Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав

Түгээх    
2018-09-19 16:48:19 - Улс төр

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын  XV хуралдаан өнөөдөр /2018.09.19/ боллоо. Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргаллаа.

Ээлжит хуралдаанаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцож зарим тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахын тулд бүх түвшинд нягт хамтран ажиллахаар тохирсон байна.  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тодорхой саналууд дэвшүүлснийг хятадын талаас дэмжиж буйгаа  илэрхийлэв.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх саналыг Монголын талаас тавьсан байна.  Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай ерөнхий хэлэлцээр”-ийг аль болох эрт байгуулахын төлөө байгаагаа Монголын тал илэрхийлжээ. Хоёр улсын тэргүүн нарын Владивостокт хийсэн уулзалтаар ярилцсан байгалийн хийн шугам тавих төсөл, Азийн супер сүлжээ гэх мэт бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.

Хуралдааны үеэр дэд бүтэц, төмөр зам, авто замын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх зэргээр хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах болон статусыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн ажиллахаар болов. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай “1008 айлын орон сууцны хороолол” төсөл болон хотын дэд бүтэц, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд талууд өндөр ач холбогдол өгч, аль болох эрт бодит ахиц гаргахаар тохиролцов. Мөн 2018-2020 онд Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөг гаргаж ажиллах саналыг дэвшүүлэв.

Түүнээс гадна Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах талаар ярилцав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн холбогдох баримт бичгийг байгуулах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналыг монголын талаас тавьж, Хятадын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

“Монгол-Хятадын экспо” арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэх, хил залгаа муж болон өөртөө засах оронд энэ төрлийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон гурван төслийг аль болох эрт хэрэгжүүлж эхлэх саналыг монголын талаас дэвшүүлэв. Энэ хүрээнд уг жагсаалтад тусгагдсан Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаан-Үд-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах санал тавив. Саяхан талууд “Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хамтарсан механизм байгуулах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, тодорхой ажлуудыг эхлүүлэх үүднээс гурван талын ажлын хэсгийн дарга нарын уулзалт, эсвэл шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.  Хоёр талын худалдааны хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” болон бусад үзэсгэлэн, форумын арга хэмжээг илүү олноор зохион байгуулахаар тохиролцов. Чингэхдээ холбогдох төлөвлөлт, бэлтгэлийг эртнээс хангах замаар эдгээр арга хэмжээг илүү үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажиллахаар тогтов.

Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, цаашид Монгол Улсаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Хятадын тал Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох аж ахуйн нэгжүүдийг хянан магадлах ажлын хэсгийг ирүүлэхээр болов. Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон адууны мах боловсруулах аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх мэргэжлийн баг ойрын үед Монгол Улс руу илгээхээр болов.Монгол, Хятадын ЗГХК-ын хуралдааны дүнгээр талууд Протокол үйлдэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зурав. 

Г.ИТГЭЛ 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Зочин (202.131.230.238)
2018-09-20 09:53:33
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг хятадаас мэргэжлийн баг ирж шалгана гэж юу ярьж байнаа. Энхтүвшин шадар сайд нь зүгээр л хараад сууж байдаг.

Монгол (202.126.89.99)
2018-09-20 08:36:55
Энэ 65. Бишээ !!! Зээл тавьж бутээн байгуулалт хийдэг гэж Хятадууд зааж сургасан Юм уу?!!! Малаас доор мангуу тэнэгууд уу !!! Ухаантай Хятад гаралтангууд уу

ичээч (122.201.22.151)
2018-09-20 08:12:12
ман.д дагаж бѳгсийг нь долоож бж таваг цуйвангийн мѳнгѳѳр саналаа худалдаад ман.ын бодлогыг юу гэж муулж урваад нүүрээ нуугаад уйлагнаад бнаа хохьчино.20онд 2цуйвангийн мѳнгѳ авбал болоо бишүү.бас татвар нэмж тѳлѳхѳѳ бүү март.ѳгсѳн цуйвангийнхаа мѳнгѳнѳѳсѳѳ авна шүү

Zochin (49.0.212.76)
2018-09-19 23:45:33
Хятадаас мэргэжлийн хяналтын баг ирж шалгана гэнээ бид юу болчихов

Зочин (64.119.26.224)
2018-09-19 22:56:41
Монголыг хятадад хүлээлгэн өгөх комисс юм уу

uuu zaa buûr (77.136.43.163)
2018-09-19 17:19:25
uuuu zaa buur . 65 chin mongol turiig hyatadiin zasagtai bvvr niilvvleed avsan uu . ??? . amar amar .bandaash yrisan 65 dagz barag tegsen ch deer yum shig

2018-09-19 17:19:24

2018-09-19 17:19:23

зочин (64.119.17.68)
2018-09-19 16:59:21
та нар 3 сая иргэнээ хүн шиг амьдруулж чадахгүй юм бол хятадад дагаар ороод СИ жин пинээр удирдуулаад явсан нь дээр шүү лаларуудаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов