"Хурд" группийн барилга дээр амиа алдсан хүү 15 хоног ажиллаж байжээ

Түгээх    
2018-08-10 08:09:46 - Хууль

hurd

-ХӨДӨЛМӨРИЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙГЭЭС ГАДНА ӨӨР ХҮНИЙ АЖИЛ ХИЙЖ БАЙГААД ЭНДЖЭЭ-

"Хурд" группийн “Хүннү” хорооллын барилгад осол гарч, 17 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Яг үүнтэй адил осол тус компанийн барилгад өмнө нь ч гарч байсан билээ. Тодруулбал, өдгөөгөөс гурван жилийн өмнө 2015 оны арваннэгдүгээр сард "Хурд"-ын гүйцэтгэсэн одоогийн "Наадам центр"-ийн барилгад хог ачсан төмөр савны тросс тасарч, тэнд ажиллаж байсан 54 настай эрэгтэй цохигдож нас барж байв. Хууль хяналтынхан ямар арга хэмжээ авсан, ямар хариуцлага оноосон нь тодорхой бус байсаар хэдэн давхар тансаг байшин ашиглалтад ороод удаж байна. Эрх мэдэлтэй хүмүүс ямар ч асуудлыг “зохицуулчихдаг”, ямар ч хүний амь насны төлөөсийг “төлчихдөг” гайхалтай чадвартай болохыг дээрх жишээ харуулах мэт.

“Хурд” группээс талийгаачийн ар гэрийнхэнд хангалттай нөхөн төлбөр олгож, байр сав өгсөн сураг дуулддаг. Монголчууд “Үхсэн нэгнээ зарж мөнгө оллоо” гэж нэгнээ муулцгаадаг. Гэвч буруутай этгээдүүд мөнгө төгрөг, юу амална, юу өгнө авч л байх нь зүйтэй. Тэд хуулийн байгууллагаар хариуцлага хүлээдэггүй юм бол ядаж үхсэн хүний ар гэрийнхний гомдлыг нимгэлж, хохирлыг нь барагдуулах л ёстой. Энд хариуцлагын маш олон асуудал яригдана. Хамгийн ноцтой нь 17 настай, хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй хүүхдийг ажилд авч ажил хийлгэж байсан байх юм. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүү өөрт оногдсон ажлаа хийх биш, дээшээ өргөх ёстой кранд ачаа бэхэлж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасныхаа дараа кранистад дохио өгч өргүүлэх ёстой мэргэжлийн хүний хийх ёстой ажлыг хийж байгаад осолджээ.  

Тэрбээр юу ч мэдэхгүйдээ кранд ачаа бэхэлж өгчихөөд, өөрөө холдож амжаагүй байхад нь дээш өргөгдөж байсан краны тросс тасарч, ийн толгой дээр нь унасан байна. Хамгаалалтын малгай өмсөөгүй ч байсан байж мэднэ. Цагдаагийн байгууллага үнэн мөнийг нь шалгаж тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар, тросс тасарсан кран дээд тал нь 20 тонн жинтэй ачаа өргөх чадамжтай байтал осол гарах үед даац хэтрүүлж ачсанаас осол гарсан гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

Хэрэг явдлын талаар мэдээлэл авахаар очсон нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагыг “Хүннү” хорооллын барилгын талбай руу алхуулахгүй байх үүрэг хүлээсэн харуул хамгаалалтынхан ажлаа тун чиг сайн гүйцэтгэж байх нь тэр. Тэд хэлэхдээ “Барилгын ажил зогссон. Гадны хүн барилгын хашаанд нэвтэрч орохыг хориглосон. Бид юу ч мэдэхгүй” гэх үгсээ давтан хэлсээр зогсох аж. Уг нь Монголдоо гайгүй чанартай, дээрээс нь үнэтэй, бусад барилгын салбарынхандаа үлгэр дуурайлал болдог, олонд танигдсан улс төрч эзэнтэй энэ том компанийн хувьд хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хэвлэлийнхнээр дамжуулаад, буруугаа хүлээж уучлал гуйсан бол бусдадаа үлгэр дууриал болохоор байлаа. Гэвч тэд тэгсэнгүй. Эцсээ хүртэл гүрийж, энэ хэрэг явдлыг тэгсхийгээд нам жим өнгөрөөх арга саам хайж эхэлсэн бололтой.

hurd

Н.УУГАНБААТАР: ГАНЦ ДҮҮГЭЭ АЛДСАНДАА МАШ ИХ ХАРАМСАЖ, ГОМДОЛ ТЭЭЖ БАЙНА

17-хон настай хүүгээ цаг бусаар алдсан ар гэрийнхэн гомдолтой байх нь мэдээж. Бид хүүгийн ар гэрийнхэнтэй уулзахаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороог зорьсон юм. Гэрийнх нь гадна очиход хүмүүс бужигналдаж, түлээ мод хагалцгаагаад ажил явдал өрнөж байлаа. Түлээ хагалж байсан залууд хаанаас яваагаа хэлж, хүүгийн ар гэрийнхнийг дуудаж өгөхийг хүслээ. Төд удалгүй хоёр том биетэй залуу гарч ирэв. Гэтэл тэд “Бид зүгээр юм хүргэж ирсэн улсууд байна. Сайн танихгүй. Ар гэрийнхэн нь алга. Ийш тийш явсан бололтой” гэх хариулт өгөөд, хашааны гадна байх машинд орж суув. Тиймээс хашаан дотор явж байсан бас нэгэн настай эмэгтэйг дуудаж уулзлаа. Тэрбээр “Би талийгаачийн ээжийнх нь төрсөн эгч байгаа юм. Талийгч маань эхээс хоёулханаа. Ах нь шинжээг нь нээлгэхээр явсан. Сая ярихад ирж байна гэсэн. Аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Ах нь тусдаа гарчихсан. Өнгөрсөн жил сургуулиа төгсөөд, энэ намар коллежид элсэж ороод байсан. 15-хан хоног ажиллуулаад л амийг нь авчихлаа. Ар гэрийнхэн бидэнд маш хэцүү байна. Чи ахтай нь уулз” гэлээ.

Тун удалгүй ах нь бололтой залуу ирлээ. Түүнийг машинаас буухтай зэрэгцэн түрүүний юм хүргэж ирсэн гэж тайлбарлаад машиндаа орж суусан 2-3 залуу болон нэг бүсгүй машинаасаа бууж тосон уулзлаа. Тэдний ярианаас сонсоход тэд зүгээр ч юм хүргэж ирсэн улс биш “Хурд” группийг төлөөлж ирсэн хүмүүс байлаа. Улмаар сэтгүүлч надаас талийгчийн ахыг холдуулахаар бараг л сугадах нь холгүй аван хашаа руу орчихов. Тэд өөрсдийгөө “Хурд” группээс ирсэн гэдгээ огт мэдэгдэхийг хүсэхгүй байсан бөгөөд машинд үлдсэн хоёр залуу “Хурд”-ынх биш. Үгүй” гэж мэлзэж байв.

Талийгаачийн ах н.Ууганбаатартай цөөхөн хором ярилцах боломж олдов. Тэрбээр хэвлэлийнхэнд төдийлөн мэдээлэл өгөөд байх сонирхолгүй байгаагаа илэрхийллээ. Улмаар “Хурд” группийг төлөөлсөн хүмүүс одоо л ирсэн байна. Өчигдөр орой болсон харамсалтай осол шүү дээ. Энэ хүмүүс юу ярихыг сонсмоор байна. Тухайн үед юу болсон, хэний буруу байсан, ямар зүйл болоод өнгөрсөн үйл явцыг надад ярих байх. Миний дүү энэ намар оюутан болсон байсан.

Сургалтын төлбөр мөнгө олъё гэхээсээ илүү хамт олон дунд орж, ажил хийж үзье, бага ч гэсэн мөнгөний үнэ цэнэ мэдэрье гээд энэ ажилд орсон. Түүнээс биш ар гэрийнхэн нь бид сургалтын төлбөрөө ол, ажил хий гэж шаардсан зүйл байхгүй. Өөрөө л сонирхлоороо ажиллаж үзмээр байна гэхээр нь зөвшөөрсөн юм. Би одоо хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа үед хэн нь буруу, зөвийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан ганц дүүгээ алдсандаа маш их харамсаж, гомдол тээж байна. Өөрийгөө маш их барьж байна” гэсэн юм.

Б.БУРМАА

hurd



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 36

Зочин (202.131.245.182)
2018-08-11 10:39:08
Одоо ч эхнэрээ мөнгөний төлөө өгнө. Даанч чавганцыг одоо хэн тоодгым ккк

Зочин (202.131.245.182)
2018-08-11 10:38:00
УПИ-гийн тэр үед сурч байсан оюутанууд хэлнэ л дээ. Хэн байсныг нь ккк

Зочин (202.131.245.182)
2018-08-11 10:36:37
чойжилсүрэн оюутан байхдаа авгайгаа өөр залуутай хувааж эдэлж байсан ккк. Өдөр өдөрөөр кк. Өнаагар Чойжоо маргааш нь Б гээд л. Угаасаа гэр бүлээ эхнэр болох хүнээ өөр хүнтэй хувааж эдэлж байсан хүн хүн хайрлалаа юу хахахаха.

Зочин (202.131.245.182)
2018-08-11 10:33:51
Энд аав ээжийн буруу 100% байнаа. Хүн л олдбол ажлуулж байдаг нас нтр хардагүй яацан хүний нөөц, яацан компани вэ

Зочин (202.131.245.182)
2018-08-11 10:31:39
Жаахан хүүхдээр ажил хийлгээд сурч мэдэх насандаа үнэндээ хэлэх үг алга харамсалтай байнаа

irgen (66.181.160.110)
2018-08-10 14:11:48
uyn tvrvvnd emgenel ilerhiiley 17hon nastai hvvhdiig barilga deer ajillyylna gedeg Aaw eejiin byryy l daa 2t-xabiin injeneer hiideg hvn yu hj haa yawsan bna we?

Зочин (64.119.18.172)
2018-08-10 13:41:54
Яасан хэцүү юм болоо вэ. 17 нас бол ажил хийж болох л нас. Гэхдээ ажил жүйцэтгүүлж байсан ХАБ хариуцсан ажилтны л буруу болох байх даа.Жаахан хүүхдэд сайн хамгаалалт хийж ажил хийлгэх байсан юм даа. Хайран хүүхэд Даанч яав даа.

Dash (2.75.13.71)
2018-08-10 13:00:15
Hurdiin -Darga -Choijilsvren Ongorson 7-honogt 16-tai ohin -hvchindeed -Tsaaguur chini heregee haalgah geed gvigeed -baina shv

Dash (2.75.13.71)
2018-08-10 12:58:44
Buzariin Kompaniig haagaachee,,,Uvsiin Choijilsvren chini -svvliin ved Gomo bolson bna le shv

Dash (2.75.13.71)
2018-08-10 12:48:51
Buzariin Kompaniig haagaachee,,,Uvsiin Choijilsvren chini -svvliin ved Gomo bolson bna le shv

Dash (2.75.13.71)
2018-08-10 12:48:18
Buzariin Kompaniig haagaachee,,,Uvsiin Choijilsvren chini -svvliin ved Gomo bolson bna le shv

Зочин (202.21.106.170)
2018-08-10 12:19:10
Чойжилсүрэн том том хороололууд барьчаад дунд нь ганц цэцэрлэг барьсан уу авилгач төрын үхдэлүүдээ

Зочин (150.129.143.135)
2018-08-10 12:13:18
Эд нар жилд нэг хун алж бдаг компани шуу дээ тэрийгээ санамсар болгомжгуй гэдэгч цаанаа учиртай бх аа

зочин (122.201.21.109)
2018-08-10 12:11:49
Яагаад компани насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байсан бэ тэгээд ийм аюултай ажлыг хариуцлагатай хүн хариуцлагатай компани мөн үү

ХУРД ХХК (202.9.41.170)
2018-08-10 11:49:40
АЛУУРЧИН КОНПАНИ

Зочин (202.179.25.182)
2018-08-10 11:18:57
Хайран сайхан эрэгтэй хуухэд осол гай гархаар дандаа эрэгтэй зуухэд ортоод байх юм яасан муу ертой юм

zochin (150.129.142.173)
2018-08-10 11:01:51
ERNI MANAI ULSAD BARILGIIN BUH SALBAR ADILHAN YAMARCH HODOLMOR HAMGAALALIIN TALAAR MASH MUU BAIDAG HUTGIIN BUYN KOMPAN MON ADIL DOHIOCHIN BAIHGUI OORSDOO HIIDEG TALBAIN INJENER YAMARCH MEDLEGGUI HUMUUS BAIDAG YUM B NLEE ERNI BARILGIIN SALBARIIG SAIN SHALGAJ ARGA HEMJEE AVAHGUIGEES IIM ASUUDLUUD UDAA DARAA GARCH BAIGAA SHUU DEE HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI

Эмгэнэл илэрхийлье (202.131.228.118)
2018-08-10 10:44:17
Тэр 17 настай хүүг л өрөвдөөд байх юм. Ум мани бадме хум.

Болд (43.228.129.65)
2018-08-10 10:15:57
Энд бас манай сургалтын тогтолцооны буруу байна, 6-н настай сургуульд ороод 16, 17-тай сургууль төгсөөд дээд сургуульд ордог, 18 хүрээгүй, сургалтын төлбөр олох хэрэгтэй байдаг, тэгээд л танил тал юу байна, таньдаг мэддэг хүмүүсээ гуйж байгаад ажил хийдэг, ингэж ажил хийж байгаа 18 хүрээгүй хүүхэд зөндөө байгаа, энэ тал дээр төр засаг анхааралдаа авах ёстой болов уу?

БӨӨ (202.72.245.200)
2018-08-10 10:13:48
ОЛОН САЙХАН ЗАЛУУГИЙН АМИЙГ АВЛААДАА. ОДОО НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРЧ ӨӨРӨӨ АРААС НЬ ТАЛИЙГ

Зочин (202.179.31.92)
2018-08-10 09:55:59
АХ НЬ БИЕЭ САЙН БАРИАРАЙ ДҮҮ НЬ БОСОЖ ИРЭХ БИШ ДЭЭ ДҮҮ МИНЬ. УХААНТАЙ БАЙЖ ААВ ЭЭЖДЭЭ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛ. ХУРДААС ИХ ЮМ НЭХЭЖ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ. ХҮМҮҮСИЙН ХЭЛЭХ ХАМААГҮЙ

Иргэн (64.119.24.43)
2018-08-10 09:53:01
Маш харамсалтай байна. Өчнөөн жил барилга бариулж байж барилгын наад захын норм стандартыг хангаж өгдөггүй ёстой нүд улаан мөнгө цагаан сэтгэлтэй болсон компани байна даа. Үнэхээр хайран залуу. Ум амгалан болтугай. Эжий аав нь яасан их шаналж байгаа бол доо

Зочин (103.229.123.137)
2018-08-10 09:46:19
Uher mongolchuud bid oorsdoo songoson mongo ogson companiin zahiraluudiig ih hurald songohoo bolchih teguul Ted ingej davarch chadahgui Tedend buu uls toriin erh medel og

зочин (64.119.19.197)
2018-08-10 09:40:54
Анх өөрөө хүн алчаад дүү нь хэргийн хүлээсэн дүү нь хил даваад алга болсон гэж үнэн үү .

Зочин (103.9.90.98)
2018-08-10 09:36:52
17 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж болно гэхдээ ийм хөдөлмөр эрхэлэх зөвшөөрөл өгсн нь зөв үүү

Зочин (64.64.108.42)
2018-08-10 09:35:51
Dandaa l hen negnees hariutslaga... ehleed hun bur oorsdiigoo bodooch. Buh osol endel olon talaas uudeltei. Huuhdiin etseg ehiin buruu yun turuund. Medeej ajil olgogch hunee hangaltgyi ayulguin ajillagaand surgaj bn shu de. And rgalt, hevshuuleltend tsag mongo iluu zaraach de barilgiin mundag magnatuudaa

зочин (64.119.19.197)
2018-08-10 09:34:38
За нэг хэдэн цагдаа шүүгч нар л хэдэн бор юмтай болж дээ. Чойжоог баярлаал хүлээгээд сууж байгаа . Гэр орноос нь илүү тэд ихийг салгахаа мэднээ . Одоо ч чоно борооноор болж дээ .

Өшү (150.129.141.119)
2018-08-10 09:34:36
Энэ Увсыхан улс төрд бизнэст уургын морь шиг юмаа Тэсо гиин барьсан Содон хороолыг хардаа Хурдын Хүннү хоролол бүгд зүгээр л хорлол болждээ Хэзээнии газар хөдлөлөөр нурж бүгдииг алах болдоо Базарваань Чойжилсүрэн уурхайгаа хамгаалж ирвэстэй хүүг нухсан байх магадлал өндөр Энэ 17 настай хүүг бол ил нухчлаа

irgen (103.206.195.163)
2018-08-10 09:30:46
ah ni hen buruutaig ni medehgui gd bhdaa yadag yum, ter muu huud yamar buruu bdg yum. barilga deer hun uheh estoi yum uu. hurd groupiig tatan buulga

бодлын хулгайч (54.38.176.83)
2018-08-10 09:29:13
ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЖ НОВШ ОЛОН ХҮНИЙГ ӨНЧРҮҮЛЖ БАЙНА ДАА. МУУ НОВШ

Зочин (66.181.184.97)
2018-08-10 09:28:58
Чойжилсүрэн ажилчидад нийгмийн даатгал төлөхгүйн тулд дандаа жижиг компаниудыг гэрээлж ажиллуулдаг. Харамчийн хар таг

. (103.229.121.211)
2018-08-10 09:28:49
чойжилсүрэн мафи. байгаль хамгаалагч Лхагвасүмбэрэлийг хулгайлж санаатай алсан хүн энэ зэргийн хүн юу ч биш байхөө.

Зочин (66.181.178.164)
2018-08-10 09:16:36
Монголд хууль хун бурт тэгш уйлчилэх естой байхаа. Монготэй баян хунд сохорчидог арчаагуй тор хууль гэж байж болох уу. Чойжил сурэн гэж баян хичнээн хунийг алчив аа тоог нь алдалва. Хамгийн хатуу шийтгэл оноо

Зочин (27.123.214.122)
2018-08-10 08:53:23
Huuli tsagdaa yag shudarga shuuj haragdaach.mongolchuud hezee uhaarah um be.hairan zaluu.um mani badmi hum

Зочин (202.179.25.186)
2018-08-10 08:34:34
Чойжилсүрэнд хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ.

Зочин (66.181.161.57)
2018-08-10 08:22:34
ХӨГИЙН ПИЗДАНУУД

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-12 08:25:00 - Улс төр
Сайд нарын МЭРГЭЖЛИЙГ салбартай нь харьцуулъя
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-12 16:10:24 - Нийслэл
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-12 11:24:27 - Хууль
"Шинэ эхлэл" сургуулийн захирал Р.Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ