“Ногоон гарц” үндэсний тариаланчдын ногоог ЗАХ ЗЭЭЛЭЭС шахагдах эхлэлийг тавьсан уу

Түгээх    
2018-10-10 07:46:50 - Нийслэл

-“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 12:00 ЦАГААС ӨМНӨ МОНГОЛЫН ХИЛ РҮҮ
ТҮРГЭН ШУУРХАЙ НЭВТРҮҮЛДЭГ БОЛСОН”-

Ургац хураалт ид үргэлжилж буй энэ үед “Замын-Үүдэд Хятадаас орж ирэх газар тариалангийн бүтээгдэхүүнийг хилээр түргэн нэвтрүүлэх “Ногоон гарц” нээж, тариаланч, үндэсний үйлдвэрлэгч нарт том цохилт өглөө” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн.

Уг арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор газар тариалангийн бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх “Ногоон гарц” арга хэмжээний албан ёсны нээлтийг зохион байгуулсан байна.

Албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар “Ногоон гарц” ашиглалтад орсноор хүнсний ногоо, жимс жимсгэнэ хилээр түргэн шуурхай нэвтэрч, барааны тээвэрлэлтийн горимд сайн нөлөө үзүүлж, зуны халуунд хурдан муудаж, өвлийн хүйтэнд хөлдөхөөс сэргийлж чадна” гэх зүйл ярьж байгаа юм.

Бид энэ асуудлаар Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн н.Энхтайвантай холбогдож “Ногоон гарц” ашиглалтад орсноор үндэсний тариаланч нарт сөргөөр нөлөөлөх үү, яагаад ийм ресторан нээх болсон талаар тодруулахад “Хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ импортолдог аж ахуй нэгжүүд хилээр хурдан, шуурхай нэвтрүүлж өгөх хүсэлт гаргасан.

Өмнө нь гаалийн бүрдүүлэлт хийхэд их цаг ордог. Үүний улмаас бараа нь наранд мууддаг, хөлддөг байсан. “Ногоон гарц” ашиглалтад орсноор ийм төрлийн бараа бүтээгдэхүүн 12:00 цагаас өмнө монголын хил рүү түргэн шуурхай нэвтэрдэг болж байгаа юм. Энэ арга хэмжээ Монголын газар тариалан эрхлэгч нарт ямар нэгэн хохирол учруулахгүй” гэсэн тайлбар өглөө.

Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор газар тариалангийн бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх “Ногоон гарц” ашиглалтад орсон нь сайшаалтай ч араасаа олон сөрөг үр дагавар авчрах вий гэсэн болгоомжлол байна. Тухайлбал, түргэн шуурхай нэрийн дор урд хөршөөс ямар ч хяналтгүй их хэмжээгээр хүнсний ногоо хямдхан үнээр орж ирснээр арай ядан хөл дээрээ тогтож буй тариаланчдын ногоог зах зээлээс шахаж гаргах вий гэсэн хардлага иргэдийн дунд байна.

-МОНГОЛЧУУД ЖИЛД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ИМПОРТЫН НОГООНД ЗАРЦУУЛДАГ-

Монголчууд органик хүнс хэрэглэж, эрүүл амьдрахыг эрэлхийлсээр. Тэр байтугай дотоодынхоо хэрэгцээг хангаад, олон улсад экспортлох хэтийн зорилготой. Манай улс энэ жил 151 мянган тонн төмс тариалж дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж байгаа.

Бусад хүнсний ногооны 60 гаруй хувийг дотооддоо нийлүүлж үлдсэнийг нь урд хөршөөс импортоор оруулж ирдэг.

Сайшаалтай нь сүүлийн 3-4 жилийн хугацаанд хувь хүн болон тариаланчид хүнсний ногооны нэр, төрлийг олшруулан тариалж буй хэдий ч дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй л байна. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ тэргүүлэгч Монгол Улсын иргэд үржил шимт хөрснийхөө үр өгөөжийг хүртэж чадахгүй намар бүтэн, хавар, зуны хагаст нь дотоодод тарьсан ногоогоо идээд, өвлийн гурван сард импортын хүнсний ногоо хэрэглэдэг.   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн хоногт дунджаар таван төрлийн 400 орчим грамм хүнсний ногоо, жимс идвэл зохилтой гэсэн тооцоо гаргажээ. Гэтэл монгол хүн 2-3 төрлийн 100 орчим грамм л ногоо иддэг гэсэн судалгаа бий.

Манай улс 1.566.600 км2 газар нутагтай, жилд нэг сая орчим га газарт тариалан эрхэлдэг учраас монголчууд импортын ногоонд жил бүр багадаа 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (64.119.26.160)
2018-10-10 23:24:33
их л буруу зүйл хийж байна даа гадны тэр тусмаа урд хөршөөс орох хүнсний ногоог зогсоох хэрэгтэй,

Зочин (64.119.18.248)
2018-10-10 16:51:24
Hytad nogoo idmeergui bainaa Mongol hun Mongoldoo urgasan Mongol nogoo ideh erhtei

ok (66.181.180.100)
2018-10-10 15:40:51
монгол улс энэ янзаараа байхын бол бүгдээрээ хятад, орос хүнснээс болж хордож үхнэ, ерөөсөө хужаа орос 2ын төрийн бодлого нь монголчуудыг аажмаар алж, устгах явдал шдээ, олон юман дээр энэ бодлого нь харагддаг шдэээ, улаан цайм өөрсдийнхөө монголоос боловсруулсан бүтээгдэхүүн дээр орос хужаа 2 бөөн татвар тавицан, монгол руу болохоор бүх хог шаараа зөөдөг , манай хэдэн сүлжээ дэлгүүрүүд мөнгөө бодоод байхаас монгол улсынхаа оршин тогтнох асуудал падлий байхгүй, манай аюулгүйн зөвлөл шууд хуралдаад л хилээр монголчууд хийж чадах юмыг шууд хаах хэрэгтэй шдээ, эхэндээ хэцүү л байна, хүн арга ядахад хийж сурдаг л байхгүй юудаа, ядаж байхад ажлын байр бий болно шдээ, за тэгээд аргагүй юмдаа , данда хужаа эрлийз, орос авгай нартай төр засгийн удирдлагууд байгаад байхаа монгол иймэрхүү ядарсан л байнадааа, муухай хүнийрхүү сэтгэлтэй хүмүүсээр эх орон дүүрч дээ

man (103.206.195.28)
2018-10-10 11:54:18
Mongol nogood odoo eko ene ter gehee bolih heregtei, manaihan chini uursduu yanz buriin hiimiin bordoo ashiglaad baidag bolson shu de, hyatadaas yalgarah yum alga

ddd (103.206.195.28)
2018-10-10 11:45:01
yaahav bolj l bna shd, neeh l ih medemhii nuhduud bhiima

цэцэг (139.5.216.37)
2018-10-10 11:31:50
монголд тариалаж байгаа хүнсний ногоог урдаас авахгүй байхаар хуулчилан баталчих .монголд тариалдаггүй ногоог өндөр шалгуур шинжилгээргээр оруулдаг болгочих .ийм хоёр өөр агуулагатай хуулийг батлаж хэрэгжүүлэхэд хэцүү биш биз дээ

Монгол (103.26.195.216)
2018-10-10 10:30:31
Хятадынхаа ногоог авалгуй яахав буур Гааль мэргэжилийн хяналтаа татан буулгачихаа !!! Монгол ногоо унэтэй авч идэх Монго хурэхгуй хямд Хятад боолуудынхаа ногоог идээд бай ! Хурэлсухэд амаар Нь гартал идуулээ !!! Хятад баасаар бордсоныг Энхболдод ахиуг огдоо

Зочин (202.179.25.183)
2018-10-10 10:10:20
Орос гурилын импортыг хорьж байхаар Хятад ногоог хориочээ. Энэ тал дээр хатуу чанга зогсохгүй бол монголчууд гений гажигт нэрвэгдэж үндэстэн мөхөх аюулд хүрнэ шүү. Энд хужаа ногоог дэмжиж бичсэн 100 айлын хужаа нарын комментыг хараад байгаарай. Бүхэл бүтэн үндэстний эрх ашиг гэж ийм л айхтар байгаа юм даа.

Зочин (202.179.25.183)
2018-10-10 10:10:16
Орос гурилын импортыг хорьж байхаар Хятад ногоог хориочээ. Энэ тал дээр хатуу чанга зогсохгүй бол монголчууд гений гажигт нэрвэгдэж үндэстэн мөхөх аюулд хүрнэ шүү. Энд хужаа ногоог дэмжиж бичсэн 100 айлын хужаа нарын комментыг хараад байгаарай. Бүхэл бүтэн үндэстний эрх ашиг гэж ийм л айхтар байгаа юм даа.

Зочин (202.179.25.183)
2018-10-10 10:10:12
Орос гурилын импортыг хорьж байхаар Хятад ногоог хориочээ. Энэ тал дээр хатуу чанга зогсохгүй бол монголчууд гений гажигт нэрвэгдэж үндэстэн мөхөх аюулд хүрнэ шүү. Энд хужаа ногоог дэмжиж бичсэн 100 айлын хужаа нарын комментыг хараад байгаарай. Бүхэл бүтэн үндэстний эрх ашиг гэж ийм л айхтар байгаа юм даа.

Зочин (202.179.25.183)
2018-10-10 10:10:05
Орос гурилын импортыг хорьж байхаар Хятад ногоог хориочээ. Энэ тал дээр хатуу чанга зогсохгүй бол монголчууд гений гажигт нэрвэгдэж үндэстэн мөхөх аюулд хүрнэ шүү. Энд хужаа ногоог дэмжиж бичсэн 100 айлын хужаа нарын комментыг хараад байгаарай. Бүхэл бүтэн үндэстний эрх ашиг гэж ийм л айхтар байгаа юм даа.

Зочин (203.91.115.39)
2018-10-10 10:08:12
mongol tarialnchdiig shalgah heregtei ymar bordoo hereglej bna gedgiiig ni

Уншигч (112.72.11.104)
2018-10-10 09:26:39
үндэсний үйлдвэрлэгчид чинь шулаачид болчихсон. ард түмний нэр барьж гонгинохоо боль. хятад ногоо 28 жил идэж байна.амьд л байна. монгол ногоо идвэл модоо барих нь ойлгомжтой болчихоод байна.

zochin (202.179.31.25)
2018-10-10 09:15:13
Manaih Hyatadtai har garts geed nuursee hurdan shuurhai nevtruuleh arga hemjee avmaar bna.

Зочин (103.29.144.116)
2018-10-10 09:09:02
Дотоодын ногоо чинь тэгээд найдвартай гэсэн юм юу байна. Яг хашаандаа тарьсан ногоо л найдвартай бусад нь яг адилхан шдээ. Чөлөөтэй оруулаад зах зээлд өрсөлдүүлэх хэрэгтэй.

zochin (66.181.160.92)
2018-10-10 09:04:30
tegvel nuursee zoruuleed hurdan gargah arga hemjee avaach.Hyatad baraa hileer turgen nevterch boldog .Mongoliin baraa turgen nevter ch boldoggui ym uu.Manaihan shahalt uzuuleed manainuursni teeveriin garaltiig saijruul .harin bid nar tanai nogoo hileer turgen oruulah tal deer anhaarya geh bsan ym.Ali esvel avilga avaad turgen oruul gesen ym bolov uu.Ug ni manai darga nar mongol ulsaa boddog bsan bol ene deer jaai shahalt uzuulzj nuursee gargah bsan um.

zochin (202.55.183.178)
2018-10-10 08:56:15
Монголын хөрсөнд ургуулсан шинэ ургацын байцаа гээд байдаг чинь хятадын маш хүчтэй хороор хортон шавьжнаас нь салгадаг юм билээ. ӨӨрийн биеээр үзлээ. Хорт утааны баг өмсөөд нуруундаа үүрдэг шүршигчээр цацдаж байхтай нь таарсан. Хүн битгий хэл ойртох араггүй тийм хурц муухай үнэртэй бодис ашиглаж байсан. Баруунхараа, Зүүнхараа, Шарын гол бүүр нөгөө алдарт Гацуурт хүртэл хэрэглэдэг юм байна. Өөрсдөө л идэх ногоогоо багхан шиг газар тариалж сурахгүй бол энэ хор чинь хүний генд ч нөлөөлөхөөр тийм аюултай болчихжээ.

Зочин (202.179.31.102)
2018-10-10 08:43:49
Монгол эко ч гэнүү чмар ч гэнэв ногоо иднэ хужаа ногоо хор энэ тэр гээд ярихад маш гоё сонсогдож байнашүү. Гэхдэээ уучлаарай монгол ногоо чинь адилхан хортойй маш би харсан шавьж зэрлэг устгалмнь яг л адилхан хужаа хор. Тэгээд ч монгол ногоо дагнаад ирвэл магнагаас илүү үнэ хаддаг. Санаж байнаа нэг хил манжин 7000 төгрөг хүрснийг... худалдааг хорьж болдоггүй юм малуудааа, хил боомтоо нээгээч худалдааг чөлөөтэй явуулаад өгөөч гэж урд хөршөөс хэдэн зуун жил хүсээ биз дээээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов