ЗӨВЛӨГӨӨ: Амтат тошлой - амин дэм

Түгээх    
2018-08-18 10:36:26 - Эрүүл мэнд

Манай оронд нэг зүйл тошлой ургадаг. Зургадугаар сард цэцэглэж, исгэлэн улаан жимс нь 8-9 дүгээр сард боловсордог билээ. Тошлой жимсэнд сахар, нимбэг, алимны хүчил, төмрийн исэл, идээлэх, азотлог бодис, пектин, каротин, С.Р.К.В1 аминдэм, кетахин, берберин, алкалоид, будагч ба аргаах бодис агуулагддаг. Мөн С аминдэмийн хэмжээгээр үхрийн нүд, гүзээлзгэний дараа орно.

Тошлой жимс нь 5-15% чихэрлэг бодис, органик хүчил, А, С ялангуяа P аминдэмээр баялаг төдийгүй бусад аминдэмийг агуулахын зэрэгцээ янз бүрийн эрдэс давс, фосфор, кали, кальци, зэргийг үлэмж агуулдаг. Р аминдэмээр баялаг учир түүнийг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг, ялангуяа судас хатуурахаас сэргийлж хэрэглэсээр иржээ.

Хоолны шингэцийг сайжруулах, цусны даралт ихдэх, цус багадах, байн байн цус харвах, арьсны ба шархлаа өвчний үед жимс, чанамлыг идэж ууж хэрэглэнэ. Жимснээс бусад хэсгүүдэд берберин хэмээх алкалоид бий. Энэ нь цөс хөөх, хоолны шингэлтийг сайжруулах, цусны даралт ихдэхэд жимсийг нь арьс шарлахад чанамлыг ууж хэрэглэдэг.

Ардын эмнэлэгт тошлойны хандыг цус төлжүүлэх, ходоодны өвчин намдаах, сүрьеэ өвчний эсрэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг тухай дурьдсан байдаг.

Ашиг тус

Тошлой нь хамгийн үнэ цэнэтэй жимс юм. Амттайгаас гадна тошлой жимсэнд олон төрлийн витамин агуулагддаг бөгөөд түүнийг “Жинхэнэ эмийн ургамал” гэж нэрлэхэд тохиромжтой талаар ургамал судлаач Дмитрий Ковал зөвлөснийг "Аргументы и факты" уламжилжээ.

Тошлой нь шээс хөөхөөс гадна цусан дахь холестериний хэмжээг бууруулдаг байна. Түүнээс гадна цусны даралтыг бууруулж, бие махбодоос илүүдэл шингэнийг зайлуулахад тустай. Мөн бодисын солилцоог сайжруулах, илүүдэл жинтэй тэмцэх (энэ тохиолдолд хүнсний илчлэгийн агуулгыг хязгаарлах нь зүйтэй)-д тань тусална.

Тошлойн хамгийн өвөрмөц шинж чанар нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах чадварт оршдог байна. Энэ жимсийг өдөр бүр 100-120 граммаар (өдөрт 2-3 удаа) хэрэглэхэд 2-3 сарын дараа холестерины хэмжээг мэдэгдэхүйц бууруулдаг ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ

Та эрүүл мэнддээ тустай энэхүү жимсийг шинээр нь хэрэглэхээс гадна элсэн чихэр нэмэн хөлдөөж, чанах зэрэг бусад хэлбэрээр хадгалж хэрэглэж болох юм. Тошлойг боловсруулах явцад хүний биед хэрэгцээтэй амин дэмүүд болон микро элементүүд нь нэг их алдагдаад байдаггүй аж.

Хэн хэрэглэж болохгүй вэ

Хэдийгээр тошлой жимс нь олон тооны амин дэм агуулдаг ч ходоод гэдэсний үрэвсэлтэй (ялангуяа хүндрэлийн үе шатанд орсон) хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

жимсээ (202.179.25.72)
2018-08-28 14:15:40
их сайхан гоё амттай жимс шүү. Хад асга ихтэй газарт ургадаг. Өргөстэй намхавтар бутанд ургадаг. 8-р сарын сүүлээр боловсордог.Чихэрлэг амттай. Ховдын Алтай суманд ургадаг. Ховордуу шүү дээ. Сургуульд явахын өмнө түүж иддэг байлаа. Багын сайхан дурсамж сэргэж байна шүү

жимс (66.181.160.119)
2018-08-19 22:15:46
би багадаа их түүж иддэг байсан Түүхдээ 8 сарын сүүлийн 10 хоногт л түүхийг эмээ маань зөвлөдөг. Өөрөө намарт заавалчгүй Тошлойнд явдаг байсан.БӨ-д энд тэнд ургадаг. Олоход их хэцүү.

Зочин (203.91.115.44)
2018-08-18 23:37:53
Тошлоо хангай газар хад асга бараадаж ургадаг. Гэхдээ хад болгонд ургахгүй. Төв, умард хангайд элбэг тохиолддог.

Зочин (202.179.31.65)
2018-08-18 23:06:09
Ямар гоё харагдаж байна? Би ийм ногоон өнгөтэйгөөр арай томоор л мэдэх юм байна.

Зочин (202.9.42.17)
2018-08-18 21:39:28
Ховорхон жимс дээ гоё хужаа руу битгий зөө

Зочин (103.57.93.23)
2018-08-18 20:29:34
BETANAAR N AVCHIH BURHAN MIN

Зочин (122.201.21.224)
2018-08-18 16:49:03
Ugaasaa shal tuuhii jims idne gej yu bh be

Зочин (122.201.21.224)
2018-08-18 16:47:59
Esen sard boldog bol tuuhii ym zarj baina bus uu

Зочин (122.201.21.224)
2018-08-18 16:45:44
Haanahin jumsiig reklamdaad baina humuus abah gebel haana zarj baigaag ni bicheech

Зочин (103.26.194.37)
2018-08-18 16:39:51
Их ховор жимс хүрч очиход хэцүү хад асгатай газар ургадаг гэсэн

Зочин (66.181.161.54)
2018-08-18 15:39:41
Гоё юмаа. Хаана тошлой жимс ургадаг вэ? Тэр жимс нь үхрийн нүд жимс нь төсөөтэй юмаа.

Зочин (66.181.161.54)
2018-08-18 15:39:41
Гоё юмаа. Хаана тошлой жимс ургадаг вэ? Тэр жимс нь үхрийн нүд жимс нь төсөөтэй юмаа.

иргэн (103.229.120.169)
2018-08-18 15:00:58
Жимсийг болсон үед нь ид. боловсруулахгүйэээээ эээээээ Өөрөө болчихдог юм. Боловсруулж болгохоор чанар нь үгүй болж ХАР МӨНГӨ олох арга л болно

Зочин (203.91.115.45)
2018-08-18 14:21:27
Энд нэг андуурал байна. Бид жимсний чанамал идэх дуртай. Гэтэл жимсийг чанаж болгоход биед хэрэгтэй тэжээллэг бодис, амин дэм, витаминууд нь устчихдаг. Уг нь жимсийг тааруулж хэрэглэвэл эм. Гэтэл чанахаар зүгээр л хоол болчихдог гэнэ. Идлээ, ялгарууллаа, тэгээд л болоо. Аливаа жимсийг оригоор нь, шууд идвэл бидэнд эм болно. Энэ жимсийг ч гэсэн бага хэмжээгээр шууд идэх нь эрүүл мэндэд тустай. Эсвэл жимсийг хөлдөөж хадгалаад, өвөл хаварт хэрэгцээнийхээ хэмжээгээр миксерт хийж няцлаад буцалсан халуун ус руу хийж жаахан чихэр нэмж уувал биед хэрэгтэй. Жинхэнэ жүүс гэсэн үг. Нэрсийг өглөө өлөн элгэн дээрээ урьдаад жаахан ус уусны дараа идвэл элэгний вирусын идэвхжилийг бууруулдаг. Мэдээж бага багаар удаан хэрэглэнэ. Харин худалдаанд буй бүх төрлийн жүүс, жимсний өтгөрүүлсэн шүүс бол зүгээр хор гэсэн үг. Жүүсийг савлаж удаан хадгалахын тулд заавал нөөшлөгч бодис нэмдэг. Нөөшлөгч нь хор юм.

Зочин (202.9.42.17)
2018-08-18 14:10:47
TOSONd bur jimesnii guamj garchihsan buh torliin jim zardiin bn bilee. tohloig arai l ynetei zarj bsan

зочин (64.119.27.20)
2018-08-18 12:16:04
мөнч гоё жимс шүү хүүхэд нас санагдуулчихлаа

Зочин (66.181.184.210)
2018-08-18 11:54:24
9 sard boldog

Зочин (66.181.184.210)
2018-08-18 11:54:05
ene jims huvur doo.ih goe

Зочин (203.91.115.41)
2018-08-18 11:19:54
Amt bol zuirleh argagui tasarhai shuu dee hashaandaa taritsgaagaarai yg nad shig

Зочин (203.91.115.41)
2018-08-18 11:19:54
Amt bol zuirleh argagui tasarhai shuu dee hashaandaa taritsgaagaarai yg nad shig

цэцэг (64.119.24.11)
2018-08-18 11:11:49
хаана их ургадаг бол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-21 13:26:17 - Улс төр
Н.Номтойбаяр: ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу
2018-11-21 13:17:38 - Эрүүл мэнд
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд эрүүл болохоор Бээжин хотыг зорьжээ
2018-11-21 13:16:06 - Улс төр
БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ
2018-11-21 13:13:24 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:53:05 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2590 төгрөгийн үнэтэй байна
2018-11-21 12:44:41 - Спорт
Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө
2018-11-21 12:40:37 - Улс төр
З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа
2018-11-21 12:35:33 - Спорт
Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив
2018-11-21 12:07:42 - Эрүүл мэнд
Урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй хүүхэд хамрагдлаа
2018-11-21 11:53:24 - Хууль
Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлолоо
2018-11-21 11:46:56 - Технологи
Цэвэрлэгч робот танилцуулав
2018-11-21 11:45:51 - Байгаль Орчин
Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна
2018-11-21 11:35:49 - Улс төр
Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ л гүйцэтгэж байна
2018-11-21 11:24:25 - Эдийн засаг
Амьдралын мөч бүрт хамтдаа
2018-11-21 11:21:43 - Улс төр
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ хоёрдугаар сараас бууна
2018-11-21 11:16:55 - Улс төр
Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж “Гэрэгэ” бондын ханш буурчээ
2018-11-21 11:10:29 - Хууль
Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй
2018-11-21 11:08:26 - Нийслэл
О.Ундрал охины ангийнханд сая төгрөг хандивлаж, багшийг нь шагнажээ
2018-11-21 11:04:43 - Улс төр
Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө
2018-11-21 11:04:17 - Нийслэл
“Ган үзэг-2018” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулна
2018-11-21 10:26:01 - Нийслэл
Байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ
2018-11-21 10:18:39 - Спорт
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно
2018-11-21 09:54:40 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болно
2018-11-21 08:04:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-21 07:59:58 - Улс төр
Д.Амарбаясгаланг “ЯВУУЛАХ” уу, авч үлдэх үү
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент
Д.Отгонжаргал: Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно
2018-11-21 07:57:26 - Нийслэл
Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье нээлттэй сонсгол хийв
2018-11-21 07:52:25 - Хууль
Орцны жижүүр эмэгтэйг хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй гэжээ
2018-11-21 07:46:34 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-11-20 18:30:02 - Нийслэл
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын найруулагчийг сонгон шалгаруулна гэв
2018-11-20 18:22:41 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна
2018-11-20 18:14:43 - Эрүүл мэнд
Монгол хүүхдэд долоон төрлийн вакцин хийж байна
2018-11-20 18:07:09 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа
2018-11-20 16:59:19 - Улс төр
Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2018-11-20 16:42:24 - Улс төр
Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ
2018-11-20 16:35:45 - Спорт
Бухарестын дэвжээнээс манай бөхчүүд дөрвөн медаль хүртлээ
2018-11-20 16:24:20 - Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй