ЦУОШГ: Тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

Түгээх    
2018-09-18 07:54:41 - Байгаль Орчин

tsas

-ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ХУР ТУНАДАС НОЙТОН
ЦАС ОРЖ ШУУРЧ ХҮЙТЭРНЭ-

Баруун аймгуудын нутгаар: 17, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17,23-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим газраар 14-16м/с хүрч шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 18, 20нд 12-14 м/с, 19-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с, 20-21-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 19-20-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна.

Есдүгээр сард буюу ургац хураалтын энэ үеэр нойтон цас орж, хүчтэй салхилан цасан шуурга шуурч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан цаг агаарын аюултай үзэгдэл 1989 болон 2009 онуудад ажиглагдаж байжээ. Тухайлбал, 2009 оны есдүгээр сарын 18-20-нд манай орны ихэнх нутгийг хамарсан аюултай үзэгдлийн улмаас хүчтэй салхи шуурч, агаарын температур эрс сэрүүсэн, газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний цас орж байжээ. Дээрх хугацаанд 0.0-31.6 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 31.6 мм, Орхонд 30.1мм, Шаазгайт, Хүдэрт 27.0мм, Дархан хотод  26.8 мм цас орж байжээ.

-ЭНЭ ЖИЛ УЛААН БУУДАЙН БОЛЦ ОРОЙТСОН, АНГИЛАН ХАДАХААС
ӨӨР АРГАГҮЙ БАЙНА-

Тиймээс бид Монгол Улсын нийт ургацын 60 орчим хувийг хураадаг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын дарга Б.Мөнхтөртэй утсаар холбогдож ургац хураалт хэдэн хувьтай явааг тодрууллаа.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг ургацаа 22 хоногт багтаан хураах техник, технологийн хүчин чадал бий. Ажил жигдэрчихвэл ургацаа хугацаандаа багтаан хураах боломжтой. Сэлэнгэ аймгийн тариаланчид үеийн үед дотоодын ургацын 60 хүртэлх хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ жил ч гэсэн зорилтдоо хүрэхээр ургацаа хаягдалгүй хураан авахын төлөө тариаланчид маань ажиллаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд тариагаа хурааж эхэлсэн. Жижиг компаниуд цаг агаарын төлөв байдлыг түр харзнаж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар нойтон цас орно гэж мэдээлсэн байна лээ. Манай нутгаар гайгүй байхаа, муу юм битгий болоосой гээд л залбирч байна. Энэ жилийн хувьд зуншлагын байдлаас хамаараад улаан буудайн болц нэлээд оройтсон. Тачир тариа түрж ургасан талбай мэр сэр байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтыг ангилан хадахаас өөр аргагүй. Ойрын хугацаанд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв гарсан. Хүйтрэх нь тариа хураалтад ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Ургац хураалтын үеийн зөвлөмжийг ХХААХҮЯ-наас гаргасан. Энэ зөвлөмжийг хүргэхийн зэрэгцээ ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах үүднээс бид тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ургац хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 54.2 хувьтай явагдаж байна. Үүнээс хойших мэдээг нэгтгэн эргэн мэдээлэх болно” гэв

Энэ жилийн хувьд 5, 6, 7 дугаар сарын эхээр монгол орны ихэнх нутгаар гандуухан байсан ч наадмын дараа хур бороо элбэгшиж ган тайлагдаж зуншлага сайхан болсон. Улаан буудайн болц гүйцэх үеэр найман сарын сүүл, есдүгээр сарын эхээр их хэмжээгээр орсон бороо тариа хураалтад нөлөөлж байгаа аж. 2018 онд Монгол Улс 450 300 тонн үр тариа, үүнээс 425 800 мянган тонн буудай хураан авах урьдчилсан баланс гаргажээ. Есдүгээр сарын 5-наас ургацаа хурааж эхэлсэн ч ажил одоохондоо жигдрээгүй. Хүнсний ногооныхоо 15 хувь, төмсний 10 хувийг хураажээ. Жил жилийн есдүгээр сарын 5-7-нд ургац хураалт жигдэрдэг байжээ. Гэтэл тариа хэнзлэн ургасан, цаг агаар таагүй байгаа энэ үед есдүгээр сар гарснаас хойш хоёр ч удаа хур тунадас орсон нь ургац хураалтын ажлыг 10-15 хоногоор хойшлуулжээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (220.213.23.254)
2018-09-18 20:50:09
Зарим газраар...

Зочин (103.229.120.52)
2018-09-18 15:16:11
Ардчилалын буянаар монгол дүп л болж чанаржив

Зочин (202.9.41.228)
2018-09-18 14:30:38
Зарим хүний сэтгэгдэл үнэн дүп юмаа. Цаг агаар муудах нь гээд урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байна. боломжит арга хэмжээнүүдийг ав гээд аж ахуйн нэгжүүдэд сануулж байна. Түүнээс гадна хувь хүнийхээ хувьд дотоод итгэл үнэмшилээрээ залбирахад яадаг юм. Та нар одоо ийм жаахан тархитай байхаа болиочээв Ямарваа мэдээнээс голыг нь олж хардаг хараатай байгаач, нэг л их шүүмжилсэн хүмүүс өөрсдөө юу ч хийж бүиээж чадахгүй байж. Ийм болохоор л Монгол хөгжихгүй байгаа юм ш дээ

Зочин (202.126.89.1)
2018-09-18 10:15:23
Яахав өшөө хэд хоногийн дараа хураавал сайхан болох гээд байхгүйюудаа. Тэгээл гайгүй өнгөрөөсэй гэж гэгээн марияад залбирч суугаа юм байна

Зочин (65.49.68.195)
2018-09-18 09:57:16
zalbiraad baijil bai burhan chin harj uzeh bailguidee

Зочин (66.181.177.77)
2018-09-18 09:18:08
Цаг агаар муудна гээд байхад шуурхай арга хэмжээ авахын оронд муу юм битгий болоосой гээд залбирч байна гээд сууж байдаг ХХАГ-ын дарга бас байдгаа. Эсвэл тийм их ид шидтэй хүнүү залбираад цаг агаарыг өөрчилчихдөг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 14:20:13 - Улс төр
НББСШУ-ны байнгын хороо: Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө