ОХУ-ын эсрэг хоригууд Монголд ашигтай юу

Түгээх    
2018-08-10 08:13:44 - Гадаад

oros

АНУ-ын Төрийн Департамент Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа билээ. Энэ сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр болох тус хоригийн талаар АНУ-ын Төрийн Департаментын дээд хэмжээний төлөөлөгч “Бид Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг хэд хэдэн чиглэлээр хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх бодолтой байна. Бид Орос руу чиглэсэн хатуу чиг шугам баримталж байгаа хэдий ч харилцаагаа хэвээр авч үлдэхийн төлөө ажиллаж байна. Бидний стратеги ийм байсан, ийм ч байх болно” гэж мэдэгдсэн.

Энэ удаагийн хориг нь Оросын талыг Их Британийн Солсбери хотод химийн зэвсэг ашиглан, бусдын эсрэг халдлага үйлдсэн хэрэгт хамааралтай гэж үзэж байгаатай холбоотой авч буй хориг юм. Америкийн Төрийн департамент мэдэгдэлдээ ОХУ-ыг химийн болон биологийн зэр зэвсэг үл дэлгэрүүлэх, устгах талаарх олон улсын үүрэг хариуцлагаа зөрчсөнд буруутгажээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар мэдрэл саажуулах "Новичок" бодист хордсон билээ. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олсон байдаг.

Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой гэж мэдэгдсэн билээ.

Энэ хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Английн тал Скрипалийнхныг “Новичок” гэх химийн бодисонд хордсоныг тогтоож, хэргийн цаана Оросын тусгай албад байгаа гэж үзсэн аж.

Их Британийн эрх баригчид Оросыг гадны улс орны нутаг дэвсгэр дээр хууль бусаар ажиллагаа явуулж, бусдын аминд химийн хортой бодис ашиглан хүрэхийг завдсанд буруутган, Москватай дипломат харилцаагаа тасалсан. Сүүлд Лондонгийн энэ байр суурийг дэмжин дэлхийн 30-аад улс орон ОХУ-ын дипломат ажилтнуудыг нутгаасаа гаргасан. Америкийн тал энэ хэрэгт ОХУ хамааралтай гэдэгтэй санал нэгдэж, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Өмнө нь Европын Холбоо /ЕХ/-ны гишүүн улсын удирдагчид Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг хагас жилээр сунгах шийдвэр гаргасан билээ. ЕХ Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг Украинд сөргөлдөөн гарснаас хойш буюу 2014 онд авч хэрэгжүүлж эхэлсэн, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа сунгасан байдаг.

ЕХ-ноос авч хэрэгжүүлж буй Оросын эсрэг хориг арга хэмжээний бодлогод Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, Крымын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд, Оросын иргэдийн эсрэг визийн хязгаарлалт гэсэн гурван чиглэл ордог. 

-ОХУ-ЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ ЧАНГАРСНААР ХОЁР ОНЫ ХАРИЦЛАА УЛАМ МУУДАХАД ХҮРНЭ-

Өмнө нь Оросын ШУА-ийн Олон улсын аюулгүй байдлын асуудал судлах хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Дунд болон бага тусгалтай пуужингийн тухай гэрээний шинжээч Алексей Фененко “ОХУ-ын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ чангарснаар Орос-Америкийн харилцаа улам муудахад хүрнэ” гэж мэдэгдсэн билээ.

Харин АНУ-ын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм болон Ардчилсан намаас сонгогдсон сенатч Боб Менендес нар “хориг арга хэмжээ авах замаар Орост үзүүлэх шахалтыг хүчтэй болгоход чилгэсэн бүх талыг хамарсан хуулийн төсөл боловсруулж эхэлсэн тухай” зарлаж байв.

Оросын шинжээчийн үзэж байгаагаар, “хориг арга хэмжээ авах замаар Орост үзүүлэх шахалт эрчимжсээр ирсэн. ОХУ хатуухан хариу барих хүртэл цаашид ч улам өргөжих” ажээ.

Алексей Фененко “Хельсинкид хийсэнтэй адилхан Орос-Америкийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан ч хоёр талын харилцааг төдийлөн сайжруулж чадахгүй л болов уу. Орос даацтай хариу барьж чадахааргүй сул дорой байгаа хэмээн АНУ үзэж байгаа тул Линдси Грэм, Боб Менендес нарын санаачлага амьдрал дээр хэрэгжих магадлалтай юм” гэж тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Орос-Америкийн харилцаа цаашид муудсаар хоёр тал бие биеэсээ аажмаар тусгаарлагдаж, дипломат харилцаа тасардаггүй юмаа гэхэд хязгаарлагдаж болзошгүй аж.

-ХОРИГИЙГ ОВЖНООР АШИГЛАЖЭЭ-

Епипетийн парламентын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Хишам аль-Хасри “Зарим орны эсрэг ОХУ-ын нэвтрүүлсэн хариу хориг арга хэмжээ үйлчилсээр байгаа энэ үед Египет улс Оросын зах зээлд нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг ихээхэн нэмэгдүүлж чадсан” гэж мэдэгдсэн. Энэ нь хоригийг овжноор ашигласан тод жишээ юм.

Дөрвөн жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эсрэг хориг арга хэмжээ нэвтрүүлсэн АНУ, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвеги зэрэг орноос хөдөө аж ахуйн зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс импортлохыг хориглосон билээ.

Хишам аль-Хасри “Оросын зах зээл Египетийн хувьд нэн чухал байдаг тул бид зарим орны эсрэг ОХУ-ын нэвтрүүлсэн хориг арга хэмжээг ашиглахыг зорьж байгаа бөгөөд тус улсад экпортлох бүтээгдэхүүнийхээ хэмжээ улам нэмэгдүүлж байна” гэж тэмдэглэсэн байна.

Наймдугаар сарын 1-нд Египетийн эрх баригчдын нийтэлсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын талаархи мэдээ баримтаас үзвэл, 2017 оны есдүгээр сараас 2018 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд ОХУ Египетийн жимс, хүнсний ногооны хамгийн гол худалдан авагч болж, Саудын Араб болон Европын Холбооны орнуудыг гүйцэн түрүүлжээ. Энэ хугацаанд Египет ОХУ-д  307 сая гаруй ам.долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавар нь Европын Холбооны эдийн засгийг бүхэлд нь доргиох хэмжээнд хүрэхгүй ч Европын хүнсний бүтээгдэхүүний экспортын 70 орчим хувь нь ОХУ-д ногддог. Тиймээс Европын Холбооны зарим гишүүн орны хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт уг хориг сөргөөр нөлөөлж буй юм байна.

-МОНГОЛД Ч ХОРИГИЙГ АШИГЛАХ БОЛОМЖУУД БИЙ-

Хориг арга хэмжээнүүдийг ашиглах боломжууд Монголд нээлттэй байгааг эх сурвалжууд өгүүлж буй юм. Тухайлбал, эдийн засагч Д.Жаргалсайхан бага оврын агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээний төв байгуулах, засвар үйлчилгээний сүлжээг бүрдүүлэх боломж манайд байгааг онцлон тэмдэглэсэн юм. Энэ талаар МИАТ компани оросуудтай хамтран хуучин АН-2 онгоцыг Монголд угсрах туршилт хийж буй бөгөөд Новосибирск хотод энэ онгоцны шинэчилсэн TBC-2MC загварыг бүтээсэн ажээ.  

Тус онгоц ус, цас, хөрсөнд хаана ч буудаг, 50 м гүйгээд хөөрдөг, 1400 км буухгүй нисдэг, 12 хүний багтаамжтай бөгөөд Монголд олон жил ашиглагдсан билээ. Эдийн засагч Жаргалсайхан “Энэ онгоцны 300-гаад захиалга Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн боловч ОХУ-д барууны тавьсан хоригоос болоод нийлүүлж болохгүй байгаа учир Монголд хамтарч угсрахыг санал болгосон байна. Ямар ч гэсэн энэ онгоцыг, эсвэл барууны бага оврын өрсөлдөгч загварыг харьцуулан судлах, аль нэгийг нь угсрах боломжийг хайх цаг болжээ.

Монгол шиг өргөн уудам нутагтай, хот суурин бүрээ холбосон авто зам тавих нь өгөөж багатай оронд бага оврын онгоц маш их эрэлттэй. Дэлхийн улс орнууд нисдэг машин бүтээчихээд, яаж ашиглах дүрэм журмаа тогтоож байгааг бид хараад суух эрхгүй.

Өнөө, маргаашийн орлогын төлөө орон сууц барих шунал хүслээс илүү олон нийт, улс оронд үр ашгаа өнө удаан өгөх Буянт-Ухаагийн буман боломжийг ухаалаг ашиглах нь эрх мэдэлтнүүдийн эрхэм үүрэг, хариуцлага мөн” гэв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 48

Зочин (66.181.160.74)
2018-08-14 17:53:57
Монголд эргүү малнууд ямар их болоов дээ. Адгуулж, хариулж явдаг малнаасаа доор сэхээтэн нэртэй бичиг үсэгт суралцахчихаа аядсан малнууд их болжээ. Нэг л их юм мэддэг царайлсан новшнууд. Оросыг ч тэр, АНУ-г ч тэр муулаад, эсвэл сайлаад бидэнд юу олдох юм. Тэгж л их юм бичмээр байвал Монгол улсаа яаж хөгжүүлэх талаар санаа оноогоо уралдуулвал яасан юм.

Зочин (66.181.160.74)
2018-08-14 17:53:54
Монголд эргүү малнууд ямар их болоов дээ. Адгуулж, хариулж явдаг малнаасаа доор сэхээтэн нэртэй бичиг үсэгт суралцахчихаа аядсан малнууд их болжээ. Нэг л их юм мэддэг царайлсан новшнууд. Оросыг ч тэр, АНУ-г ч тэр муулаад, эсвэл сайлаад бидэнд юу олдох юм. Тэгж л их юм бичмээр байвал Монгол улсаа яаж хөгжүүлэх талаар санаа оноогоо уралдуулвал яасан юм.

Зочин (182.160.36.180)
2018-08-13 17:37:01
ӨӨРСДИЙНХӨӨ ӨНӨӨ МАРГААШИЙГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ОРОСЫГ МУУЛААД ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ИНЭЭДТЭЙ ЮМ

Зочин (122.201.31.67)
2018-08-12 12:15:59
оросууд хятадыг дагахаас ѳѳр аргагүй бгаа.гэхдээ эд мѳд муудна.ѳнѳѳдѳр нэгэнд нь түүхий эд нѳгѳѳд нь мѳнгѳ хэрэгтэйдээ нѳхѳр бна.ард түмэнүүд нь хэзээч элэрдэггүй.хятадууд оросуудад хэзээч дээрэлүүлэхгүй.оросу д дээрэнгүй балмад хүмүүс

Бодитоор бич (122.201.31.67)
2018-08-12 12:10:36
монголд үеийн үед оросууд гай болж бсан.оросууд монголыг архинд завхайд сургаж оюуны уламжладыг үгүй болгож сармагчин болгосон.30мя нийгмийн елитүүдийг устгсан.одоо ч худалдаанд хориг тавиад 25-40%гааль авч бгаа.тэнэгтээ монголчууд орос ах нар сайхан гэдэг нь шил брашигаа хувааж уусныг нь хэлж бгаа юм.

БАТ (66.181.160.118)
2018-08-11 20:30:52
ЗХУ ГЭЖ БАЙХ ҮЕД ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТЭЭР АНУ , ЗХУ АНА МАНА ӨРСӨЛДӨЖ БАЙСАН БОЛ ОДОО ОРОС ГЭДЭГ УЛС АНУ ТАЙ ӨРСӨЛДӨХ ЮМААР БАРАГ БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ !!! !!! !!! КОММУНИСТ ДЭГЛЭМИЙН ГАЙ БУЮУ ТОД ЖИШЭЭ !!! ӨӨР ЮУ Ч БИШ !!! !!! !!!

Зочин (203.91.115.38)
2018-08-11 18:13:39
Орос ах гэх утга учиргүй коммунист итгэл үнэмшилтэй хүмүүс ямар олон юм бэ. Юу харж юу ойлгож байдаг хүмүүс юм бол. Оросууд Монголын эсрэг хамгийн хатуу эдийн засгийн хориг тогтоогоод 27 жил болж байна. Эдийн засагаа хөгжүүлэн улс орноо өөд нь татах гэсэн бидний хичээл зүтгэлийг санаатай үгүй хийж байгаа цорийн ганц улс бол Орос л байна.Орос Монголын худалдааны алдагдал өөр хаана ч байхгүй тийм гамшигийн хэмжээнд байдаг нь нууц биш. Зөвхөн Америк Еворопийн холбооны эсрэг бодлого явуулдаг биш тэд хүнд хэцүү үеийг хамт туулсан Монгол мэт хөрш жижиг улс орнуудын эсрэг харгис дээрэнгүй бодлого явуулдаг жинхэнэ Сатанууд шүү дээ.

Зочин (150.129.141.238)
2018-08-11 09:20:03
Үнэн гэвэл орост хориг тавьсан үгүй монголд ямар ч хамаагүй монгол дэлхийд байтугай бүс нутагтаа нөлөөлөх орон зай үгүй. Наадам эрлийз морь жалгын бөх вагоноор явдаг танк мэт тулга тойрсон хэрүүлээ хийхээс илүү гардаггүй. Эдийн засаг нь ОХУ -с 100% хараат гэдгийг жаахан эдийн засаг улс төр гадарладаг бүгд мэдэж байгаа.

Зочин (103.10.21.45)
2018-08-10 21:56:20
Оросууд монголчуудад үеийн үед гай болсоор ирсэн. Монголоос хамгийн том нутгийг булаан авсан улс бол орос, хамгийн олон монголчуудыг алсан улс бол орос, хамгийн олон монголчуудыг уусган шингээсэн улс бол орос. Манжуудтай дайтаж байх үед оросууд араас хутгалаагүй бол манжид эзлэгдэхгүй байх байлаа. Монгол өдийд 10-20 сая хүнтэй, одоогийнхоосоо 3 дахин том нутаг дэвсгэртэй хүчирхэг улс байх байлаа. Ядаж Америкчууд хориг тавиад ч болохнээ шийтгэж өгч байгаа нь сайн хэрэг. Ингэхэд ер нь америкчууд монголын нутгаас хэр ихийг булаан авсан, хэр олон монголчуудыг хүйс тэмтэрсэн болохоор нь үзэн ядаад байдаг юм бэ?

Зочин (122.201.31.145)
2018-08-10 21:46:00
Орос хамгийн хүчирхэг улс. АНус атаархаж байдаг

Зочин (202.9.42.9)
2018-08-10 20:02:38
оросын ард түмэн тусдаа, монголчууд тусдаа сайхан амьдарцгаа гэж в. жироновский хэлсэнийг в.путин, д. медведев нар 2004, 2009, 2015 онуудад хэлсэн үгэндээ хангалттай нотолж байв. нэг ёсондоо бие биедээ гай болохгүй, дэм болоод шалихгүй , мөр мөрөөрөө байцгаая гэсэн үг.

putin (185.39.141.42)
2018-08-10 19:25:39
oros oron baruun tiisheegee hugjij baigaa zvvn dornod sibir manjiur talruugaa .hyanaltaa aldsan .. vndsendee . hytaduud tsumruud orchihson . baltiin tengis har tengis . ukiranaas deerzmdsen nitag us bvgd . amerik baruunaas yalgagdah yumgvi amidral tansag . hujaa 100 jil iin tvreesiin achaar konkong shanhai geed dalain boomt hotuud ded bvtetsee baruun amerikuudar bariulj bosguulj avsan . putin sibiree yag ingej hugjvvlne gej bodood baih shig bn .haramsa0ltai ni . hvnii nutagruu . guilagchin yduus niigrmsheegvi lalaruudaa ilgeej . tsag hojij delhiig baasaaraa . bulj buig putin danch anzaarsangvi

putin (185.39.141.42)
2018-08-10 19:25:39
oros oron baruun tiisheegee hugjij baigaa zvvn dornod sibir manjiur talruugaa .hyanaltaa aldsan .. vndsendee . hytaduud tsumruud orchihson . baltiin tengis har tengis . ukiranaas deerzmdsen nitag us bvgd . amerik baruunaas yalgagdah yumgvi amidral tansag . hujaa 100 jil iin tvreesiin achaar konkong shanhai geed dalain boomt hotuud ded bvtetsee baruun amerikuudar bariulj bosguulj avsan . putin sibiree yag ingej hugjvvlne gej bodood baih shig bn .haramsa0ltai ni . hvnii nutagruu . guilagchin yduus niigrmsheegvi lalaruudaa ilgeej . tsag hojij delhiig baasaaraa . bulj buig putin danch anzaarsangvi

putin (185.39.141.42)
2018-08-10 19:25:39
oros oron baruun tiisheegee hugjij baigaa zvvn dornod sibir manjiur talruugaa .hyanaltaa aldsan .. vndsendee . hytaduud tsumruud orchihson . baltiin tengis har tengis . ukiranaas deerzmdsen nitag us bvgd . amerik baruunaas yalgagdah yumgvi amidral tansag . hujaa 100 jil iin tvreesiin achaar konkong shanhai geed dalain boomt hotuud ded bvtetsee baruun amerikuudar bariulj bosguulj avsan . putin sibiree yag ingej hugjvvlne gej bodood baih shig bn .haramsa0ltai ni . hvnii nutagruu . guilagchin yduus niigrmsheegvi lalaruudaa ilgeej . tsag hojij delhiig baasaaraa . bulj buig putin danch anzaarsangvi

putin (185.39.141.42)
2018-08-10 19:25:38
oros oron baruun tiisheegee hugjij baigaa zvvn dornod sibir manjiur talruugaa .hyanaltaa aldsan .. vndsendee . hytaduud tsumruud orchihson . baltiin tengis har tengis . ukiranaas deerzmdsen nitag us bvgd . amerik baruunaas yalgagdah yumgvi amidral tansag . hujaa 100 jil iin tvreesiin achaar konkong shanhai geed dalain boomt hotuud ded bvtetsee baruun amerikuudar bariulj bosguulj avsan . putin sibiree yag ingej hugjvvlne gej bodood baih shig bn .haramsa0ltai ni . hvnii nutagruu . guilagchin yduus niigrmsheegvi lalaruudaa ilgeej . tsag hojij delhiig baasaaraa . bulj buig putin danch anzaarsangvi

putin (185.39.141.42)
2018-08-10 19:20:20
mongol chi hvnii nulimsand tsadah boloogvi yu . ? oros oron baruun tiisheegee hugjij baigaa zvvn dornod sibir manjiur talruugaa .hyanaltaa aldsan .. vndsendee . hytaduud tsumruud orchihson . baltiin tengis har tengis . ukiranaas deerzmdsen nitag us bvgd . amerik baruunaas yalgagdah yumgvi amidral tansag . hujaa 100 jil iin tvreesiin achaar konkong shanhai geed dalain buimtuudaa .

иргэн (27.123.214.108)
2018-08-10 18:56:35
оросыг узэн ядаад байгаа хумууст орос ямар Гай болсон юм бол.

ты дурак (66.181.161.34)
2018-08-10 18:22:36
орос техникээс хол баы

Зочин (66.181.188.68)
2018-08-10 18:11:11
Өө тэгээд Оросыг сүйрнэ гээд л яриад байдаг юм. Хүүхдийн мөрөөдөл төдий зүйл дээ:))

Zozin (103.229.123.88)
2018-08-10 18:01:26
Үйлс чи шүү.гоё хэлж.

Зочин (27.123.214.103)
2018-08-10 15:08:08
Оросын ард түмэн зөнөсөн Путингын тэнэг бодлогоор зовж байна хурдхан монголын арми хөдлөөд оросыг чөлөөлөх хэрэгтэй

Зочин (103.10.23.111)
2018-08-10 15:05:19
Орос,дэлхийг,мөхөөх,з всэгтэй,аргаа,бархад, дэлхийг,мөхөөж,чанда Хүн,хэлээр,Мал,хөлөөр, гэж,хэлээр,хэлцэж,ший ээч,

Оросд бдал асар хүнд болоод бн (103.229.122.119)
2018-08-10 14:11:37
Барууны хориг гээд л шуугиад бн, сүйдтэй хориг бхгүй ш дээ, хэдэн оросуудад хилээ хаасан төдий, визны хориг юм уу даа. Тэгэхэд л оросын э/з 4 жил дараалан хасахтай явж бн. Рублийн ханш гэрлийн хурдаар унаж бн. Ердөө 5 хоногын өмнө 1 доллартэй 61 рубль тэнцэж бсан бол одоо 66.9 болоод бн.

Зочин (103.229.122.119)
2018-08-10 13:57:53
Орос задрах нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод бн. Оросын гол орлогын эх үүсвэр нефтийн орлогод занар болон цахилгаан машины ирээдүй аюул авчирлаа. 66 хүрж бгаа Путинд асар их ирээдүй бхгүй юм. Нэг хүний засаглалын доройтол улс орондоо хямрал авчирдаг

Бодит бдал (103.229.122.119)
2018-08-10 13:53:14
2014 онд Украйнд халдсаны дараа барууны орнууд хориг тавьсны дараа Оросод 1 ам.доллартай 34 рубль тэнцэж блаа. Өнөөдөр 66 болж бараг 1 дахин унаад бн. Оросын иргэдийн 60 хувь нь 25000 рубль буюу 960 000 төгрөгөөс бага цалин авж бн.

Зочин (202.9.42.11)
2018-08-10 13:17:20
орос барууны ямар ч хоригийг тоохгүй.түүхий эд, техник, техонологи, ажиллах хүчний нөөц, цэрэг зэвсгийн потенциал, эрдэм шинжилгээ,боловсон хүчний нөөц, ази европыг дамнасан агуу их нутаг дэвсгэр, сансар судлалын ололт, ихгүрний түүхэн туршлага, нэр хүнд гээд ер нь юугаар дутах юм бэ. харин манай өчүүхэн улсыг дипломат бус хүрээнд ад үзэхгүй, бензин тосоороо хямдавтар хангаж, олон улсын тавцанд соц. үеийнх шигээ дэмжиж байвал боллоо. өмсөх хувцас, идэх хоол, суух сууц, бусад автомашинаас бусад ахуйн хэрэглээгээ хятадаас авч, байгалийн баялагаа хятадад зараад, зээл тусламжаа баруунаас авчихаж байгаа юм чинь. өөр оросоос хүсэх юмгүй . путин, жироновский нарын хэлдгээр - орос тусдаа- монгол тусдаа- сайхан амьдарцгаа. өөр юмгүй.

Зочин (66.181.160.68)
2018-08-10 13:08:08
Agua Oros oron ulam huchirheg bolno.Orsiin esreg 30 jil dongosloo ,Tegeed yuuu hojiv...

Орос мөхөх болно (103.10.21.45)
2018-08-10 12:54:42
Орос бол Монголын эсрэг байнгын эдийн засгийн хориг зарласан улс. Монголын барааг орост гаргая гэвэл санаанд багтамгүй өндөр 40%-иас ч илүү гаалийн татвартай байдгийг мэдэх үү? Шүлхийтэй, бохир заваан гэдэг үгээр халхавч хийн монголын мал аж ахуйн ямар ч бүтээгдэхүүнийг авдаггүй (2-р дайны үед өлсөж гутлаа чанаж идэж байхад нь монголын өгсөн морь мал, нэхий тэдний аминд орж байсныг ор тас мартсан). Дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр түлш шатахуун нийлүүлдэг, 6 дахин өндөр үнээр цахилгаанаа өгдөг. Энэ байдлаа хадгалахын тулд Монголчуудын Усан цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц барих төсөл төлөвлөгөөг ямагт нураасаар ирсэн. Дэлхийн банкнаас зээл авч УЦС барих төслийг хүртэл нурааж байсан. Монгол хөгжвөл монголоос тасалж авсан ард түмэн сэрэх болно гэдгээс оросууд ухаан алдатлаа айдаг. АНУ-ын хориг оросыг задалж, нурааж өгвөл маш сайн байна.

Баагий (90.188.36.57)
2018-08-10 12:34:51
Агуу их орос орон ан улсын хоригтой ялгаагүй хүчирхэг орон улам хөгжих болно амеикийн дэлхийг ганцаараа захирах бодлого удахгүй устах болно

Зочин (182.160.1.68)
2018-08-10 12:25:45
Путин гэдэг том амбицтай том дарангуйлагчаас болоод орос орон хүнд байдалд орж байна.Өнгөрсөн хугацаанд орос орон олон улс оронтой найрсаг харилцаатай зөв чиг баримжаагаар явсан бол иргэд нь чинээлэг улс орон нь үсрэнгүй хөгжих боломж байсан.

Ж (211.36.142.153)
2018-08-10 11:49:35
Жирийн орсуудын хувьд энэ хоригууд орсуудын амьдрал бизнест маш их сөрөгөөр нөлөөлж бна хаа байсан сири крим хэнд хэрэгтэй гэж эдний төлөө бид идэх хоол олох орлогоо хэмжүүлээд суух гэж гэж жирийн орос иргэн бухимдаж сууна үеийн үед улс төрийн амбицаас болж тухайн үед амьдарч байсан иргэд л хамгийн их хэлмэгдэх юмдаа

зочин (103.26.193.244)
2018-08-10 10:44:58
Оросоос айсандаа ийм бодлого явуулаад байгаа хэрэг шүү дээ.Оросууд бүтээж ч чадна бас сөнөөж ч чадна. Агуу ард түмэн билээ. хоёр хөршийнхөө талаар эерэг үг яриа үзэл бодолтой байхр хэрэгтэй.

Z (1.25.116.18)
2018-08-10 10:31:08
Oros manai 2-t horig l mash heregtei. Oros jaahan .buuj uguhgui gej hudlaa ch oroldno.manaih hunii gart shurgana

Z (1.25.116.18)
2018-08-10 10:31:07
Oros manai 2-t horig l mash heregtei. Oros jaahan .buuj uguhgui gej hudlaa ch oroldno.manaih hunii gart shurgana

Z (1.25.116.18)
2018-08-10 10:31:06
Oros manai 2-t horig l mash heregtei. Oros jaahan .buuj uguhgui gej hudlaa ch oroldno.manaih hunii gart shurgana

Z (1.25.116.18)
2018-08-10 10:31:05
Oros manai 2-t horig l mash heregtei. Oros jaahan .buuj uguhgui gej hudlaa ch oroldno.manaih hunii gart shurgana

Зочин (202.21.106.123)
2018-08-10 10:22:37
ҮЙЛС ГЭЖ НЭРЭЭР 1 ИВАН БИЧЭЭД БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА.СӨНӨЖ БАЙГАА ОРОСЫГ ИНГЭЖ ХАМГААЛЖ БИЧДЭГ ХҮН БИДНИЙ ДУНД БАЙХГҮЙ.ОРОС ХУРДАН СӨНӨЖ БУТАРЧ ЗАДРАХ НЬ БИДЭНД АШИГТАЙ.

ХАРАНХУЙ ХЭВЭЭР (202.72.245.200)
2018-08-10 10:09:46
ЯМАР Ч АШИГ БАЙХГҮЙ УЛАМ ХОЦРОГДОЖ БУЙ ОРОС Ч БИДЭНД ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ ПУТИН ХУРДАН ҮХЭЖ ДАЛД ОРООД ОРОС ХЭВИЙН ЗАМДАА ОРВОЛ БИДЭНД АШИГТАЙ ТЭРНЭЭС ГАНЦ 2 АШИГ ОЛЧИХ ЗАВШААН ГАРГАХ НЬ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БИШ ЭЭ

иргэн (27.123.214.85)
2018-08-10 09:38:50
Уйлс зув бичиж бна. Харин Монголд нэг их ашиггуй. Яагаад:1-рт монголд аж Уйлдвэрлэл,тэр тусмаа орчин уеийн шаардлага хангасан.Ядаж байгаа хэдэн малынхаа мах,туухий эдийг боловсруулааад борлууулах чадахгуй. 2-рт турд байгаа авилгачид нь идэж уухын тулуу алалцаад уур юм бодох завгуй, тэгээд ч тэдэнд сэтгэл ,чадвар байхгуй.

Арол (150.129.141.119)
2018-08-10 09:35:57
Эм Си Эс д ашигтай

Нямган (202.9.42.2)
2018-08-10 09:35:08
Уйлс мэтийн ухаантнууд терд олноороо гарч ирээсэй. Уйлст баяр хургье. Уйлс ухаантнууд маш олон болтугай.

Зочин (203.91.115.44)
2018-08-10 09:21:04
барууны технологи өөрийн түүхий эд нь байхад Орос юундаа хохирох вэ дээ. энэ барууны зөнөсөн тэнэгүүд жаахан хүүхэд шиг л аашлах юм.

Зочин (64.119.16.29)
2018-08-10 09:02:30
Орос улс суурь шинжлэх ухааны бааз хучтэй, ард тумэн нь мэдлэг боловсролтой, эв нэгдэлтэй, хунд хэцуу болох тусам хучээ нэгтгэж чаддаг мундаг хумуус юм. Манайд л суулийн хорь гаруй жил оросын эсрэг узлийг дэлгэруулэх гэж их оролдов! Одоо зогсох хэрэгтэй.

Зочин (103.212.118.95)
2018-08-10 08:54:33
Т1 иваанууд

Уншигч (64.119.26.67)
2018-08-10 08:52:30
хорин найман жил тарийн өмчийг луйвардах барьж босгосоноо нураах хөшөө дурсгалаа ийш тийш нь шилжүүлэх албан байгуулагууд нэрээ өөрчлөх хоосон ярьж ажил хийсэн болж зөндөө их тууз хайчиллаа. монгол хөгжилөө юу.

Зочин (66.181.177.146)
2018-08-10 08:51:26
Үйлс үнэн хэллээ!

Зочин (182.160.1.40)
2018-08-10 08:47:33
дээрх тайлбарт нэг нацист үнэр үнэртээд бндаа угаас заяамал заяа гэдэг гитлер ахын санаа үнэртэж бндаа ямар зорилгоор хэн бичсийн болдоо

Үйлс (49.0.218.239)
2018-08-10 08:41:07
АНУ-ын хориг нь ОХУ-ын улам хүчирхэг бөгөөд дотоод асар их нөөц,оюун ухааныхаа үлэмж чадавхийг улам бүр дайчлан,ШУ техникийн шинэ,шинэ гайхамшгийг бүтээхэд хүргэж байгаагаараа их ач холбогдолтой. Оросууд аливаа зовлон бэрхшээл,саад тотгор,хямралыг хөгжил дэвшил,ялалт амжилт,аз жаргал болгон хувиргаж чаддаг билиг оюун ухаантай үндэстэн. АНУ нь ОХУ-аар оролдсоноороо оросуудыг улам хүчирхэг болгож байдгийг ойлгодоггүй л юм байхдаа.ОХУ бол угаас байгалиас заяамал улс үндэстэн,харин АНУ бол зохиомол,зүүмэл улсан цар.Аливаа зохиомол зүүмэл зүйл мөдхөн устаж үгүй болдог бол байгалиас заяамал зүйл энэ дэлхий ертөнц оршин тогтнож байгаа цагт оршсоор л байдаг жамтай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-17 09:47:59 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хаалттай шүүнэ
2018-08-17 08:32:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2018-08-17 08:29:46 - Боловсрол
Санамсаргүй сонголтын аргаар онлайнаар цэцэрлэгийн элсэлт зохион байгуулна
2018-08-17 08:29:43 - Хууль
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав
2018-08-17 08:29:39 - Эдийн засаг
“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна
2018-08-17 08:29:36 - Эдийн засаг
Хот хоорондын тээвэр үнээ нэмбэл таксины жолооч нар ч үнээ нэмнэ гэв
2018-08-17 08:29:30 - Байгаль Орчин
Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, ТОП-10-Т БАГТЖЭЭ
2018-08-17 08:29:17 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"