Америкийн трэнд хүн

Түгээх    
2018-08-11 10:34:07 - Технологи

tesla

-ЭЛОН МАСКЫН ГОЛ ЗОРИЛГО ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛД
ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ-

Элон Маск гэдэг нэрийг сонсоогүй хүн ховор биз ээ. Маскын хамгийн гайхалтай чанар нь мөнгө биш, технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж, хүн төрөлхтөний хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл. “Тесла Моторс”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулж, удирдан чиглүүлэгч түүнийг Стив Жобстой харьцуулах нь огт дөвийлгөсөн хэрэг биш юм.

Эдүгээ Америкийн трэнд болж буй энэ эрхэм 1971 оны зургадугаар сарын 28-нд Өмнөд Африкийн Преториа хотод жирийн гэр бүлд мэндэлжээ. Анх 12 настайдаа өөрийн зохиосон Бластер гэх видео тоглоомоо 500 ам.доллароор зарж, 30 хүрээгүй байхдаа бизнесийн гараагаа эхэлж, “Зип2” компаниа "Компак компьютерс"-т зарж, долларын саятан болж байсан аж.

2000 оны эхээр “PayPal”-ийг худалдан авч, 2002 онд “SpaceX” гэх сансар судлалын компаниа байгуулсан тэрээр 2003 онд агуу сэтгэгч Теслагийн нэрээр нэрлэсэн электрон хөдөлгүүртэй машины компаниа байгуулжээ.

Түүнийг есөн настай байхад эцэг эх нь хоёр тийш болж, Маск аавтайгаа үлдсэн байна. 10 настайд нь аав нь түүнд анхны компьютерийг нь авч өгснөөр Элон өөрөө өөртөө компьютерийн программ хангамжийн хичээл зааж эхэлжээ. Хоёр жил уйгагүй оролдсоны эцэст Бластер гэх программаа зохиосон аж. Маск физик биш, интернэт хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг гэдгийг ухааран, Стенфордод очин хоёр өдөр болсны эцэст “Зип2” корпорациа байгуулжээ.

1989 онд 17 настайдаа Маск Канад руу нүүж, Хатан хааны их сургуульд суралцаж эхэлсэн байна. Гэвч илүү их амжилтад хүрч, хүссэн бүхнээ гүйцээхэд Хатан хааны их сургууль хэрэгтэй мэдлэг олгохгүй гэж үзсэн тэрээр Пенсилваны их сургуульд бизнесийн удирдлага, физикийн шинжлэх ухаан судлахаар 1992 онд сургуулиасаа гарчээ.

Пенсилваны их сургуулийг эдийн засаг, физикийн чиглэлээр баклаврын зэрэгтэй төгссөн Маск докторын зэрэг хамгаалахаар Стэнфордын их сургуулийг зорьсон байна. Энэ үед интернэтийн хөгжил хамгийн хурдтай өсч байсан тул Маск физик биш, интернэт хүн төрөлхтөнд тухайн үед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг гэдгийг ухааран, Стенфордод очоод, хоёр өдөр болсны эцэст “Зип2” корпорациа байгуулжээ.

Компаниа дөрвөн жил удирдсаны эцэст 1999 онд 307 сая ам.доллароор худалдсан байна. Саятнуудын эгнээнд элссэн тэрээр “X.com” гэх цахим, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниа байгуулсан байна. Энэ компани ганцхан жилийн дараа “PayPal”-ийг хөгжүүлж эхэлсэн төдийгүй 2002 онд Маск компаниа 1.5 тэрбум ам.долларт хүргэн “eBay”-д худалдсан байна. Ийнхүү тэрээр тэрбумтан болсон төдийгүй хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх боломжтой болжээ.

Бизнесийн гарааг нь эхэлсэн компаниудаа бусдаар удирдуулж, их хэмжээний хөрөнгө босгож чадсаны эцэст Маск сансрын судалгааны технологийн компани болох “SpaceX” компанийг 2002 онд байгуулсан байна. Энэ компани анх 2006 онд “Шонхор” нэг пуужин хөөргөсөн бол 2010 онд “Шонхор 9” пуужингаа хөөргөсөн аж. Гол санаа нь ганцхан удаа ашиглаж үргүй зардал ихээр гаргадаг, сансар судлалын салбарт дахин дахин ашиглах боломжтой, бага төсвөөр зорилгоо биелүүлэх пуужин зохион бүтээх байжээ.

Маск арваад жил сансар судлалд хувь нэмрээ оруулсны эцэст 53 тонн ачаа тээх чадалтай “Хүнд Шонхор” нэрт пуужинг хөгжүүлж байгаа бөгөөд 2015 онд хөөргөнө гэж анх төлөвлөж байсан аж. Ачааны хөлөг бүтээсэн Маск хүн тээвэрлэх зориулалттай хөлөг бүтээхээ ч мартсангүй. Тиймээс “Луу” нэртэй, долоон сансрын нисгэгчийг олон улсын сансрын станцад хүргэх сансрын хөлөг бүтээх ажлаа эхлүүлжээ. “SpaceX” компаниа үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдаад зогсохгүй Элон Маск “Шонхор”, “Луу” сансрын хөлгүүдийн ахлах загвар зохион бүтээгчээр ажилласан байна.

tesla

-ЭНГИЙН ХҮМҮҮСТ САНСАР СУДЛАЛ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОХООР ХИЧЭЭСЭЭР ИРЖЭЭ-

Сансар судлалд хүч, ур ухаанаа зарцуулж байсан ч тэрээр “Тесла Моторс”-оо ч хаяагүй байна. 2004 оноос компанийн үйл ажиллагаанд оролцож эхэлсний үр дүнд 2006 оны зун “Тесла”анхны машинаа олон нийтэд танилцуулсан байдаг.

Элон Маскийн амьдралын зорилго энгийн мөртөө дэндүү агуу аж. Энэ нь хүн төрөлхтөний ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах. Түүнд мөнгө огт хамаагүй. Зөвхөн зорилгодоо хүрэхэд хэрэгцээт мөнгийг олоход гэж амьдралынхаа эхний жилүүдийг зарцуулжээ. 

Маск мөнгө олж байхдаа ч хүмүүст хэрэгтэй зүйлсийг бүтээсээр байсан байна. Сансар судлалыг хямд зардалтай, мөнгөө хуримтлуулж чаддаг энгийн хүмүүст ч хүртээлтэй байх боломжийг олгохоор тэр хичээсээр иржээ. Цахилгаанаар ажилладаг машин бүтээж, бүх туршлагаа бусад машин бүтээгчид, бүтээхийг хүсэгчдэд зориулан олон нийтэд дэлгэсэн нь гайхалтай.

Тэр хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн эсрэг ганцаараа зогсдог гэхэд болно. Тэрээр энэ талаараа твиттер хуудастаа “Хүнтэй энэ зэрэгцэхүйц хиймэл оюун ухаан гэдэг цөмийн зэвсгээс ч аюултай байж болно. Тиймээс тун хянамгай хандах хэрэгтэй” хэмээн жиргэж байжээ.

“Тесла” компанийн шатахуун хэрэглэдэггүй цахилгаан машин дэлхийг “шок”-нд оруулсан. “Тесла моторс”-ын анхны загвар “Roadster” хэмээх спорт машин юм. Хоёр хаалгатай, дээвэр нь онгорхой спорт машин мэдээж тухайн үедээ шуугиан тарьсан. Нэг удаа бүрэн цэнэглээд, 394 километр зам туулах чадвартай, дөрөв хүрэхгүй секундэд 100 км цагийн хурд авдаг хүчтэй энэ машины үнэ нь 69 мянган ам.доллар байв. Дараагийн загвар нь дөрвөн хаалгатай “Model S” гэдгийг машин сонирхогчид андахгүй. “Тесла”-гийн бензинээр биш цахилгаанаар ажилладаг машинууд эхэндээ мөнгөтэй цөөнхийн хэрэглээ байжээ.

Дэлхийн бизнес загварыг өөрчлөх нь гэсэн болгоомжлол төрүүлсэн “Тесла”-гийн шинэхэн загвар бол “Модел-3”. Дундаж давхаргынхан төвөггүй худалдаад авчих боломжтой гэдгээрээ олныг хошууруулж байгаа загвар. Түрүү жилийн хавар “Модель-3”-ын захиалгын тоо 276 мянгад хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байв.

Дэлхийн хэвлэлүүдэд “BMW компани жилийн өмнө гурван цувралын 476.792 ширхэг загвар зарсан гэхээр “Тесла Модел 3” үнэхээр хүчтэй гарч ирлээ” гэж шуугиж байжээ. “Тесла”-г шинэ загвараа танилцуулсан даруйд дансанд нь 115 мянган хүн урьдчилан захиалгаа өгч байсан аж.

Элон Маск дэлхийг өөрчилж буй ухаалаг бизнесменүүдийн нэг. Түүний тухай Ашлий Ванс өөрийн номдоо “Solar City” гэсэн төслүүдэд мөнгөө оруулж салбар бүрт уламжлалт бизнесийн схем, тогтолцоог эвдэж буй энэ эрхэм Локхийд Мартин, Бойнгтой тулж, Орос, Хятад улсуудын эрх ашигт ч нөлөөлж байна” хэмээн онцолж байв.

Д.ТУЯА

tesla

tesla

tesla



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

tsetseg (43.242.243.23)
2018-08-12 09:42:55
энэ хүнийг гуйж байгаад 10 жил манай улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд хийлгэе. 5-хан жилийн дотор манай улсыг диваажин шиг болгож хүн болгоныг ажилтай, албатай, улс орон минь эзэнтэй болж энэ сайхан нутаг маань баялагтайгаа хойч үедээ үлдэх байх. Тэгэхгүй бол илэрсэн болгоныг ухаж гаргаж зарж өөрсдөө мөнгөтэй болж л байвал улс эх орон хамаагүй хүмүүсийн гарт эх орон минь үрэгдэж дуусахнээ.Дай бог пожалуйста нам спасения...

tsetseg (43.242.243.23)
2018-08-12 09:42:48
энэ хүнийг гуйж байгаад 10 жил манай улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд хийлгэе. 5-хан жилийн дотор манай улсыг диваажин шиг болгож хүн болгоныг ажилтай, албатай, улс орон минь эзэнтэй болж энэ сайхан нутаг маань баялагтайгаа хойч үедээ үлдэх байх. Тэгэхгүй бол илэрсэн болгоныг ухаж гаргаж зарж өөрсдөө мөнгөтэй болж л байвал улс эх орон хамаагүй хүмүүсийн гарт эх орон минь үрэгдэж дуусахнээ.Дай бог пожалуйста нам спасения...

tsetseg (43.242.243.23)
2018-08-12 09:42:39
энэ хүнийг гуйж байгаад 10 жил манай улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд хийлгэе. 5-хан жилийн дотор манай улсыг диваажин шиг болгож хүн болгоныг ажилтай, албатай, улс орон минь эзэнтэй болж энэ сайхан нутаг маань баялагтайгаа хойч үедээ үлдэх байх. Тэгэхгүй бол илэрсэн болгоныг ухаж гаргаж зарж өөрсдөө мөнгөтэй болж л байвал улс эх орон хамаагүй хүмүүсийн гарт эх орон минь үрэгдэж дуусахнээ.Дай бог пожалуйста нам спасения...

tsetseg (43.242.243.23)
2018-08-12 09:42:31
энэ хүнийг гуйж байгаад 10 жил манай улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд хийлгэе. 5-хан жилийн дотор манай улсыг диваажин шиг болгож хүн болгоныг ажилтай, албатай, улс орон минь эзэнтэй болж энэ сайхан нутаг маань баялагтайгаа хойч үедээ үлдэх байх. Тэгэхгүй бол илэрсэн болгоныг ухаж гаргаж зарж өөрсдөө мөнгөтэй болж л байвал улс эх орон хамаагүй хүмүүсийн гарт эх орон минь үрэгдэж дуусахнээ.Дай бог пожалуйста нам спасения...

Зочин (59.153.112.41)
2018-08-11 21:03:47
mongoliin ireedyi tun burheg bnadaa.tolgoi saitai humuus haana bnaa.

Зочин (202.9.42.9)
2018-08-11 19:18:07
Хариуцлаггүи нийгэмд баяжсан этгээдүүд ердөө 70 жил босгосон соц нийгмииг зарж баяжсан шүү дээ тэрнээс үйлдвэр босгосон нь монгол хүн л бх бусад .хэд нуга хийж мөнгөжсөн .үүнийг ардчилал эбии зохион байгуулсан .монгол ингэж л сүйрсэн үнэн түүх гэж үүнийг л хэлнэ

Мтд (66.181.187.94)
2018-08-11 17:04:55
Манай хувиа хичээгч хулгайч баячууд ичэж үхнэ

Noyn (24.16.93.43)
2018-08-11 15:04:49
Ene chine bi

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ