Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ

Түгээх    
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг

Зүрх судасны өвчний нас баралтын тоон үзүүлэлтээрээ манай улс дэлхийд дээгүүрт ордог. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин (37%), хоёрдугаарт  хавдар (21%), гуравдугаар осол гэмтэл (13%) орж байна.  Иймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ хяналт тавих боломжтойг иргэд олон нийтэд ойлгуулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангийн хамт олон уг аяныг санаачлагч П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлсэн бол өнөө жил зүрх судасны өвчлөл өндөрт тооцогддог, цусны даралт ихсэлтийн статистик үзүүлэлтээрээ улсын хэмжээнд дээгүүр бүртгэгдсэн аймгууд руу үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон юм. Энэ ч үүднээсээ 2018 оны долдугаар сард орон нутаг дахь аяны нээлтийг Булган, Хөвсгөл аймагт зохион байгуулж, нийтдээ 2168 иргэн (эрэгтэй 38.5%, эмэгтэй 61.5%)-д цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг үзлэг хийж, 280 иргэнд цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлийн талаарх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, 578 иргэнийг зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулсан билээ.

Тэгвэл “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнгөрсөн долоо хоногт буюу 9-р сарын 17-19-нд Архангай, 9-р сарын 20-22-нд Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа.

Архангай аймагт зохион байгуулсан уг аяны хүрээнд нийт 1,508 иргэнийг үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, эрсдэлт бүлгийн буюу цусны даралт ихсэх өвчтэй, зүрх судасны өвчин илэрсэн 245 иргэнд УГТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 91 хувь нь цусны даралт ихсэлт багаас өндөр эрсдэлтэй гэж гарсан нь анхаарал татаж буй үзүүлэлт гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс 245 хүн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийлгэжээ. Мөн Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим сурагчид “Эрүүл мэндийн боловсрол гэж юу вэ?” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.

Аяны хүрээнд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулсан төдийгүй цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн судалгаа хийх зэрэг зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн илрүүлэг үзлэгийг Улсын III төв эмнэлгийн эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хамт хийж, нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн цусны даралтыг хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлсон юм. Түүнчлэн орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, цусны даралт ихсэлтэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна. Тус аяны хүрээнд хийгдсэн бас нэгэн томоохон ажил бол Архангай аймгийн ХААН Банкны салбарт цусны даралт хэмжих багаж бүхий эрүүл  мэндийн булан байгуулсан явдал юм.  Энэхүү эрүүл мэндийн булан ажиллаж эхэлснээр иргэд банкаар үйлчлүүлэх үедээ цусны даралтаа хэмжиж, тогтмол хянаж байх боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Статистик тоон судалгаагаар Баянхонгор аймагт 2017 онд хэвтэн эмчлүүлсэн 10 мянган хүн тутмын 176,5 нь цусны даралт ихсэлттэй гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын хоёр нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн үг бөгөөл энэ нь маш их анхаарал татах үзүүлэлт болохыг эмч нар хэлж байна. Баянхонгор аймгийн  73 эмч сувилагч нарт эхний өдөр буюу 9-р сарын 19-нд сургалт зохион байгуулсан бол хоёр дахь өдөр аймгийн Хөгжимт драмын театрт тус аяны нээлтийг хийж, энэ үеэр 1,400 иргэнийг цусны даралтыг хэмжиж, эрүүл мэндийн илрүүлэг үзлэг хийж, 192 иргэнд УГТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан байна.

Цусны даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  Өөрөөр хэлбэл, зүрхний  дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай нэмэгдэж буй нь удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байгаа билээ.

Аяны тухай мэдээллийг ард иргэдэд урьдчилан түгээх, эрсдэлт бүлгийн иргэдийг урьдчилан бэлтгэх ажилд дээрх аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар болон ХААН Банкны тухайн орон нутгийн салбарын ажилтнууд идэвхтэй оролцож, бэлтгэл ажлыг сайтар бэлтгэж ажилласныг онцлон дурдах хэрэгтэй болов уу.

Мөн аймгийн ЗДТГ-ын удирдлагууд бүх талаар дэмжиж, ард иргэдээ идэвхтэй хамрагдахыг уриалж, цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил өрнүүлж буйд талархал илэрхийлж байлаа. Иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургаснаар хүн амын өвчлөл, нас  баралтын гол шалтгааныг бууруулах боломжтой юм.

Өвдсөнийхөө дараа биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж чаддаг эрүүл, хариуцлагатай иргэн байхын тулд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хамгаалж чадах чухал алхам юм шүү.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ