У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна

Түгээх    
2018-09-21 16:34:39 - Нийслэл

hurelsuh

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүллээ. Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний оролцогч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын суурин төлөөлөгч, хамтран ажилласан төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.

Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, Засгийн газар болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны шинэ хуулийг чанд мөрдлөг болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Энэ бол боломжгүй эсвэл бололцооноос давсан зүйл биш. Харин ч эрүүл, зүй ёсны шаардлага мөн.

Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Эерэг талаас нь харвал, энэ нь нийгэм эрүүлжиж, төр цэвэршихийн дохио. Тиймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Удаан жил ужгирсан, бугшсан энэ байдлыг сөрөн зогсоход багагүй бэрхшээл саад учирч байгаа ч байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно. Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах албан тушаалтан Та бүхэн хүчээ нэгтгэн, хүсэл зорилгоо дайчлан ажиллах учиртай. Үүний тулд:

-Төрийн байгууллага, нутаг дэвсгэртээ нэн тэргүүнд хууль, журам хэрэгждэг байх дэг ёс, соёлыг тогтоо. Үүнийг  өөрсдөөсөө эхэл, иргэдэд үлгэрлэ.

-Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсож мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав.

-Асуудлаа шийд гэхээр агентлаг байгуулъя, орон тоо нэмье, мөнгө байхгүй гэх хэвшмэл сэтгэлгээнээсээ сал, орон нутаг, салбартаа байгаа нөөцөө бүрэн ашигла, бүтээлч сэтгэлгээ, бизнес овсгоогоор ханд, гэхдээ хууль зөрчиж болохгүй. боломж заавал олдоно.

-Бүх шатны төсвийн тэвчиж болох бүх зардлыг тана, төсвийг гол зорилтдоо үр ашигтай хуваарил, төсвийн сахилгыг чанд баримтал.

-Эрх мэдэл, албан тушаалаа бүү худалд, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид бай. Зохисгүй зүйлд нэр холбогдсон хэн ч бай албан тушаалаа өгөхөд бэлэн бай, албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй.

-Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах сэтгэлзүйн, зохион байгуулалтын бэлтгэл нөхцөлийг бүрдүүл, өөрийн байгууллагадаа буй хууль бус томилгоог бүрэн зогсоо, зөрчлийг энэ онд бүрэн арилга.

-Байгууллагын хүний нөөцөө чадавхжуул, ажил хийх чадвартай, төрд сэтгэлтэй ажилтнаа дэмжиж урамшуул. Хариуцлагагүй, сэтгэлгүй нэгнээс төрийн албыг цэвэршүүл.

Төсөв хөрөнгө шаардахгүй энэ хэдэн алхмыг ажил хэрэг болгоход л улс оронд хариуцлага сахилга сайжирч, бодит үр дүн нь Засгийн газрын  эдийн засаг, нийгэм соёлын зорилтууд биеллээ олсон, тэр нь иргэдэд мэдрэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Хамгийн товчоор хэлэхэд, гүйцэтгэлийн үр дүнгээр хариуцлага дүгнэгдэнэ.

Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс илт сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна. Харин Та бүхэн хууль ёсоо дээдэлж, сум орон, байгууллага салбар бүртээ сахилга хариуцлагыг тогтоож, ажлын бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэлийг олж ажиллахаа амла. Бидэнд хийж гүйцэтгэснээс их хийх ажил, бас шийдвэрлэх олон асуудал байна. Алгуурлах цаг хугацаа алга. Ард түмэндээ амласан амлалтаас хойш суух эрх байхгүй. Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан Та бүхэн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргаа санаж, улс түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэгт би итгэл төгс байна.Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ гэжээ. 

Г.ИТГЭЛ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

Баяр (122.201.21.106)
2018-09-23 19:40:37
хэлсэн ярвснаа ажил хэрэг болгоосой. Сургуулийн захирал нэртэй нөхдийг бүгдийг нь солих хэрэгтэй. Боловсролын салбараасаа эхэл. албан тушаалаа ашигладаг хүн хохироодог мэдлэг чадваргүй хүмүүсээр дүүрсэн шүүв ийм байхад боловсрол явахгүй ээ

Баяр (122.201.21.106)
2018-09-23 19:39:32
хэлсэн ярвснаа ажил хэрэг болгоосой. Сургуулийн захирал нэртэй нөхдийг бүгдийг нь солих хэрэгтэй. Боловсролын салбараасаа эхэл. албан тушаалаа ашигладаг хүн хохироодог мэдлэг чадваргүй хүмүүсээр дүүрсэн шүүв ийм байхад боловсрол явахгүй ээ

Зочин (66.181.183.34)
2018-09-22 22:33:25
Хүрэл цох яаж ингэж хэлж чадна вэ. Гутамшиг

Зочин (66.181.179.74)
2018-09-22 21:11:10
Ярьдгаараа бол манай орон аль хэдийн хөгжлийн дээд зэрэгт хүрсэн байх байлаа. Даанч ам ажил хоёр нь зөрдөг учраас хэзээ ч ажил хэрэг болж дээшилж байгаагүй юм даа. Нэг л үнэмшилгүй л сонсогдож байна.

Тийм (103.10.21.60)
2018-09-22 13:01:20
Их хурлын гишүүнийг ордон дотор шааж унагаадгаа больчихвол, замын цагдааг газарт унагааж байгаад төмсөгддөг байдлаа зогсоочихвол овоо соёлтой болчихно шүү.

өөдөс (103.26.193.12)
2018-09-22 10:31:17
Торийн өлбаны мерит зарчим гэдэг бол чадвартай чадваргүй хэн чбайсан нэг албан дээр насаар нь хадаана гэсэн үг биш харин үр бүтээлгүй орон тоо бөглөөд сууж байгаа хэнийгч гэсэн өөрчилдөг халдаг байхыг хэлдэг,Одоо хүртэл манай төрийн албанд насаараа нэг албан дээр сүүлдээ төрийн албыг хувийн өмч мэт ойлгодог салж үхдэггүй тийм мануухайнууд байсаар байна.Уг нь удирдах албан дээр ялангуяа нэг хүнийг 6 жилээс дээш байлгах хэрэггүй дэлхийн жишээ байна.

Зочин (64.119.18.20)
2018-09-22 07:54:16
Bas dahin shaa

Зочин (66.181.189.152)
2018-09-22 05:38:22
энэ засгийг МИЕЭ ах удирддаг байсан одоо ч хэвээрээ. Хуук бол зугээр л КУКЛА

Bagsh (66.181.186.88)
2018-09-22 01:27:20
Bolovsroliin said ni tegeed yu hiigeed yavaa yum bol doo, heruulch avgain dureer l ene salbariinhanii amnii zugaa bolj baina. Ene saidaa, tuunii huulias gaduur tomilson uureg guitsetgegch nartai ni ohtsruulbal Erunhii saidiin helsen shine soel boloh bolov uu

Зочин (202.21.106.112)
2018-09-22 00:25:18
За зайл 60 тэрбумын асуудлаа шийдэнэ гэсэн яасан

Зочин (103.26.195.11)
2018-09-21 22:47:15
СҮРТЭЙ СҮРТЭЙ Л ЯРИХ ЮМ ДАА. ОДОО Ч УЙДАЖ БАЙНА ШҮҮ. ОРОЙ БОЛГОН Л ЗУРАГТААР АМЬДРАЛ САЙЖИРЧ БАЙНА ГЭХ ЮМ. АРДЫН АМЬДРАЛ БҮҮР Л ХҮНДРЭЭД БАЙНА ШҮҮ.

Зочин (103.26.195.11)
2018-09-21 22:47:09
СҮРТЭЙ СҮРТЭЙ Л ЯРИХ ЮМ ДАА. ОДОО Ч УЙДАЖ БАЙНА ШҮҮ. ОРОЙ БОЛГОН Л ЗУРАГТААР АМЬДРАЛ САЙЖИРЧ БАЙНА ГЭХ ЮМ. АРДЫН АМЬДРАЛ БҮҮР Л ХҮНДРЭЭД БАЙНА ШҮҮ.

Зочин (182.160.37.96)
2018-09-21 22:12:14
shine soel deg jurmiig delgeryylne ch geh shig. tegeed avtobus niitiin teevriinhee zambaraagyi changa hogjmiig tsegtsleech. ondor hogjiltei ornuud iin niitiin teever avtobus yamar ch hogjimgyi zorchigchdiinhoo erhend haldahgyi amar taivan yavj baigaa bizdee. tend baruun evropod ochood yzeh heregtei ene said.

Сэлэм Тогмид (122.201.22.150)
2018-09-21 22:08:12
Хүрэлсүх сайд аа өөрөө эхлээд хэлсэн үгэндээ эзэн болоод сэлмээ сайн эргүүл, хэлснээ хэрэгжүүл тэгвэл улс чинь хөгжинө. Нисэхийн Бямбасүрэн болон түүний тойрон хүрээлэгч бас МИ-гийн аягачин хүүхэн Нямсүрэн,авгайнхаа хормойд амьдрагч нисэх буудлын Мөнхбаатар нарыг яагаад ажлаас нь халдаггүй юм бэ ? Ийм байж одоо худал чалчихаа болио,Ерөнхий сайд аа алд даа !!!

Зочин (103.229.122.4)
2018-09-21 21:13:42
Дээд шуух ялзарсан учир шударга ес тогтохгуй бна. Тер арчаагуй чадваргуй нехдуудээр дуурсээр!!!

Зочин (122.201.22.244)
2018-09-21 18:58:55
АН улсыг хөгжүүлнэ гэж ах дүүдээ баахан хуваарилман, МАН шинэ соёлыг нэвтрүүлж байна гэж чадваргүй ах дүү хамаатан саднаа төрийн байгууллага, компаниудад оруулсан. Эдгээр байгууллагын орон сүүлийн гурван 15-20 өссөн, мэргэжлийн салбаруудад аваари осол тасарахаа байлаа. Сайд хариуцлага хүлээдэгггүй шинэ соёл юу

Шинэ соёлыг түгээгч нарт (202.179.24.165)
2018-09-21 17:20:31
Шинэ соёл нь албан тушаалын давуутай байдлаа ашиглан ураг төрөл, найз нөхөддөө төрийн албыг найр тавьж өгөхийг хэлж байгаам байна л даа. Сарангэрэлийн хүү Улам-Өрнөхийн найз нар нь бүүр найз охидоо хүртэл дагуулаад эрүүл мэндийн яаманд ажилд орсон. Үүний непотизм гэдэг юм л даа. МАН нам Хүрэлсүх сайл Сарангэрэлээр дамжуулж төрийн албанд непотизмыг сайн нэвтрүүлж байгаа нь яах аргагүй шинэ соёл мөн байхооо

2018-09-21 17:20:30

Зочин (202.179.27.166)
2018-09-21 17:20:14
ШАА СТА ХАЛАХ ДАРАМТЛАХААС ӨӨР ЮУ Ч ЧАДАХГҮИ МАЛНУУД

zochin (64.119.16.148)
2018-09-21 17:08:45
umhii.hujaanuudad/.tolgoigoo.meduulsen.a dgiin.novsh.hudlaa.bitgi.soliorood.bai.y u.hiij.giiguulsen.yam.be.baahan.guilga.g uij.algaa.tosohoor.uuruur.setgej.chaddag gui.malnuud.yegeed.ter.zeelsen.munguu.uu rsduu.hu=vaaj.avdag.biz.dee,.60.tewrbumd aa.hariutslaga.tootsooch.malaa

zochin (64.119.16.148)
2018-09-21 17:05:44
3.han.say.huniig.avaad.yavchihaj.chadahg ui.yaduuruulsan.umhii.hulgaich.nar.,tolg oi.ni.usaar.duursen.hulgai.hiij.hudal.ya rihdaa.mergejliin.novshnuud,.ta.nart.mon golchuud.dandaa.ingej.doromjluulj.bna.ge vel.gonjiin.joo.

Зочин (122.201.21.60)
2018-09-21 17:04:57
Заааз ш**гаад байгаарай. Сайд нарыхаа зохисгvй vйлдлийг л зогсоочих. Сараа авгай ЭМ салбарыг самарч, хvvгийнхаа найз нараар яамыг дvvргэж бгаа нь зохистой хэрэг vv?

Зочин (122.201.21.60)
2018-09-21 17:04:50
Заааз ш**гаад байгаарай. Сайд нарыхаа зохисгvй vйлдлийг л зогсоочих. Сараа авгай ЭМ салбарыг самарч, хvvгийнхаа найз нараар яамыг дvvргэж бгаа нь зохистой хэрэг vv?

Зочин (122.201.21.60)
2018-09-21 17:04:40
Заааз ш**гаад байгаарай. Сайд нарыхаа зохисгvй vйлдлийг л зогсоочих. Сараа авгай ЭМ салбарыг самарч, хvvгийнхаа найз нараар яамыг дvvргэж бгаа нь зохистой хэрэг vv?

Зочин (122.201.21.60)
2018-09-21 17:04:31
Заааз ш**гаад байгаарай. Сайд нарыхаа зохисгvй vйлдлийг л зогсоочих. Сараа авгай ЭМ салбарыг самарч, хvvгийнхаа найз нараар яамыг дvvргэж бгаа нь зохистой хэрэг vv?

Зочин (122.201.21.60)
2018-09-21 17:04:08
Заааз ш**гаад байгаарай. Сайд нарыхаа зохисгvй vйлдлийг л зогсоочих. Сараа авгай ЭМ салбарыг самарч, хvvгийнхаа найз нараар яамыг дvvргэж бгаа нь зохистой хэрэг vv?

zochin (64.119.16.148)
2018-09-21 17:02:56
Hurelsuhee.chi.muu.uudgui.novsh.60.terbu mynhaa.asuudlyg.shiidej.chadahgui.bgaa.n ovsh.uls.ornyg.avch.yavna.gej.haashaa.ha rsan.yam.baidagiin.MAH.bol.luikvarchin.h ulgaichn/naryn.nam.hudlaa.amladag.amlasa nyhaa.esreg.ajilladag.odoo.ta.nart.hen.c h.itgehguie.AH.MAH.2.yag.adilhanbhulgaic hdaar.duurchihsen.adgiin.novshnuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно