АЗИЙН НААДАМ-2018: МУГТ Э.Бэхбаяр алт хүртэж, усанд сэлэлтийн тамирчид Монголын хоёр рекордыг эвдэв

Түгээх    
2018-08-20 08:17:25 - Спорт

-ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОТОЦИКЛЬТЭЙ СЮРПРИЗ БАРИВ-

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно /Gelora Bung Karno/ цогцолбор хүрээлэнд орон нутгийн цагаар 19:00 цаг (VIII/19)-т “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадмын албан ёсны нээлтийн ёслол болж өндөрлөлөө.

“Азийн эрч хүч, зүтгэл” (Energy of Asia) уриатай тус наадмын нээлтийн ёслол Индонезийн ард түмний түүх, үндэсний соёл, уламжлалыг нутгийн үзэсгэлэнт байгаль, далай, усны гайхамшигт үзүүлбэртэй хослуулан гайхалтай чадварлаг толилуулснаар дэлхий дахины анхаарлыг татав.

Ази тивийн 45 орны тамирчид, төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн Азийн зуны XYIII наадмын нээлтийн ёслолд Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мотоцикльтэй орж ирэн мэндчилгээ дэвшүүлсэн нь нээлтийн ёслолын хамгийн оргил хэсгийн нэг байв.

Цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт зассан тайзан дээр 2200 ахлах сургуулийн бүжигчин сурагчид үндэсний соёл, уламжлалыг шингээсэн гайхамшигтай үзүүлбэр бүхий бүжгийн үзүүлбэр сонирхуулсан юм.

Энэхүү нээлтийн ёслолын шувууны далавчит хувцас загвар болон хөгжмийн найруулга, бүжгийн дэглэлтийг тус улсын Карнавалын алдартнууд болох хувцасны дизайнер Dynand Fariz, Rinaldy Yunardi, Addie MS, Ronald Steven, Denny Malik, Eko Syprriyanto нар урлажээ.

Азийн наадам нь тивийнхээ хамгийн том спортын тэмцээн бөгөөд Олимпийн наадмын дараа орох “Бага олимп” гэдгээрээ онцлогтой билээ. 1951 онд Энэтхэгийн Дели хотноо анх удаа зохион байгуулагдаж, 1954 онд Филиппин улсын Манилад, 1958 онд Японы Токиод болжээ.

Одоогоос 56 жилийн өмнө буюу 1962 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-нд Индонез улсын Жакарта хотноо Азийн IY наадам болсон түүхтэй. Тус наадмаас Индонезийн шигшээ баг 11 алтан медаль /бадминтон 5, дугуй 3, хөнгөн атлетик 2, усанд үсрэлт төрөл 1/ хүртэж байжээ.

-ДАШТ-ИЙ ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.БЭХБАЯР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ-

Олимп, ДАШТ-ий дараа, тивдээ хамгийн томд эрэмбэлэгддэг Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж буй юм. Монголын таван бөх барилдсанаас 57 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алт, 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Батмагнай, 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, армийн дэлхийн аварга О.Үйтүмэн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.

МУГТ Э.Бэхбаяр эхний тойргуудад Тажикистаны Х.Вохидовыг 7:0, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр ялж, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Узбекистаны М.Шавкатовыг 5:4-өөр өвдөг шороодуулав. Хагас шигшээд Ираны Р.Атриг ялсан тэрбээр аваргын төлөө 23 хүртэлх насны ДАШТ болон энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга, БНАСАУ-ын бөх Кан Кум Сонтой өрсөлдөв.

Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Японы бөх Ю.Фүжияма, 97 кг-д Ө.Батзулыг дийлсэн БНСУ-ын тамирчин Ким Жэ Ган нар хагас шигшээд ялагдсан тул манай бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй болж, үзэгчдийн суудалд шилжсэн билээ.

-ХИЙН УРТ БУУНЫ ХОЛИМОГ БАГИЙН ТӨРӨЛД МАНАЙ УЛСААС
ХОЁР ХОС ӨРСӨЛДӨВ-

Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас хоёр хос өрсөлдөв. Монгол Улсын олон удаагийн аварга, цөөнгүй дээд амжилтыг эзэмшигч Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй. “Рио-2016” олимпод цэц сорьсон Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа нар 832.1 (417.7+414.4) оноогоор финалд өрсөлдөх эрх авч, шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарчээ.

Монгол тамирчид Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж, хэсгээсээ хараахан шалгарч чадаагүй ч улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн юм. 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хурд сорьсон Э.Дэмүүл 1:03.80, 4х100 метрийн буухиа сэлэлтийнхэд А.Хэрлэн, Х.Энхзул, Б.Есүй, Б.Энххүслэн нар 4:14.58 секундээр Монгол Улсын дээд амжилтыг ахиулав.

Мөн 200 метрийн өврөөр даллах төрөлд Б.Батмөнх 2:15.60, Г.Тэнгис 2:44.57, Б.Есүй 2:41.07, Э.Ариунтамир 2:47.80 цагийн амжилт үзүүлсэн юм.

Энэ төрөлд түрүүлсэн Тайваний тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилж, Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

zochin (202.126.89.89)
2018-08-21 01:57:22
za ter usand selelt melelt bol ulgeree ulger hairan tatvariin mungu.Eregtei sags bna nuguu neeh mundag od mod geed bdag Sanchir zanchir ni nudnii bulai.tedniig ard tumnii tatvariin munguur gazar uzuulj zugaatsuulj bdgaa bolimoor yum

Sangui hulgaichaas oor hun algaa (139.5.217.43)
2018-08-20 16:10:56
sagsan bombog ,voleibol,usan selelt geh met chadahgui sportoor orj muugaa uzuuleh hereggui dee 70-80 onoogoor hojigdood l oorsdiigoo magtaad baih yum hairan tatbariin mongo zovhon mongoldoo mundag geed baij bolno shuu dee chaddag toroloo sain demjeed baibal zugeer yumdaa

Зочин (202.9.42.1)
2018-08-20 15:02:29
сандуй алт аваагүй. тамирчин авсан.

зочин (119.40.103.140)
2018-08-20 11:00:03
Туяа сурвалжлагч аа, мэдээний нэр чинь авцалдахгүй байна. Э.Бэхбаяр алтан медаль авав гэснээ БНАСАУ-ын тамирчинтай өрсөлдөв гэжээ. Хэдэн оноогоор яаж ялсан юм бүү мэд. Сурвалжлагч ч гэж дээ хойлог амьтан.

Зочин (202.126.89.61)
2018-08-20 10:40:14
ямар ч хэрэггүй баахан дагуулуудын зардалыг улс гаргаж бхаар тамирчидынхаа зардалыг гаргаж бмаар юм. Банкнаас зээл авч хүүхдээ тэмцээнд явуулсан гэр бүл бгаа шүү.

ме (66.181.160.23)
2018-08-20 10:31:35
Монголын усанд сэлэлтийн тамирчид мундаг бсаан. Э.Ариунтамир гэхэд 14 настай өөрөөсөө насаар хамаагүй ахмад хүмүүстэй уралдсан, туршлага сууж мэдлэг нэмсэн бх. тэгээд ч усанд сэлэлтийн тамирчид лав хувийн зардлаараа улсаа төлөөлж оролцсон гэнэ лээ.

Зочин (202.179.2.147)
2018-08-20 09:37:13
shal balai yum bichihiin. Nairuulga ene teree hyanaachee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ