Харумафүжи Бямбадорж: Харамсах зүйлгүй 18 жил байлаа

Түгээх    
2018-10-10 12:40:27 - Спорт

Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Токио хот дахь Рёогокү Кокүгикан ордонд Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын ажиллагаа болсон. 

Харүмафүжи Даваанямын Бямбадорж 2001 онд 16 настайдаа мэргэжлийн сумо бөхийг сонгон барилдаж эхэлсэн бөгөөд 2004 оны 11 дүгээр сард дээд буюу Макүүчи зиндаанд дэвшиж байв. Тэрбээр дээд зиндаанд есөн удаа түрүүлжээ. Харүмафүжи 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи зиндааны 2012 оны 7, 9 дүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Ёкозүна /Их аварга/ цол хүртэж байв.

Харүмафүжи энэ цагийг эзэлсэн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нартай дэвжээнд гарч, сүүлчийн удаа "Ёкозүна дохё-ири" ёслол үйлдсэн билээ. Үүний дараа аваргын үсийг хөндсөнөөр Харүмафүжи мэргэжлийн сумо бөхийн замналаа албан ёсоор дуусгасан юм.

Харүмафүжи гадаадын 5 дахь, Монголын 3 дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч Японы мэргэжлийн сумогийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн билээ. Зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол-2” сургуулийг Яармагт барьж байгуулан, 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Тэрбээр зураг зурах авьяастай бөгөөд Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм.

harumafuji

Д.Бямбадорж зодог тайлсныхаа дараа “Харүмафүжи" нэрээрээ Токио хотноо хамгийн сүүлийн удаа хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

-Зодог тайлсан одоогийн сэтгэл ямар байна вэ?

-18 жил маш хурдан өнгөрсөн. Харамсах зүйлгүй 18 жил байлаа гэдгээ дахин мэдэрлээ. Хар салхи дөхөж, цаг агаар муу байсан ч олон хүн хүрэлцэн ирсэнд их баяртай байна.

-Олон хүний өмнө гаралгүй удсан байх аа?

-Сүмо үнэхээр гайхамшигтай юм гэж бодсон. Үзэгчдийг баярлуулахаар барилдах гэж би өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Өнөөдөр гурван ёкозүна хамт дохёд гарах ёслол үйлдэх боломж гарсанд үнэхээр их талархаж байна.

-400 гаруй хүн таны үсэнд хайч хүргэлээ. Юу мэдрэв, сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл юу байв?

-Сүмо бөхийн ачаар маш олон гайхамшигтай хүнтэй танилцсан. Тэдний сургаал, дэмжлэгийн ачаар би өдий зэрэгт хүрсэн билээ. Хайч хүргэсэн хүн бүртэй хэрхэн учирч, танилцаж байснаа эргэн дурсаж, талархан сууж байлаа.

-Хайч хүргэх үед нулимс унагамаар санагдав уу?

-Зөндөө байсан.

-Нулимс дусаасан уу?

-Үгүй. Аливаа зүйл эхэлбэл хэзээ нэгэн цагт төгсгөл ирдэг нь жам. Залуу цагт бурхнаас хүч чадал гэдэг зүйл хүлээн аваад цаг нь ирэхээр буцаан өгдөг шүү дээ. Тиймээс “Маш их талархсан шүү” гээд бурханд буцаан өглөө гэж бодож байгаа. Нэг зам дуусахад өөр нэг зам нээгддэг. Хоёр дахь амьдрал эхэлж байхад уйлж болохгүй. Цээжинд байгаа талархлын сэтгэлээ бүх хүнд, та бүгдэд инээмсэглэл дүүрэн дамжуулъя гэж хүссэн.

-Дохёд гарах ёслолоо сүүлчийн удаа хийлээ.

-Хоёр аваргатай хамт хийгээд сэтгэл их хөдөллөө. Ёслолын хөл дэвсэх шиког ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчид өвчин тусалгүй, эрүүл энх байхыг хүсэн ерөөж хийсэн. Их аварга надад зориулаад цаг гаргасанд их баяртай байгаа.

-Бэлтгэл хийсэн үү?

-Онцгой зүйл хийгээгүй. Ёслол гээд маш завгүй байлаа. Одоо 130 кг жинтэй, жин нэг их хасаагүй байгаа.

-Шинэ стиль чинь хэр таалагдаж байна вэ?

-Анх удаа болохоор сайн мэдэхгүй л байна. Цаашдаа ямар стиль зохих нь вэ гэдгээ ойлгож мэдэх болов уу.

-Толгой хөнгөхөн болов уу?

-Одоохондоо сайн мэдэгдэхгүй байна.

-Цаашдын амьдралын төлөвлөгөө гэвэл?

-18 жил сүмогоор л амьдарч ирсэн тул юуны өмнө сайхан амарч, хаашаа ч юм гадаад оронд очмоор байна. Дэлхийг тойрон аялж, олон зүйл сурмаар байна. Сүмогоос өөрийг мэдэхгүй учраас ирэх жил гэхэд шинэ мөрөөдөлтэйгөө учраад, биелүүлэхээр хичээн зүтгэх хүсэлтэй.

-Ямар оронд очих вэ?

-Эртний түүхтэй оронд очих хүсэл байна. Европ, Азийн орнууд, Энэтхэг гээд л. Маш олон орон байна. Шинэ ертөнцийн талаар хичээл хийж, шинийг сурмаар байна. Гэхдээ гадаадын сургуульд орох биш, аялж жуулчлах маягаар. Би ер нь аялж байгаагүй. Анхны аяллаа хаашаа хийх вэ гэж бодоод л байна.

-Дохёгоо үнссэн?

-Дохё байгаа болохоор сүмо оршин тогтнож байгаа. Бөх сонирхогчид байгаа болохоор сүмо бөх буй. Ингэж бодоод талархлын үг шивнэнгээ дохёгоо үнссэн.

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаанаасаа хуваалцахгүй юу?

-Жонокүчид түрүүлсэн барилдаан. Маш их баярлаж байснаа одоо ч мартдаггүй. Гэр рүүгээ утсаар яриад л... Дараа нь хамгийн сүүлчийн түрүүгээ нэрлэмээр байна.

-Цаашдаа сүмо бөхтэй ямар нэг холбоотой зүйл хийх үү?

-Та бүхэн мэдэж байгаа байх, би Монголд “Харүмафүжи Шинэ Монгол”гэдэг сургууль байгуулсан. Манай сургууль манлайлагч төрүүлэн гаргах зорилго тавиагүй. Харин “Өглөөний мэнд”, “Танд талархлаа”, “Баярлалаа" гэсэн япон мэндчилгээний үг, ах дүүгийн харилцааны талаар заана. Ингэснээр сурагчид маань Япон оронд илүү дотно болно гэж бодож байгаа. Хүнд амьдралын хоёр зам байдаг гэж би боддог. Нэг нь толгойгоо ашиглах, нөгөө нь биеэ ашиглах. Сургуульдаа сүмо, жүдо, кэндо, чөлөөт бөх, үндэсний бөхийн хичээл заана. Мөн төгсөгчдөө дэлхийн том их сургуулиудад оруулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ. Ирээдүйд манай сургуулиас мэргэжлийн сүмод орох хүүхэд гарвал их баярлана.

-Япон, Монголд ээлжлэн амьдрах уу?

-Одоохондоо мэдэхгүй юм. Зодог тайлах ёслолоо хийж, шинэ амьдрал маань эхэлж байна. Хүн хичээн зүтгэж, хөдөлмөрлөвөл нээгдэх хаалга, шинэ зам гарч ирэх болно.

-Та барилдаж байхдаа их гэмтэж байсан. Тулалдаж, тэмцэлдэхээ болиод ямархуу байна вэ?

-Зодог тайлсан хойно гэмтлийн нөлөө, уршиг маш их мэдэгдэж байгаа. Булчин сулраад ирсэн болохоор хуучин гэмтлүүд өвдөх юм. Дасгал сургуулилтаа хийхгүй бол болохгүй нь гэж бодож байгаа. Хоёр хөлийн шөрмөс тасарч, нуруу, өвдөг гээд л хамаг бие гэмтэл. Бага багаар дасгалаа хийнгээ, биеэ бодож, амьдарна гэж бодож байгаа.

-Харамсах зүйл байхгүй юу?

-Байхгүй. Хэлэх үгээ нэлээд бэлтгэсэн. Гэхдээ хэлэх үг бараг байхгүй байлаа. Ингэх байсан, ийм юм дутуу байлаа гэх зүйл нэг ч байхгүй. Үнэхээр бүх зүйлд талархаж байгаагаа дахин дахин хэлмээр байна.

-Бөхийн хорхойтнуудад таны барилдааныг дахиад үзэх хүсэл их байсан байх?

-Барилдаж байхад маш их гэмтэж байсан. Магадгүй би хэт их хичээсэн ч байж болох юм. Зодог тайлаад ойлголоо. Энэ утгаараа үнэхээр хангалттай их барилдсан. Та бүхэнд баярлалаа.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

X MAN (139.5.217.202)
2018-10-15 17:07:19
MUNDAG SAIN ZALUU SHUU DEE.HURDAN MONGOLDOO IREEREI.

Зочин (182.160.33.95)
2018-10-14 07:36:46
er hun .. guitsee

Tsogt (66.181.170.229)
2018-10-12 10:30:53
АМЖИЛТ ХҮСЪЕ

Amjilt (202.126.88.54)
2018-10-11 10:49:01
Amjilt. Mongold heregtei zuil hiigeerei. Ternees chinii mungu hereggui. Guilgachin ireedui ni todorhoi bys huuhduud zunduu baigaag anhaaraarai. Amjilt.

Зочин (184.22.39.108)
2018-10-11 09:56:50
баасандорж хамгийн новшийн эр сайн явах үёд нь ахаа гэж далжиганаж зөндөө хувь хүртчихээд дараа нь ингэж хуцах муухай ёр нь эр хүн нэг л зангаараа байх шиг сайхан юм байхгүй дээ

zochin (182.160.0.120)
2018-10-11 08:49:24
super hero

Зочин (176.199.208.143)
2018-10-11 02:41:54
Хүн зодох зодохдоо хамгийн харгис аргаар \ архины шилээр шүү \ зодсон \цаад нөхөр буруу харьцсан байлаа ч гэсэн \ нь хэний ч ЖИГШИЛ - ЗЭВҮҮЦЭЛ төрүүлэнэ . Ийм хүмүүсийн уйлс ...???

Зочин (182.160.33.138)
2018-10-10 22:31:36
avarga hyn baij dyy hyydee deerelhyy ongiroo zan gargasan ni ontsgyi sanagdsan. gehdee meregjildee sumood bol yneheer uramtai saihan barildaan yzyylj bidniigee ongirooj bayarluulj baharhal toryylj yavsan shyy. bayarlalaa ene hynd.odoo tegeed ireedyin zam shine amidrald ni amjilt hysie.

зочин (124.158.77.15)
2018-10-10 21:20:40
Таныг маш их хүндэлж дэмжиж явдаг хүмүүсийн нэг. Дотроо их харамсаж байлаа.Гэхдээ энэ ярилцлагыг уншаад сэтгэлийн гонсгор арилж байна. Та эх орон ард түмэндээ хэрэгтэй их зүйлийг хийж чадах хүн. Хичээгээрэй. Амжилт хүсэн ерөөе.

Батаа (202.9.42.87)
2018-10-10 20:19:20
Баасандорж ах захаа мэдэхгүй байж байгаад цохиулсан. Тэрнийг бодоход энэ хүн чинь 9 түрүүлсэн аварга хүн шүү дээ.Дэг журам, бөхөд заавал байдаг зүйл. Тэгэх тусмаа сумод. Монголдоо амьдарч их зүйл хийгээрэй

Зочин (66.181.166.24)
2018-10-10 18:53:24
Мундаг залуу, би 15 түрүүлчих байх гэж бодож байлаа, харамсалтай нь даанч асуудлыг зодооноор шийдэнэ гэдэг буруу л даа Цаашидын ажилд нь амжилт хүсье

Зочин (66.181.166.24)
2018-10-10 18:53:24
Мундаг залуу, би 15 түрүүлчих байх гэж бодож байлаа, харамсалтай нь даанч асуудлыг зодооноор шийдэнэ гэдэг буруу л даа Цаашидын ажилд нь амжилт хүсье

Зочин (202.9.42.190)
2018-10-10 18:40:38
хэрвээ нэг япон балбасан бол хүндлэх байлаа. нэг муу монголоо дээрэлхэсэн онгироо новшийг юу ч гэхэв дээ.

Зочин (202.21.103.10)
2018-10-10 15:33:34
ñàéõàí çàëóó çºâ áîäîëòîé ÿâõàä àìæèëò ººðºº èðíý

Үед (202.126.89.29)
2018-10-10 15:26:51
Монгол монголоо барьж иддэг хуучин Заншлыг хая дээр нь гэр бүлийнхнээ хүн шиг байцгаа гэж хэлээрэй шинэ Монгол сургуулийн хүүхдүүдэд хүн зодож болохгүй гэдгийг сайн захиж хэлж өгөөрэй

Зочин (202.179.26.207)
2018-10-10 15:15:09
би танихгүй ч хүндэтгэдэг

Zozin (202.9.40.80)
2018-10-10 14:40:09
Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг л болждээ цаашид ухаантай амьдрах хэрэгтэй хорвоо уудам нас залуу байна хийх ажил их байгаа амжилт

Зочин (150.129.143.84)
2018-10-10 13:56:48
enhiig sahiulahaas nomer neg tuslamj

Зочин (202.179.24.197)
2018-10-10 13:54:38
Amjilt ih abargaaa

зочин (103.212.118.34)
2018-10-10 13:46:43
ХҮН ЗОДОЖ ГЭМТЭЭДЭГ НЬ МАШ БУРУУ ДАА,ТЭР Ч БАС ӨӨРТЭЙ НЬ АДИЛХАН ЗАЛУУ

Зочин (66.181.184.70)
2018-10-10 13:15:15
Ug uildel 2 n zurdug huniig sain uhaantai gehgui, hen ch saihan yarij chadana. Yag tulsan ued hunees yamar avir garch bga n ter huniig ilerhiilne.

зочин (203.91.118.247)
2018-10-10 13:11:01
Хүн зэрлэгээр зодож гэмтээгээд олон жил явж байгаа спортоосоо хөөгдөж байгаа хүнийг ухаантай залуу гэж лав хэлж болохгүй байх аа, эсвэл энэ доор бичсэн хүмүүс тавлаад байгаа юм уу,

Оюунцэцэг (66.181.161.109)
2018-10-10 13:01:29
САЙХАН УХААНТАЙ ЗАЛУУ МАШ ГОЁ ЯРИЛЦЛАГА БНА ЗӨВ ЯВСАН ХҮНИЙ ӨМНӨ АМЬДРАЛЫН ЗАМ ХАРГУЙ ДАРДАН БАЙХ НЬ ГАРЦААГҮЙ

Zochin (202.126.89.209)
2018-10-10 12:59:22
Хүнийг аймшигтай зодсон нь миний хүүгийн буруу биш гэж ээж нь хэлсэн байна лэ бас авга ах Нямдорж нь ч тийм утгатай ярьсан. Тийм яриа сонсоод бүх хүндлэл үгүй болсон сонин хүмүүс байна

Зочин (202.126.88.41)
2018-10-10 12:57:56
Ergyy har buh hun zodoj bj hohin

Zochin (112.226.251.123)
2018-10-10 12:57:32
Harymafuji mine saihan ayalal hii marshrut gargaj bgaad tuuh soeloo avch uldsen gazartai uls ornuud zondoo shuu.ynheer setgel ongoigood delhii yamar tom yamar uzesgelentei uls oron bur ooriin soel shashin geed setgel chin mash ih sergenee.tsaashdaa hun chanraa aldalgui saihan amidraarai.

Zochin (112.226.251.123)
2018-10-10 12:57:31
Harymafuji mine saihan ayalal hii marshrut gargaj bgaad tuuh soeloo avch uldsen gazartai uls ornuud zondoo shuu.ynheer setgel ongoigood delhii yamar tom yamar uzesgelentei uls oron bur ooriin soel shashin geed setgel chin mash ih sergenee.tsaashdaa hun chanraa aldalgui saihan amidraarai.

Zochin (112.226.251.123)
2018-10-10 12:57:31
Harymafuji mine saihan ayalal hii marshrut gargaj bgaad tuuh soeloo avch uldsen gazartai uls ornuud zondoo shuu.ynheer setgel ongoigood delhii yamar tom yamar uzesgelentei uls oron bur ooriin soel shashin geed setgel chin mash ih sergenee.tsaashdaa hun chanraa aldalgui saihan amidraarai.

Зочин (202.9.43.20)
2018-10-10 12:54:40
За зайлаа!

Зочин (59.153.112.129)
2018-10-10 12:50:16
Shibshgee delgj uhaan dutahaar uurldg gj vg bdg uhaan ni dutaj l bn yahaw busdiin ijil sumod yabaa l bz hubi hvn amidralaa saijruulaa bzd uls orondoo yum hiin gbel hvnii uuriin l asuudal

зочин (66.181.161.9)
2018-10-10 12:45:34
ухаантай мундаг залуу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа