Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн

Түгээх    
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент

chips

-АМАРЖААД УДААГҮЙ БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗОРИУЛАН ГҮЗЭЭНИЙ
ХУУРАЙ ШӨЛ ХИЙЖ БАЙНА-

Монгол Улсыг нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн гэж үзвэл мөнгө олж ар гэрээ тэжээх ёстой. Гэтэл өнөөдөр өрхийн орлого нь тэр чигээрээ хэн нэгнээс хамааралтай. Хэзээ хоосон хонох нь тодорхойгүй гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл Монгол Улсын газрын хэвлий дэх баялаг найдвартай хөрөнгө биш, хэзээ нэгэн цагт шавхагдана. Тиймээс бусад өөр боломжуудыг ашиглан баялаг бүтээх ёстой.

Нэг ёсондоо жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадны зах зээлд гаргаж чадвал валютын урсгал тасрахгүй гэдгийг үйлдвэрлэгч нар мөн ч олон жил ярьж байна. Тиймээс бид гарааны бизнесээ эхэлж буй жижиг дунд үйлдвэрлэгч, хувь иргэнийг бодлоготойгоор дэмжиж олон нийтэд танилцуулдаг.

Бид энэ удаагийнхаа ярилцлагын зочноор эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн захирал Д.Нансалмааг урьж ярилцлаа. Тэрбээр үхэр, хонь, ямааны гүзээ ашиглан чипс үйлдвэрлэж буй нь олон хүнийг сонирхолыг татах нь дамжиггүй биз ээ.  

chips

-Танай “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК хэдэн онд байгуулав. Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-“Хүрэн бүдүүн хайрхан” компаниа 2016 онд байгуулсан, өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай компани одоогийн байдлаар найман төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэж байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахаар ажиллаж байна. Манай компанийн гол нэрийн бүтээгдэхүүн “Оточ” хүрэн манжингийн цай. Зургаан жилийн өмнө миний даралт ихэсч, бие суларч нэлээд удаан хугацаанд өвдсөн. Тэр үед хамгийн сайн гэсэн бүх л эм, тариаг хэрэглэдэг байсан ч бие олигтой дээрдээгүй. Тэгэхээр нь ардын уламжлалт эмчилгээг судалж байх явцдаа хүрэн манжингийн шүүсийг сайн гэж дуулаад, зургаан сарын турш хандалж уусан. Энэ хугацаанд миний биед маш их өөрчлөлт гарч эдгэрсэн. Тиймээс над шиг өвчтэй хүмүүст тусалж эрүүлжүүлэхийг хүсч  ард түмэндээ зориулж ямар нэгэн химийн найрлага ороогүй “ЭКО” бүтээгдэхүүн хийхээр сэтгэл шулуудсан даа. Хүрэн манжингийнхаа цайг үйлдвэрлэж эхлэхээс өмнө хоёр жилийн хугацаанд мэдээ, мэдээлэл цуглуулж судалгаа хийсэн.

-Бид танай компанийн “Гүзээний чипс”-ийг онцолж байгаа юм. Гүзээгээр чипс хийсэн гэхээр уншигчид сонирхож хүлээж авах байх?

-Манай компанийн шинэ бүтээгдэхүүн “Гүзээний чипс”-ийг хүмүүс маш их талархан хүлээн авч байна. Энэ бүтээгдэхүүнийг бага насны хүүхдүүд идэхэд жаахан хатуу. Ер нь насанд хүрэгчдэд зориулсан. “Пивоны даруулга маягаар хэрэглэвэл зүгээр юм” гээд хэрэглэгчид маань сэтгэгдлээ хэлж байгаа.

-“Гүзээний чипс”-ийг заавал пиво уухдаа идэх албагүй, кино үзэж байхдаа амны зугаа байдлаар хэрэглэж болохоор санагдлаа?

-Тийм шүү, хөдөө амралт зугаалгаар явахдаа идэхэд зүгээр шүү. Манай компани цаашид бүтээгдэхүүнийхээ нэр, төрөл зүйлийг олон болгохоор төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хамгийн гол нь санхүүгийнхээ асуудлыг шийдчихвэл болох гээд байна. Хувь хүн болон албан байгууллагыг манай компанитай хамтран ажилахыг танай сайтаар дамжуулан хүсч байна. Манай компанийн зүгээс эрүүл зөв хооллохыг хүсдэг, хоолны дэглэм барьдаг бүсгүйчүүддээ, дөнгөж төрсөн хөхөнд нь сүү орохгүй байгаа эхчүүддээ зориулан бүх төрлийн ногоо, гүзээг хатааж нунтагласан хуурай шөл хийж байгаа. Үүнийг тараг, буцалсан усанд найруулаад ууж болно. Мөн хүүхдүүддээ цөгийн балаар амталсан “Гүзээний чипс” хийхээр туршиж үзсэн. Их аятайхан болсон. Удахгүй худалдаанд гарна.

chips

-ГҮЗЭЭНИЙХЭЭ АШИГ ШИМТЭЙ БОДИСЫГ УСТГАХГУЙН ТУЛД
ТОГТМОЛ ТЕМПЕРАТУРТ ЧАНАДАГ-

-Малын түүхий эдээс яагаад заавал гүзээг сонгож чипс хийсэн юм бэ?

-Малын гүзээнд хүний биед хэрэгтэй маш олон амин дэм агуулагддаг. Мөн эрүүл мэндэд ач холбогдолтой болохоор нь гүзээг сонгож чипс хийсэн. Бүтээгдэхүүндээ үхэр, хонь, ямааны гүзээг ашигладаг. Манай компани химийн нэмэлт бодис хэрэглэдэггүй.  Зөвхөн байгалийн гаралтай түүхий эдийг ашигладаг. Ингэхдээ гүзээнийхээ ашиг шимтэй бодисыг устгахгүйн тулд тогтмол температурт маш сайн чанаж зөөлрүүлснийхээ дараа давс, хар перцээр амтлан үйлдвэрийн аргаар хатаадаг. Нэлээд хэдэн жилийн өмнө сахарын өвчтэй хүмүүс надаар гүзээний салат захиалгаар хийлгэдэг байсан. Амархан мууддаг байсан болохоор хуурайшуулах технологи боловсруулж гүзээгээ хатаасан чинь аятайхан болсон. Тэгэхээр нь “Гүзээний чипс” гэж нэрлээд хэрэглэгчиддээ хүргэж байна.

-Өдөрт хэдэн ширхэг уут чипс үйлдвэрлэдэг вэ. Танай бүтээгдэхүүнүүд хаагуур борлуулагдаж байна?

-Өдөрт ойролцоогоор 200 уутыг үйлдвэрлэж байна. “Метро молл” их дэлгүүрийн В1 давхарт, ТБД Андуудын хажууд байрладаг “Старс” центрт худалдаалагдаж мөн “Баянмонгол” хорооллын ихэнх дэлгүүрүүд, дүүргүүдийн худалдааны төвүүдээр манай бүтээгдэхүүнүүд түгээмэл зарагдаж байна.

-“Оточ” хүрэн манжингийн цай болон танай бусад бүтээгдэхүүнийнхээ талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай бүтээгдэхүүнүүд эрүүл мэндийг дэмжих учраас нарийн жор, хэмжээ байхгүй хэрэглэгчид маань өөрийнхөө хэрэглээндээ тохируулаад хэрэглэхэд л болох юм. Мөн заавал өвчтэй хүмүүс хэрэглэнэ гэхгүй аливаа нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх байдлаар бүх насны хүмүүс хэрэглэж болдог гэдгээрээ онцлог. Хүн эрүүл байна гэдэг аз жаргалтай амьдралын эхлэл шүү дээ.  Жишээлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг липтон цай химийн будагтай байдаг. Харин “Оточ” хүрэн цайны гол найрлага хүрэн манжин байгалиасаа будагч бодис ихтэй учраас химийн нэмэлт бодис хэрэглэх ямар ч шаардлагагүй байдаг. Мөн монголд дөнгөж нутагшуулан ургуулж буй хар манжингаар цай хийсэн. Энэ манжингийн ханд сахрыг эрчимтэй буулгаж тогтворжуулдаг, илүүдэл өөхийг задалж эрүүлээр тураадаг, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй ургамал. Улаан, хар гэсэн ихэр манжингаараа эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон хүнийг эрүүлжүүлнэ гэсэн зорилготой ажилдаг. Манайх бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Төв аймгийн Жаргалант суманд химийн бордоо ашиглалгүй тарьж ургуулдаг.

-Та бүхэн эдгээр бүтээгдэхүүнээ гадны зах зээл дээр гаргахаар судалж байна уу?

-Би хэдхэн хоногийн өмнө Өвөрмонгол руу үзэсгэлэн худалдаанд явчихаад ирсэн. Тэнд ажиллаж амьдардаг монголчууд маань сайхан хүлээж авсан. Мөн Өвөрмонголын ардын жүжигчин хамтран ажиллах санал тавьсан. Тэр хүний нөхөр нь хоёр жилийн өмнө хүндээр өвдөж химийн эмчилгээ хийлгэж байх явцдаа хордож ОХУ-аас 10 кг хүрэн манжин захиж авчруулаад хандалж уугаад бие нь дээрдсэн юм билээ. Тэгээд монголд ирээд манай компанийн “Оточ” хүрэн манжингийн цайг бүтээгдэхүүнийг олж хараад ихэд олзуурхан худалдаж авсан юм билээ.

chips

-ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ
ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОДОГГҮЙ-

-“Эко” бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Бүгдийг эхнээс нь бага багаар эхлүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст тулгардаг саад бэрхшээлийг бүгдийг нь туулж гарч ирсэн. Өнгөрсөн арван сараас хойш унтаж амрах ч завгүй хөдөлмөрлөсөн. Нэг жилийн хугацаанд олон зүйл мэдлээ, сурлаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх байхаа. Намайг хамгийн анх “Эко” бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн, хамаатан садны хүмүүс маань их сайхнаар хүлээж авч, ургаш алхахад дэм болж, тусалж дэмжсэний хүчинд өдий зэрэгт хүрсэн гэж боддог шүү.

 -Жижиг дунд бизнес эрхлэхэд ямар саад бэрхшээлт тулгарч байна?

-Алхам тутамд л саад бэрхшээл тулгарч, заримдаа шантарч няцах үе гардаг ч гэсэн баярлах нь олон доо. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй олгох тал дээр төр засаг маань анхааралтай ажиллаасай гэж хүсдэг дээ. Монголчууд хүрэн манжангийн ач тус маш сайн мэддэг болохоор хэрэглэгчид “Оточ” хүрэн цайг их авдаг. Харин гүзээгээр чипс хийсэн гэхээр “Хонь, ямааны гүзээ юу, заавал ингэж хатаах шаардлага байгаа юм уу, чанаад идчихэд л болно” гэхээр нь “Үйлдвэрийн аргаар боловсруулсан, чанасан гүзээнээс өөр амттай” гэж тайлбарлаад амсуулахаар “Ямар хатуу юм бэ” гэснээ хэд хэдэн удаа амталж үзснээс “Энэ чинь харин аятайхан амттай, зарж болохоор юм байна. Пивоны даруулга гээд нэрлэчих. Солонгосчууд пиво уухдаа хатаасан загсаа иддэг шиг монголчууд эрүүл мэндэд ашиг тустай малынхаа гүзээг яагаад идэж болохгүй гэж. Хүнд хэрэгтэй сайхан зүйл хийсэн байна” гээд дуртай нь аргагүй худалдаж авдаг.

-Нэг жилийн хугацаанд хэрэглэгчдээсээ талархалын үгийг харамгүй сонсож буй болов уу?

-Өндөр настай хүмүүс “Танай компанийн хүрэн манжингийн цайг уудаг болсноос хойш даралтныхаа эмийг уухаа больсон” гэж хэлдэг. Харин залуу хүмүүс “Өмнө нь аав, ээж дээрээ очихдоо атга дүүрэн эм бариад очдог байсан чинь одоо танай бүтээгдэхүүнийг авч очдог болсон. Бие нь дээрдээд сайхан болж байна” гээд ард түмнээсээ урмын сайхан үгсийг харамгүй сонсч байгаадаа баярлаж цаашид илүү их зүйлийг хийх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй болдог юм байна. Хэд хоногийн өмнө танай сайтаас утсаар холбогдож “Та бүхний эко бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулж өгье” гэхэд маш их баярласан. Танай хамт олон ч гэсэн надад урам хайрлаж, ургаш алхах итгэл өгч байна.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

chips

chips

chips

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 35

Zochin (103.10.21.94)
2018-09-23 02:58:24
Жинхэн эрүүл хүнс байна

wwww (66.181.160.28)
2018-09-22 15:45:12
yamarch batalgaa baihgui huns bna ene hogshin avgai ugaasaa aimaar zalitai hun shdee yu ch gej yarij medeh avgai barag shinhleh uhaanii neelt hiisen gej udahgui hutsaj magadgui shuu hataasaa guzee borts yalgaa yu bnaaa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk zonog tolgoi

Zochin (112.72.15.187)
2018-09-21 16:07:01
Гэдэс идэж үзээгүй тэнэгүүднь яах вэ дээ ыаас маас гэж тэнэгтээд бөөн химийн бодис канцeрогентэй гадаад чипсээ идэж л байхаас. Учир мэддэгүүд нь гүзээний чипсээ иднэ ээ гэж....

Зочин (66.181.161.25)
2018-09-20 21:10:19
Сайн мэдээ байна.Гүзээг малын баас гэж сэтгэгдэл бичсэн үхрийг яамаар ч юм бэ.

Зочин (66.181.161.25)
2018-09-20 21:07:14
Сайн мэджэ байна.Гүзээг малын баас гэж сэтгэгдэл бичсэн үхрийг яамаар ч юм бэ.

Нэрт (202.126.88.32)
2018-09-20 19:51:17
Малын баас идээд монголчууд баяжаад уржээд !! Дэлхийн шившиг !!! Малын эмч нар байна уу ?!?! Аргал хомоолоороо Хоол Эм хийгээд экспортлоод Монгол жинхэнээсээ Ялах Юм бна

Монгол (202.126.88.32)
2018-09-20 19:50:31
Тос дотороосоо утож ялзардаг !!! Монголыг монголоор устгуулах арга хэлбэрийн нэг дээ !!! Ийм Хоол ЭМ дэлхийд гаргасан хун Нобелын шагнал уу? Горьд эргуут

Нэрт (202.126.88.32)
2018-09-20 19:47:02
Малын баас идээд монголчууд баяжаад уржээд !! Дэлхийн шившиг !!! Малын эмч нар байна уу ?!?! Аргал хомоолоороо Хоол Эм хийгээд экспортлоод Монгол жинхэнээсээ Ялах Юм бна

Нэрт (202.126.88.32)
2018-09-20 19:46:24
Малын баас идээд монголчууд баяжаад уржээд !! Дэлхийн шившиг !!! Малын эмч нар байна уу ?!?! Аргал хомоолоороо Хоол Эм хийгээд экспортлоод Монгол жинхэнээсээ Ялах Юм бна

Зочин (202.131.225.197)
2018-09-20 15:22:38
АВЧ ИДНЭ

Зочин (194.230.155.147)
2018-09-20 13:57:45
Uheriin baasaar hunsnii buteegdhuun hiisen gesen shuu orkuudaa avch ideerei

Зочин (194.230.155.147)
2018-09-20 13:57:45
Uheriin baasaar hunsnii buteegdhuun hiisen gesen shuu orkuudaa avch ideerei

Зочин (194.230.155.147)
2018-09-20 13:56:39
Za ingeed maliin uvchjn taraaj bgaa yumdaa. Maliin mahmass oor hoolgui gej boddod uher mongolchuud bayarlaad l

Зочин (194.230.155.147)
2018-09-20 13:56:38
Za ingeed maliin uvchjn taraaj bgaa yumdaa. Maliin mahmass oor hoolgui gej boddod uher mongolchuud bayarlaad l

Зочин (103.229.120.68)
2018-09-20 13:13:10
mundag

Зочин (112.96.179.120)
2018-09-20 13:00:37
Yanztai!!!

Зочин (192.82.64.205)
2018-09-20 12:19:25
Үнэ нь хэд вэ

Зочин (192.82.64.205)
2018-09-20 12:19:05
үнэ нь хэд юм бэ

Зочин (64.119.27.182)
2018-09-20 11:13:19
Худалдаалах дэлгүүрээ өргөжүүлмээр юм бна даа. Номин сүлжээ дэлгүүр г.м эко бүтээгдэхүүн хийж бгаад баяр хүргэе. Төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй

Зочин (202.9.43.73)
2018-09-20 10:34:21
Гүзээг сайхан зөөлөн галаар чанаад идэхэд болно доо. Саяхан үхрийн гүзээ чанаж идсэн Тасархай .

Навчаа (133.8.240.209)
2018-09-20 10:27:47
Хаагуур бүтээгдэхүүн нь зарагдаж байгаа юм болоо? Утасны дугаар ч юм уу байна уу?

Амжилт (103.229.120.146)
2018-09-20 10:11:53
Шаарк нэвтрүүлэгт орвол их сайхан дэмжих байхдаа эсвэл таны хийсэн юм өөр хүнийх болоод явчих ч юм болуу барааны патёнтээ сайн авмаао юм байна даа таны ажилд амжилт

Амжилт (103.229.120.146)
2018-09-20 10:11:53
Шаарк нэвтрүүлэгт орвол их сайхан дэмжих байхдаа эсвэл таны хийсэн юм өөр хүнийх болоод явчих ч юм болуу барааны патёнтээ сайн авмаао юм байна даа таны ажилд амжилт

монгол брэнд (202.9.40.215)
2018-09-20 10:01:36
Малын гаралтай инноваци шингэсэн эрүүл мэндийн "адуу" зэрэг бүтээгдэхүүн бол монгол брэнд,бүтээл мөн. Харамсалтай нь ийм зүйл үнэлэгдэхгүй,дэмжигд хгүй,уугуул ийм зүйлээс аль болох холдуулах доллорын эздийн бодлого дэлхийн худалдааны байгууллагын хориг гэгч эдийн засгийн алуураар дамжин хэрэгжиж байна.Үр дүнд нь ДЭМБ-аас заралсан хүний эрүүл мэндэд нэн халтай 10 гаруй хүнсний бүтээгдэхүүн лангуугаар дүүрэн, хилээр чөлөөтэй орж ирж байна. Угаасн нүүрс, угаасан алт монгол брэнд яавч биш.

Зочин (119.40.99.30)
2018-09-20 09:30:24
Малынхаа гүзээгээр,эрүүл мэндэд ашигтай чипс хийлээ гэж бич.

Зочин (150.129.142.138)
2018-09-20 09:15:28
Амжилт хүсье,үнийн хувьд бодолцоорой үнэ арай л их байна шүү,

зочин (66.181.190.161)
2018-09-20 08:40:01
Ингээд юм хийж бүтээж бгаан сайн хэрэг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бна гээд хэрэглээ талаасаа монгол хүний эрүүл мэндэд тустай зүйл хийчихээд үнээ амидралд бодитоо болгож борлуулалт хийгээчээ.ашиг хонжоо олох биш.үндсэн түүхий эд бусад зүйл ни гаднаас биш дотоододоо бгаа учир үнээ бодолцох ёстой биш үү.монгол хүн монголын төлөө юм хийсэн бол сэтгэл зүрхэндээ үүнийг бодож явцгаа.

зочин (66.181.190.161)
2018-09-20 08:39:19
Ингээд юм хийж бүтээж бгаан сайн хэрэг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бна гээд хэрэглээ талаасаа монгол хүний эрүүл мэндэд тустай зүйл хийчихээд үнээ амидралд бодитоо болгож борлуулалт хийгээчээ.ашиг хонжоо олох биш.үндсэн түүхий эд бусад зүйл ни гаднаас биш дотоододоо бгаа учир үнээ бодолцох ёстой биш үү.монгол хүн монголын төлөө юм хийсэн бол сэтгэл зүрхэндээ үүнийг бодож явцгаа.

Зочин (103.9.90.98)
2018-09-20 08:37:16
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЗАЛЧУУЧУУД Ч ГЭСЭН ВААР САВ ХЭСЭЖ АРХИДАЖ ШОУДАЖ ЭЦЭГ ЭХИЙН ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ДЭМИЙ ҮРЖ ПЕЙСВҮҮК УХАЖ ДЭЛГЭЦИЙН ДОНТОН БОЛОХЫН ОРОНД ЭНЭ ЭГЧ ШИГ ХӨДӨЛМӨРЛӨӨСӨЙ. ТЭГВЭЛ УЛС ОРОН МААНЬ ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ

Зочин (103.9.90.98)
2018-09-20 08:37:15
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЗАЛЧУУЧУУД Ч ГЭСЭН ВААР САВ ХЭСЭЖ АРХИДАЖ ШОУДАЖ ЭЦЭГ ЭХИЙН ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ДЭМИЙ ҮРЖ ПЕЙСВҮҮК УХАЖ ДЭЛГЭЦИЙН ДОНТОН БОЛОХЫН ОРОНД ЭНЭ ЭГЧ ШИГ ХӨДӨЛМӨРЛӨӨСӨЙ. ТЭГВЭЛ УЛС ОРОН МААНЬ ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ

Зочин (103.9.90.98)
2018-09-20 08:37:15
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЗАЛЧУУЧУУД Ч ГЭСЭН ВААР САВ ХЭСЭЖ АРХИДАЖ ШОУДАЖ ЭЦЭГ ЭХИЙН ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ДЭМИЙ ҮРЖ ПЕЙСВҮҮК УХАЖ ДЭЛГЭЦИЙН ДОНТОН БОЛОХЫН ОРОНД ЭНЭ ЭГЧ ШИГ ХӨДӨЛМӨРЛӨӨСӨЙ. ТЭГВЭЛ УЛС ОРОН МААНЬ ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ

zochin (202.9.40.182)
2018-09-20 08:36:39
estoi saihan medee ba

Иьь (202.126.89.206)
2018-09-20 08:27:55
Амжилт хүсии

Монгол (202.126.89.99)
2018-09-20 08:27:28
Гузээг монголчууд бараг баастай Нь идэх боллоо !!!! Энэ тэнэглэл монголчууд 21 оны хувьсгалын омно яг ийм Хоол ундтай овчиний уур уурхай ухэж сонож дуусаж байсан 400 хан мянган монголчууд байсан !!! Ариун цэвэрийг сахих болсоноор одоо 3 сая гаруй боллоо!!!амьтаны гэдэсэнд янз бурийн шимэгч юу ч байж болно гэдэгийг ухаарах ёстой !!!!

зочин (66.181.191.63)
2018-09-20 08:23:07
Уг нь сайхан мэдээ б.на.Даанч бас нэг талдаа үний асуудалаа жаахан ч гэсэн бодолцохгүй бол хэцүү шүү үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэ нь тэнгэрт хадсан байж болохгүй шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
2018-12-14 11:06:46 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ руу шилжүүллээ
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 10:08:18 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-14 10:04:38 - Хууль
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
2018-12-14 09:11:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-14 08:17:21 - Улс төр
Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ
2018-12-14 07:54:13 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ