Агуйд 15 жилийн турш хоригдсон эмэгтэйг аварчээ

Түгээх    
2018-08-09 19:37:45 - Гадаад

indonezӨнгөрсөн ням гаригт Индонезийн цагдаагийнхан Төв Сулавези мужаас 15 жилийн өмнөөс агуйд хоригдсон, эдүгээ 28 настай эмэгтэйг олсон талаар “The Jakarta Times” мэдээлжээ.

Цагдаагийнхан иргэдээс мэдээлэл хүлээн авсны дагуу эмэгтэйг Төв Сулавезийн Толитоли мужийн Галумпанг тосгоноос нэг их холгүй оршдог, өндөр хаднууд дунд байрладаг, нутгийнхны Жаго хэмээн нэрлэдэг, 83 настай бөөгийн агуйгаас олсон байна.

Гэр бүлийнхэн нь охиноо олох итгэл найдвараа бараг алдаад байсан ч цагдаагийнханд Жаго бөөг сэжиглэж буйгаа мэдэгджээ. Цагдаа нар агуйн орчимд нэгжлэг хийн, эмэгтэйг авраад, Жаго бөөг баривчлан саатуулжээ.

Өнгөрсөн даваа гаригт Толитолийн Цагдаагийн газрын дарга Избал Алькудис "Жакарта" сонинд өгсөн ярилцлагадаа "Бид хохирогчийг хадан дундаас олсон" хэмээн дурджээ. Икбалын хэлснээр, цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй бөгөөд Жаго бөө бэлгийн дур хүслээ хангахын тулд эмэгтэйг хорьж байсан хэмээн сэжиглэж байгаа аж. Хохирогч бүсгүй цагдаагийнханд хэд хэдэн удаа жирэмслэж, Жаго түүнд үр зулбуулах эм өгч байсан тухай ярьжээ.

Одоогоос 15 жилийн өмнө 13 настай охиноо эмчлүүлэхээр эцэг эх нь нутгийн бөөд хүргэж өгсөн байна. Тэр цагаас хойш охиноо хараагүй бөгөөд бөө охиныг нь “Нийслэл Жакарта руу ажил хийхээр явсан” гэж хэлжээ. Жаго бөө хохирогчийг 15 жилийн турш агуйд хорьж хүчирхийлэхдээ Амрин нэртэй хүүгийн зургийг үзүүлж, түүний сүнс биед нь орсон, өөртэй нь үерхэх хүсэлтэй байгаа тухай үлгэр зохион ярьж, итгүүлсэн байна.

Гэмт этгээд бүсгүйг өдрийн цагаар агуйд хорьж, орой гэртээ оруулж хүчирхийлдэг байсан аж. Түүнд насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн хавьталд орсон хэргээр 15 хүртэл жилийн хорих ял оноож болзошгүй бөгөөд өөр бусад ялууд ч нэмэгдэх бололтой. Цагдаа нар хохирогч эмэгтэйн эгчийг энэ хэргийг мэдэж байсан эсэхийг шалгаж эхэлжээ. Учир нь охины эгч Жаго бөөгийн хүүтэй гэрлэсэн аж.

Индонезийн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний Комиссын дарга Магдалена Ситорус “Гэмт этгээд тосгондоо нэр хүндтэй нэгэн тул айгаад ил гаргаж чадаагүй олон хохирогч байхыг үгүйсгэхгүй” гэж ярьжээ.

Д.ТУЯА

indonez



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.131.245.182)
2018-08-15 15:30:18
15 жил болоход зугатах оролдлого хийгээгүй байхдаа яадгийм. Арай юу тэр хүүхэн 13 настайгаасаа 31 хуртлээ тэгээд л доромжлуулаад байжийдаг. Эсвэл оюуны хомсдолтойм бн

Jago (103.254.120.85)
2018-08-12 12:51:08
Oxiniig 15jil xorison bna shuu dee getel shiitgel ni 15jil bdag arai yu

Зочин (202.9.42.9)
2018-08-10 15:04:36
Зөнөг өвгөн үхвэл таарна хорвоогийн хог шаар

Зочин (50.21.186.193)
2018-08-10 13:18:55
boogoos aigaad ugend oroood huchirhiileld avtaj bgaa humuus tsoongui l bgaa bh daa. gargaj helj bolohgui haraal hiine gej ailgaj daramtaldag bailgui

болдоо (66.181.168.83)
2018-08-10 09:38:19
83-н настай хүн бэлгийн чадавхиа ингэж хадгална гэж байхуу.эсвэл гаж дон юм болов уу.

Эрчис (202.179.26.232)
2018-08-10 09:25:18
Бөө нэртэй гаж донтон л байна.

Зочин (202.9.47.177)
2018-08-09 23:53:39
Жагаа бөө гар их бий дээ

Зочин (202.55.191.130)
2018-08-09 22:17:34
Жагаа бөө баллаж байжээ, ээ дээ энэ бөө нар уу

Зочин (202.9.42.8)
2018-08-09 21:34:02
boo gej.ali ch ulsad neg iimerhuu yum duuldaj baih yum daa delhii booronhii gej unen yum daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа