ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Япон стандартын дагуу баригдаж буй ШИНЭ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ-ийн гүйцэтгэл 80 хувьд хүрчээ

Түгээх    
2018-08-09 09:55:11 - Эрүүл мэнд

shine emneleg

Уншигч та бүхэндээ бид энэ онд ашиглалтад орох Хавдар судлалын цоо шинэ эмнэлгээр аялсан сурвалжлагаа хүргэхээр бэлдлээ. Улсдаа ганц байдаг ХСҮТ эмнэлэг маань анх 1.5 сая хүнтэй байхад байгуулагджээ. Гурван сая болсон монголчуудыг оношилж, эмчлэхэд хуучин эмнэлгийн хүчин чадал даанч хүрэлцэхээ байсан энэ үед шинээр баригдаж буй ХАВДРЫН ЭМНЭЛЭГ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй юм.

shine emneleg

-ЗӨВХӨН ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ ЗОРИУЛАГДСАН СТАНДАРТААР БАРЬЖ БАЙНА-

Шинээр байгуулагдаж байгаа энэ эмнэлэг нийт 12 давхар. Биднийг очиход дотор монтаж, цахилгаан, хийн шугам, сангийн асуудлуудаа 80 хувийн гүйцэтгэлтэйгээр шийдэж дуусаад байв. Инженерүүд тус тусын ажлаа хийгээд тун завгүй байхад нь энэ эмнэлгийг хэрхэн бүтээн босгож буй талаар нь цөөн хором ярилцлаа. Эмнэлгийн зураг, төсөл, систем бүгдийг япон инженерүүд гаргаж, гүйцэтгэлийг нь монгол инженерүүд хийж буй юм байна. Байнгын харилцаа холбоотой байгаа учраас ямар нэгэн хүндрэлгүй гэж тэд хэлж байна.

Энэ 12 давхар эмнэлэг өрөө бүр, ор бүр агааржуулалтын болон хөргөлтийн системтэй, орчноо мэдэрч стандарт хэмжээнд барих ухаалаг программчлалтай аж. Өрөөний болон давхрын температурыг нэгдсэн системээр хянаж, олон өвчтөнтэй бол агаараа илүү хурдан цэвэршүүлж, сэрүүн агаараар сэлгэх орчин үеийн технологиор тоноглогдож байна. Эвдрэл гэмтэл гарвал хаана гарсныг нь хайж явдаг цаг ч өнгөрч. Хаана эвдэрснийг нь автоматаар компьютерт мэдээллэгдэж, автоматаар засах горимд шилжиж, болохгүй бол механикаар ч засах боломжтой ажээ.

Гал гарвал хаана гарсныг хэдхэн секундэд тогтоож, бусад давхар руу утаа орохгүй, шууд гадагшлуулдаг хамгаалалтын систем суурилуулж байгаа юм байна. Хөргөлт, халаалтын систем нь орчноо мэдэрч унтарч асдаг учраас цахилгаан бага идэж, байгаль орчинд ч ээлтэй.

Гол нь барилга тэр чигтээ зөвхөн хавдрын эмнэлэгт зориулсан стандартаар баригдаж байгаа нь маш сонирхолтой. Хавдрын эмчилгээ хийхэд хэрэг болдог хийн системүүдийг Монголдоо байхгүйгээр шийдсэн гэж байна. Хуучин эмнэлгүүд маань хүчилтөрөгч, вакум гэсэн хоёр л хийн системтэй. Харин энд таван ч хийн систем байгаа нь олон төрлийн хагалгааг хямд зардлаар хийхэд тус болдог аж. 

shine emnelegshine emneleg

shine emneleg“Петро Хими” компанийн захирал Э.Ган-Эрдэнэ даралт, шугам хоолойн угсралтыг хариуцан ажиллаж буй инженер юм.

-ЭНЭ ЭМНЭЛЭГ ШИГ ТАВАН ТӨРЛИЙН ХИЙН ХООЛОЙТОЙ ЭМНЭЛЭГ ХОВОР-

-Та улсын эмнэлгүүдэд ийм хийн хоолой хоёр л байдаг гэсэн. Харин энэ эмнэлэгт хэдэн хоолой суурилуулж байгаа вэ?

-Энэ эмнэлгийн хувьд мэс заслын өрөө, сэхээн амьдруулах өрөө, хэвтэн эмчлүүлэх өрөө гэх мэт өрөөнүүдэд таван төрлийн хийн шугам холбож өгч байна. Та бүхний харж байгаачлан энэ зэс шугамуудыг бид суурилуулж байгаа. Хоёр төрлийн шугам гарч байгаа бол дараах давхарт хоёр төрлийн хий, таван төрлийн шугам гарсан байвал таван төрлийн хий тухайн давхар руу шахна гэсэн үг. Хэдэн төрлийн ямар мэс заслын өрөө байна гэдгээс шалтгаалж Б1 давхраас 12 давхар хүртэл суурилуулсан. Тухайлбал, энд агаар, вакум, хүчилтөрөгч, азотны исэл, нүүрсхүчлийн хий гэсэн таван шугам доороосоо дээшээ явна.

-Хавдрын эмнэлгийн шугамын холболт яг юугаараа онцлогтой байдаг юм бэ?

-Хавдар бол хавдар, арьс өнгөний эмнэлэг бол арьс өнгөний чиглэлээр өөр өөрийн гэсэн онцлог бүхий шугам холболттой байх ёстой. Энэ эмнэлгийн хувьд хагалгаа, оношлогоо, эмчилгээ бүгд байх учраас олон төрлийн хий ашиглаж байна. Эмнэлгүүд хийн системтэй байдаг ч таван төрөлтэй тэр бүр байгаад байдаггүй, хоёроос гурав л байдаг. Тухайлбал, Нэгдүгээр төрөхөд хагалгаанд орж байхад хүчилтөрөгч, гараад ирэхэд нь вакум гэх хоёр төрлийн л хий хэрэг болдог. Намхан барилгуудын хийн системийг тооцоолоход хялбар байдаг бол өндөр болох тусам тооцоолол улам нарийсдаг. Манай компанийн хувьд өөрөө тооцоо хийдэг ч яг япончуудын гаргаж өгсөн зураг, системийн дагуу ажиллаж байна.

-Энэ хийнүүд яг юунд хэрэг болдог талаар хэлж өгөхгүй юү?

-Нүүрсхүчлийн хий гэхэд дурангийн хагалгаанд хэрэг болдог, азотын хий байрын хэсгийг мэдээ алдуулж бага зардлаар жижиг мэс ажилбар хийдэг байх жишээтэй. Шүд авахад соруулаад байдаг жижиг төхөөрөмжийг тогоор биш, хийгээр ажиллуулдаг шүү дээ. Мэс засал хийхэд хүний биеийн доторх хоёр ханыг хийгээр үлээлгэж хөндийрүүлж байж эмч хүн мэс заслаа хийдэг. Тэгэхээр аль болох олон хий орох тусам бага зардлаар, олон төрлийн хагалгаа хийх боломжтой гэсэн үг юм.

-Мэдээж эмнэлгийн барилга учир удаан ашиглагдах материал сонгох байх?

-Тийм. Манайх Орос, Хятад гэсэн хоёр томоохон үйлдвэрлэгч орны дунд байдаг. Өнөөдрийн байдлаар Орос зэс ч, Хятад зэс ч сайн. Зэс хоолой дотроо усных, ахуйн, химийнх, тоног төхөөрөмжийнх гэх мэт олон төрөл байдаг. Энэ хоолой бол зөвхөн эмнэлгийн зориулалттай тусгай хоолой. Бид Оросод хямд сайн хоолой байвал Оросоос, Хятадад сайн нь байвал тэндээс нь л авдаг. Энэ хоолойг би Хятадаас сонгож авсан.

shine emneleg

shine emneleg“Хаппи сити констракшн”-ийн Ерөнхий инженер М.Машбаяр эмнэлгийн хөргөлт, агааржуулалтын ажлыг хариуцаж байна.

-ӨРӨӨ ТУС БҮРИЙН АГААРЫГ МЭДЭРЧ АВТОМАТААР ЦЭВЭРЛЭЖ, ХӨРГӨНӨ-

-Энэ эмнэлгийн агааржуулалтын системийн онцлогийг та тайлбарлахгүй юу?

-Манай Монголд олон улсын стандартын шаардлага хангасан эмнэлэг ховор гэдгийг хүн бүр мэдэх байх. Энэ төслийн онцлог нь агааржуулалтыг давхар хөргөлттэй нь шийдэж өгч байна. Эмч, эмчлүүлэгч, өвчтөнүүдэд агаарыг маш сайн шүүхийн зэрэгцээ агаар сэлгэлтийг маш сайн хийж өгдөг.

-Агааржуулагч болон хөргөгч өрөө болгонд бий юу?

-Тийм ээ, өрөө бүр хөргөлт, агааржуулалттай. Гэхдээ манай энэ төхөөрөмжүүд энгийн ч төхөөрөмжүүд биш, давхар гурван шүүлтүүртэй. Гаднах агаарыг ганц шүүх биш гурван дамжлагат шүүлтүүрээр шүүнэ. Нөгөөтэйгүүр агаарыг сэлгээд байгаа боловч бүгчим агаартай байгаад байдаг шүү дээ. Үүнийг бид усан хөргөлтийн системээр шийдэж өгч байна. Энэ нь өрөөний хэмийг төхөөрөмж өөрөө мэдрээд яг стандартын дагуу барих бөгөөд агаарын цэвэр байдлыг ч мөн ийм байдлаар мэдрэн цэвэршүүлнэ.

-Цахилгаанд их хэмнэлттэй байх нь ээ?

-Тийм ээ, 100 хувь эко систем гэж үздэг.

shine emneleg-ГАЛ ГАРАХ ҮЕД БУСАД ДАВХАР РУУ УТАА ГАРГАХГҮЙ, ШУУД ГАДАГШ ЗАЙЛУУЛАХ ТЕХНОЛОГИТОЙ-

-Аюулгүй байдлын талаар асуулгүй өнгөрч чадсангүй. Манайхан эмнэлгийг цөөн давхар байдгаар нь төсөөлөөд 12 давхар эмнэлэг гэхээр аюулгүй ажиллагаа талаас жаахан айдастай байна. Тухайлбал, эмнэлэгт гал гарах үед өвчтөнүүдийг хэрхэн аюулгүй байлгах вэ?

-Аюулгүй байдлыг энэ эмнэлэг маш сайн шийдэж өгсөн. Нэгдүгээрт, хоёр талдаа аваарийн гарц, шаттай. Хоёрдугаарт, гал гарсан үед аваарийн дохиог хяналтын систем автоматаар хүлээн авч тухайн давхраас бусад давхар руу утааг гаргахгүй, шууд гадагш зайлуулах тоног төхөөрөмжөөр шийдэж өгсөн. Энэ хугацаанд аваарийн гарцуудаар хүмүүс аюулгүй газарт очино. Хяналтын өрөөнд байнга 3-4 хүн хянаж суух бөгөөд хяналтын программ ч хүнээс шалтгаалахгүйгээр өөрөө дохио өгч, хамгаалалтын горимд шилжиж чаддаг. Алдаа гарах юм бол шууд автоматаар зогсолт хийж, алдаа хаана гарсныг мэдээлдэг гэх мэт олон давуу талтай.

-Хэдэн ширхэг цахилгаан шат шийдэж өгсөн бэ?

-Үйлчилгээний хоёр цахилгаан шат, үйлчлүүлэгчдийн орж гарах хоёр цахилгаан шат, эмч болон өвчтөнүүдийн зорчих нэг цахилгаан шат шийдэж өгсөн.

shine emnelegshine emneleg"Хаппи сити" констракшны автоматикийн инженер С.Мөнхтулгатай цөөн хором ярилцлаа.

-ГАДНАХ АГААРЫГ ӨВЧТӨНИЙ ӨРӨӨ РҮҮ ГУРВАН ДАВХАР ШҮҮЛТҮҮРЭЭР ШҮҮЖ ОРУУЛНА-

-Агааржуулалтын талаар Ерөнхий инженер хэлэхдээ өрөө бүрийг байнга хянаж, тохируулж байхаар шийдсэн гэсэн. Яг яаж шийдсэн юм бэ?

-Өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой. Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлага хийж байгаа. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийнэ. Нөгөөтэйгүүр гаднах агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүж оруулна. Энэ бүхнийг цогцоор нь хэлэхэд Монголоор “ухаалаг барилга” гэдэг нэршил бүхий шат руу ахиад байна. Зургийг маань япон инженерүүд хийж, гүйцэтгэлүүдийг мөн хянаж байгаа.

-Ийм агааржуулалт хөргөлтийг манай Монгол улсад өөр ямар эмнэлгүүдэд шийдэж өгсөн талаар дуулж байв уу?

-Би дуулж байгаагүй юм байна. Харин үйлчилгээний төвүүдээс дурдвал, Бодь цамхаг, Улаанбаатар их дэлгүүр зэрэг барилгуудад ийм агааржуулалтыг шийдэж өгсөн. Харин CO2-ын хувьд нилээд шинэлэг гэж хэлэхээр байна. Эмнэлэг гэдэг утгаараа агаарын чанарт ихээхэн анхаарч үүнийг шийдэж өгсөн. Хүмүүс гоё цонх, гоё хаалга хийсэн бол “хөөх” гээд хараад мэддэг. Харин энэ мэт шийдлүүд хүний нүдэнд харагддаггүй ч дандаа оюуны бүтээл байдаг учраас өртөг өндөртэй. Тиймээс л газруудад хийгддэггүй.

-Эрсдэлийг тооцож үзвэл, тог тасрахад энэ бүх систем ажиллах уу?

-Барилга өөрөө нэгдүгээр зэрэглэлийн барилга учраас хоёр талын эх үүсвэртэй, генератортай, серверийн тоног төхөөрөмжүүд өөрсдөө тог баригчтай. Ер нь байнгын ажиллагаатай байхаар зохион байгуулж байна.

shine emneleg

shine emnelegСантехник хөргөлтийн инженер С.Болдсайхантай ярилцлаа. 

-ЦААШИД СТАНДАРТ ЭМНЭЛЭГ БАРИХ ЧАДВАРТАЙ БҮХЭЛ БҮТЭН БАГ БҮРДЛЭЭ-

-Би инженерийн чиглэлээр 20 гаруй ажиллаж байгаагийн 15 жилд нь улсад ажилласан хүн. Энэ хугацаанд нилээд хэдэн удаа улсын болон орон нутгийн чанартай хэд хэдэн объектуудыг улсын комисст орж хүлээж авч байсан. Энэ эмнэлгийн хувьд дэлхийн жишигт нийцсэн гэдэг утгаараа бүх технологи, хийж буй аргачлал нь хамгийн сүүлийн үеийн технологийг авч ашиглаж байгаагаараа их онцлогтой. Гол нь хөрөнгө оруулалт нь улсаас биш бүтээн байгуулалтыг хувь хүн өөрөө хөдөлгөж, авч явж байгаад их учир бий.  

-Дэлхийн жишиг л гэж бид яриад байдаг. Гэтэл энэ үгээр яг юуг илэрхийлдэг юм бэ?

-Хоёр үгээр тодорхойлогдоно. Нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээ талаасаа хагалгаа хийх өрөө, ариутгалын өрөө гэх мэт бүх юм нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ирэх учраас аюулгүй байдал, ариун цэвэр талаас нь яаж хангах вэ, энэ барилгад олон дахин засвар үйлчилгээ хийхгүйн тулд ямар тоног төхөөрөмж сонгох вэ гэдэг талаас нь ажиллаж байна. Хоёрдугаарт, барууны ч юм уу Азийн өндөр хөгжилтэй улс орнуудаас өндөр мэргэжлийн эмч нар ирж ажиллахад бүх тоног төхөөрөмж байрлал, зохион байгуулалтын хувьд шаардлагыг нь хангасан байх хэрэгтэй.

-Одоогоор эмнэлгийн инженерийн шугам сүлжээний ажил хэдэн хувьтай байна вэ?

-80 хувьтай байна. Одоо гол төхөөрөмж, хөргөлтийн тоног төхөөрөмжөө суулгаад шалгалт туршилтын ажлаа хийгээд энэ есдүгээр сард дуусгаж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Японы стандартаар эмнэлэг барихад хүндрэлтэй зүйл байв уу?

-Хүндрэлтэй гэхээсээ илүүтэй манай бүх инженерийн баг маш их зүйлийг сурж, туршлага хуримтлууллаа. Энэ шаардлагад нийцүүлж ажлаа хийхийн тулд олон ч зүйлийг нэмж судлаж, суралцсан байна. Нэмж хэлэхэд, хүмүүс энэ эмнэлэгийг барилга, хөрөнгө мөнгө гэдэг утгаар нь хараад байх шиг. Энэ барилгыг түшиглээдн бүхэл бүтэн эмнэлэг барьж байгуулах мэргэжлийн баг бүрдэж байна. Манай өвчтөнүүдийг гадаадаас сайн дурын баг ирж эмчлэх гэхэд орчин нь байдаггүй. Одоо харин энэ орчин бий болж буй учраас иргэдэд маш их боломж нээгдэж байна. Тэр утгаараа энэ объектыг хөрөнгө оруулалт гэдэг утгаараа биш боловсон хүчний маш том суурь бүрэлдэн чуулах газар болж байгаагаараа гайхалтай хөрөнгө оруулалт юм. Энэ өнцгөөс нь хүмүүсийг харж яваасай гэж хүсч байна.

shine emnelegТөслийг санаачлагч, УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ГАВЬЯАТ ЭМЧЭЭС ЭМНЭЛГИЙНХЭЭ ГАЗРЫГ ХУДАЛДАЖ АВСАН-

-Шууд л маргаантай асуудлаас яриагаа эхлэх үү. Барилга эхлэх газраа та яаж авч байсан юм бэ? Хавдрын эмнэлгийн хашаанд болохоор их хардлага сэрдлэгтэй байдаг юм билээ.

-Р.Сандуйжав, Б.Дагвадорж гэж Хавдрын эмнэлгийн хоёр гавьяат эмч эмнэлгийн барилга барина гэж эндэхийн газрыг анх авсан юм билээ. Харин Б.Дагвадоржийнх нь газар дээр одоо орон сууц баригдчихсан байгааг та харж байна. Харин Р.Сандуйжав гуай 2003 оноос хойш надтай уулзах хүртлээ буюу 2011 он хүртэл энэ газартаа эмнэлгийн байгууламж барих хөрөнгө оруулагч хайгаад л, хадгалаад хүлээгээд байж. Гэтэл 2008 онд нэг залуу энэ газар дээр эмнэлэг барина гэж ирээд газар дээр нь барилгын суурь хийчихсэн байсан. Тэгэх тэгэхдээ эмнэлгийн барилга биш, 12 давхар орон сууцны барилгын суурь тавьчихаад “За бидний хөрөнгө энд байгаа шүү, одоо газраа шилжүүлж өг” гэсэн байдлаар тулгасан байгаа юм. Газраа нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан үед юм байна. Тэгэхээр нь Р.Сандуйжав гуай “Үгүй ээ, би энд орон сууц бариулахгүй, эмнэлэг л бариулах гэж энэ олон жил төлбөрийг нь төлөөд хадгалаад байж байсан юм гээд газраа шилжүүлэхгүй гурван жил хүлээлгэсэн байж. Яг энэ үед нь би холбоо барьж, Мэргэжлийн хяналтад хандаж, энэ барилгын эхлэх зөвшөөрөл, барилгын зураг төсөл байна уу, төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан уу гэдгийг судуултал байгаагүй. Мэргэжлийн хяналт ямар ч зөвшөөрөлгүй барилга эхэлсэн гэдгийг нь судлаад дүгнэлт гаргаад ирсэн. Харин би энэ суурийг хүчитгээд эмнэлэг барих боломж байна уу гэж ахин судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулж байж зөвшөөрлөө авч, газрыг худалдан авч байлаа.

-Эмнэлгийн барилгын ажил эхлэхэд асуудал гарсан уу?

-2012 онд зөвшөөрлөө олж авсны дараа олон улсын эмнэлгүүдийн менежментийг судалж байгаад Япон улсыг сонгож, тэднээс зөвлөгөө авахаар шийдсэн. Гэтэл Монголдоо хийлгэсэн барилгын зургийг минь тэд харчихаад “Өө энэ барилгын агаарын урсгал, төлөвлөлт болохгүй байна. Төлөвлөлт буруу байгаа учраас энэ эмнэлгийн барилга чинь хичнээн том байгаад ч нэмэргүй, зүгээр л араг яс” гэж хэлээд тоодоггүй шүү. Нэгэнт багананууд босчихсон байсан учраас япончуудаар дотор төлөвлөлтөөр урсгалаа зөв болгох боломжийг эрэлхийлж, тэд ч хийж чадсан. Тухайн үед 60 гаруй настай, Япон улсад Элчин сайд хийж байсан С.Хүрэлбаатар гэж хүн надад маш их тус хүргэсэн дээ. Төслийн минь тухай сонсоод надад мэргэжлийн орчуулагч, дэлхийн 100 гаруй оронд салбартай групптэй намайг холбож өгсөн. Энэ группэд элчин сайд маань их зөв ойлгуулж байж ТЭЗҮ-гээ гаргуулах гарцыг нээж өгсөн юм. Эндээсээ бид “Капитал медика” ХХК гэж яг Японы эрүүл мэндийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг газартай холбогдож зураг төслөө үзүүлтэл “Энэ эмнэлгийн 11 мянган м.кв зай талбайг бага байна, Япон улсад хамгийн багадаа 20 мянган м.кв зай тайлбайтай байдаг” гэдэг юм. Бага зай талбайд манай технологийг нутагшуулбал их зардал гарч, өндөр өртөгтэй болдог гэсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон ч удаа Япон явж, Япон инженерүүдийг энд авч ирэн, олон ч эмнэлэгүүдээр явж үзсэн дээ. 2012 оноос хойш зургаан жил яг л энэ асуудлаар явсаар өнөөдөр эмнэлгийн мэргэжилтэн шахуу болоод байна шүү (инээв. сурв).

-Тэгээд энэ асуудлаа шийдэж чадав уу та?

-Нэгэнт 11 мянган м.кв учраас би энэ эмнэлгийнхээ яг залгаа газрыг авч дахин шинэ эмнэлэг бариад япончуудын хэлээд байгаа тэр стандартыг тэр чигээр нь буулгахыг хүссэн. Энэ залгаа газар бол 2340 м.кв газар юм шүү дээ. 80 гаруй гараж байсныг бүгдийг нь худалдаж авч нураагаад, эмнэлгийнхээ суурийг тавьсан. Тэгэхдээ бүр эхнээс нь япончуудтай ажиллаж, яг л тэдний стандартаар явж байна. Энэ өргөтгөл 26 мянган м.кв шүү. Тиймээс ч япончууд надтай хамтран ажиллахыг зөвшөөрч, гэрээ хийгээд эхэлсэн байдаг. Ингээд өргөтгөлийн барилга 2014 оны 6 дугаар сард эхэллээ.

shine emneleg-ХИЧНЭЭН ИХ МӨНГӨТЭЙ БАЙГААД САЙХАН ЗҮЙЛ БҮТЭЭХГҮЙ ЮМ БОЛ МӨНГӨТЭЙ БАЙЖ ЯАХ ЮМ-

-Эмнэлгийн өргөтгөл баригдаж эхлэхэд нилээд шуугиан дэгдэж байсан. Яг юунаас болсон юм бэ?

-2014 онд өргөтгөлөө бариад эхлэх гэтэл “176 шүүгч амьдрах орон сууцны минь хажууд эмнэлгийн барилга барьж зүрхэлж байгаа Билэгтийг шүүгч нар яаж дарахыг хараарай” гэсэн мессэж явуулаад эхэлсэн. Тэнд ч иргэний шүүхэд нэг хэсэг нь хандаж, энд ч захиргааны хэргийн шүүхэд нэг хэсэг нь хандсанаас болоод миний ажил зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн дээ. Эхний барилга 2015 онд ашиглалтанд орох ёстой байсан боловч шүүхийн асуудлаас болоод япончууд ч гэрээний асуудалд түдгэлзэж бүх ажил нэг ёсондоо нам зогссон. Гурван жил огт хөдөлгөөгүй. Энэ хугацаанд өчнөөн төгрөгийн зээл авчихсан намайг юу гэж шантаажилж байсан гэхээр “Чи жилдээ нэг сая ам.долларын зээлийн хүү төлж байхаар тэр мөнгөө бидэнд өгчих, тэгвэл бид шүүх дээрх маргаанаа татаад авчихъя” гэсэн. Ингэж л хөрөнгө оруулагчдаас мөнгө салгадаг юм шүү дээ. Гэтэл би ямар сая доллараа өгөх билээ дээ. Тэгээд ч нэгэнд нь өгвөл дараагийнхд нь ч бас өгөх л хэрэг болно. Харин энэ бүхний эцэст, гурван жилийн дараа Билэгт энэ барилгыг авахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй юм байна гэдгийг шүүх нотолж гаргасан.

-Ийм хэцүү үед танд энэ асуудлыг шийдэх, төслийг тань дэмжих хүн, байгууллага байгаагүй юу Та төрд хандаж үзсэн үү?

-Би Засгийн газарт хандаж үзсэн. Хэрэв Монгол улсын Хөгжлийн банк Монгол улсад хэрэгтэй, Монголын ард түмэнд хэрэгтэй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтын зээл олгох зорилготой юм бол “Би ийм төсөл хэрэгжүүлж байна, ийм хэмжээнд босоод ирсэн юм” гэдэг бичгүүдийг өгч байсан. Тэд хэзээ ч “үгүй” гэж хэлдэггүй, дандаа л судла гэдэг, дэмжинэ гэдэг ч хэзээ ч мөнгө шийдэж өгч байсангүй. Арга ч үгүй биздээ, шүүхээр явж байсан үе юм. Харин энэ үед Худалдаа хөгжлийн банк л надад зээлийг минь сунгаж өгч тусладаг байсан шүү, үүнийг би цохож хэлмээр байна. Харин 2017 онд захиргааны шүүхийн шийдвэр гарч ирсэн учраас би Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зээлээ авах нөхцөл бүрдсэн.

-Найман жилийн хугацаанд шүүх дээр дуудагдаж, гацаанд орж, бүх зүйлээ дэнчин тавьж энэ бүхнийг хийж байхад танд мэдээж “больдог ч юм билүү” гэж бодогдох үе байсан болов уу?

-Шантрах үе маш их. Гэхдээ надад буцах зам байгаагүй. Бүхэл бүтэн барилга босчихсон, дараагийн барилгын ажил эхэлчихсэн байсан үе шүү дээ. Энэ үед монголчуудынхаа эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна гэсэн зорилгоосоо буцахыг би хүсээгүй. Хэзээ нэгэн цагт энэ ажил минь Монголчуудад үр өгөөжөө өгч, хүсэл минь биелэх болно гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан. Дотор давчдаад уйлах ч үе зөндөө. Гэхдээ гагц төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албаныхан, төрийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд энэ төслийг дэмжихгүйгээр “Иргэд эсэргүүцэж байна” гэдэг шалтгаанаар гацаадаг байсан (хэсэг азнав. сурв). Энэ үед л миний хоолой зангирч, гашуу оргиж, нулимс гардаг байсан. Төрийн албан хаагч хүн ийм байдаг юм уу, ийм сэтгэлгүй хүмүүс төрд алба хашдаг юм уу гэж бодогдож, зүрхийг минь мохоож, элгийг минь эмтэлдэг. Хэдэн хүнийг ч болов амьд үлдээж, хэдэн гэр бүлийг ч болтугай элэг бүтэн амьдруулж болох, хэдэн хүнийг ч болов аз жаргалтай байлгах энэ төслийг минь дэмжээгүйд би гомдохдоо л нулимс унагадаг байсан даа. Шударга зөв сэтгэлтэй хүмүүс байлгүй л яах вэ, гэхдээ тэд тэнд үгээ хэлвэл ажлаасаа халагдана шүү дээ. Тиймээс тэд дуугүй л байдаг.

-Шулуухан асуухад та яагаад орон сууц бариагүй юм бэ? Энэ асуултыг танаас олон ч хүн асуусан байх.

-Би энэ эмнэлгийг барихын тулд ар гэрээ ч золиослож ажилласан юм шүү дээ. Хорин хэдэн жил өөрийнхөө ажиллаж байж олсон бүх зүйлээ дэнчин тавьж, энэ бүхнээ эхлүүлсэн. Нөхөр маань намайг хэцүү байдалд орж, хэдэн жилээр гацаанд ороход “Чи зүгээр л орон сууц барихгүй дээ” гэж хэлнэ. Гэтэл би яах гэж “таван” төгрөгтэй болох гэж хорин хэдэн жил зүтгэсэн юм. Хичнээн их мөнгөтэй байгаад сайхан зүйл бүтээхгүй юм бол мөнгөтэй байж яах юм. Бүх зүйл гацаанд орчихоод яах нь мэдэгдэхгүй, хэцүү байдалд байх үед би хоёр хүүхэддээ хүртэл “За та хоёрыг би боловсролтой, орон байртай болголоо. Одоо энэ компанийн ашгаас хүртэнэ гэж саналтгүй боллоо. Орон сууцуудыг чинь би өөр өөрсдийн чинь нэр дээр шилжүүлж өгье, өөр надаас харах юмгүй ч болох нь. Ээж нь хорин хэдэн жил ажилласан бүхнээрээ дэнчин тавьж, эрүүл мэндийн салбарт ийм юм хийж яваа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд хэрэгтэй юм болно байх аа” гэж хэлж байлаа.

shine emneleg

-ТА ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭД ТУСЛААЧ ГЭСЭН-

-Хүнд хэцүү цаг үеийг туулж байж бэлэн болж байгаа эмнэлгийг тань төр авна гэсэн саналтай байгааг та мэдээж дуулсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ төсөл дээр хамтраад хөрөнгө оруулалт хийе гэдэг саналууд сүүлд нилээд ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь хурдхан бариад, мөнгө олъё гэж би энэ эмнэлгийг бариагүй. Яг л стандартын дагуу, яг л хүний төлөө эмнэлэг болоосой гэж хүсч байна. Харин Д.Сарангэрэл сайд “Энэ эмнэлгийг авч өгнө, хавдартай иргэдэд энэ эмнэлэг хэрэгтэй төсөл байна” гэж зоригтой ярьж байгаад би талархаж байгаа. Учир нь энэ хүн энэ салбарт өвчтэй иргэдэд туслах хэмжээний сэтгэл гаргаад байна шүү дээ. Өмнөх удирдлагууд харин “надад ямар ашигтай юм бэ” гэдэг өнцгөөс л хандаж байсан нь үнэн.

-Д.Сарангэрэл сайдыг ч мөн тантай үгсэж, төрд байшингаа “шахах” гэлээ гэх хардлага байна?

-Үгүй шүү дээ. 2017 оны сүүлээр хөрөнгө оруулалт шийдэгдсэний дараа 11 сар гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд надад хүсэлт тавьж эхэлсэн байдаг. Японоос мэргэжилтнүүд эмнэлэгийн барилгын ажилтай танилцах гэж, судалгаа хийх гэж, ТЭЗҮ хийх гэж хоёр жил ирэн очин байхдаа дандаа хавдрын мэргэжлийн эмч нартай уулзаж, хуралддаг байсан. Нөгөөтэйгүүр яг дэргэд нь энэ барилга баригдаж байгаа шүү дээ. Тэр тоолонд л тэд “Ямар сайхан юм бэ” гэж уулга алдана. Ингээд л тэд “Та хавдрын эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд туслаж энэ барилгаа өгчихөөч, үнэхээр хэрэгтэй байна. Хэрэв төрд авчихвал өвчтөнүүд эрүүл мэндийн даатгалаараа арай хямд эмчлүүлж чадна” гэсэн. Тэгэхэд нь би “үгүй” гэж хэлэх хэцүү. Хавдрын өвчтэй хүмүүст ямар хэцүү байдгийг би өөрөө мэднэ шүү дээ.  Гэтэл би энэ эмнэлгийг ийм их зүйл туулж байж бүтээсэн, би өөрөө энд нь өрөөтэй болж сууна, тэндэхийг ч ингэж зохион байгуулна гээд шалных нь хадааснаас эхлээд оролцож явсан болохоор шууд л “тийм” гэж хэлэхэд хэцүү. Бас үлдсэн амьдралдаа дахиад ийм төсөл аваад эхлүүлж чадахгүй ч би “Татгалзаж чадахгүй нь ээ” гэж хэлсэн. Тэгээд л тэд зориг гаргаад төрд хүсэлтээ өглөө гэж хэлээд, ЭМЯ-ны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад тус тус бичиг өгсөн юм билээ. Гэтэл тун удахгүй олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Билэгт байшингаа шахах гэлээ” гэдэг мэдээллүүд гарч эхэлсэн. Ард түмэн ийм юм хийхгүй шүү дээ, захиалгаар л ийм зүйл хийсэн байх. Ингээд би Д.Сарангэрэл сайдад “Би энэ барилгыг заавал аваачээ гэж тулгаагүй шүү дээ, би болилоо” гэдэг байр сууриа хэвлэлд ярилцлага өгөөд мэдэгдчихсэн. Ингээд л ажил минь буцаад жигдэрсэн байна даа. Юу ч болсон ажлаа дуусгана, эмнэлэгийнхээ нээлтийг хийх тэр сайхан өдрийг хуруу даран, төсөөлөн хүлээж сууна. Одоо би эхний барилгаа 2018 оны есдүгээр сарын сүүлч гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ХҮЧИТБААТАРshine emneleg

shine emneleg

shine emneleg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 92

Иргэн (59.153.112.197)
2018-08-12 16:19:05
Монгол хүн ингэтлээ мөнгөний өмнө үнэгүйдэж, эх орон , ард түмэн минь гэсэн эх оронч сэтнэл нь ингэтлээ хүнийссэн хэрэг үү? Уг нь бүр цаашлаад бодоход тавьлан муутай энэ хавдрын өвчнийг эмчлэх оношлох эмнэлгийг байгуулах энэ санаачлага бол нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хүн ардаа гэсэн бизнесмэн хүний л барьж авах бүтээн байгуулалт гэж Монголоо гэсэн эх орноо гэсэн иргэн бүрийн дэмжих сайн үйлс шүү дээ. Дэмжиж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Ард түмнийхээ төлөө гэсэн төр засаг байдаг юм бол хавдрын өвчтэй иргэддээ эрүүл мэндийн төрийн үйлчилгээг хүргэхийн төлөө дэмжээсэй.

Иргэн (59.153.112.197)
2018-08-12 16:03:17
Гадаадын хөгжингүй орнууд өөрийнхээ эх орны үйлдвэрлэгчдийг дэмжиж бүтээгдэхүүнийг борлуулахын тулд, өөрийн компаниудаараа гүйцэтгүүлэх болзол нөхцөлтэйгээр хөгжиж буй буурай орнуудад хөнгөлттэй зээл олгож Монгол улсад төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт хийлгэж байна. Гэтэл Монголдоо ард түмэндээ хэрэгтэй бүтээн байгуулалтыг хэрэгтэй газар нь Монголчуудынхаа хийсэн байгуулсан бүтээн байгуулалтыг эсэргүүцээд баялаг бүтээгчдээ элдвээр доромжлон адгийн муу үгээр гутаасан сэтгэгдэл бичигчид Монголынхаа ард иргэдийг ажилгүй ядуу гуйлгачин байлгах гэсэн атаархагчид гэхээс өөр юу гэх вэ? Тамын тогооны үлгэрт Монголчууд ийм гэж гардгийг бодитоор нь харуулж байх шив. Монголчууд Монголынхоо баялаг бүтээгчдыг ад үзэхлээр хэн Монголыг минь хөгжүүлэх юм бэ? Ядуугаараа дуудуулаад гадныхан л царайчилсаар байх уу?

луйварчид (182.218.197.242)
2018-08-12 15:30:23
ийм эмнэлэгийн барилгыг торд шахахгээд сошиал ашигаж байх шив дээрээс хэдэн эргуунууд нь дэмжээд бх шиг 40 тэрбумаар улсад зарах гээд зутгээд бна энэ балай авгай 10 гаран 12 давхар орон сууц барих монго шуу гэтэл энэ байшин ийм их ортогоор унэлж бдаг эмнэлэгийг хотоос гадагш бухэл бутэн цогцолбороор барих естой 40 тэрбумаар ийм цоголбор бариж л таарна наад барилга чинь зогсоолч хурэлцэхгуй нийтийн байр шиг л хогийн юм бна

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:44
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (150.129.142.245)
2018-08-12 00:43:43
олон хэрэггүй, биенээ хуулдаг радио ТВ ээ хаагаад гар утсыг бага хэрэглэдэг болго. тэгвэл хавдар өсөхгүй нэрвэгдэхгүй: эмнэлэг хэрэггүй. шахааны бааас ярих хэрэггүй ээ.

Зочин (66.181.161.113)
2018-08-11 01:25:01
Эмнэлэг итөр авах хэрэгтэй.Бэлэн барьсан байшин өөрсдөө тeндep зарлаад барина гэвэл 10 жил болно .Царцаагаад л үнийг нэмээд хугацаа алдаад сунжруулаад зардал нь нэмэгдээд .Худалдаж авсан нь хямд тусна.

Уншигч (202.9.42.12)
2018-08-10 11:36:26
Энэ шинэ баригдаж байгаа эмнэлэг өдөрт 500 жилд 150.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэхээр овоо том бүтээн байгуулалт босох нь

Ulamaa (185.17.146.119)
2018-08-09 23:44:00
Уг нь эрүүл мэндийн тухай хуульд хавдрыг төр хариуцна гээд заасан байгаа. Гэтэл үгсэн паланцгийнх нь улсын эмнэлэг нь ганц хоёр зуухан хүнийг л хүлээн авах хүчин чадалтай юм. Доор сэтгэгдэл бичээд эсэргүүцээд байгаа Монголыг алах бодлоготой хүмүүст хандаж хэлэхэд та нар хол очиж хуцацгаа

Zochin (204.11.50.131)
2018-08-09 23:40:18
Нэг ч гэсэн хүний амь аврах сайхан эмнэлэг барьж байгаад бид талархах хэрэгтэй

Zochin (51.15.64.212)
2018-08-09 23:30:38
Sainii hajuugaar saaar gj neg zuil bii. Bilegtiig eserguutseed yanz buriin humuus turhiraad baigaa nogduud heden shuugchid bga yum. Ted nar ednii emnelgiin barilgiig tsonh haalaa gd baigaa yum bilee. Yostoi lolo bain. heden shuugchdiin yambanaas ard tumniig havdraas salgah emneleg chuhal bailgui

Unshigch (77.247.181.162)
2018-08-09 23:26:51
Монголын ард түмэнд нэн хэрэгтэй байгаа Хавдрын эмнэлгийг дэмжиж ажиллах нь бидний үүрэг. Одоо байгаа улсын эмнэлэг 200хан хүний хүчин чадалтай. Гэтэл Монголд 200.000 хавдартай хүн бна. Яагаад буруу гэж

unen (126.159.241.232)
2018-08-09 22:09:02
uneheer l tegj buteesen bol uuruu l ajilluulsan deerdee

Зочин (150.129.143.180)
2018-08-09 21:34:11
Билэгт гуай битгий шантраарай,эцсийг нь үз.Цагаа олсон маш буянтай ажил болжээ.

Зочин (150.129.143.180)
2018-08-09 21:33:42
Билэгт гуай битгий шантраарай,эцсийг нь үз.Цагаа олсон маш буянтай ажил болжээ.

Zochin (203.91.115.45)
2018-08-09 21:20:26
Amjilt

Зочин (27.123.212.133)
2018-08-09 21:02:42
Хавдрын эмнэлэгийн дарга Төмөрбаатар хавдрын эмнэлэгийн бүх газрыг ах дүү нарынхаа нэр дээр авч зарж маш их хөрөнгөжсөн Наад газрыг чинь аавынхаа төрсөн дүү Сандуйжавын нэр дээр аваад Билэгт авгайд зарсан цаад эзэн нь Төмөрбаатар шүү!! Төмөрбаатар Билэгт авгай 2 хавдарын эмнэлэг барина гээд л нэг хэсэг сүжирч хавдрын бүх эмч нартай эмнэлэгтэй ажиллуулах гэрээ хийгээд л байр сууцаар хангана гээ л бсан,нүгэл нүдээрээ гарах байхооо

Зочин (27.123.212.133)
2018-08-09 21:02:41
Хавдрын эмнэлэгийн дарга Төмөрбаатар хавдрын эмнэлэгийн бүх газрыг ах дүү нарынхаа нэр дээр авч зарж маш их хөрөнгөжсөн Наад газрыг чинь аавынхаа төрсөн дүү Сандуйжавын нэр дээр аваад Билэгт авгайд зарсан цаад эзэн нь Төмөрбаатар шүү!! Төмөрбаатар Билэгт авгай 2 хавдарын эмнэлэг барина гээд л нэг хэсэг сүжирч хавдрын бүх эмч нартай эмнэлэгтэй ажиллуулах гэрээ хийгээд л байр сууцаар хангана гээ л бсан,нүгэл нүдээрээ гарах байхооо

Зочин (202.72.245.200)
2018-08-09 19:53:03
ХА ХА ЁСТОЙ УЛААН ШАХААЧИД БАЙНА АА ЮУ Ч ХИЙГДЭЭГҮЙ Л БАЙШИН БНА Ш ДЭЭ ХЭДЭН СЭТГҮҮЛЭЭС АВСАН ЗУРАГ ТАВЬЧИХААД ХУЛДХИДЧИХНА ГЭЖ БОДЖЭЭ

Алтангадас (178.175.135.99)
2018-08-09 19:52:22
Хувь хүн талаасаа Билэгт гуай их давгүй хүн. Юм хийх гээд зүтгээд бдагт нь бусад харлуулагчид, өрсөлдөгчид нь дургүйцдэг байх л даа.

Төрд (51.15.63.43)
2018-08-09 19:47:44
Маш хэрэгтэй зүйл. Төр яаж ингэж байгаад авах хэрэгтэй. Төр авчихвал ядаж үнэ тариф нь хямдарна. Билэгт гишүүн уг нь зөв л зүйл ярьж байна

Зочин (203.91.115.40)
2018-08-09 19:42:16
ер нь АН-хан 12-16 онд байхдаа өөрсддөө ашиггүй бол ард түмэнд хэрэгтэй ямар ч төслийг зогсоож царцааж байлаа.

Namuunaa (203.169.50.136)
2018-08-09 19:36:41
Билэгт гишүүндээ нэн түрүүнд баяр хүргье. Хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйл барьж бгаад. Бид бусддаа хүндэтгэлтэй хандах ёстой

Зочин (222.229.50.221)
2018-08-09 19:35:32
bilegtiin tolbort niitleliig bitgii unshoo, ugasa luivar kk

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 19:26:34
abilgatai temtseh gazar tumurbatar sanduijab metiig shalgah heregtei mongold shudarga eus herbe baidag bol

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 19:23:46
tumurbaatar gedeg turuuchin zahiral nagats ahda gazar ugsun yum bn hel am garna ged bilegted zaraad ene abgai tumurbaatar gedgig odoo eniige zarj ug gej shahaj bga yum bn

zochin (202.9.47.177)
2018-08-09 19:17:02
Ugaasaa emnelgiin gazrig gavyat gedeg hun avaad zarah yostoi uy.ene gavyataas avsan geed ih baharhah umaa..sanduijav gavyat havdariin turuuchin zahirliin nagac ah biz de

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 18:35:34
hiij butej bga negniige gechihjee turuus mungu garguulj uuruu zuslah gej baihad unegui beleglene gesen uguulber bn u

Зочин (27.123.212.138)
2018-08-09 18:12:07
Төмөрбаатар Билэгт авгай 2 хавдарын эмнэлэг барина гээд л нэг хэсэг сүжирч хавдрын бүх эмч нартай эмнэлэгтэй ажиллуулах гэрээ хийгээд л байр сууцаар хангана гээ л бсан,нүгэл нүдээрээ гарах байхооо

Зочин (27.123.212.138)
2018-08-09 18:07:19
Хавдарын эмнэлэгээр хөлжсөн Төмөрбаатарын ходоод хагарах цаг ирнээ

Зочин (27.123.212.138)
2018-08-09 18:04:11
Хавдрын эмнэлэгийн дарга Төмөрбаатар хавдрын эмнэлэгийн бүх газрыг ах дүү нарынхаа нэр дээр авч зарж маш их хөрөнгөжсөн Наад газрыг чинь аавынхаа төрсөн дүү Сандуйжавын нэр дээр аваад Билэгт авгайд зарсан цаад эзэн нь Төмөрбаатар шүү!!!

Зочин (66.181.184.195)
2018-08-09 17:55:05
Одоо бас нэг байшинтай нехер тvлэнхий эмнэлэг болгоно гээд засагт байраа шахчих. Тэр эмнэлэг олон жил байргvй, тvлэгдсэн хvvхдvvд зовж бгаа шд.

зочин (103.229.120.1)
2018-08-09 17:30:51
Тулгаад хадаас буудагчаар бүх модыг тогтоож баахан модон тулгуураар яйжгийг засаад зорогдсон хавтангаар ханыг бэхэлсэн ёстой найдваргүй сонин байшин байр юм.эд 2 сар ухандаж байхад эмнэлгийн барилага 8 давхарыг бариад дуусаж байх юм.цэцэрлэгийн барилагын барих явцад маш их бороо орсон 1-2 давхарын шал тэр чигээрээ ус хана зоргсон нэвт норсон бороотой өдрөө ирдэггүй их хачин монголчууд байлаа.гадна ханаа азуустан ханаар өнгөлсөн одоо 9сарын1 өгөх боломж байгаад эргэлзээтэй байна.мэргэжлийн хяналтыхан ирж үзэхгүй бол бэхэлгээ муутай байшин нураж болзошгүй шүү

zochin (77.136.82.78)
2018-08-09 17:24:46
emnelgiin hashaand dur meden balgas bosgochihood . tur tvvniig ni nuraah yumuu . esvel chanariig ni shalgaad huraaj avah yostoi atal . hudaldaj avah tuhai chalchij bui yanhan emeener iin zunuglul turd shunalt yanhanuudiig shahasnii gai . ene buyu .3 jiliin daraa . . heden hvnii amiar togloj bilegt yanhan amerikt dur hanaad suuj baih bi vii

zochin (77.136.82.78)
2018-08-09 17:24:46
emnelgiin hashaand dur meden balgas bosgochihood . tur tvvniig ni nuraah yumuu . esvel chanariig ni shalgaad huraaj avah yostoi atal . hudaldaj avah tuhai chalchij bui yanhan emeener iin zunuglul turd shunalt yanhanuudiig shahasnii gai . ene buyu .3 jiliin daraa . . heden hvnii amiar togloj bilegt yanhan amerikt dur hanaad suuj baih bi vii

zochin (77.136.82.78)
2018-08-09 17:24:45
emnelgiin hashaand dur meden balgas bosgochihood . tur tvvniig ni nuraah yumuu . esvel chanariig ni shalgaad huraaj avah yostoi atal . hudaldaj avah tuhai chalchij bui yanhan emeener iin zunuglul turd shunalt yanhanuudiig shahasnii gai . ene buyu .3 jiliin daraa . . heden hvnii amiar togloj bilegt yanhan amerikt dur hanaad suuj baih bi vii

Zochin (46.14.247.165)
2018-08-09 17:21:14
Ene ulsiin emnelgiin gazraas gazar humsalj avsan hoer gavyat geh humuus gavyat ner aldariig zuuh humuus mun uu. Yagaad turiin umchiig ingej humsaldag um bee?

zochin (77.136.82.78)
2018-08-09 17:20:31
vvvr shunuur barihdsan balgas . . manai nergejliin hyanaliinhan hurhirch baih zuur . heregdsen tumur iin ovoolgo . yana daa.

Монгол сөнөж бн (179.43.170.152)
2018-08-09 17:18:38
цаашдаа бүүр их хүн хавдраар үхнэ. буруу хооллолт бохир орк амьдралын тахлаар сѳнѳж бгаа улс

зочин (103.229.120.1)
2018-08-09 17:15:45
За би эмнэлгийн тухай хэн бариулаж байгаа тухай ярих гэсэн бишээ.харин барилагчид яаж бариад байгаад байгааг хэлье.манай байшин яг энэ барилгийн баруун талд замын урд яг бидний нүдэн дээр сүндэрлэж байгаа.анх өнгөрдөг жил 1 давхар бариад зогссон байсан юм.энэ барилага баридаг 20 хужаа байнаа.ямарч тохилдолд яг 7 хоног арматуураа зангидаад 1 давхарыг цутгаж дуусдаг бороо шороо эдэнд асуудалгүй барилгийн ажил явагдаж өглөө 7 орой 20 цагт дуусдаг Өдөр цайны 1 цаг амардаг миний хувьд бахармаар хятад хүмүүс байна билээ.бас гадагшаа гараад байдгүй л юм билээ. За тэгвэл энэ хүмүүсийн тухай биш манай хажууд байдаг 25 хорооны урд талд хүүхдийн цэцэрлэгийн барилагийн ажилын тухай ярьяа.энэ барилага 8 сарын 1 ашиглалтанд орох ёстой байтал гадна талаа бүрэн хийж 50% явцтай байх юм.гол нь энэ биш өглөө 10 цагийн орчимд унжан цуваж орой 5-6 буугаад алга болох юм.бүх араг яс нь 5 банз

Зочин (103.229.120.145)
2018-08-09 17:15:03
Маш сайн байна

зочин (202.21.100.211)
2018-08-09 17:03:59
Мундаг бүсгүй дэмжих хэрэгтэй хэн нь ч Ийм санаачлага гаргаж зүтгээгүй шүү дээ Баячуудаас... Ард түмний эрсдлийг харж ,сэтгэлээ гаргасанг хэн ч муулж, атаа жотоо нь дийлэхгүй дээ Дэмжих хэрэгтэй ,Эмэгтэйчүүд л ийм дайчин сэтгэж байна ш тээ

zochin (77.136.82.78)
2018-08-09 16:59:19
bilegt . ard tvmendee hairtai uchiraas turd ard tvmend vnegvi brleglej baigaa yum gesen . hahahaha0ha0ha . dahin songono . hahahah

zochin (77.136.82.78)
2018-08-09 16:58:17
yanhan emeener turd shurgalsan id shidee uzeheer negent huduljee . bilegtee chi . turuus tonuul hiij hiij . tvvniigee ergvbleed turd shahaj . hediig hojno ve ??? .

Зочин (202.179.24.189)
2018-08-09 16:30:45
Иш зайлуул энэ Сарангэрэл Билэнт 2 янз нь эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр тархи угаалт хйиж, хэдэн сайтад тавиулаад дээрээс нь хэдэн коменточид хөлсөлж авжээ дээ янз нь. Та 2 энэ бизнесээ хийвэл засаг чинь хурдан унана ашгүй, хурдан гүйцэлдүүлээрэй бандгар аниануудааа

Зочин (202.179.24.189)
2018-08-09 16:30:45
Иш зайлуул энэ Сарангэрэл Билэнт 2 янз нь эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр тархи угаалт хйиж, хэдэн сайтад тавиулаад дээрээс нь хэдэн коменточид хөлсөлж авжээ дээ янз нь. Та 2 энэ бизнесээ хийвэл засаг чинь хурдан унана ашгүй, хурдан гүйцэлдүүлээрэй бандгар аниануудааа

Zochin (202.70.47.186)
2018-08-09 16:02:46
Sain baina. Humuus negnee dandaa muulah yumaa. Muulah yumaa bur olj yadaj baina. Ene hun uvchtei humuust buyan boloh gej baina.

Q (103.212.117.121)
2018-08-09 15:59:58
Sain bna bilegt guai. Hunii tuluu yum hiih mungutei hun hovor bdag . Bi demjnee taniig

Зочин (202.21.126.30)
2018-08-09 15:39:59
Хавдар судлалын төвд энэ барилга хэрэгтэй. Улс шийдээд өгвөл олон түмэнд нэн тустай хэрэг болно.

Зочин (192.162.242.169)
2018-08-09 15:24:23
Цэцэрлэг Эмнэлэг бариад өг гэдэг. Бариад өгөхөөр шахлаа гэдэг. Хавдараараа үхээдл байж дээ

Зочин (192.162.242.169)
2018-08-09 15:24:16
Цэцэрлэг Эмнэлэг бариад өг гэдэг. Бариад өгөхөөр шахлаа гэдэг. Хавдараараа үхээдл байж дээ

Зочин (192.162.242.169)
2018-08-09 15:24:15
Цэцэрлэг Эмнэлэг бариад өг гэдэг. Бариад өгөхөөр шахлаа гэдэг. Хавдараараа үхээдл байж дээ

Сонгогч (66.181.186.171)
2018-08-09 15:22:40
Яаж ч рекламдсан шахааны бизнес гэж ойлгож байна

Хрлд (66.181.187.94)
2018-08-09 15:14:11
Мундаг л байшд хөөрхии Сарангэрэл сайд баян байж тэхэд улсад хувиасаа нэг ч төгрөг өгөхгүй шүү Билэгт гишүүнд баярллаа

Зочин (103.57.93.124)
2018-08-09 15:05:28
ШАХААНЫ БИЗНЕСЭЭ ИХ РЕКЛАМДАЖ БАЙНА ДАА. АНХ ГАРГАСАН ЗУРГАА БАНТАН БОЛТОЛ ӨӨРЧИЛСӨН ШҮҮ ДЭЭ.САЙН ШАЛГАВАЛ БӨӨН БУДЛИАН. ЯАГААД УЛСАД ШАХАХ ГЭЭД БАЙГААГ НЬ ШАЛГА.

Зочин (66.181.184.195)
2018-08-09 14:49:33
Тархи угаалт эрчимтэй явагдаж бна. Менгетэй л бна да, бvх сувгаар телберт мэдээлэл цацаж бна да 2 авгай

Irgen (182.160.37.203)
2018-08-09 14:42:27
Kui ee shan emneleg l bna daa, Uls hudaldaad avah heregtei shde, uursduu ingej shan bosgoj chadahgui shde. Mongolchuud hiij bosgoj bgaa negnee demjmeer l yum daa! Yamar baahn oron suuts chihchihsen bish dee. Avah ni zuv l gej uzej bna, standartad niitssen emneleg manaid hed bilee!

okej (66.181.182.244)
2018-08-09 14:37:39
манай монголчуудын баячуудын 90 хувь нь эцэг өвгөдийн газар нутгийг зарж борлуулж баяжисан хүмүүс үхэхээсээ өмнө швейцарын банкинд сая сая доллараар нь алдаж байхааар, иймэрхүү зүйл монголын хийж үлдээгээд монголдоо үлдээвэл, өөрийнх нь үйлийн үр, үр хойчийнх нь нэр хүндэд хэрэгтэй юмдаа. төрд авч яах гээд байгаан , одооны монголын төрийн эмнэлгүүдйин менежмэнтээр явуул , 10 жилйин дараа наад эмнэлэг чинь ёстой балгас болно,

zet (64.119.19.186)
2018-08-09 13:53:12
hiij chadahgui baij busdad bitgii ataarh ontsgui sh dee heden jiliin omno heden shuugch avgai nar emnelgiin barilga ter tusmaa havdariin emneleg bariulahgui geed shuuhed ogson gej sonsosch baisan oorsdoo bolon oir dotniihon humuus tusahgui ym shig muuhai zagnasan amin huvia bodood tsag hugatsaandaa ashiglaltand orson bol hichneen hun emchlegdej hichneen orh ger eleg buten amidrah baisan bol uuniig bodoj uzsen uu manaihan naad tamiin togoonoosoo bolimoor ym hurdan ashiglaltand orj olon ger buliig ene ayult ovchinoos salgaasai

irgrn (103.212.117.254)
2018-08-09 13:19:09
konrses l gesen yg bna

mongol hereg algaa (64.119.24.110)
2018-08-09 13:17:50
NAYMDORJ haraad l shuud shoron bolgon biz dee

Зочин (202.179.25.151)
2018-08-09 13:11:44
Эмнэлэгийн барилга барина гэж газар аваад өөхөө барилгүй өрөөл бусдад зарчихдаг. Энгэж л газраар баяжаад байгаа юм. Энэ ариун явдал уу.

Зочин (27.123.214.103)
2018-08-09 13:02:10
bi ardchilsan namiin hun gehde ene emnelgiig awsan deer de

Зочин (66.181.181.225)
2018-08-09 12:48:10
3 - 4 horoolold tureesee nemdeggui gants l gazar baidag ni ene hunii Achlal ih delguur baidag yum.Busdiig bodoh setgel ene hund baidag yum shu.

111111 (43.243.161.23)
2018-08-09 12:39:59
түрээсэлсэн ч зарсан ч бай үнэхээр хэрэгтэй зүйл бүтээж байна. Одоо үед хорт хавдар гэдэг орчин үеийн дахал болоод байгаа шүү дээ. Амжилт хүсье. олон хүний амь нас аврах сайн үйлс хэзээд буянаа дагуулах болно.

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 12:14:58
oron suuts barih ashiggui sh de odoo hun bolgon l algin chinee gazar olood oron shuuts barij bga biz de

Зочин (202.179.24.38)
2018-08-09 11:57:50
Аан ийм учиртай юм байсан юм байна шүү дээ. Амжилт хүсье

Уншигч (202.9.42.8)
2018-08-09 11:47:34
Сайхан эмнэлэг байна даа. Уг нь. Манайхан нэгнийгээ ингэж адлахаа болих хэрэгтэй. Хийж бүтээж байгаа нэгнийгээ бид дэмжихгүй бол өөр хэн дэмжих юм. Ингэж алалцаж байх хойгуур нэг хятад орж ирээд хийчихнэ. Хийснийх нь дараа бид юу ч дугарч чадахгүй

Зочин (103.212.119.130)
2018-08-09 11:29:40
Улс төржөөд хачин хачин юм ярьж байхаа болиоч яадаг ч байсан энэ хүн ядаж эмнэлэг барьж өгч бна Чой шиг орон сууцаа бариад явж байж болох байсан. Эсэргүүцээд бгаа хүмүүсийг огт ойлгохгүй юм. Хавдрын коридорт ганц хонож үзээд энэ эмнэлэг ямар үнэ цэнэтэй хэдэн хүний амь аьрахыг ядаж мэдлдээ. Баахан ухаантай хүмүүс. Амьдрал дээр та нар хавдраар өвдсөн хамаатандаа туслаж чадахгүй л хампаануудшд

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 11:28:00
ashiggui yumand hurungu zartsuulah u jaahan bodson deer baiha ar geree zoliosloj gn ee aimaar hudalch ulai uzsen araatan shig l zutgej bn da hubiin intermed grand emneleg baihad eniig abah hun oldoh u boddoo

tanik (103.10.197.158)
2018-08-09 11:24:00
Энэ хүн мөнгө ашиг бодсон бол орон сууж бариулах байж, Амжилт хүсье,

Зочин (103.229.122.99)
2018-08-09 11:08:16
Стандартаар ийм олон давхар байдаг юм уу?

zochin (103.14.38.222)
2018-08-09 10:55:22
Bilegt ta mash olon buruu zuruu yanz buriin yum yarij tenegtdeg ch gesen gantshan ene emnelgiig huviin hurunguuruu bariulj , delhiin standartad niitssen neg ch gesen emnelgiin barilga tertusmaa havdriin emneleg baiguulj bga n taniig buren tsagaatgana aa, sain bn, mash ih er zorig, bas tevcheer, uhaan zarjee, uneheer sain bn, hedhen jiliin dara jiriin ard irged tanid uhen uhtlee talarhah bolno, ene bol batalgatai.

Зочин (103.212.119.239)
2018-08-09 10:49:46
Sn bnda

Асаа (27.123.212.141)
2018-08-09 10:45:20
Яаж ийж байгаад энэ барилгыг төр авах хэрэгтэй. Хавдрын эмнэлэгийн ачаалал үнэхээр аймаар байгаа. Төрийн ачааллыг хувийн хэвшил хөнгөлж, төрийн ба хувийн хэвшил ингэж хамтарвал болж байна. Харин ямар нэгэн шударга бус юм өчүүхэн ч байж болохгүй.

Зочин (202.9.42.13)
2018-08-09 10:40:00
Захиалгат нийтлэлээр тархи угаахаа боль

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 10:37:13
tsogzolmaa saidin nuhur bariulj bga gej bsn anh barigdaj baihad n tegeher tsogzolmaa bilegt sarangerel ene 3 suljee bn aa da

Зочин (103.26.195.246)
2018-08-09 10:36:24
pal pyl geed hachin yum yariad baidag bas aihtar gar yum aaulsad zarchihsan yum bna l daa aihtar lyd yum

odoo absan ni deerei.. (103.57.95.213)
2018-08-09 10:33:56
absan deerei ..harin oron suuts barisan bol yah baisan yum be.manai tor iim emenleg baribal zardal bol tengeriin vnetei boloh baisan daa.odoo ard tvmenee bodood hudaldaj absan deerei..

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 10:32:06
ene huniig songoson arduud urubdultei humuus yuma da esbel zahin naimaachid songoson yum u

Зочин (182.160.4.5)
2018-08-09 10:26:26
Za za хавдар газрын наймаанд явдаг юм бн, бузрын хавдарууд юм да

Билэгт төрд зарах гэж бна (66.181.185.99)
2018-08-09 10:26:05
За Билэгт та зарчих дараа нь АТГ дээр асуудал үүснэ дээ

сэтгэгдэл (64.119.18.26)
2018-08-09 10:20:43
ХСҮТ тойруулаад эмнэлгийн зориулалтаар газар авсан иргэд бүгд орон сууц бариулж, өндөр ашиг хүртсэн. Харин ч М.Билэгт ганцаараа эмнэлэг барина гэж олон жил зүтгэж байгаа хүн дээ. Шүүгч нар бас баахан ажлыг нь гацааж, салхины дээрээ лорон сууц бариулахгүй гэж үзсэн удаатай. Хэн барьж байгаа нь хамаагүй, Монголд ийм сайхан хавдрын эмнэлэг баригдаж байгаа нв сайн хрэг юм. Айл бүрт хавдрын асуудалтай хүн байна шүү дээ, ард түмэн минь

АТГ (202.9.41.170)
2018-08-09 10:15:13
энэ авгай хсүт-ийн хашаанд яаж эмнэлэг барьсныг шалгах хэрэгтэй

Зочин (59.153.113.162)
2018-08-09 10:10:55
emnelgiin yamarch medleggui zahin naimaachin avgai bolij uz ulsad huviin barilgaa yadarsan uvchtunuudiig doromjilj shahahgui shuu yasan shunal ni diildedgui chutgur shulam be ur huuhduud ni tamd unahiig meddeggui yum bhdaa

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 10:07:12
ichehgui hudlaa zarchih gesen gn e gazarin asuudal geed buun mafi orjde

ZOCHIN (124.158.113.3)
2018-08-09 10:04:50
ene abgai zarchihsan yum bn l de jaatai abgai ulsaas heden ter bum tug salgachihaj bga yum bn l de saran said bayajjee nodnin ubulus hoish l zarna ged zar yabad baisim ene unetei yumig hen abah be de suulde tureeslene ged bsn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ