Засгийн газар 12 хүртэл насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах эсэхийг шийднэ

Түгээх    
2018-08-09 08:37:53 - Эрүүл мэнд

Zasgiin gazar

-ЭМЯ “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУССАН Ч, ЗАСГИЙН ГАЗАР АЛБАН ЁСООР БАТЛААГҮЙ БАЙНА-

Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаагдсан байдаг.

Эрүүл мэндийн яам хөтөлбөрийг боловсруулж дуусчээ. Одоогийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар батлагдахыг хүлээж байгаа юм байна. Хөтөлбөр батлагдвал 24 сараас 12 хүртэлх настай хүүхэд төрийн өмчийн болон ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн аль ч шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.

shud

-НИЙТ ХҮҮХДИЙН 70 ГАРУЙ ХУВЬ ШҮДНИЙ ӨВЧЛӨЛТЭЙ БАЙНА-

Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод буй. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь болон амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна.

Нийт хүүхдийн 70 гаруй хувь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Иймд салбарын сайд Д.Сарангэрэл амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Энэ хүрээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хооллолт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвших нь чухал. Иймд иргэдийг амны хөндийн эрүүл мэндээ өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор уг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Battuwshin

-ШҮДНИЙ ЦООРОЛТ, ӨВЧЛӨЛИЙН ТАРХАЛТЫГ 30 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ-

Хөтөлбөр хэзээ батлагдах, хэрхэн хэрэгжих талаар бид Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшингээс тодрууллаа.

-Засгийн газар долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа 24 сараас 12 нас хүртэлх хүүхдийн амны хөндийн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр буцаасан байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн мэтээр ойлголт төрүүлж байна. Хэзээ батлагдаж, хэрэгжиж эхлэх төлөвтэй байна вэ?

-2016-2020 онд батлагдах үндэсний хөтөлбөрүүдийн жагсаалт гарсан байдаг. Энэхүү жагсаалтад “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр ороогүй. Нэлээдгүй хугацаанд яригдсан, үүнийг л батлуулчихлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Өнгөрсөн сард буюу долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ үеэр хүүхдийн шүдний өвчлөл, тархалт өндөр, цоорлын эрчим өндөр байна гэж үзсэний үндсэн дээр тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж ярилцсан. Улмаар хүүхдийн шүдний өвчлөлийн асуудлыг үндэсний хөтөлбөрийн жагсаалтад оруулах тухай яригдсан. Үүнийг батлагдчихлаа гэж ойлгоод байх шиг байна. Ингэхдээ 2-12 насны хүүхдийг сонгосон. 12-оос дээш насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ялгаагүй их байдаг боловч 12 хүртэлх насны хүүхдүүдтэй харьцуулбал шүдээ өөрөө арчлах аргад суралцчих хэмжээний нас. Энэ үүднээс насны хязгаар тавьж өгсөн байдаг. Нөгөө талаар 12-18 насныхныг харилцан адилгүй хамруулж болох ч мөнгө санхүүгийн асуудлын хязгаартай тулгарах юм.

-Хөтөлбөр батлагдаж, хэрэгжээд эхэлбэл хичнээн хүүхэд хамрагдах төлөвтэй байна вэ?

-Манай улсад 24 сараас 12 настай 725.635 хүүхэд бий. Үүнээс шүдний өвчлөлттэй хүүхдүүд буюу зохих хэмжээгээр бүрэн хамрагдах төлөвтэй байна.  

-Төрийн өмчийн болон ЭМДС-гийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн эмнэлэг үзлэг шинжилгээ хийх, эмчилгээний эрхээ авах юм байна. Эмнэлгийн тоонд хязгаар тавих уу? 

-Батлагдаагүй байгаа хөтөлбөрийг энэ хэмжээнд нарийн ярих боломжгүй. Хөтөлбөр батлагдсаны дараа төлөвлөгөөнүүдээ илүү нарийвчлалтайгаар ярих, хэрхэн яаж гүйцэтгэх вэ зэргийг тооцох байх. Ингэж, тэгж хийнэ гэж тодорхой ярьсан эцсийн шийд гараагүй байна. Монгол Улсын хэмжээнд шүдний тусламж үйлчилгээний ихэнх хувийг хувийн хэвшлийн байгууллага үзүүлж байгаа.  Хөтөлбөр хэрэгжээд эхэлчихвэл бид төр, хувийн хэвшил нийлж байж гүйцэтгэх хэмжээний хувилбараар зохицуулагдахаар яригдаж байгаа юм.

-Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн талаар юу хэлэх вэ? 

-Тус хөтөлбөр өөрийн гэсэн шалгуур үзүүлэлттэй. Ерөнхийдөө шүдний өвчний тархалт, шүд цоорох өвчний тархалтын хувь манай улсад өндөр байна. Үүнийг 30 хүртэлх хувиар бууруулна гэж зорьж байгаа. Шүд цооролтын эрчим гэж бий. Үүнд цоорсон, ломбодсон, авахуулсан зэргийг тооцож, эрчим тэд гэх маягаар коэффициентээр илэрхийлдэг тоо гардаг. Энэ эрчим гэх үзүүлэлтийг дөрвөн нэгжээр багасгая гэх зорилт тавьж байна. Санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэхгүй бол зорилт биелэхэд хэцүү.

-Үзлэг шинжилгээ, эмчилгээ хийхээс гадна шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдэд болон хүүхдэд зориулсан урьдчилан сэргийлэх хандлагыг өөрчлөх зорилтууд тусгагдсан. Энэ ажилд мөнгө төгрөг тусгагдах байх. Энэ хүрээнд сурталчилгааны чиглэл хамаарах юм. Бидний дэвшүүлсэн үндсэн дөрвөн зорилтын нэг энэ юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (27.123.212.143)
2018-08-09 23:01:18
Овчнийг нэг нэгээр нь эмчлэх гэж узэж байгаа нь асуудлыг шийдэх аргадах билээ!!!

Зочин (122.201.21.224)
2018-08-09 22:46:28
Чихэрнээс шуд евдехгуй багаас нь шудий нь угаалгаагуйгээс болж евчилдег юмаа хуухэд том хун бугд ариун цэвэрч байвал эруул байх болно

Зочин (122.201.21.224)
2018-08-09 22:43:45
За за цоорхой шудтэй нь явуулаад байна гэсэн уг уу шуд эруул бол бие эруул байдаг юм даа

зочин (66.181.164.214)
2018-08-09 17:09:01
хурдан шийдэж үр дүнгээ өгөөсэй билээ зарим нь хүүхэдгүй юм шиг л аашлах юм

Зочин (64.119.25.52)
2018-08-09 16:01:44
Эхлээд юунаас болж шүд цоороод бгааг мэдэх хэрэгтэй. Миний бодлоор бол энэ их замбараагүй чихэрний хэрэглээг хязгаарлах, татварыг нэмэх г.м. з.г-аас авч хэрэгжүүлэх наад захын ажлууд бна

Зочин (139.5.219.145)
2018-08-09 14:56:39
Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхийн тулд нэг сар хүлээдэг эцэг эхийг ямар арчаатай гэх вэ. Төрөөс үнэгүй юм авчих гэсэн гуйлгачин сэтгэлгээтэй адсага вэ

Зочин (202.9.42.4)
2018-08-09 11:58:39
Хэдэн сар ярьж баинаа Эруул Монгол гэдгээ энэ асуудлаас л эхлэх нь чухал

Шүд (123.50.91.163)
2018-08-09 10:51:42
Дүүрэгээс хүүхдэд шүдний дугаар авахад сарын дараа гэх юм. Тэр шүдниы төв гэдгээс нь дугаар авахын тулд өдөр шөнөгүй дугаарлах хэрэгтэы гэсэн. Энэ одоо ямар сонин тогтолцоотой эрүүл мэндиын салбар вэ?

Эрчис (202.179.26.232)
2018-08-09 09:36:44
Энэ хөтөлбөр нь батлагсдан хойно нь ярихгүй дээ. Монголчуудын хэлдэгээр уул үзүүгүй хормой шуух, ус үзээгүй гутлаа тайлах гэдэг болж байх чинь.

Зочин (27.123.212.136)
2018-08-09 09:29:04
Mongolchudiin 99% ni shudnii tsoorol emgegtei bn yaanaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ