Автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа

Түгээх    
2018-08-20 17:03:50 - Нийслэл

Манай улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэхийн хэрээр автомашинаас ялгарч буй утаа нь агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлж байна. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй автомашины утааны 80-90 хувийг нийтийн тээврийн болон хүнд даацын автомашинууд ялгаруулдаг бөгөөд үүнд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг байна.

Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зам, Тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай “Санамж бичиг” байгуулсан.  Энэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд “Нийтийн зорчигч тээврийн их багтаамжийн  автобусанд тортогжилтын ялгарлыг бууруулах DPF /diesel particulate filter/ шүүлтүүрийг суурилуулан хөө тортгийн хэмжээг бууруулах төсөл”-ийг эхлүүлэн “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 16, “Сутайн буянт” ХХК-ийн 8 буюу нийт 24 автобусанд суурилуулж, туршилт, судалгааны ажлыг хийгээд байна.

Өнөөдөр ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд болон “ЖАЙКА” ОУ-ын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар “Автобус-3” бааз дээр хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцлаа.

Төслийн санхүүжилтийг Японы талаас бүрэн хариуцаж байгаа бөгөөд туршилтын хугацаанд Улаанбаатар хотод өдөр тутам үйлчилгээнд явж буй 900 гаруй автобуснаас 24-н автобусанд “DPF” шүүлтүүр суулгахад ялгарч буй тортогжилтын хэмжээ /PM/-г ойролцоогоор 80 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байна. “DPF” 3-н давхар шүүлтүүрийг тухайн автобусанд өглөө чиглэлд гарахад нь жинлэж суурилуулаад орой буухад нь шүүлтүүрийн жинг автобусны өдөрт явж буй км цагтай харьцуулан тооцоход 150-200 грамм тортог нэмэгдсэн үзүүлэлт гарч буйг энэ үеэр мэргэжилтэнүүд хэмжилт хийж, мөн цэвэр цаасан дээр тортогжилтыг нь туршилтаар харууллаа.

Шүүлтүүр суулгаагүй автобус нэг бүрээс өдөрт дээрх хэмжээний  хөө тортог бууж тэр хэмжээгээр бидний амьсгалах агаар бохирдож буйг япон мэргэжилтнүүд онцолж байлаа. Зам, Тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран цаашид шинэ техник технологи нэвтрүүлэх замаар автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах талаар туршилт, судалгааны ажил хийх, сөрөг үр дагаврын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах, иргэдээс санал, мэдээллийг хүлээн авахаар ажиллаж байна.

Б.БУРМАА

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (150.129.140.78)
2018-08-20 22:24:19
Deeguure idej luivarddag munguuru shine avtobusuud avaache.Hugatsaa n duussan heden haltar hog yavuulj har utaa olgoiduulad tuunige bagasgah gej shuultuurt baahan mungu zaraad naad tolgoigoo ajillulache.

Зочин (182.160.3.115)
2018-08-20 18:13:42
BITGII SHAA GOLOGNUUDEE

Rrre (202.131.7.28)
2018-08-20 17:13:48
Utaagui shine bus yavuulj bolohgui yu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ