Тариалангийн ургалт хэвийн явагдаж байна

Түгээх    
2018-08-09 08:28:31 - Байгаль Орчин

tarialan

Ц.БОЛОРЧУЛУУН: ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ БОРОО ОРСНЫ УЛМААС ЯМАР НЭГЭН АСУУДАЛ ГАРААГҮЙ -

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх юм.

Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаан буудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн байна.

ХХААХҮЯ-ын Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэлэхдээ “Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны зургадугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс улаан буудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал  36.6  мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан юм.

Наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Баланс гарснаар хэдий хэмжээний ургац авах, га-гаас хэдэн центнер авах нь тодорхой болно. Тариалангийн бүс нутагт бороо орсны улмаас ямар нэгэн асуудал гараагүй байна. Тэгэхээр ургацад ямар нэгэн сөрөг нөлөө учраагүй гэсэн үг. Тариалангийн ургалт хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 15-наас хойш их хэмжээний бороо орвол ургацын болц болон хураалтад сөргөөр нөлөөлж магадгүй. Үүнийг гүйцэтгэх ажлынхаа хүрээнд эртнээс зохицуулаад явна” гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож, 25915 тонн өвс, 14735 тонн тэжээл бэлтгэх юм.  Өөрөөр хэлбэл, аймаг тус бүрд 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл бэлтгэх албан даалгавар ногдоод байгаа. 2017 онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн байна. Харин энэ жил хадлангийн талбайгаас улсын хэмжээнд 1 сая тн-оос дээш хадлан авахаар төлөвлөөд байгаа юм.

tarialan

-УЛСЫН ХЭМЖЭЭНД 64 МЯНГАН ТЭЖЭЭЛ ХУРААЖ АВНА-

Долдугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамл нийт нутгийн 60 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн. 30 гаруй хувьд буюу Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Увс Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдад дунд. 10 гаруй хувьд буюу Баянхонгорын ихэнх, Дундговийн зарим, Ховд, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар тааруухан үнэлгээтэй гарсан байна.

Наймдугаар сарын 1-ний байдлаар зуншлага хэвийн явагдаж зарим аймгийн иргэд хадландаа гарч эхэлсэн. Харин зуншлага тааруухан байгаа аймгууд хадлан хадах хугацаагаа наймдугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулахаар болсон байна.

Манай улсад нийт 68 тэжээлийн үйлдвэр байгаагаас цагт 2 тн-оос дээш үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр 12 /гурилын үйлдвэр ороод/, үлдсэн нь жижиг оврын тэжээлийн цехүүд байдаг байна. Өнгөрсөн онд 26 мянган га-д тэжээлийн ургамал тариалж 40 гаруй мянган тн-г хураан авсан байна. Харин энэ жил улсын хэмжээнд 36,6 мянган тн тэжээлийн ургамал тариалсан юм. Үүнээсээ 64 мянган тн-ыг хурааж авахаар төлөвлөсөн байна.

Б.АЛТАНБАГАНА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

ХХААЯамны оросжисон монгол хэл (64.119.27.217)
2018-08-09 16:07:48
ТАРИАЧИН МАЛЧИН АРДЫН МОНГОЛ ХЭЛ: Тариа хэвийн ургацтай байна, Тарианы ургац хэвийн байна.Жимсний ургац муу байна. Үерт олон мал үхлээ. Даргын эхнэр саяхан төрсөн.Сайхан зусаж байна уу? хҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ОРОСЖИСОН МОНГОЛ ХЭЛ: Тариалангийн ургалт хэвийн явагдаж байна.Жимсний ургалт муу явагдаж байна.Үерт олон малын үхэлт явагдлаа. Даргын эхнэрийн төрөлт саяхан явагдсан. Зунжилт сайхан явагдаж байна уу?

Иргэн (27.123.214.94)
2018-08-09 11:03:28
Өөрсдөө бороо хур оруулчихсан юм шиг донгосох яахав үндсэндээ сүүлийн жилүүдэд тариалалт тиймч сайн бус байсан. Тариаланчид ч санрүүгийн хувьд доройтсныг төр засаг анхаарч бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна?! Оюутан, цэргийг үнэ төобөргүйгээр ургац хураалтад дайчилж, тээвэр тариалалтын тоног төхөөрөмжийг техник сэлбэг хэрэгсэлээр шахах бус хямд өртөгөөр хангах, хураасан ургацанд нь урамшуулал сайтар олгож тариа ногоог нь ядахдаа?! энэ жилдээ өндөр ахиу үнээр авах арга хэмжээг зохион байгуулж тариаланчдаа дэмжих хэрэгтэй байнаа?!

Иргэн (27.123.214.94)
2018-08-09 11:03:28
Өөрсдөө бороо хур оруулчихсан юм шиг донгосох яахав үндсэндээ сүүлийн жилүүдэд тариалалт тиймч сайн бус байсан. Тариаланчид ч санрүүгийн хувьд доройтсныг төр засаг анхаарч бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна?! Оюутан, цэргийг үнэ төобөргүйгээр ургац хураалтад дайчилж, тээвэр тариалалтын тоног төхөөрөмжийг техник сэлбэг хэрэгсэлээр шахах бус хямд өртөгөөр хангах, хураасан ургацанд нь урамшуулал сайтар олгож тариа ногоог нь ядахдаа?! энэ жилдээ өндөр ахиу үнээр авах арга хэмжээг зохион байгуулж тариаланчдаа дэмжих хэрэгтэй байнаа?!

Зочин (43.228.129.131)
2018-08-09 09:52:03
Таван үг зөв холбоод бичиж чадахгүй, Монгол хэл муухан мэддэг хүмүүс олширсоны жишээ энэ байна.

Зочин (103.229.123.164)
2018-08-09 09:05:35
Тариалан ургадаггуй , хогжиж , эсвэл уруудадаж доройтож болно ,; цэцэг жимс , ургамал - ногоо ургана ...

Зочин (103.229.123.164)
2018-08-09 08:56:51
" ургац " - эцсийн бутээгдэхуун ; " ургалт " - процесс , явц , ургах явц буюу чиний гарт баригдахгуй бодот узэгдэл ;

Зочин (103.229.123.164)
2018-08-09 08:51:24
" тариалангийн ургалт " гэж юу вэ ? ХО ! Яана даа , танар минь ! Ийм мэргэжилтэнуудтэй монгол улс ! Тариа ургах ; тариалангийн талбай ; ургац хураах " шилийн голын тариалан " г . м Чи бол УРГАЛТ хурааж авах нь л дээ ... Хэ хэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-12 08:25:00 - Улс төр
Сайд нарын МЭРГЭЖЛИЙГ салбартай нь харьцуулъя
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-12 16:10:24 - Нийслэл
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-12 11:24:27 - Хууль
"Шинэ эхлэл" сургуулийн захирал Р.Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ