Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Түгээх    
2018-09-24 11:46:35 - Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар  буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 1762  иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож,  шүүхээр 80 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 5112 дуудлага мэдээлэл хүлээн авч 1302 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж замд хийсэн шалгалтаар 1040 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар, 87 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 7-16 хэм дулаан, шөнөдөө хасах 3-аас нэмэх 5 хэм дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 100 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 80, эрэн хайх, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 1503 иргэн, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Улаанбаатар хот орчмоор есдүгээр сарын 20-ны өдөр орсон цас, цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-чандмань сумын 52-ын давааны автозам хаагдаж, олон автомашин цасанд боогдсон дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-аас томилгоот бүрэлдэхүүн, машин техник гаргаж замын хажуу болон зам дээр цасан хунгар үүсч үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон 433 автомашинтай 1300 иргэн, хот хоорондын зорчигч тээврийн 3 автобус 150 иргэн даарч, бээрсэн, түлш, шатахууны хомсдолд орсон, дугуй хагарсан зэрэг нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч есдүгээр сарын 21-ний өглөөний 05:30 цагт  авто замын зорчих хэсгийг хэвийн ажиллагаанд оруулсан” гэж танилцуулав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/720 дугаар захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2 удаа хийж, товчоодын үйл ажиллагаатай танилцаж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг тарааж, тарваганы мах, түүхий эдийг илрүүлсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх үүрэг даалгаврыг өгсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй 20 ТҮЦ-ийн түрээсийн гэрээ цуцлуулах албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн 4 цэгийн үйл ажиллагаа зогсоосон. ҮЦХ-д төсөл хэрэгжүүлэгч “Ред фильм” ХХК-ийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй  цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын агентлаг, харьяа газруудын удирдлагуудтай уулзаж нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуул” гээд “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах, 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөх, Нийслэлийн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

зочин (139.5.219.60)
2018-09-24 12:10:24
Хотын дарга нэртэй юм бол ус цахгаан дулаанаар энэ өвөл хотыг хөлдөөхгүй өвөлжүүлэх бэлтгэл ажлаа хийж үзээчээ.агаарын хөрсний борирдол ч өнгөрсөн асуудал болж хоцров оо.утаа агаар хөрс гээд олон асуудал ар араасаа босож ирнэ.яаана даа яаана.ажил хийж чаддаггүй хүний дүр төрх харагдана даа.

зочин (139.5.219.60)
2018-09-24 12:10:19
Хотын дарга нэртэй юм бол ус цахгаан дулаанаар энэ өвөл хотыг хөлдөөхгүй өвөлжүүлэх бэлтгэл ажлаа хийж үзээчээ.агаарын хөрсний борирдол ч өнгөрсөн асуудал болж хоцров оо.утаа агаар хөрс гээд олон асуудал ар араасаа босож ирнэ.яаана даа яаана.ажил хийж чаддаггүй хүний дүр төрх харагдана даа.

зочин (139.5.219.60)
2018-09-24 12:10:11
Хотын дарга нэртэй юм бол ус цахгаан дулаанаар энэ өвөл хотыг хөлдөөхгүй өвөлжүүлэх бэлтгэл ажлаа хийж үзээчээ.агаарын хөрсний борирдол ч өнгөрсөн асуудал болж хоцров оо.утаа агаар хөрс гээд олон асуудал ар араасаа босож ирнэ.яаана даа яаана.ажил хийж чаддаггүй хүний дүр төрх харагдана даа.

ман (202.9.42.169)
2018-09-24 11:48:54
одоо энэ сукаг зайлуул

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов