“1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна” гэсэн зарын цаана юу НУУГДАЖ байна

Түгээх    
2018-10-12 07:41:30 - Эдийн засаг

huwitsaa

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГАА ЛУЙВАРДУУЛАХААС БОЛГООМЖИЛ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  хувьцааг хувааж иргэн бүрт 1072 хувьцааг тарааж өгснөөс хойш зургаан жил болж байна. Энэ хугацаанд хувьцаа нь хэзээ амь орж ноогдол ашигаа өгөх бол гэсэн хүлээлт иргэдийг дунд байдаг. Долдугар сарын сүүлээр “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “Манай компани байгуулагдаад найман жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тэр ч бүү хэл ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүйдээ тулж байсан үе бий. Өнөөдөр энэ бүх хүндрэлийн ард гарч, бидний өмнө санхүүгийн маш том боломж, ирээдүйтэй боллоо. Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлсөн манай компани 2018 оны эхний зургаан сарын байдлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Иргэд та бүхэн хувьцааныхаа дансыг нээлгэнэ үү” гэсэн мэдээлэл цацагдснаас хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  хувьцаа тойрсон асуудал, маргаан иргэдийн дунд үүсээд нэг сар боллоо.

Тус компанийн 1072 хувьцааг Засгийн газраас маш ашигтай, хэрэгтэй мэтээр иргэдэд ухуулдаг ч монголчууд өдий хүртэл хувьцааныхаа үр шимийг үзээгүй. Тийм ч учраас өөр ноогдсон хувьцаагаа арилжаалах, бэлэн мөнгө болгох сонирхол иргэдийн дунд ихээхэн байдаг. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна, зарна” гэх мэдээлэл фэйсбүүкийн зарын групп, пэйж хуудаснуудад ихээхэн харагдах боллоо. “Нэгж хувьцааг 5000 төгрөг, 1072 хувьцааг 3-5 сая хооронд бэлэн мөнгөөр худалдаж авна” гэсэн зарын дор иргэд хувийн мэдээллээ үлдээсэн байх нь элбэг. Эдгээр зарууд ихэнхдээ хуурамч хаягтай, хамгийн гол нь эргээд холбогдох ямар нэгэн дугаар байхгүй зөвхөн чатаар л холбогдохыг санал болгож буй.

-“УТАСНЫХАА ДУГААРЫГ ҮЛДЭЭЧИХ 1072 ХУВЬЦАА АМЬ
ОРОХООР ЭРГЭЖ ХОЛБОГДОНО”-

Бид хэд хэдэн хүнтэй чатаар холбогдож ямар учиртайг нь тодруулахад “1072 хувьцаа амь орохоор нь зарын дор дугаараа бичсэн иргэд рүү эргэн холбогдож хувьцааг нь зах зээлнийн ханшаар худалдаж авах. Иргэдийг хувьцааг өнөөдөр авна гэж хэн ч бичээгүй л байгаа биз дээ” гэх тайлбарыг хэлж байв. Дараа нь 9957..., 8909... гэсэн дугаараа бичиж зар оруулсан иргэнтэй утсаар холбогдоход “2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа амь орох нь тодорхой болсон. Энэ ондоо орохгүй юмаа гэхэд сонгуулийн жил, эх баригч нам амлалтаа биелүүлэхийн тулд 1072 хувьцааг амь оруулж иргэдэд ноогдол ашиг заавал тараана. Тиймээс л хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийн мэдээллийг цуглуулж дараа нь холбогдоно” гэсэн ижилхэн хариултыг хэлж байгаа юм.

Мөн “Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү” гэх зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхэлж болзошгүй, гэмт хэргийн шинж чанартай гэдгийг дахин, дахин хэлмээр байна. Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар хувьцаатай холбоотой хохирогчид бүртгэгдээгүй байгаа хэдий ч 1072 хувьцааны ноогдол ашиг тараах үед олон асуудал үүсч магадгүй юм. Иргэн та Хөрөнгийн биржид бүртгэлгүй үнэт цаас арилжаалах эрхгүй брокерийн байгууллагад данс нээлгэвэл ноогдол ашигаа хүртэж чадахгүйгээс гадна 1072 ширхэг хувьцаагаа хэн нэгэн зальт этгээдэд луйвардуулна гэдгийг санах хэрэгтэй.

2016 онд “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна гэх зар иргэдийн дунд тархаж хувьцаагаа худалдахыг битүүхэндээ хүссэн иргэд урт цагаан орчимд өдөр шөнөгүй дугаарлаж, худал цуу үгийг ам дамжин ярьж, бие биенээсээ асууж сурагласаар арав гаруй хонож байлаа. Яг ийм л нөхцөл байдал цахим орчинд үүсээд байна. Цагдаагийн байгууллагаас “Фэйсбүүкт худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж буй хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна” гэдгийг мэдэгдээд байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллага хувь иргэний мэдээллийг фэйсбүүкийн чатаар цуглуулж, 1072 хувьцаа амь орохоор эргэж холбогдоно гэх хүмүүсийн цаана ямар хүмүүс байгааг тодруулах нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн  хугацаанд 1072  хувьцаа үе үе амь орж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутан залуучууд сургалтын төлбөр болон бэлэн мөнгөөр төрдөө хувьцаагаа өгсөн.  Гэхдээ албан ёсоор хоёрдогч зах зээлд арилжаалагдах нээлттэй хувьцаа болгох асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Иргэд 1072 хувьцааны талаарх бодит мэдээллийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК дээр очиж авч болохоос гадна эсвэл 1800-1072 гэсэн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

irgen (43.250.126.59)
2018-10-12 14:10:41
Buzar 76 er ni yamar ajil hiij bgan hujaagiin gar hul bolj ard tumnee yaduuruulah ajil hiij bn

Монгол иргэн (202.21.107.30)
2018-10-12 12:48:04
Наадах чинь 90-ээд оНд Гаваа гийн Батх үү, Зандаа хүүгийн Энхболд Цалингийн Элбэгдорж нар ард иргэдийн толгойг эргүүлд цэнэр ягаан тасалбарыг хямд авсан асуудал давтагдах гэж байна. Одоо бол монолон ард иргэд хувьцааны талаар жаахан ч гэсэн ойлголтойм болсон

Зочин (103.206.195.229)
2018-10-12 12:33:04
Avch bgaa bol zarah erh n baih heregtei shd. Tegvel yah gej ugood baigaa yum?

Зочин (66.181.181.43)
2018-10-12 11:13:42
Хувьцаа егехее болио. Энэ маягаар шууд л Хятадын гарт егч байгаатай ижил. УИХ егехгvй гээд л шийдчих.

Зочин (202.126.88.59)
2018-10-12 10:53:03
ok

Зочин (112.96.115.88)
2018-10-12 10:47:27
Huvi yuga hend zarah ni hamaagui. Irgediin oorsdiin l uhamsar shu de. Demii gej bodoj bol hereggui. Shil arhind tolgoigoo ogchihson bol zarna l biz oorin hohi bizde

Зочин (203.91.115.46)
2018-10-12 10:25:13
TOLOVSHOOGUI YM UZEEGUI JAAHAN MAANGDUU HUMUUS IIM ARUUDIIN DOOR YM BICHEED ACCOUNTAA ALDDAG DAAAA.

Иргэн (202.9.43.220)
2018-10-12 10:04:12
Хужаа нар л байгаа иргэд хэзээч зарж болохгүй шүү энэ бол тандалт тэгээд ч 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИИГ САЙН ШАЛГАЖ ОЛГО ЯАГААД ГЭВЭЛ. ЭХ ОРНЫ ХИШГИИГ ХҮРТДЭГ ЭРЛИИЗ ХҮН БАЙНА ШҮҮ ҮҮНД БҮРТГЭЛИИН ГАЗРЫН ХЭДЭН БҮДҮҮН АВГАЙ НАР БУРУУТАЙ ШҮҮ ЭХ ОРОНЧ БАЙЛ ДАА. БҮРТГЭЛИИН ГАЗРЫН АВГАЙ НАР. АА

ХАА САЙГҮЙ ЛУЙВАР (202.9.42.149)
2018-10-12 08:47:53
ЭНЭ ХУВЬЦАА АВАХ ЗАРЫН ЦААНА НӨГӨӨ Л ХЯТАДУУД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 11:52:16 - Улс төр
Б.Эрдэнэцогт: МАН-ыг татан буулгах эсэхийг Улсын дээд шүүх тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:51:33 - Энтертайнмент
Т.Цэнд-Аюуш: Аавууд нэгдэж “ТӨРӨХИЙН ОР”-ыг солих аян өрнүүлж байна
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 07:52:18 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
2018-12-08 14:39:43 - Энтертайнмент
“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа
2018-12-08 14:27:13 - Нийслэл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 320 мянган төгрөг болно
2018-12-08 14:13:58 - Нийслэл
Хүүхэд хамгааллын төсвөөс 957.5 сая төгрөгийг урлагийн наадам, тэмдэглэлт өдөрт зарцуулжээ
2018-12-08 13:50:32 - Нийслэл
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ОСОЛ 28 хувиар өсчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна