum bishuu

Зочин (202.9.42.8)
2018-08-04 18:13:36
тэрбум,тэрбумаар нь хулгайлж, луйвардаж иддэг төр, заасгын удирдагч нар болоод дэнзэнтэн, баяртан, сайханбилэгтэн мэтүүд яадаг ч үгүй, гар утас олоод ашиглавал шоронд хоригддог, монголын шүүх засаглал гэгч илт биш ээ.

Зочин (202.9.41.170)
2018-08-04 18:04:20
зоо яршигоо бүр инээд хүргэчлээ

Зочин (202.9.42.6)
2018-08-04 14:44:37
Монголын эмэгтэйчүүд залилан хийдэг, эрчүүд нь хулгай хийдэг.

Зочин (182.160.34.0)
2018-08-04 14:17:18
iim baidag bol yaagaad utsaa hulgaid aldsan hymyysiin utas ni garch irehgyi ezendee ergej irehgyi baigaa yum.

Zochin (122.201.21.7)
2018-08-04 13:01:02
Huuliin zaaltiig buruu ashiglasan bn daa

Зочин (202.72.245.203)
2018-08-04 12:53:59
ХА ХА МАНАЙ БАЛАЙНУУД БҮР СОЛИОРЧ ЭХЭЛЖЭЭ УБ-ЫН ГАЗАР БОЛОН ТӨРИЙН АЛБАН ТУШААЛУУДЫГ 60 БАЙТУГАЙ ТЭРБУМААР ЗАРСАН ЭТГЭЭД ЭВЛҮҮЛГИЙН ЭЗЭН БОЛООД ЖИЖИГХЭН ЗАВШИГЧ ТОМ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛОХ ХУУЛЬ ГАРГАЦГААГААД Л ЭНЭ Ч БҮР ХЭТЭРЛЭЭ

Зочин (66.181.161.106)
2018-08-04 12:40:05
uuriin gar ytcaa xaana yaj bvrtgvvlex yxyylax cyrtilcnlax medeelel xeregtei baina daa dvvrgiin tsagdaagiin xeltec ytacnii MI ceri dygaariig bvrtgexgvi l baina snvv medee medeelel tvgeegeecn

Bold o (223.39.189.208)
2018-08-04 12:25:46
Halaasnii hulgaichdaa yal ogdog bolchihood naad huulia heregjuulsen nii deer dee

irgen (203.91.115.41)
2018-08-04 12:06:15
manai uls eldev ynziiin yltai uls boloood bgaam uu haashaa ym bee.bnga yl edluuleh bolooo gehiiin ymar uchir bnaaa.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө