Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

Түгээх    
2018-09-18 07:54:38 - Технологи

Манай орны хувьд нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Түүнийг ашиглан байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, Азийн бусад орнууд руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуур нэвтрүүлэхийг зорьж буй.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Монголд анх удаа зохион байгуулагдсан "Ази номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний VIII форум” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр салбарын мэргэжилтнүүд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологи, хөгжлийн төлвийг хэлэлцэж, Азийн супер сүлжээ байгуулах чиглэлээр ярилцсан билээ.

Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд нүүрстөрөгчийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Нүүрстөрөгчийн түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй юм. Эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэн гаргах нэг хувилбар бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хоёр асуудал тулгардаг байна.

Энэ нь нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас манай системийн горим тохиргоо, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрх зүйн орчинг сайжруулахаар тооцоо судалгаа хийгдэж буй аж.

Манай орон эрчим хүчний асар их нөөцөө ашиглан эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Энэ талаар "Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Б.Жигжид хэлэхдээ “Манай орны хувьд агаар сийрэгжилттэй, хуурай орчинтой учраас нэгж талбайгаас авах эрчим хүч өндөр байдаг. Хятад улс өөрийнхөө эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Солонгос, Япон зэрэг орнууд эрчим хүчний хувьд гадаадаас хамааралтай байх жишээтэй.

Дэлхий нийтээр цагт 25 триллион кВт эрчим хүч хэрэглэдэг. Үүний таван триллион кВт-ыг Хятад улс дангаараа ашигладаг. Манай хажууд байгаа энэ том зах зээл рүү эрчим хүчээ экспортловол уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. БНХАУ-ын дарга Си Зиньпин сүүлд айлчлах үеэрээ "Монгол-Хятад хоёрын хооронд эрчим хүч экспортлох журмаа гаргая” гэсэн. Энэ бололцоогоо цаг алдалгүй ашиглах нь зүйтэй. Өөрсдөө асар их нөөцтэй байж Оросоос цахилгаан авч байна. Монголын нар, салхины станц нэг жилд долоон триллион кВт/цаг эрчим хүч гаргах боломжтой гэсэн тоо бий. Хятадын хэрэглээг хангах нөөц байна гэсэн үг” хэмээн хэлсэн билээ.

Азийн супер сүлжээний хүрээнд манай орны нөөцийг ашиглах талаар олон улсын хэмжээнд яригдах болсон нь сайшаалтай хэрэг юм. Хэрвээ бид Азийн супер сүлжээ олон улсын төслийг хэрэгжүүлж чадвал Зүүн хойд Азийн Солонгос, Япон зэрэг орнууд руу нар салхины эрчим хүчээ экспортлох боломжтойг энд дахин онцлох хэрэгтэй юм.

Салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлэхдээ “Манай улс нийт хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ 12 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Нар, салхины станцыг хөгжүүлэхэд хүндрэлүүд бий. Дотооддоо бие даасан эрчим хүчний системгүй, ОХУ-аас 220 кВт шугам татаж зохицуулалтаа хийж байна. Өвлийн улиралд өдрийн 17 цагаас хойш наргүй болчихвол нарны станцууд эрчим хүчээ нийлүүлж чадахгүйд хүрнэ. Үүнийг ямар эх үүсвэрээр нөхөх вэ зэрэг асуудлуудыг бид эхлээд шийдэх ёстой” гэсэн.

Нар, салхины станц наргүй, салхигүй үед хангалттай эрчим хүч гаргаж чадахгүй. Тиймээс холбогдох албаныхан 100 мВт хүртэлх цахилгаан хуримтлуулж, ачаалал ихтэй үед эргүүлэн ашиглах боломжийг судалж буй юм байна. Энэ нь өдрийн цагт эрчим хүчний хуримтлал үүсгээд, шөнийн цагт эргүүлээд системдээ нийлүүлдэг олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэсэн үг аж. Засгийн газар 100 мВт-ын цэнэгт хуримтлуур бий болгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

НАРНЫ ХОЁР, САЛХИНЫ ХОЁР СТАНЦ НИЙТДЭЭ 120 МВТ-ЫН
ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы мэдээлснээр, манай дотоодын хэрэглээ хамгийн их ачаалалтай үедээ 1081 мВт хүрч байжээ. Одоогийн байдлаар нарны хоёр, салхины хоёр станц нийтдээ 120 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж буй. Эдгээр нь нар, салхигүй үед ажиллахгүй, тогтвортой цахилгаан гаргахгүй учраас нөөц хуримтлал бий болгох шаардлага гарч иржээ. Өөрөөр хэлбэл, зай хураагуурт эрчим хүчээ хуримтлуулан, шаардлагатай нөхцөлд эргүүлэн хэрэглэнэ гэсэн үг.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Азийн супер сүлжээ байгуулах төслийн ажил эхэлж, дараа жил судалгааны ажлын дүн гарах юм байна. Манай улс 2015 оноос хойш Дорнодоос Баян-Өлгий хүртэлх цахилгааны нэгдсэн сүлжээтэй болно гэсэн бодлого баримтлан ажиллаж иржээ.

2015 онд баталсан Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод “2023 оноос цахилгаан эрчим хүч экспортолно” гэж тодорхой заажээ. Чөлөөт өрсөлдөөнд орвол эрчим хүчний үнэ хэд дахин хэмжээгээр буурах боломжтой юм.

Германы эрчим хүчний профессор Эдвард Хэйндл "Монгол Улс Азийн супер сүлжээгээр дамжуулж, гадны орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Монгол сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас энэ нь давуу тал болж байна” гэж зөвлөсөн байдаг.

Мөн Солонгосын Силла их сургуулийн профессор Жин Сун Сон "Азийн супер сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг зүй зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд төдийгүй байгаль орчинд асар их үр өгөөжтэй” хэмээн онцолжээ.

Монголчууд бидэнд ямартай ч сэргээгдэх эрчим хүчээ экспортолж, асар их мөнгө олох боломж бий. Үүний зэрэгцээ Монгол Улсаас эрчим хүч худалдаж авах хүсэлтэй улс орон цөөнгүй байдаг ажээ. Азийн супер сүлжээнд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид түүнээс ч олон байдгийг бид алдахгүй ашиглах нь чухал юм.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДАВ

Монгол Улс 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Одоогоор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц Салхитын салхин парк, Дөргөний усан цахилгаан станц гэх мэтчилэн хуруу дарам цөөн боловч энэ зорилт 2030 он гэхэд биеллээ бүрэн олно гэж тооцоолжээ. Тухайлбал, ойрын хоёр жилд л гэхэд 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 МВТ орчим нарны эх үүсвэр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтод хүрэх бүрэн боломжтой гэж тооцоолсон нь ч бий. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салхин паркийн ажил явагдаж буй билээ.

Энэ онд манай улсад сэргээгдэх эрчим хүчээ экспортлох эхлэл тавигдсан. Монгол Улс 2007 онд "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-тай болсон. Түүнээс хойш яг 10 жилийн дараа анхны нарны станц байгуулагдсан нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалт байв.

Энэхүү нарны цахилгаан станц 10МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарсан байдаг.

Өмнө нь гадны хөрөнгө оруулагчид ийм төсөлд орж ирдэггүй байжээ. Харин сүүлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсноор эхний станцын төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Монгол Улсад цаашид нүүрсээ бус, цахилгаанаа гадагш худалдаж мөнгө олох боломж бүрдсэн. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд “Монгол Улс нүүрсээрээ хөрөнгө оруулах биш, нутагтаа нар салхины станцаа барьж, урд хөрш БНХАУ руу экспортод гаргах хэрэгтэй. Учир нь БНХАУ л гэхэд жилд нэг гегаватт цахилгаан импортлодог. Тайвань гэхэд 2020 он гэхэд 20 гегаватыг зөвхөн нарны эрчим хүчээр гаргана гэж тооцсон. Энэ нь Монгол Улсын экспортод гаргах бараа нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан байх ёстойг харуулж байна” хэмээн онцолж буй юм.

Сэргээгдэх эрчим хүч бол Монголын хувьд эдийн засгийн нэг том тулгуур болох салбар. Бид эрчим хүч экспортолдог болох ёстой. Үүний тулд дотоодын сэргээгдэх эрчим хүчний дэд салбараа хурдан хөгжүүлэх нь чухал. Шинэ станцууд баривал хэрэглэгчдэдээ цэвэр эрчим хүч нийлүүлэх, нөгөө талдаа технологийн асар том шинэчлэлүүд хийгдэж, улмаар Хятад, Япон, Солонгос гээд Зүүн хойд Азийн эрчим хүчний том зах зээл рүү нэвтрэх бүрэн боломжтой билээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (43.242.243.110)
2018-09-18 16:15:45
МОНГОЛЧУУД ДЭЭР ДОРГҮЙ ҮЛГЭР ЯРЬЖ ТААШААЛ АВДАГ БОЛЖЭЭ. ЯМАР ЭЛЭНЦГИЙНХ НЬ СУПЕР СҮЛЖЭЭ. ГАНЦ СТАНЦ ДОГОЛДОЛГҮЙ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ. БАС ОЮУТОЛГОЙГ ХАНГАНА Ч ГЭХ ШИГ. МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА УУРХАЙГ ТАТАЖ УНАГАХ НЬ ДЭЭ

Зочин (43.242.243.110)
2018-09-18 16:15:45
МОНГОЛЧУУД ДЭЭР ДОРГҮЙ ҮЛГЭР ЯРЬЖ ТААШААЛ АВДАГ БОЛЖЭЭ. ЯМАР ЭЛЭНЦГИЙНХ НЬ СУПЕР СҮЛЖЭЭ. ГАНЦ СТАНЦ ДОГОЛДОЛГҮЙ АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ. БАС ОЮУТОЛГОЙГ ХАНГАНА Ч ГЭХ ШИГ. МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА УУРХАЙГ ТАТАЖ УНАГАХ НЬ ДЭЭ

Батбагана (43.242.242.59)
2018-09-18 15:03:08
Монгол улс нэг атомын цахилгаан станц барьчивал гадаадаас цахилгаан авахгүй, өвөлдөө бүх айл нь цахилгаан халаагуураар гэрээ халаачдаг, хот нь утаагүй байхсан. Гэвч ухаангүй ноёд нь түүнийг барьчих сэтгэлгүй, аймхай хулчгар нөхөд байх юм.Хүмүүсийн юу гэж ярих нь ямар хамаатай юм. Дундговь аймгийн Баянжаргалан эсвэл Төв аймгийн Баянжаргаланд л атомын цахилгаан станцаа барих хэрэгтэй. Учир нь хүмүүсийн төвлөрөлөөс хол, хэрлэн голд ойр юм. Тэндээс гарсан цахилгаан Улаанбаатар, Чойр, Сайншанд, Чингис, налайх, Багануурыг хангана

Зочин (103.9.90.98)
2018-09-18 11:57:02
хэдэн малынхаа арьс элдэж чадахгүй байж бас юун үлгэр вэ??

Зочин (103.9.90.98)
2018-09-18 11:57:01
хэдэн малынхаа арьс элдэж чадахгүй байж бас юун үлгэр вэ??

Зочин (103.9.90.98)
2018-09-18 11:55:21
1556 ам. хав дөрвөлжин км асар өргөн газар нутагтай, газрын баялагтай. 65 сая толгой малтай, Оюу толгой ,Таван толгой Эрдэнэт үйлдвэртэй, газар тарилангийн бүстэй баян монгол яагаад ядуу байна. Соц нийгэмийн үед газар шороо ухахгүйгээр малын буянгаар амьдрал болоод байсан. Одоо малын буян дээр газрын баялагаас нэмээд ч цөөхөн хэдэн, хэсэг луйварчидаас бусад жирийн 3 сая иргэн ядуу зүдүү өр зээлнд баригдсан бор хоног өнгөрүүлж байна. шүү дээ.Хямралаам үүдэн нийгэмд архидалд биеэ үнэлэх газар авсан. Хямарч дампуурч төрдөө гомдож амиа хорлоход хүрч байна. 65 сая малтай ч махны бараа хардаагүй, талхыг 2 хувааж авч, төмсийг ширхэгээр авч байгаа айл бол өнөөгийн монголын бодит үнэ. Төрийн ордоны цонхоор амьдрал сайхан харагддаг л даа Энэ төр засаг одоо юу вэ

Зочин (103.9.90.98)
2018-09-18 11:55:21
1556 ам. хав дөрвөлжин км асар өргөн газар нутагтай, газрын баялагтай. 65 сая толгой малтай, Оюу толгой ,Таван толгой Эрдэнэт үйлдвэртэй, газар тарилангийн бүстэй баян монгол яагаад ядуу байна. Соц нийгэмийн үед газар шороо ухахгүйгээр малын буянгаар амьдрал болоод байсан. Одоо малын буян дээр газрын баялагаас нэмээд ч цөөхөн хэдэн, хэсэг луйварчидаас бусад жирийн 3 сая иргэн ядуу зүдүү өр зээлнд баригдсан бор хоног өнгөрүүлж байна. шүү дээ.Хямралаам үүдэн нийгэмд архидалд биеэ үнэлэх газар авсан. Хямарч дампуурч төрдөө гомдож амиа хорлоход хүрч байна. 65 сая малтай ч махны бараа хардаагүй, талхыг 2 хувааж авч, төмсийг ширхэгээр авч байгаа айл бол өнөөгийн монголын бодит үнэ. Төрийн ордоны цонхоор амьдрал сайхан харагддаг л даа Энэ төр засаг одоо юу вэ

Зочин (103.9.90.98)
2018-09-18 11:55:21
1556 ам. хав дөрвөлжин км асар өргөн газар нутагтай, газрын баялагтай. 65 сая толгой малтай, Оюу толгой ,Таван толгой Эрдэнэт үйлдвэртэй, газар тарилангийн бүстэй баян монгол яагаад ядуу байна. Соц нийгэмийн үед газар шороо ухахгүйгээр малын буянгаар амьдрал болоод байсан. Одоо малын буян дээр газрын баялагаас нэмээд ч цөөхөн хэдэн, хэсэг луйварчидаас бусад жирийн 3 сая иргэн ядуу зүдүү өр зээлнд баригдсан бор хоног өнгөрүүлж байна. шүү дээ.Хямралаам үүдэн нийгэмд архидалд биеэ үнэлэх газар авсан. Хямарч дампуурч төрдөө гомдож амиа хорлоход хүрч байна. 65 сая малтай ч махны бараа хардаагүй, талхыг 2 хувааж авч, төмсийг ширхэгээр авч байгаа айл бол өнөөгийн монголын бодит үнэ. Төрийн ордоны цонхоор амьдрал сайхан харагддаг л даа Энэ төр засаг одоо юу вэ

Зочин (103.9.90.98)
2018-09-18 11:55:21
1556 ам. хав дөрвөлжин км асар өргөн газар нутагтай, газрын баялагтай. 65 сая толгой малтай, Оюу толгой ,Таван толгой Эрдэнэт үйлдвэртэй, газар тарилангийн бүстэй баян монгол яагаад ядуу байна. Соц нийгэмийн үед газар шороо ухахгүйгээр малын буянгаар амьдрал болоод байсан. Одоо малын буян дээр газрын баялагаас нэмээд ч цөөхөн хэдэн, хэсэг луйварчидаас бусад жирийн 3 сая иргэн ядуу зүдүү өр зээлнд баригдсан бор хоног өнгөрүүлж байна. шүү дээ.Хямралаам үүдэн нийгэмд архидалд биеэ үнэлэх газар авсан. Хямарч дампуурч төрдөө гомдож амиа хорлоход хүрч байна. 65 сая малтай ч махны бараа хардаагүй, талхыг 2 хувааж авч, төмсийг ширхэгээр авч байгаа айл бол өнөөгийн монголын бодит үнэ. Төрийн ордоны цонхоор амьдрал сайхан харагддаг л даа Энэ төр засаг одоо юу вэ

ХААН (122.201.24.38)
2018-09-18 11:44:33
Юмыг дандаа хөнгөн талаас ярих юм сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл чамгүй хэмжээний байнгын засвар үйлчилгээ шаардана. Монголын техник технологи гэж юу ч байхгүй, бүгд гадаадаас хараат шүү дээ... Эхлээд дотооддоо сэргээгдэх эрчим хүчээ үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Дараа нь сэргээгдэх эрчим хүчээ экспортлох тухай ярих хэрэгтэй. Аливаа юманд бас дараалал байх..... Дандаа сонгуулийн шоу ярих юм.........

ХААН (122.201.24.38)
2018-09-18 11:40:16
Монголчууд бид сэргээгдэх эрчим хүчний хуулиа өөрчлөх, хямд төсөр сэргээгдэх эрчим хүчийг хувийн салбарын хөрөнгө оруулалтыг татахын тулд хуримтлууртай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төслийг нээлттэй тендер шалгаруулдаг болох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Төрийн хүнд суртлыг арилгаж баруун 5 аймагт тодорхой хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд бодлогын дэмжлэг үзүүлж, төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Оросоос импортлож буй эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээл нөхөх дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Ярих биш хийх хэрэгтэй.

Зочин (203.169.49.112)
2018-09-18 10:50:23
Нэгд: Хамгийн их салхитай, нартай улс бол монгол биш. Ийм нөөцтөй өөр олон улс орон бий. Хоёрт: Манайх шиг уудам нутагтай, хүн ам цөөтөй, хэрэглээ багатай улс-д өндөр хүчдлийн үнэтэй цахилгаан дамжуулах шугам нь үнэтэй, өртгөө нөхдөггүй. Харин дотооддоо сэргээдэх эрчим хүч ашиглавал сайн.

naidbargui bas ih dutagdaltai c (202.131.225.197)
2018-09-18 10:36:05
sergeedeh echim hvch bol togtborgui bas naidbargui sh dee.. salhigui nargui odor tog baihgui bas mash baga gargadagaa.. deer salhi stansuud vvl hooj huuraijuulj mash ih gazariig tsol bolgodog muu taltai daa.hujaagiiin obormongold barisan salhin stansuud ug gazarig tsol bolgoj bnaa. deer bas ih hamjeenii tog gargaj chadahgui ch dee.

bat (204.102.252.130)
2018-09-18 09:07:16
Zugeer l mergejliin bus khumuus udirdaj baigaa bolokhoor amand orson duriin toogoor tsakhilgaan erchim khuch uildverleed ene tendkhiin khural tsuglaand oroltsoj amandaa orson toogoo burj yavdag said, ded said nariin khiideg ajil bolson baina. manaid yamarch standard ni baikhgui durtai ni chanargui solar panel barag narnii esreg haruulaad ugsraad yavaad ugch bn shdee eneniig shalgaj khuleej avakh chadvartai mergejilten ch alga, ekhleed ter ikh gadaad yavaad baigaa hural tsuglaaniikhaa munguur mergejiltenee beltgeed daraa tom bult usreech nar baikhgui khuiten gazar shdee yamar Texas Arizona California bishde

Зочин (103.26.193.93)
2018-09-18 08:58:57
Нар , салхины станцууд ыг тор , засгаас бодлогоо , хоронго- санхуугээр дэмжээд ог , тэгвэл юм хийе гэсэн сайн мэргэжилтэнууд бишгуй байна , бодитой - ухаалаг санал санаачилагууд ч байна , ядаж тэднийгээ гадаадын хоронго оруулагчидтай холбоо харилцаа тогтоогоод огдог засгийн бодлого - яам газрууд л угуйлэгдэж байна ...

Зочин (202.21.100.211)
2018-09-18 08:47:49
Байнгын засвар үйлчилгээг нь хийхгүйгээр ажиллахгүй шүү дээ. Маш төвөгтэй зүйлийг мартах юм.

Зочин (202.21.100.211)
2018-09-18 08:47:28
Байнгын засвар үйлчилгээг нь хийхгүйгээр ажиллахгүй шүү дээ. Маш төьөгтэй зүйлийг мартах юм.

Zochin (64.119.24.76)
2018-09-18 08:36:44
Тэр болтол утсан дээр байгаа улаан гол чинь тасарчих гээд байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ