Оюутолгойн гэрээ ашигтай болох суурь нөхцөлийг бүрдүүллээ

Түгээх    
2018-10-10 11:50:42 - Улс төр

zandanshatar

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сараас хойш Оюутолгойн гэрээ, хэлцлийг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, "Рио Тинто" групптэй хийлээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах манай талд үзүүлж буй эдийн засаг, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн зээлийн хүү буурснаар хэрэгжинэ.

Оюутолгойгоос манай улсын эзэмшиж буй 34 хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтын гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ өндөр хүүг бууруулах зарчмын шийдэл тохиролцоонд хүрч байна. Яг хэд болгож бууруулах асуудлаар одоохондоо тохироогүй байна.

Оюутолгой компанийг эрчим хүчээ Монголоос авах ёстой гэсэн маргаан байсан. Оюутолгой компани 150 орчим сая долларын цахилгаан эрчим хүчийг импортоор авч ашиглаж байна. Тийм учраас цахилгааныг дотоодоос авах ёстой гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Харин одоо Тавантолгойд цахилгаан станц барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрсэн.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. 35 сая долларын татвар төлүүлэхээр боллоо. Гэхдээ нийт тавигдаад байгаа татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас арбитраар шийдвэрлэх болно. Нийт 150 сая долларын татварын асуудал хөндөгдөж байгаа. Энэ чиглэлээр бид УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч гадаадын мэргэжилтнүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах болно" гэлээ. 

-ШАТАХУУНЫ ҮНЭ БИДНЭЭС ШАЛТГААЛАХГҮЙГЭЭР ӨСЧ БУЙ УЧИР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ- 

Мөн 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхийн тулд бүх яамны ажлын тайланг авч дүгнэлт хийсэн. Яамны үйл ажиллагааны хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэхийн тулд тодорхой шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон.

Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл эхний хагас жилийн байдлаар 50.9 хувьтай хэрэгжиж байна Мөн эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр 47.9 хувьтай хэрэгжиж байна. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тулгамдсан асуудлууд бий. Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 67.6 их наяд төгрөг хэрэгтэй. Тиймээс зайлшгүй хийх шаардлагатай гол асуудлуудаа хийхээр ажиллаж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна гэж дүгнэж байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрсэн. Нэгдсэн төсвийн тэнцэл 291.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Инфляцийн түвшин 8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлт юм. Ажилгүйдлийн түвшин буурч 7.5 хувьд хүрлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 879 сая доллараар өссөн. Монгол улсын гадаад өр 21.1 их наяд төгрөг хүрч буурлаа. Зам барилга, бүтээн байгуулалт, уул уурхайн ажлууд эрчимжиж байна. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд хилийн боомтуудын нэвтрэх чадвар сайжирч нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдсэн.

Нийт экспортын 40 хувийг нүүрсний экспорт эзэлж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 1.4 тэрбум долларын нүүрс экспортлоод байна. Оны эцэст 4 тэрбум долларын нүүрсийг экспортлоно. Яам бүрээр хэрэгжилт удааширалтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч ажиллана. Засгийн газраас төрийн зарим албан хаагчийн цалинг нэмсэн. "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд малчид өрнөөсөө салж хадгаламжтай болсон байна.

Ноос, ноолуурын үнэ өндөр болсноос үүдэн малчдын амьдрал дээшилсэн. Бид одоо мах экспортлоно. Шатахууны үнэ нэмэгдсэн нь биднээс хамаарахгүй хүчин зүйлээс шалтгаалж байна. Дэлхий дээр үнэ өсч байгаа учраас бид нар яаж ч чадахгүй. Эдийн засаг сайжирахын хэрээр ипотекийн зээл өргөжинө. Бид таван жилийн хугацаанд тавигдсан өрийг төлөхөөр ажиллаж байна. Тиймээс эдийн засаг гэнэт сайжирна гэж байхгүй" гэлээ. 

 Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

zochin (66.181.160.101)
2018-10-10 23:34:13
hiij chadah ym bn uu ene tord ...chadahgvi bol ard tvmniihee vgiig sonsoj erdemten ahmaduudiin zoblogoog abaach ee yagaad gadni hvmvvsiig uridag ym be setgeech ee ...ard tvmen ta nariig itgej songosonbiz dee ...

Зочин (202.126.88.59)
2018-10-10 20:52:46
Занданшатар Риотой нийлж ард түмнийг тайвшруулж хуурч байгаа шүү анхаар !!!!

Зочин (202.9.42.82)
2018-10-10 19:00:57
Баяр Сайханбилэг Баярцогт нарын хийсэн нүглийг өөрсдөөр нь үүрүүл. Ингэсэн цагт ОТ монголд ашигтай ажиллахаар гэрээг шинэчлэх хэрэгтэй

Зочин (202.9.42.190)
2018-10-10 18:48:44
мөн гийгүүлж дээ. оюутолгой угаасаа монголынх. хэдхэн жил хүлээхэд л монголчууд өөрсдөө хөрөнгө босгоод ухаад авчихаж дөнгөх байсан. бузар луйварчид өөрсдөө хахууль авахаа бодоод монголын ард түмнийг үүрд хохироосон.

Зочин (194.99.104.85)
2018-10-10 18:01:28
ОТ-н асуудлыг монголчууд үндсээр нь шийдэх бэлтгэлээ базааж байхад ЗГ-ын нэрийн өмнөөс энэ хүн монголчуудыг хагалан бутаргасан,гаднынхан үйлчилсэн үйлдлийг хийж байгааг юу гэж ойлгох вэ? Бидэнд ийм арчаагүй ЗГ,эрх баригчид хэрэггүй. Олиггүй тохироо нь нэг их удахгүй өөрчлөгдөх б-о.

Зочин (182.160.34.223)
2018-10-10 17:44:30
Огцруулъя. Хүрэлсүхийг/!!!!!!

ОТ (202.131.230.238)
2018-10-10 15:04:48
Юу н зээлээр авсан 34 хувийн хүүг буулгах вэ.34 хувиа Монголчууд үнэгүй авах ёстой шүү дээ.Занданшатар 34 хувиа үнэгүй авч чадахгүй юм бол гэрээний өөрчлөлтийг чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй.Болохгүй бол энэ төслийг зогсоох хэрэгтэй.Монголчууда ямарч ашиггүй гэрээ

ОТ (202.131.230.238)
2018-10-10 15:04:45
Юу н зээлээр авсан 34 хувийн хүүг буулгах вэ.34 хувиа Монголчууд үнэгүй авах ёстой шүү дээ.Занданшатар 34 хувиа үнэгүй авч чадахгүй юм бол гэрээний өөрчлөлтийг чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй.Болохгүй бол энэ төслийг зогсоох хэрэгтэй.Монголчууда ямарч ашиггүй гэрээ

Зочин (202.21.106.123)
2018-10-10 14:58:01
Баяр, Сайханбилэг 2 той тооцоо бодоод олон юм хуц

зочин (202.55.180.182)
2018-10-10 13:57:38
яаж шатахууны үнийг яаж ч чадахгүй гэж хэлж чадаж байнаа. Чаддагт нь өгөөч наад ажлаа

Зочин (150.129.143.84)
2018-10-10 13:52:20
uurhain noots heden jiliin daraa ashgaa ogohiig hench yag onood bodchihoj chaddaggui taaj boddog gej baigaam zarim dam yaria unen

Зочин (150.129.143.84)
2018-10-10 13:51:11
SHATHUUN GEOPOLITIKIIN TOGLOLTOD OROHOOR BUURUULJ CHADAHGUI

zochin (43.228.130.158)
2018-10-10 13:38:00
Баялагийн эзэд Монгол улс өөрийн 34 хувиа хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг хүүтэй төлнө ч гэх шиг тэгвэл зүгээр хөрөнгө оруулагчдаас зээл аваад 100 хувь монгол улс эзэмшээд тэр гадаадын технологи болон гүйцэтгэгч компани аваад тэд нарт мөнгө төлөөд явахад л болох асуудал байна ш дээ. Энэ гэрээг хийсэн хүмүүс мэдсээр байж монгол улсын эрх ашигт харшилсан Рио тинтод үйлчилчихсэн байнаш дээ

Зочин (64.119.21.237)
2018-10-10 13:17:06
АНУ-д наргиж цэнгэж согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодож яваад авто осол гаргаж өөрөө тархины хүнд гэмтэл аваад их сонин сонин юм яриад байдаг болчихсон хүн дээ.Монголчууд энэ Занданжатар гэгчийг сайн мэдэх биз ээ Казино,Хадгаламж банк,төрийн мөнгө шамшигдуулсан гэх мэт олон хэрэгт холбогдож байсан даа

зочин (203.91.118.247)
2018-10-10 13:15:55
Гэрээг үнэхээр сайжруулж чадсан бол маш сайн байна, Зөндөө мөнгө орж ирэх ёстой Эдийн засагт том нэмэр болох байх

Зочин (202.126.89.136)
2018-10-10 13:04:54
ЗАНДАН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨӨД МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ БОЛГОЧИХОО ЮҮ

Cd (59.153.112.159)
2018-10-10 12:56:14
KHUUK ALBAAR IIM MULGUU HUNEER GAL TOGOOGOO MAHUULAAD L....TSAHILGAAN ERCHIM HUCH HUDALDAH HUDALDAN AVAH GEREEGEE HIICHIH DARAA NI YUM YARI.... NAADUULAA CHIN TSAGAA TULAHAAR HIIHGUI HARJ L BAIGAARAI

Зочин (183.81.169.106)
2018-10-10 12:55:49
Баялагийн эзэд бид яагад 34% хувь авдаг юм бэ энэ араай дэндэнээ одоо энэ хувь хэмжээг засах хэрэгтэй доод тал нь 51 % хувиа авна шүү,монголийн нөхөд бид одоо газар доорхи баялагаа үнэлж амьдарсан ,монголоор дүүрэн баялаг үүнийг гадныхан аваад дууслаа.

Хөтөлтөр ч мөтөлбөр болохвмй (64.119.18.124)
2018-10-10 12:51:04
Ардын намынхан ард түмнээ сайн ядууруулсан байна гэж ихэд сэтгэл хангалуун байгаа болтой юм шигюм ярьжээ дээ. Бүх юмны үнэ өсөөд амьжиргааны хэлэн төгрөг цас шиг урсаад алиндаа ч үгүй болчихоод аманд ч үгүй хамарт ч үгүй байхад ардын намынхан сайн гээд байгаа нь ямар ч учиртайн. Ардын нам иргэдээ өлмөн зөлмөн байлгана гэсэн хөтөлыөр дэвшүүлээгүй л баймаар. Жигтэй ч юм. Баячууд бол юу яаж байгааг мэдахгүй нь тодррхой

Хөтөлтөр ч мөтөлбөр болохвмй (64.119.18.124)
2018-10-10 12:51:04
Ардын намынхан ард түмнээ сайн ядууруулсан байна гэж ихэд сэтгэл хангалуун байгаа болтой юм шигюм ярьжээ дээ. Бүх юмны үнэ өсөөд амьжиргааны хэлэн төгрөг цас шиг урсаад алиндаа ч үгүй болчихоод аманд ч үгүй хамарт ч үгүй байхад ардын намынхан сайн гээд байгаа нь ямар ч учиртайн. Ардын нам иргэдээ өлмөн зөлмөн байлгана гэсэн хөтөлыөр дэвшүүлээгүй л баймаар. Жигтэй ч юм. Баячууд бол юу яаж байгааг мэдахгүй нь тодррхой

Хөтөлтөр ч мөтөлбөр болохвмй (64.119.18.124)
2018-10-10 12:51:04
Ардын намынхан ард түмнээ сайн ядууруулсан байна гэж ихэд сэтгэл хангалуун байгаа болтой юм шигюм ярьжээ дээ. Бүх юмны үнэ өсөөд амьжиргааны хэлэн төгрөг цас шиг урсаад алиндаа ч үгүй болчихоод аманд ч үгүй хамарт ч үгүй байхад ардын намынхан сайн гээд байгаа нь ямар ч учиртайн. Ардын нам иргэдээ өлмөн зөлмөн байлгана гэсэн хөтөлыөр дэвшүүлээгүй л баймаар. Жигтэй ч юм. Баячууд бол юу яаж байгааг мэдахгүй нь тодррхой

Зочин (66.181.160.11)
2018-10-10 12:48:40
хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдэг чинэ энэ шүү дээ. Өөрийнхөө нутаг дээрх байгалын баялгаа бусдаас гүйдэг мөн тэнэг хүсүүс шүү.

Зочин (59.153.112.159)
2018-10-10 12:18:19
TTDTSStantsiig BARIH SANALAA OT IRUULSEN GEE BZDE.BAS L 34 HUVIIN EZEMSHILD HUU TULUHUUR TULGAAD BAIHAD HUDLAA MEDEELEL UGUUD BAIGAA YUM UU.URTGIIG NI 68 HUVI USGUSUN GGESEN. OT -n GEREEG TSUTSLAAD S.BAYAR S.BAYARTSOGT NARIIG SHUUDANGAAR BUUD

Зочин (202.126.89.15)
2018-10-10 12:05:32
анхнаасаа өр тавьж 34 хувь авах хэрэггүй роялти татвараа аваад явахад ямар ч асуудалгүй байсан тэр татварыг тасалдаг газраар нь таслуулаад цахилгаанаа хурдан нийлүүлэх хэрэгтэй. 5 толгойн станц гэж ярьсаар 10 жил боллоо

цэцэг (139.5.216.37)
2018-10-10 12:03:46
оюун толгойн асуудалаар энэ эргүү амьтан ажилаж байгаа бол яав ч сайн юманд хүргэхгүй энэ занданшатар чинь өөрийн оюун ухаангүй өөр нэг доройтсон орон гаран оюун ухаантай болчихсон мутац ш дээ .оюун толгойг цуцлаж байж монголчуудад ашигтай болно .цулах тэнхээтэй ерөнхий сайд ерөнхийлөгч хуралын дарга гэж монголд байна уу? одоогоор алга тийм үү ?байгаа нь нэгийг нь монголын төр лүү оруудахгүй байх ажилаагаа сүүлийн хэдэн жил хийгдэж байсан .гэхдээ нэгэн цагт орно .

irgen (66.181.161.32)
2018-10-10 11:59:47
bas l hudlaa zalz baigaad yu hiihgeed bn

Ма (103.26.194.6)
2018-10-10 11:55:35
Гадны хүмүүс урьж ажилуулдаг нь ямар учир бна бид өөрсдөө хийж чадахгүй гэж үү

ашгүй дээ (43.228.130.230)
2018-10-10 11:54:42
худлаа хар ПиАр хийж хөрөнгө оруулагчийг харааж байхаар ингэж мэргэжлийн түвшинд ажиллаж бодитой үр дүнд хүрэх хэрэгтэй байсан

Зочин (66.181.191.234)
2018-10-10 11:54:07
ГИЙГҮҮЛЖ ДЭЭ. ЭХНЭЭСЭЭ Л САЙН ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ХАХУУЛЬДАГДСАН ЮМ БИШ ҮҮ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов