- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13 - ЛХАГВА
06.12

Аргын тооллын зургадугаар сарын 17. Сугар гариг. Билгийн тооллын 17. Суулга одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 05.05 цагт мандан 20.55 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, нохой худалдан авах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мороо гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах бу юу засуулахад тохиромжгүй.