Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Түгээх    
2018-09-20 16:07:48 - Эдийн засаг

mongolbankМонголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны есдүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Тус хороо мэдээлэлдээ “Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна.

Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна.

Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байна.

Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа.

Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байна.

Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ.

Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (66.181.168.8)
2018-09-21 10:00:24
Захиалгын комменчид хаха

БАТ (66.181.160.124)
2018-09-20 20:03:46
Баяртсайхан сар бүр 18 000 000 тѳг цалин авч байгаатайгаа дүйцэхүйц ажил хийж чадаж байна уу ??? .

зочин (64.119.18.6)
2018-09-20 17:57:08
Долларын ханш өсөхөөр нөгөө төлөгдөх өр автоматаар нэмэгдэнэ. Ханшийн зөрүүгээр. Юун бага хүүтэй зээл бэ. Амьдрал цалин нэмсэнч сайжрахгүй талруу явчихлаа.

IRGEN (203.91.115.37)
2018-09-20 17:37:09
ERXTEN DARHATNGUUUD BUSINESS ORCHIN CHOLOLOHGUI ELDEV STANDART JURAM TOGOOL GARGAJ BUSSINES ORCHING BOOOJ BHAD MANAI ULSIIN EDIIN ZASAG YAAJ TELEH VE DE ENIIG ERONHIILOGCH ERONHII SAID NAR NI MEDDEG CH YMUU UGUI UGUI CH YMUU BUUU MED HUND BNA DAA.DOTOODIIN EDIIN ZASAG AA CHOLOLOOD TELECHEE IRGED CHINE BUH L SALBART BUSSINES HIIMEER BNSHDEE DEERES HAJ BOOGOOD BH YMAA.

Зочин (139.5.219.152)
2018-09-20 17:23:42
$ usuud buh yumnii une usnu shuu dee muu UBS iin pizda naraa

Mishka (45.72.143.80)
2018-09-20 16:21:02
монгол банкны ерөнхиийлөгч увсын хазгай хэлт огцрохгүй бол долларын ханш улам өснө

Зочин (103.57.94.78)
2018-09-20 16:12:05
долларын ханш хэцүүдлээ зүгээр үү эрхэм том гэдэстэй дарга нараа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ