Г.Нарангэрэл: Хүний хөгжлийн 70 хувь нь цэцэрлэгийн насандаа төлөвшдөг

Түгээх    
2018-08-17 11:50:45 - Боловсрол

Шинэ хичээлийн жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан "Номин Кидс" цэцэрлэгийн эрхлэгч Г.Нарангэрэлтэй ярилцлаа.

-МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ИХ ЭРХ, ҮЗЭЛ БОДЛОО ШУУД ИЛЭРХИЙЛНЭ, ЗАРИМ ТОХИОЛДОЛД БАГШИЙГАА ХҮРТЭЛ ӨӨРСДӨӨ СОНГОДОГ-

Наймдугаар сарын эхээр биднийг зочлоход бяцхан хүүхдүүд дуу цалгин угтаж авлаа. Учир нь Номин Кидс цэцэрлэг нь Монгол Улсын хэмжээн арван хоёр сарын турш буюу жилийн дөрвөн улиралд амралтгүй ажилладаг ганцхан цэцэрлэг юм. Мөн анги танхим, дотоод орчны тохижилт, багш нарын найрсаг харилцаа зэргийн тухайд хэдийнэ туршлагажсан хамт олон болохыг түүний ярианаас мэдэж болно. Хувийн хэвшлийн цэцэрлэг хэдий ч, хэдийнэ Нийслэлийн тэргүүний цэцэрлэг болоод амжсан амжилт бүтээлээр дүүрэн хамт олонтой нэгэн өдөр танилцаж, “Номин Кидс” цэцэрлэгээр зочиллоо.

-Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Цэцэрлэгийн багтаамж, анги танхимын дүүргэлтийн асуудал манай улсад тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байсаар байна. Хүн бүр хүүхдээ сайн цэцэрлэгт хамруулахыг хүсдэг. “Номин Кидс” цэцэрлэгийг зорин ирэх гэж буй эцэг эхчүүдэд та цэцэрлэгээ товч танилцуулахгүй юу?

-”Номин Кидс” цэцэрлэг үүсгэн байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Долоон бүлэгтэйгээр 100 хувь мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Үүнээс боловсролын тэргүүний ажилтан 4, Соёлын тэргүүний ажилтан 3, тэргүүлэгч зэрэгтэй сургагч багш 2, заах арга зүйч багш 5 байна. Манай цэцэрлэг нийтдээ 20 гаруй багш ажиллагсадтай. Хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай цэцэрлэг наймдугаар сарын 14-өөс шинэ хичээлийн жилийн бүртгэл явагддаг. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүд дотроос харьцангуй хүүхэд олонтой цэцэрлэгт тооцогддог: Барилгынхаа хүчин чадлын хувьд 180 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Анги бүр хоёр багштай.

-”Номин Кидс” цэцэрлэгийн нэг онцлог нь 0-2 насны хүүхдийн ангитай гэж сонссон юм байна.

-Төрийн өмчийн цэцэрлэгүүд 2-оос дээш насны хүүхдүүдийг авдаг. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүд 2-оос доош настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг. Хуучин нийгэмд яслийн анги гэж байсан. Одоо байхгүй, яслийн ангийн эрэлт, хэрэгцээ маш их. Төрөөс 2-оос доош настай хүүхдэд хувьсах зардал өгдөггүй учраас төрийн цэцэрлэгүүд энэ насны хүүхдийг авдаггүй. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд л авдаг. Төр Сургуулийн өмнөх нас /СӨН/-ны бүх хүүхдийг цэцэрлэгээр хангаж чаддаггүй. Төрийн их ачаанаас үүрэлцэж байгаа хувийн хэвшлийн хэдэн цэцэрлэгтээ хувьсах зардлыг нь хасаж танахгүй өгч байх, төрийн цэцэрлэг авахгүй /шахагдаж/ хоцордог 2-оос доош насны хүүхдүүддээ хувьсах зардлыг нь өгөх хэрэгтэй. Хувь хувьсгалын бүх цэцэрлэгүүдийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 9 сар л байдаг. Зуны улиралд ажиллаж байгаа ганц нэгхэн хувийн цэцэрлэгтээ хувьсах зардлыг нь өгмөөр байна. Ер нь хувийн цэцэрлэгүүд дундаа нярайн ангитай цэцэрлэг тун цөөн. Хан-Уул дүүргийн хэмжээнд гэхэд нярайн ангитай гуравхан цэцэрлэг байдаг. “Номин Кидс” улсын хэмжээнд 12 сар буюу бүтэн жил ажилладаг ганцхан цэцэрлэг.Энэ утгаараа нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа маш сайн биелүүлж байна.

-Хувийн цэцэрлэгүүдийн хувьд боловсролын байгууллагуудын шагнал авах нь ховор байдаг. “Номин Кидс” цэцэрлэгийг нийслэлийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсныг мэдэх юм байна.

-Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьд нийтлэг нэг үзэгдэл бол боловсон хүчний асуудал тааруухан байдаг. Манай багш нарын хувьд бол Улсын цэцэрлэгт ажиллаж байсан мэргэжлийн зэрэг цолтой их сайн багш нар “Номин Кидс” цэцэрлэгт ажилладаг. Хувийн цэцэрлэгт байтугай, Улсын цэцэрлэгт ч манай багш нар шиг ур чадвартай, мэргэжлийн зэрэг цолтой багш нар цөөхөн гэж боддог.

Тиймээс “Номин Кидс” цэцэрлэгийн ганц бахархал бол багш нарын маань амжилт юм. Боловсролын тэргүүний ажилтан 4, тэргүүлэгч зэрэгтэй сургагч багш 2, заах аргач 5  багш ажиллаж байна.

-“Номин Кидс” цэцэрлэгийн амжилт гэвэл:

-“Гранд Экспо” 2015 оны Боловсролын салбарын Гран При шагналт

-“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг өргөмжлөл” 2014 он

-“Хан-Уул дүүргийн Тэргүүний тохижилттой цэцэрлэг” 2014 он

-Сайн үйлсийн эзэн өргөмжлөл 2015 он

-Боловсролын салбарын “Топ стандарт” цом өргөмжлөл 2015 он

-Хувийн хэвшлийн тэргүүний цэцэрлэг 2015 он

-Нийслэлийн тэргүүний цэцэрлэг 2016 он

Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн тэргүүн гэж хоёр жилд нэг удаа шалгаруулдаг. “Номин Кидс” цэцэрлэг 2015 онд хувийн хэвшлийн цэцэрлэгүүд дундаас Тэргүүний цэцэрлэгээр шалгарсан. Харин 2016 онд Нийслэлийн тэргүүний цэцэрлэг болсон. Энэ бидний хувьд их том шагнал бас бидний ажлын үр дүн болсон. Учир нь Нийслэлийн тэргүүний цэцэрлэгт хувийн цэцэрлэгүүд бараг ордоггүй. Шалгуур үзүүлэлт их өндөртэй. Манай хамт олон энэ шагналын эзэн болж чадсандаа маш их баяртай байдаг. Энэ дашрамд манай цэцэрлэгийг сонгосон бяцхан шавь нартаа баярлалаа.

-Цэцэрлэгийн сайн багш гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?

-Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Хүний хөгжлийн 70% нь цэцэрлэгийн насандаа төлөвшдөг. 3 настайдаа олж авсан зуршил 80 нас хүртэл дагадаг гэдэг. Хүүхэд том болоод ямар хүн, ямар мэргэжилтэй хүн болох вэ гэдэг нь цэцэрлэгт байхаасаа л мэдэгддэг. Иймээс хүний нялх балчир хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх, хүүхдийг хүн болгоход багшийн хариуцлага маш чухал. Цэцэрлэгийн багш хүн мэргэжлийн өндөр ур чадвартай, харилцааны соёл сайтай, багшийн ёс зүйг цаг ямагт мөрддөг, өндөр хариуцлагатай хүн байх ёстой. Боловсролын салбарын бүх багш нар дотроос Сургуулийн Өмнөх Насны Боловсролын /СӨНБ/-ын хамгийн хэцүү нь байдаг. Учир нь өдөр тутмын үйл ажиллагаа нь нарийн дэг журамтай, ажлын цагийн үргэлжлэх хугацаа урт 10-12 цаг, маш их сэтгэл зүйн бэлтгэл шаардсан өндөр хариуцлагатай ажил байдаг.

-Эцэг эхчүүдээс танай цэцэрлэгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа баярласан талархсан сэтгэлээ хэр их илэрхийлдэг вэ?

-Хэлэлгүй яахав. Манай цэцэрлэгийн эцэг эх, багш нар хоорондоо их ойр байдаг. Цэцэрлэгийн багш бол хүүхдүүдийн хувьд ээж аавыг нь орлодог хүмүүс. Эцэг эхчүүдэд манай бүх үйл ажиллагаа нээлттэй байдаг. Хүүхэд ямар хоол идэж байна вэ, юу сурч мэдэж байгаа вэ гэх мэт өдөр тутмын бүх үйл ажиллагаатай танилцдаг. “Номин Кидс” нь яслийн бүлэгтэй, манай маамуунууд багшийгаа “Ээж ээ” гэж дууддаг. Энэ ертөнцийн хамгийн сайхан, хайр энэрлээр дүүрэн үг бол “Ээж ээ” гэдэг үг. Ийм сайхан үгээр дуудуулж байгаа хүмүүс чинь хүүхдүүдээ ээжийн хайраар л хайрлана шүү дээ. Манай цэцэрлэгийн хүүхдүүд их эрх, үзэл бодлоо шууд илэрхийлдэг. Зарим тохиолдолд багшийгаа хүртэл өөрсдөө сонгоно шүү дээ.

-Энэ хичээлийн жилд хүүхдүүддээ бэлэг барихаар төлөвлөж буй ямар шинэ үйл ажиллагаа танай цэцэрлэгт байна вэ?

-Бид аль болох л хүүхдүүддээ ихийг сургаж, мэдүүлэхийг эрмэлздэг. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэг Монголын Оюун Ухааны Академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цэцэрлэг болж байна. Мөн энэ хичээлийн жилээс балетын дугуйлан, морин хуурын дугуйлан нэмэгдэж байгаа. Манай цэцэрлэгийн бүх бүлгүүд цахим орчинд эцэг эхчүүдтэйгээ харилцах групптэй учраас өдөр тутам мэдээллээ солилцдог.

Манай цэцэрлэгийн зарим бол “Зөв монгол хүүхэд” - бие даасан, бүтээлч, эхэлсэн бол дуусгана, авсан бол хураана, хариуцлагатай, хүндэтгэлтэй, ажил хөдөлмөрт дуртай, өөртөө итгэлтэй, бие хүн болгон төлөвшүүлдэг.

-Хүүхдийн цэцэрлэгийн хувьд тоглоом гэдэг бас их чухал асуудал байдаг шүү дээ. “Номин Кидс” цэцэрлэгийн хүүхдүүд ямар тоглоомоор тоглож байна вэ?

-Тоглоом их чухал. Хүүхэд гэдэг их сониучхан, юмнаас амархан уйддаг бүх зүйлийг нүдээрээ харж, гараараа барьж мэдэрдэг учраас тоглоом маш чанартай, хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлдэггүй, сонирхолтой байх ёстой. Манай цэцэрлэгийн хувьд “Номин Хоум Стайл”-тай байнгын холбоотой ажилладаг. Тоглоомоо Герман, Солонгос улсаас захиалгаар авчирдаг. Германы тоглоом эдэлгээ сайн даадаг, өнгө үзэмж сайтай. Солонгос улсын “элсэн баримлын шавар” нь хүүхдийн гарт байгаа нян бактерийг устгадаг үүгээрээ эрүүл ахуйн ач тустай. “Номин Кидс” цэцэрлэг нь эцэг эхчүүдээсээ хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэл авдаггүй. Манай хүүхдүүд Испани улсын “Милан” брэндийн хичээлийн хэрэгслийг хэрэглэдэг. Төлбөрийн хувьд зах зээлийн ханшаас хамаагүй бага, төлбөр төлөх онцлогийн хувьд НОМИН-гийн бонус картыг бүх хүн ашиглаж болдог. Мөн бүтэн жилээр төлбөрөө төлсөн нөхцөлд сарын 225000 төгрөг хаана ч байхгүй үнэ байгаа биз дээ. Өөр сонирхолтой хөнгөлөлтүүд олон бий.

-Үнэнийг хэлэхэд Улсын гэх тодотголтой цэцэрлэгүүдийн маань барилга байгууламж нэлээд хуучирсан. Энэ тал дээр цөөн хэдэн хувийн цэцэрлэгүүдийн өөрийн гэсэн тохилог, тав тухтай орчныг бүрдүүлж чадсан нь том давуу тал болж байна. Ийм тохилог, тохижилттой цэцэрлэгийн тоонд “Номин Кидс” цэцэрлэг багтах байх тийм үү?

-Тийм шүү. Манай цэцэрлэг ногоон төгөл дунд байгаа биз дээ? /Инээв/ Өвөл болохоор цэцэрлэгийн гадаах мөнх ногоон гацуур дээр цас унахаар ямар сайхан харагддаг гэж санана, жинхэнэ амьд орчин бүрдэнэ шүү дэ. Манай хүүхдүүд анхны цас орохоор л хийсэн бүтээлээрээ гацуураа чимээд шинэ жилийн уур амьсгалыг эрт бүрдүүлнэ шүү дээ. Бага насны хүүхдэд цэцэрлэг нь хоёр дахь гэр нь болдог учраас бид бодитой, эрх чөлөөтэй, эмх цэгцтэй, гоёмсог орчин бүрдүүлэхийг хичээдэг.

-Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж буй эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхэд аль болох багаасаа идэвхтэй хөгжиж, тэдний төрөлх хэрэгцээ, чин эрмэлзлийг таних хэрэгтэй байдаг. Ингэж танихын тулд тэдэнд сонголт хийх боломж олгож, хариуцлагатай байдлыг ойлгуулж, дэмжих хэрэгтэй байдаг. Ингэж чадвал хүүхэд тань анхаарлаа төвлөрүүлэх чадвартай, хувийн сахилга баттай, сурч мэдэх эрмэлзэлтэй, баяр хөөртэй, бусдыг болон байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэдэг нэгэн болж хүмүүжих болно. Ийм л хүүхэд энэ улсын ирээдүйн эзэн болж чадна. Манай цэцэрлэгийг сонгон үйлчлүүлдэг эцэг эхчүүд болон бяцхан шавь нартаа удахгүй болох хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-11-21 14:24:20 - Эдийн засаг
Автомашины зээлийн хугацаа уртаслаа
2018-11-21 13:26:17 - Улс төр
Н.Номтойбаяр: ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
"Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэй хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй