ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу

Түгээх    
2018-08-16 08:20:17 - Нийслэл

Энэ сарын 08-нд хураллдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүй, дотоод хэргийн саналыг дэмжиж Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан билээ. Улмаар уг шинэчилсэн дүрмийг арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэхээр болсон юм. Энэхүү дүрмийн төслийг замын цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн, бусад холбогдох аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч найруулсан бөгөөд олон жил замын цагдаагаар ажиллаж буй алба хаагчид энэхүү шинэчлэгдсэн дүрмийн найруулгад гар бие оролцжээ.

Манай улс 14 жилийн дараа Замын хөдөлгөөний дүрэмдээ тодорхой шинэчлэлт хийж буй нь энэ аж. Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эл дүрмээс жолооч, зорчигч та бүхэнд тодорхой байдлаар мэдээлэл хүргэхээр зорилоо.

1. “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

2. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

3. Хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.

4. Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

5. Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.

6. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхээр заажээ.

7. Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

8. Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагатай.

9. Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.

10. 10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

11. Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.

12. Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.

13. “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээвриин хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.

14. “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” өөрчлөхөөр болжээ.

15. Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй.

16. Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглов.

17. Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

18. Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.

19. Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмжээ.

20. Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.

21. “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заажээ.

22. Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг үүрэг болгосон байна.

23. Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.

24. Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.

25. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

26. Нийтийн тээврийн автобус, троллейбуснууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгосон байна.

27. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.

                                                                                                            Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

zochin 172 58,40,224 (202.179.26.197)
2018-08-16 20:37:25
end omnoo yvaa teevriin heregsliig araas ni chagnaaldaj mon dohio ogood bair ezleh gej yvaa t heregsliig araas ni chagnaaldaj shahdag eniig sain oruulmaar bn hatuu arga avah heregtei bn uul ni huuchin durmend baisandaa

Зочин (60.241.185.14)
2018-08-16 20:19:07
10mas hurtel huuhed arai dendenee

Зочин (103.229.123.226)
2018-08-16 15:11:22
Их л дутуу юм хийж дээ. Өшөө их юм байхаар бн. Жишээ нь сургуулийн автобус хүүхэд буулгаж байх үед ирж буй болон араас явж буй бүх машин зогсож хөдлөхөд явах гэх мэт

d (66.181.191.129)
2018-08-16 13:52:35
Hudlaa baahan helberdelt ehleed ter ayulgui baidal hangah nuhtsul orchinoo burduuleldee ? Zamiin nuh angal uulzavar dovjoo zogsool zamiin buhii l buteen baiguulaltuuddaa ene shaardlagaa taviad daraa ni ingej surjigneesei ! Hudlaa bieluuldeg hungui hooson zaaltuud tsagaadiin durtai uedee normoo bieluuleh shaltag l bolno bzdee

Малчин (202.21.127.160)
2018-08-16 13:47:46
Хэрэгжүүлэхгүй бол хичнээн гоё хууль, дүрэм, журам байгаад яах юм бэ? Монголд хууль, дүрэм, жухам дутаагүй,байгаагаа хэрэгжүүлээч. Нус цэрээ гудамж талбайд хээв нэг хаях, тамхины улаан галтай ишээ цонхоороо шидэх, сүлжиж давхих, урсгал сөрөх, тал дээр байгаа мэт машины цонхоо нээж хөгжмөө чих дөжрөм чанга дээр нь тавих гэх нүдэн дээр нь гарч байгаа зөрчлүүдээ торгож арга хэмжээ аваад болиулж хэвшмээр байна.

Зочин (202.21.106.116)
2018-08-16 12:34:06
нэмээд л байх юм нэмээд л байх юм байгаа хэдэн дүрмээ хэрэгжүүлээч энэ 20км цаг байж л байсан хэрэгжиж байгаа юм алга. Тамхины тухай хууль гарсан хэрэгжүүлж байгаа хүн алга. энэ замын хөдөлгөөний дүрэм хэрэгжиж байгаа юм алга. 2 эгнээг 3 эгнээ болтол чихэж байж явж байна. 60км цагийг доод хурд гээд ойлгочихсон юмнууд хотоор дүүрэн. гэр хороололд бол бүр 70 80 км цаг хэвийн үзэгдэл болж....Лагераар дүүрэн бүрэн бус техник гэрэлгүй нэг гэрэлтэй асдаг асдаггүй янз янзын машинууд маш их байна. Баруун салааны лагерын замд хяналт гаргаачэээ

Зочин (27.123.214.80)
2018-08-16 12:27:13
Хөдөлгөөнд оролцож явахдаа эгнээ байр эзлэхлээр дохио өгч байгаа.гүйцэж түрүүлэхээр дохио өгсөн.тээврийн хэрэгсэлд дүрмийн дагуу бололцоо олгож байх.шахагдаад байраа эзэлж чадаагүй жолооч 2.3 р эгнээнээс эргэх мөн үйлдлээ гүйцээхийн тулд түгжэрэл их үүсгэдэг. цагаан зураас давж гүйцэж түрүүлэх.буцаж эргэх үйлдлүүд их гардаг үүнд анхаарал тавьж мэдсээр байж дээрхи зөрчилүүдийг гаргаж байгаа жолоочийн эрхийг хасдаг журам гаргавал яасан юм бэ гаргасан заалтууд таалагдаж өайна

Зочин (66.181.180.30)
2018-08-16 11:57:54
Нарантуул руу ороод нэг ч зогсох газар олж чадалгүй буцаж гарч билээ. Үүнд 1 цаг зарцуулсан.

Зочин (66.181.160.113)
2018-08-16 11:25:58
Баярлалаа

Зочин (66.181.160.96)
2018-08-16 11:20:27
ok

Иргэн (203.91.115.43)
2018-08-16 11:11:45
5 oilgosongui Zuvhun gartstai gazraar yumuu Gartsgui gazraa heleed bnu? 23 todruulaach!!! Odoo bol Simportoi taxi 1-r egneegeer yavah duremtei!!! Nuguu haltuurnii Priusnuudee 1-r egneegeer yavuulah geed bnu???

Zochin (172.58.43.30)
2018-08-16 10:59:46
ORK gesen nogoon devsger deer nudragatai deelen deer yaijiisan turiitee gutaltai durstei devsger mashind n naana gesen yasan

зочин (66.181.186.105)
2018-08-16 10:26:56
автобусны жолооч хүн тээвэрлэж явахдаа тамхи татахыг нь хориголмоор юм

ХалхМонгол (103.11.195.34)
2018-08-16 10:13:42
Автобусны буудалд 8-8 цагийн хооронд автобусаас өөр унаа зогсохыг хоримоор байнаа

Зочин (66.181.165.164)
2018-08-16 10:12:33
Шаа

Зочин (27.123.214.115)
2018-08-16 09:57:15
26, 27 ih zuv, chuhal zuil oruuljee

Zochin (182.160.3.162)
2018-08-16 09:57:15
Suudliin avtomashinii zonhoor baga nasnii hvvhddvvd tolgoi,zeej, gar, vleesen bombolog togloomoo gargaj yavahiig horigloh hrgtei.hvvhed teeverleh ved zonhiig 1/3-ees ih doosh buulgaj ongoilogohiig horiglomoor bn.

Зочин (202.21.106.124)
2018-08-16 09:50:51
Зарим заалт нь болж байна. Заримтай нь санал нийлэхгүй байна. Зарим зүйлийг хжт их дпталчилах нь эргээд ойлгомжгүй байдал үүсгэх, хүмүүст хүндрэл бэрхшээо үүсгэдэг. Жишээ н.: 7-С дээш насны хүүхдийг машинд ганцааранг нь үлдээж болох юм байна. Тэр хүүхэд мөшины гар хөл тормозтой оролдоод уруу өгсүүр замд хөдөлгөөд осол гаргавал яахав. Дүрмийн дагуу жолооч хариуцлага хүлээх боловч эсрэгээрээ дүрмээр үлдээж болно гэсэн гээд тайлбарлаж хуулийн цоорхойг ашиглаж болох нь.8,10-р заалтууд. Сургуулийн хүүхдийн автлбус суудлын бүстэй байх нь,гэтэл сургуулийн автобусанд 1-10-р ангийн хамт сууна.тэдний жин биеийн харьцаа өөр өөр.Хориотой тэмдэгүүд тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүст үйлчлэхгүй нь. Гэтэл орохыг хориглосон тэмдэгийг зөвхөн 1-р эгнээнд зориулдаггүй,нэг чигийн урсгал тогтоох, Зарим хөдөлгөөнийг хязгаарлах,замд нүх шуудуу үүссэн, замын нарийсалт гээд олон зориулалтаар хэрэглэдэг.Тахир

Zochin (182.160.3.162)
2018-08-16 09:50:37
Hot bolon hot hoorondiin teevriin avtobus unaand sogtuu hvn, shil sav tvvdeg hvn suulgahgui, teeverlehiig horigloh hrgtei.sogtuu hvn suuj duulah, oriloh, changaar chalchih, buruu haalgaar orj kart unshuulahgui shalan deer suuj yavah zereg n baga nasnii jijig hvvhdvvded vlger duurailalgui bvdvvleg bn.

зочин (66.181.185.142)
2018-08-16 09:44:56
Энэ дүрмийн нэмэлтийг сайн болжээ. Одоо мөрдүүлэх тал дээр анхаарч, мэдээлэлийг сайн түгээх хэрэгтэй . Жолооч нар дүрмээ судлаагүйгээс маш их зөрчил гаргадаг Суртчилгаа их хэрэгтэй байна.

Зочин (66.181.177.194)
2018-08-16 09:26:01
Ene nemeltuud mash sain durem boljee, Dandaa manaihnii murduuguigees bolj osol gardag, ami nasaa alddag, hariutslag huleeh hungui ulddeg, heseguudiig nemsen bna sain bna.

Зочин (66.181.177.194)
2018-08-16 09:25:33
Ene nemeltuud mash sain durem boljee, Dandaa manaihnii murduuguigees bolj osol gardag, ami nasaa alddag, hariutslag huleeh hungui ulddeg, heseguudiig nemsen bna sain bna.

Зочин (122.201.17.186)
2018-08-16 09:01:43
Болж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 14:24:20 - Эдийн засаг
Автомашины зээлийн хугацаа уртаслаа
2018-11-21 13:26:17 - Улс төр
Н.Номтойбаяр: ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
"Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэй хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй