ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа

Түгээх    
2018-09-17 09:03:09 - Технологи

toyota

-“ТОЁОТО” КОМПАНИД АЖИЛД ОРСНООСОО ХОЙШ АРААСАА 20-ИОД
МОНГОЛ ИНЖЕНЕР ОРУУЛЖ ИРСЭН-

Автомашин борлуулалтаараа дэлхийд ноёрхогч Япон улсын “Тоёота” мотор корпорацид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.Энхжинг эх орондоо түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Эх орондоо хэзээ ирэв. Ёкозүна Харүмафүжи аваргын нэрэмжит Робот сумо тэмцээнийг зохион байгуулахаар ирсэн гэж сонслоо?

-Есдүгээр сарын 14-нд буюу Баасан гаригт хоёр шалтгааны улмаас эх орондоо ирлээ. Нэгдүгээрт, Монголын “Робокон” нийгэмлэгийн “Robot Sumo and Micromouse” тэмцээнийг зохион байгуулахаар олон улсын тэмцээний ерөнхий зохион байгуулагч Канай Сантай хамт ирлээ. Хоёрдугаарт, жил бүр ШУТИС-ийн Механик тээврийн сургууль дээр Япон улсад инженерээр ажилд орох залуучуудад зориулан сургалт явагддаг, үүнийгээ зохион байгуулахаар ирлээ.

-“Робокон” тэмцээнийг Ёкозүна Харүмафүжи аварга ивээн тэтгээд хэдэн жил болж байгаа вэ. Инженер чиглэлээр суралцдаг залуучууд нэлээд өргөн цар хүрээтэй оролцдог юм байна?

-“Робокон” нийгэмлэг байгуулагдсан цагаас эхлэн Ёкозүна Харүмафүжи аварга байнга ивээн тэтгэж ирсэн. Харүмафүжи аварга Монгол Улсын ирээдүйн хөгжлийг технологиор хардаг. Яагаад гэхээр далайд гарцгүй манайх шиг орон технологийн салбараа хөгжүүлж, олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Мөн технологийн салбарыг хөгжүүлэх залуучуудыг хөгжүүлж, дэмжихийн тулд энэхүү роботын тэмцээнүүдийг зохион байгуулж, ивээн тэтгэдэг юм. “Robot Sumo and Micromouse” тэмцээн сумогийн дүрмээр явагддаг учраас маш их, хурд хүч, нарийн технологи шаарддаг. Тиймээс 1-2 секундээр хэмжигдэх программыг залуучууд маань бичдэг. Таван жилийн өмнө олон улсын тэмцээнд оролцоход робот нь дэвжээнээс шидэгдээд гарчихдаг, эсвэл ажилладаггүй байсан. Өнөөдөр манай роботын баг олон улсад наймдугаар байранд орж байна. Энэ тэмцээнийг тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын роботын баг олон улсад гарч ирсэн. Үүнийгээ дагаад технологи хөгжиж, олон улсад гарах инженерүүд бэлтгэгдэж байна гэсэн үг.

-Таны бодлоор Монгол Улс технологийн салбараа хөгжүүлж, олон улсад гаргахын тулд яах ёстой вэ?

-Монгол Улсын технологийн салбар олон улс руу дөхөж байна. Бид энэ салбараа олон улсын түвшинд хүргэхийн тулд боловсон хүчнээ бэлтгэх ёстой. Олон улсад гарч ажиллахын тулд суурь мэдлэг, гадаад хэлний боловсрол чухал байдаг. Сэтгүүлчид “Технологи хөгжиж буй өнөө үед технологийг мэдэхгүй бол болохгүй” гэж ярьдаг шиг инженерүүд гадаад хэлийг сурахгүй бол олон улсад гарч чадахгүй. Тиймээс хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй.

-Та хэдэн онд Япон орныг зорьсон бэ. Тэнд сургууль төгсөөд “Тоёото” мотор корпорацид ажилд орсон уу?

-Би 2007 онд МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийг төгсөөд, 2008 онд хамгийн анх Япон улс руу явсан. Тэнд очоод нэг жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцаж, технологийн чиглэлийн суурь мэдлэгээ эзэмшиж, 2009 онд “Тоёота” мотор корпорацид автомашины загвар зохион бүтээгч инженерээр ажилд орсон. Японд очоод 10 жил болжээ. Энэ хугацаанд автомашины загвар зохион бүтээгч чиглэлээр мэргэшиж ажилласан гэсэн үг.

toyota

-ХАМГИЙН СҮҮЛД “LEXUS LS 500”, “CROWN” АВТОМАШИНЫ ГАДНА
ТАЛЫН ЗАГВАР ДЭЭР АЖИЛЛАСАН-

-Жишээлбэл, “Тоёота” мотор корпорацийн ямар автомашинуудын загвар дээр ажилласан бэ?

-Маш олон төсөл дээр ажилласан. Сүүлд шинээр гарсан “Тоёота” мотор корпорацийн “Crown”-ны екстрер дизайн буюу гадна талын загвар дээр ажилласан. Өмнө нь спорт загварын “Lexus LS 500”, устөрөгчөөр явдаг “Мираи” гэсэн автомашинуудын гадна талын загварууд дээр ажилласан. Ер нь тоочоод байвал маш олон төслүүд дээр ажилласан. Ихэнхдээ сүүлийн үед шинээр гарч буй автомашины технологиуд дээр ажиллаж байна. Автомашины загварыг зохион бүтээхийн тулд нарийн тооцоо судалгааг бид өдөр, шөнөгүй хийгээд суудаг. Ачаалал ихтэй, энгийн хүмүүсээс хоёр дахин их ачаалалтай ажилладаг. Энэ ачааллыг давж гарснаараа бидний хүүхэд гэж хэлж болохуйц автомашин олон хүмүүсийн таашаалд нийцэж, хэрэглээ болох үед ажлаараа бахархаж, сэтгэл хангалуун болдог.

-Дэлхий нийтэд автомашины үйлдвэрлэл ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ?

-“Тоёота” компани 2025 оноос хойш хабрид буюу устөрөгчөөр ажилладаг автомашин үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, дан бензинээр явдаг автомашин үйлдвэрлэхээ больж байна. “Ниссан” бензин хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхгүй цахилгаан болгоно гэдгээ зарлачихсан. Цаашид автомашинууд хиймэл оюун ухаан дээр суурилсан автомат жолоодлоготой болно. Токио 2020 оны олимпийг угтаад “Тоёото” компани жолоочгүй автобусаар онгоцны буудлаас Цэнгэлдэх хүртэл үйлчилнэ. Мөн жолоочгүй таксинууд үйлчилгээнүүд явна.

-Япон улсын томоохон үйлдвэрүүдэд монголчууд нэлээд их ажилладаг гэж сонссон. Та тэдэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ. Өөрсдийнхөө мэдлэг, туршлагыг солилцоно биз?

-“Sony”, “Toshiba”, “Panasonic” гээд Япон улсын толгой болсон том компаниудад ажилладаг монгол инженерүүд олон. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын ирээдүйн төлөө юу хийх вэ, аль салбарыг дэмжиж болохоор байна гээд хоорондоо байнга холбоотой байдаг. Миний хувьд “Тоёото” мотор корпорацид ажилд орсноосоо хойш араасаа 20-иод монгол инженер оруулж ирсэн. Сүүлийн 4-5 жилд Монголд байгаа хүүхэд залуучуудыг япон хэл болон технологийн чиглэлээр сургаад, Японд “Тоёота”-д ажилд оруулах ажил хийж байна.

-Та монгол залуучуудыг дэлхийн хэмжээний томоохон компанид ажиллах үүд хаалгыг нээж өгсөн юм байна шүү дээ?

-Би өөрөө мундагтаа Япон яваагүй. Сурч, мэдье гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөөд, Япон улс руу явж байсан. Тэнд очоод ажилд орсныхоо дараа томоохон компаниудад ажиллах боломж байдгийг мэдээд, энд тэнд очиж яриа, ярилцлага өгөх биш бодит ажил хэрэг болгохыг зорьсон. Дараа нь энэ тухайгаа бусдад ярихыг чухалчилсан.

-Инженер чиглэлээр суралцаж буй залуус “Тоёота”-д ажилд орохын тулд яах ёстой вэ?

-Таны энэ асуултад хариулахаасаа өмнө бодит жишээг ярья гэж бодлоо. “Sony”, “Toshiba”, “Panasonic”, “Тоёота” гэсэн компаниудад инженерээр ажиллах, өнгөрсөн хавар сургуулиа төгссөн МУИС-ийн 26 хүүхдийг, ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн 10 хүүхдийг япон хэлний сургалтад хамруулж байна. Япон хэлний маш өндөр шалгуур тавьдаг. Япон хэлний түвшинг N5-N1 хүртэл ангилдаг. Япончууд N2-оос дээш мэдлэгтэй хүмүүсийг ажилд авдаг. Монголд инженерийн салбарын сургуулиудад япон хэл ордоггүй учраас хэлний бэрхшээл тулгардаг. Одоогийн байдлаар зургаан сарын хугацаанд N3 буюу дундаж түвшнийг заасан байна. Инженерээр суралцаж буй залуус сургуулиа төгстөлөө өөрсдөө бие даагаад япон хэл сурч чадвал Монголд сургуулиа төгсөөд, олон улсын томоохон компаниудад шууд ажилд орох бүрэн боломжтой.

-МОНГОЛ УЛСЫН ГААЛЬ ТАТВАРЫН ХУУЛИАС ХАМААРЧ “ТОЁОТА” КОМПАНИ
ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛАХАА БОЛЬСОН-

-Инженерийн чиглэлээр сурч буй залуусыг бодлогоор жаахан л дэмжээд өгөхөд олон улсад гарах магадлал маш өндөр байдаг юм байна. Тийм үү?

-Монголчуудыг гүйлгээ ухаан, IQ сайтай гэж яригддаг. Бусад орны инженерүүдтэй харьцуулахад монголчууд чөлөөтэй сэтгэдэг учраас шинэ технолги хөгжүүлэхэд маш сайн ажиллаж чадах байх. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад ажилладаг монгол инженерүүд маш том, шинэ төслүүд дээр ажилладаг. Миний хувьд гадаадад их сургууль төгсөж, тэндээ ажилд орсон зүйл огт байхгүй. Монголдоо сургуулиа төгсчихөөд, олон улсын компанид ажилд орсон нь амьд туршлага, бодит боломж гэдгийг олон залууст харуулсан байх. Ийм боломж бусад хүн болгонд нээлттэй.

-Та өөрөө “Тоёота” мотор корпорацийн өндөр шалгуурыг хэрхэн давж байв. Анх ажилд орж байсан үеэ дурсахгүй юу?

-Монголд автомашины загвар зохион бүтээдэг туршлагатай инженерүүд байдаггүй, цөөхөн хэдхэн хүмүүсийнх нь үргэлжлэл болоод явж байгаа. Сурч, мэдье гэсэн хүсэл эрмэлзлэлээ бүгдийг тэгээс нь эхэлсэн. Япончууд хувь хүний аливаа юманд хандах хандлага, төлөвшлийг маш их хардаг. Юм мэдэхгүй байсан ч гэсэн хандлага, төлөвшил нь зөв хүмүүс байвал япончууд өөрсдөө сургаад авчихдаг. Тийм учраас надад энэ боломж олдсон юм болов уу гэж боддог. Тэрнээс биш би мундаг, чадалтайдаа “Тоёото” мотор корпорацид ажилд ороогүй юм шүү.

-Нэлээд хэдэн жилийн өмнө “Тоёота” мотор корпорацийн салбар үйлдвэр Монгол Улсад нээгдэж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Таван жилийн өмнө “Тоёота” мотор корпорацийн гадаад бизнес хариуцсан хэлтсийнхэнтэй Монголд ирээд салбар үйлдвэрээ нээх боломжтой юм уу, боломжгүй юу гээд бодит судалгааг хийгээд буцсан. Монгол Улсын гааль, татварын хуулиас хамаараад үйлдвэрлэл хөгжихөд маш хэцүү юм байна. Үйлдвэрлэл явуулахад ашиггүй, өндөр зардалтай болчих учраас бэлэн бүтээгдэхүүнээ явуулах нь ашигтай гэж үзсэн. Хэрэв Монгол Улсын зүгээс татварын бодлогоороо үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл зөвхөн “Тоёото” ч гэлтгүй бусад олон салбаруудад үйлдвэрлэл хөгжих боломж нээгдэнэ гэж боддог.

-Монголчууд цахилгаан хөдөлгүүртэй нийтийн тээвэр үйлдвэрлэсэн. Манай улсад автомашин үйлдвэрлэл хөгжих боломж байна уу. Та үйлдвэртэй нь танилцаж үзсэн үү?

-Би танилцаж үзсэн. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Аливаа нэгэн хөгжлийнхөө шатанд хуулбарлана, дуурайна. Дараа нь өөрсдөө хийдэг болно. Энэ хөгжлийнхөө замналаар явж байгаа болов уу гэж бодож байна. Нөгөө талаасаа зохион бүтээх гэхээсээ илүү бэлэн юм ашиглаад автомашин угсарч байна гэсэн үг. Угсарна гэдэг хөгжлийн нэг үе шат. Цаашид боловсон хүчнээ бэлдэж чадвал цахилгаан автобуснуудыг өөрсдөө зохион бүтээх бүрэн боломжтой.

-Та ирээдүйд Монгол Улсын инженерийн салбарт хийхээр төлөвлөж буй ажил байгаа юу?

-Монгол Улсын инженерийн салбарт хийх маш олон ажлууд байгаа ч гэсэн боловсон хүчнээ бэлдэхгүй бол болохгүй. Тиймээс олон улсад үнэлэгдэх боловсон хүчнийг бэлтгэхийн тулд МУИС, ШУТИС-тай хамтраад гадаад руу инженерүүдийг шууд үндсэн ажилтнаар ажиллах хүчнээр жуучилж байна. Тэгээд туршлага суугаад, эргээд эх орондоо ирэхэд нь өндөр цалинтай ажлын байрыг бэлдье гэж бодож байна.

 М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 35

Зочин (150.129.141.214)
2018-09-20 06:06:10
Zovsolt suult yanziin goy b.aa

ok (103.212.118.127)
2018-09-19 13:08:04
юуны түрүүн мундаг байна, гэж хэлье, за тэгээд бодлогын чанартай хэдэн зүйл хэлмээр байхын , за гадаад байгаа монгол ихэнх залуучууд монголыг биш, тухайн улсдаа маш их ашиг өгдөг учир, бид яаж эх орондоо эдгээр залуучуудыг үлдээх вэ гэдэг л хөшүүрэг олох хэрэгтэй байнадаа, надаа нэг гадаад эрдэмтэн хэлж байсан, танай монголчууд сар болгон 100 доллар явуулаад ар гэрээ, эх орондоо их хувт нэмэр оруулж байна гэж бодож байна , яг үнэндээ, нэг 20 настайгаасаа 20 жил мөнгө явууллаа гэж бодоход , монголчууд мөсөн уулын зөвхөн өнгөн хэсгийн хүртээд , цаад улс нь ид залуу халуун нас, эрч хүч, гээд хамаг үржил шимийн хүрттэгээ гэж, юутай үнэн үг вээ аан, монголчууд нэг жаахан идэж уудаггүй эх оронч хүмүүсийг л төрийн толгойд гаргах хэрэгтэй юм байгаан , тэгээд л энэ монголын том сумочид хүүхдүүдийг нэг муу уут бэлгээр нүдийн хуурч байхааар, ээж аавын ажилтай орлоготой болгох хэрэгтэй байна шдээ,

Зочин (66.181.170.2)
2018-09-19 09:08:23
Ajliin undur amjilt husey. Iluu ihiig suraad eh orondoo heregtei zuil hiine gedegt itgeltei bna. Zarim neg ataarkhuu humuusiin horon ug, bolchimgui uildeld ankhaarlaa khanduulalgui zorilgodoo khureesei gej husey.

Зочин (66.181.181.17)
2018-09-19 07:01:34
Шинэ Монгол сургууль Монголд хамгийн хэрэггүй. Хайран сайхан залуус гадаад улсад үүрд дүрвэх нь бидэнд ашиггүй.

Зочин (66.181.191.183)
2018-09-19 00:07:46
Шинэ Монгол сургууль Монголд хамгийн хэрэггүй. Хайран сайхан залуус гадаад улсад үүрд дүрвэх нь бидэнд ашиггүй.

Зочин (220.213.23.254)
2018-09-18 20:32:25
Монгол улсыг хэн хэзээ хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Японд боловсрол эзэмшсэн монгол хүүхдүүд, ялангуяа Шинэ Монгол сургуулийг төгсөгчид бараг бүгд Япон улсад ажиллаж амьдардаг, тэд Монгол руу буцдаггүй, Монгол эх орондоо очиж ажиллаж хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгодоггүй юу? боддоггүй юу? Гэтэл ШУТИС-ийн оюутнууд, төгсөгчдөөс бас Японд ажиллах хүмүүст сургалт явуулдаг гэнэ үү? Монгол төрийн бодлого байна уу? бодлого нь энэ үү?

энхжин энхлэн энхрийлэн энхрийма (202.9.43.97)
2018-09-18 19:26:59
гайхлаашд охин юм боловуу гэж бодоод уншихгүй яваад байсан чинь хүү гараад ирдэг эцэг эхчүүд тэнэг нэр өхиймаа

зортиг (66.181.160.50)
2018-09-18 18:29:42
энэ залуу шиг л манай залуус сэтгэ ,улс төрчидөөс хол яв

Amjilt (202.179.31.7)
2018-09-18 16:41:18
Mongoldoo hurungu oruulalt tataj avchraarai uur zuil algada gehdee Aliwaa tom kompani эрэг шураг боолт байснаас jijighen kompani араа хөдөлгүүр байсан дээр gedeg ug bdag shu eh orondoo ym hiigeesee ene olon gadaad bga mundag zaluus

зочин (202.179.27.96)
2018-09-18 14:45:18
мундаг залуу байна олон залуусыг араасаа дагуулж бэлтгээд монголдоо үйлвэр байгуулаарай төрийн өөрсдөө л болж байвал ард иргэдээ боддогүй хүмүүс солигдох байлгүй дээ

Зочин (43.242.242.59)
2018-09-18 14:23:27
Ухаантай залуу байна. Монгол хүн болж төрсөн юм чинь Монголынхоо төлөө заавал сайн зүйл хийх ёстой гэж өөрийн үүргээ ухамсарлаж явдаг залуус хир их бол

Зочин (103.229.120.188)
2018-09-18 04:43:12
авилгад идэгдсэн цөөн хэдхэн гэр бүл нийт ард түмний газрын доорх баялаг болон хуучин нийгмийн өнгөтэй зүстэй болгоныг хувьчлал нэрийн доор авчихсан нийгэмд өндөр хөгжилтэй улсуудын зам гүүр мэдээлэл технологийн салбар машины үйлдвэрлэл гээд салбарт ажиллаж буй.Миний мэдэх цөөн тооны хэдэн залуус Японы мэдээлэл технологийн дэлхийд тэргүүлэгч салбарт ажиллаж байгаа.Энэ залуу шиг ажиллаж амьдарч яваа Монгол залуусдаа баярлалаа. Монгол улсын төрийн харалган бодлогоос эх дэлхийгээр хэрэн амьдарч яваа нийт Монголчууддаа эрүүл энхийг хүсье.

Зочин (103.10.21.37)
2018-09-18 00:59:43
Машин зохион бүтээхэд хэдэн мянган хүн оролцдог. Нэг хүн нэг алга дарам жаахан газрын дизайн, эсвэл нэг хоёр боолтны асуудлыг шийдэхэд л том ажил гэж үнэлэгдэнэ шүү. Тоёотод орж ажиллана гэдэг монгол байтугай япон залуусын мөрөөдөл. Ер нь хараад байхад монголд хоёр төрлийн хүмүүс байна. Ухаалаг, соёлтой нэг хэсэг цөөхөн хүмүүс, харанхуй бүдүүлэг бараг зэрлэгээрээ шахуу оркууд. Оркууд олонх тул тэдэнд тохирсон оркийн засаглал бүх юмыг гутааж, харлуулаад байна. Бусад оронд харанхуй масс нь ухаалаг хүмүүсээ дагадаг байхад монголд хар масс нь ухаалаг цөөн хэсгээ няцалж, няцааж амьдардаг юм байна. Тийм учраас энэ мэт чадалтай залуус гадаадад гарч ажиллах нь илүү үр дүнтэй юм даа. Хэрэв энэ залуу монголд байсан бол нэг бүдүүлэг даргын санаанд таарч ажиллах гэж багахан цалинтай зовж амьдрах байсан даа.

Zochin (122.201.22.150)
2018-09-17 21:39:58
МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ГАРГАЖ ЯВАА ГАЙХАЛТАЙ МУНДАГ ЗАЛУУ О.ЭНХЖИНГ ГАЙХАЛТАЙ ГЭХГҮЙ БОЛ ӨӨР ХЭНИЙГ ГАЙХАМШИГТАЙ ГЭХ ЮМ.

Зочин (202.126.89.171)
2018-09-17 20:28:31
Төр бодлогоороо мэргэжил боловсролтой залуусаа дэмжихгүй бол мэдлэг чадвартай залуус маань гадныхны боол болж тэднийг хөгжихөд туслаж боолын хөлсөөр ажиллана.Монголд авилагалчидаас бусад нь хүн шиг амьдрах арга алга. Бослого гарч автлагалчдын толгойг авсан цагт Монгол хөгжинө гэж ярих хүмүүс ихэсч байна шүү аймаар юм.

цэцэг (103.212.116.154)
2018-09-17 19:55:34
приусны арын гэрэлийн тухай зовлонг приусыг үйлдвэрэлдэг компанид гомдолоо гарга .шийдээд өгнө

Зочин (59.153.115.73)
2018-09-17 19:42:45
Залуу насныхаа шим шүүсээ японд соруулж байгаа тэнэг.

zochin (66.181.165.239)
2018-09-17 19:21:05
Mundag bna ajiliin amjilt

зочин (122.201.31.236)
2018-09-17 18:40:11
Үйлс нь дэлгэрч яваг сайн хүү байна.

Зочин (202.179.25.58)
2018-09-17 17:19:35
зураг нь шал саак гарч дээ

зочин (202.21.127.166)
2018-09-17 16:33:14
ЯПОНЧУУДАД БИШ ӨӨРСӨДДӨӨ МАШИН ХИЙГЭЭЧЭЭ

Зочин (103.229.120.188)
2018-09-17 14:37:47
Японы том том компаниудад олон сайхан монгол залуус ажиллаж байна.Монгол залуусдаа амжилт хүсье. Японы мэдээлэл технологийн салбарт барилга зам гүүр гээд олон салбарт ажиллаж байна.Буцаад Монголдоо авчраад өндөр цалин амьдралын баталгааг хангах юм бол олон өндөр хөгжилтэй орноос ирэх биз ээ .Дээрээс хэдхэн хүн улсын мөнгө газрын доорх баялгийг гаднынханд өгч зүгээр баяжаад байх дээр яаж сайхан өндөр боловсролтой залуус маань ирэх вэ дээ. Төрийн бодлого байхгүй авилгад идэгдсэн оронд хэн ч ирэхгүй шүү дээ.

Зочин (153.190.234.40)
2018-09-17 13:54:10
Мундаг залуу.Эхнэр нь манай найз.найзынхаа гэр бүлд аз жаргал хүсэе!

etugen (103.229.121.40)
2018-09-17 13:41:30
endees ng yum anzaarlaa manaihan er n uls orniig min hugjuulehgui gsen bodoltoi humuus bas deeguur bh shig bn.Yagaad zarim yum n deer tatvariin bodlogoo uyan hatan bailgaj bgui gj bugdeerengiig n havtgairuultsan tgd yanz burin huni biyd hortoi hunsbnii zuil em gh met n orj ireed bdag.sonin yum

Зочин (202.126.89.52)
2018-09-17 13:04:06
Baharhaj bn zaluustaa vlger duurialal bolson olon sain zaluus bn bid baharhah estoi duuraih estoi

Зочин (66.181.187.130)
2018-09-17 12:21:42
Дэмжих л хэрэгтэи

Зочин (117.136.0.213)
2018-09-17 12:08:36
Компанийх нь нэрийг ч зөв бичиж чадахгүй бна уу? Өдөр бүр зам дээр "Toyota" гэсэн бичигтэй машин явдаг биз дээ?

Батсайхан (150.129.141.189)
2018-09-17 11:20:12
Приус машины арын тоормосны гэрэл нүүрэн дээр яг эгц тусаад шөнө явахад энэ олон приусны гэрэл хүндрэлтэй байдагштээ. Үүнийг олоод харчихаад тэр машины загвар энэ тэрээ яриач

Zochin (24.16.93.43)
2018-09-17 11:17:13
Chadaj baina ok

Ахро (202.126.89.46)
2018-09-17 10:44:37
Дизайнэр биш байж гадна загварыг ганцаараа хиицэн юм шиг ярихын Япон дизайнэр л зохиож таараа шүү дээ хэ хэ Эвгүй санагдчлаа Залруулга хиигээрэй

Зочин (64.119.19.52)
2018-09-17 09:57:30
Сайн байна шүү

Зочин (64.119.19.52)
2018-09-17 09:57:12
Майн байна шүү

Зочин (66.181.169.162)
2018-09-17 09:54:55
Mundag zaluu bna.Amjilt

Зочин (202.21.106.128)
2018-09-17 09:51:43
Mundag bn shd amjil

“ТОЁОТО” (103.26.192.42)
2018-09-17 09:19:59
Шинэ компани гарчээ янз нь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
2018-12-14 11:06:46 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ руу шилжүүллээ
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 10:08:18 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-14 10:04:38 - Хууль
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
2018-12-14 09:11:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-14 08:17:21 - Улс төр
Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ
2018-12-14 07:54:13 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ