БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Түгээх    
2018-08-17 12:47:43 - Улс төр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.08.16) БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Ким Хаг Юун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр орны парламент хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх зорилго бүхий арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Үндэсний ассамблейн гишүүдтэй уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийлэв. 

Энэ өдрүүдэд БНСУ-д дэлхийн дулаарлаас үүдэлтэй, сүүлийн 100 гаруй жил тохиогоогүй их халуун болж, үйлдвэрлэл үйлчилгээ зогсон, зарим газар хүний амь нас эрсэдсэн харамсалтай зүйл тохиож байгаад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын ард түмэн, Засгийн газарт эмгэнэл илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд “БНСУ-ын Ерөнхийлөгчийн удирдлага дор Засгийн газар тодорхой арга хэмжээ авч энэ хүнд нөхцөл байдлыг даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 

Хоёр орны улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйг уулзалтын үеэр тэмдэглээд Үндэсний ассамблейн шинээр сонгогдсон даргад баярын цахилгаан утас илгээн Монгол Улсад айлчлан ирэхийг урьсан гэв. Айлчлал ойрын үед хэрэгжинэ хэмээн найдаж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд илэрхийлээд “Эрхэм гишүүд та бүхэн  энэ айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын эдийн засгийн байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд сэргэж, эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг тэрбээр дурдаад “Монгол Улсын импортын тодорхой хувийг БНСУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн  эзэлж, хувь хэмжээ нь тогтмол өсөж байна. Энэ харилцааг илүү өргөжүүлэх, ямар нэг саад бэрхшээлгүй үргэлжлүүлэхэд хоёр орны парламент анхаарал тавьж ажиллах нь зүйтэй. Ийм эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал илүү олон салбар, олон иргэдийг хамарсан үр дүнтэй хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд өрнөх боломж нэмэгдэх ач холбогдолтой” гэлээ.

Хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг мөн тэрбээр тэмдэглээд “Би 18 жилийн өмнө Улаанбаатар-Сөүл хотыг эгч дүүгийн харилцаатай болгох баримт бичигт гарын үсэг зурж байсан. Нийслэл хотууд эгч дүү хотын харилцаатай болсноос хойш хоёр орны олон аймаг, муж хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Та бүхэн өөрийн сонгогдсон орон нутагтаа Монголын аль нэг аймаг, бүс нутагтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд анхаарал тавьж ажиллана гэж найдаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүд ч мөн энэ чиглэлээр ажиллана” гэв.

Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших, яриа хэлэлцээрийн журмаар асуудлыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс олон жил баримталж ирсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд сүүлийн жилүүдэд хоёр Солонгосын харилцаанд тодорхой түвшний яриа хэлэлцээрүүд явагдан, үр дүн гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. 

Ноён Ким Хаг Юун хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд “Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Их Хурал “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа илүү өргөжин хөгжих бололцоо бүрдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Тэрбээр хоёр орны парламентын гишүүд хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх арга хэмжээ үр дүнтэй болж, БНСУ-ын Үндэсний ассамблей, Монгол Улсын Их Хурлын гишүүд цаашид илүү нөхөрсөг харилцаатайгаар хамтран ажиллана гэж найдаж байна. Олон улсын тавцанд ч БНСУ-ыг дэмждэг Монгол Улсын төр засагт талархал илэрхийлье. Цаашид БНСУ-ын зүгээс Монгол Улсыг байнга дэмжиж хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж тэмдэглэв. Уулзалтад БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (103.212.116.50)
2018-08-17 13:58:48
Манай талаас иргэдийнхээ визийг хенгелехед анхаарч тусалж егееч гэж ган хийгээгуй бхад солонгос нехед иргэд хоорондын харилцаа гэж дуугарсан бна шуу дээ. Манай Доод албан тушаалтнууд нь даргадаа сайн юм юм бэлдэж егч буйн маш тод жишээ энэ дээ дуракууд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Залуучууд өсөлтийн даавар хэрэглэбэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө