Оксана Панченко: Мөрөөдлөө биелүүлж монгол хүүхэлдэйнүүдтэйгээ Монголд очихыг маш их хүсч байна

Түгээх    
2018-10-12 07:41:33 - Гадаад

Москвад амьдардаг орос бүсгүй монгол хүүхэлдэйнүүд бүтээдэг байна. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, 24 настайдаа график дизайны чиглэлээр суралцаж эхэлжээ. Анхны хүүхэлдэйгээ 14 настайдаа бүтээсэн түүнтэй хийсэн ярилцлагыг “AsiaRussia”-д нийтэлжээ.

-Хүүхэлдэй бүтээх танай гэр бүлийн хобби гэж уншиж байсан юм. Та хэнтэй хамт ажилладаг вэ? Та яагаад хүүхэлдэй урлах болов? Гэр бүлийн уламжлал уу?

-Гэр бүлийн уламжлал байхгүй л дээ. Би гэртээ цорын ганц уран бүтээлч нь юм. Үүнийг би Андрейтэй танилцсан хувь заяаны бэлэг гэж боддог. Долоон жилийн өмнө бид "OleLoo" студиэ байгуулж, хоббигоо мэргэжил болгон хувиргасан юм. Эхэндээ студи маань хүүхэд, насанд хүрэгчдийг зураг зурахад сургадаг байсан. Дараа нь үйл ажиллагаагаа өргөтгөсөн.

-Нэг хүүхэлдэй хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ? Ямар материал ашигладаг вэ? Та хүүхэлдэйгээ бүхэлд нь өөрөө урладаг уу, эсвэл ямар нэг хэсгийг нь хийдэг үү?

-Эхэндээ би даавуу, сүрэл зэргээр хүүхэлдэйн киноны баатруудыг дуурайж хийхийг оролдсон. Дараа нь хүүхэлдэйдээ хувцас хийж, улмаар хөдөлгөөнтэй болгосон. Би хүүхэлдэйнхээ бүх хэсгийг нарийвчлан гаргаж хийдэг. Андрей энэ бүхэнд хамтран ажилладаг бөгөөд хийж чадахгүй бөмбөлөг зэргээс бусад бүх зүйлийг өөрсдөө хийхийг зорьсон. Тавилга, тавиур, объект, чимэглэл гээд бүх зүйлийг бид гараараа хийдэг. Нэг хүүхэлдэй хийхэд нэг долоо хоног зарцуулах нь бий. Хамгийн урт хугацаанд бүтсэн хүүхэлдэй гэвэл гурван жил хийсэн хүүхэлдэй байна. Энэ хүүхэлдэй маань маш ер бусын бөгөөд одоо бидэнтэй хамт бүх үзэсгэлэнд оролцдог.

-Монголоос хол, Оросын хотод амьдардаг бүсгүйд яагаад Монголын соёлыг харуулсан хүүхэлдэй бүтээх санаа төрсөн юм бэ? 

-Энэ асуултыг маш олон хүн надад тавьдаг. Учир нь миний эцэг барилгачин хүн. Намайг хүүхэд байхад аав маань Монголд 3.5 жил ажиллаж, барилга байшин барьсан юм. Улаанбаатарт, циркээс холгүй амьдардаг байлаа. Манай байшингийн цонхоор Зайсан цогцолбор, үзэсгэлэнт Туул голын гүүр харагддаг, өвөл манай сургууль дээр буга ирдэг байсан юм. Оросын уламжлал Монголынхтой харилцан уялдаатай гэж хэлж болно. Манай анги интернационал анги, гуравны нэг нь монголчууд байсан. Би монгол үлгэр унших дуртай. Монголын музей, гоёл чимэглэлд дуртай. Надад толгодын орой, хашаан дахь цасан цагаан гэрүүд таалагддаг байсан. Мөн уул руу аялах, голын эргээр алхах, эгэл жирийн хүмүүсийн амьдралыг ажиглах дуртай байсан. Би археологич болоод Чингис хааны булшийг олж илрүүлэхийг мөрөөддөг байлаа. Түүний тухай өгүүлсэн бүх номыг уншдаг. Монголын гайхамшиг төгсөшгүй юм. Интернэтийн ачаар би гэрээсээ Монголд амьдарч байсан хашаа, байшин, цонхоо олж харан, хүүхэд насаа өнгөрүүлсэн тэр л газарт дахин очихыг маш их хүсч байна. Би сэтгэлд үлдсэн дурсамжуудаа хүүхэлдэй болгон хувиргаж, “Чингис хааны удам угсаа" нэртэй анхны цуглуулгаа гаргасан. Дараа нь "Бяцхан ордныхон" нэртэй цуглуулгаа бүтээсэн.

-Таны анхны цуглуулга хүүхэд насны дурсамжаар тань бүтжээ. Санаанаас тань гардаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би санаж байна. Музейд аялсан маань сэтгэлээс ердөө гардаггүй. Өрөөнүүдийн уур амьсгал, тарчлаан зовоож буй үзэгдэл бүхий ханын зургууд, аймшигтай бурхад, баг, чөтгөрүүд гээд одоо хэр мартагддаггүй.

-Сонирхолтой юм. Та хүүхэлдэй бүтээх санаагаа хэрхэн олдог вэ?

-Хүүхэлдэй уран бүтээлийн маш өргөн цар хүрээ хамардаг, нарийн төвөгтэй чиглэл юм. Хүүхэлдэй нь тоглоом, урлагийн үнэ цэнэтэй бүтээл, бэлэг дурсгалын зүйл, цуглуулгын хэсэг болж болох юм. Хүүхэлдэй харахад хүүхдийн тоглоом байх ёстой. Нөгөө талаар мастераас уран барималч, оёдолчин, үсчин, зураач, сийлбэрч гээд маш их мэдлэг, ур чадвар шаардана.

Хүүхэлдэйн санаа ихэвчлэн зүүдэнд минь ирдэг. Гэхдээ бүх санаа бодлыг илэрхийлэхгүй. Ажил судалгаанаас эхэлдэг. Хүмүүсийн түүх, хувцас, зан заншил, гоёл чимэглэл, үлгэр домог, зэргийг судалж, ихээхэн сонирхолтой зүйлүүдийг гаргаж авах, эсвэл ерөнхий санаа, нарийн ширийн зүйлийг ерөнхийд нь задлан шинжлэхэд тулгуурлан сонгох шаардлагатай болдог. Би Монголын талаар төсөл хэрэгжүүлж эхэлснээсээ хойш бүр эх зургаас нь эхлээд өнөө үеийг хүртэлх асар их материал цуглуулсан. Би Монголын соёл, зан заншилтай холбоотой бүх зүйлийг сонирхож байна. Боломжоороо найз нараасаа асуудаг. Монгол орны орчин үеийн амьдралын талаар маш их сонирхолтой мэдээллүүд авсан. Үндэсний хувцсаа орчин үетэй уялдуулсан нь үнэхээр их таалагдсан.

-Та хөрөг хүүхэлдэй урладаг. Хүүхэлдэйнхээ аль хэсгийг хийхдээ илүү их анхаарал хандуулдаг вэ?

-Хөрөг хүүхэлдэй бүтээх хамгийн хэцүү. Амьд хүүхэлдэй нь тусгай мэргэжлийн шавар, толгой, гар, хөл, бие нь бүхэлдээ (санаанаас хамааран) хэлбэрждэг. Эхлээд дүр төрх, хувцас, хэлбэрийг дүрслээд даавуу, материалаа сонгон авдаг. Хамгийн чухал нь нүүр юм. Олон зургаас тохирох сонголт хийхэд ойролцоогоор тав хоног зарцуулдаг. Заримдаа сэтгэлдээ нийцтэл хэд хэдэн удаа давтах шаардлага гардаг. Одоо хүүхэлдэй бүртээ нүлний гил, хөмсөг, сормуус, сахал гэх мэтийг суулгасан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Эцэст нь бэлэн болсон хүүхэлдэй маань хүний жижиг хуулбар шиг харагддаг. Миний ажлын үнэ цэнэ нь хүмүүс бүтээлийг минь үнэлж, баяр хөөр дүүрэн байгаа тэр сэтгэлийн хөдөлгөөнийг харах юм.

-Ямар зорилгоор хүүхэлдэй урладаг вэ гэж асуухыг зөвшөөрнө үү. Худалдах, үзэсгэлэн болон цуглуулга хийх үү, эсвэл зүгээр сонирхлоороо юу?

-Өмнө нь зүгээр л сонирхлоороо хийдэг байсан бол одоо гэр бүлийн минь ажил болж, бид захиалгаар болон үзэсгэлэнд зориулж бүтээх болсон. Манай бүтээгдэхүүнийг хүсвэл интернэтээр ч юм уу худалдан авч болно. Хүүхэлдэйнүүд маань манай урланд маань яг л шувуу шиг мэндэлдэг. Хүүхэлдэйнүүд маань манай урланд яг л шувуу шиг мэндэлдэг. Тэд маань хүмүүст баяр баясгалан бэлэглэхээр дэлхий тойрон нисч байна.

-Та Монгол хүүхэлдэйн цуглуулгаа худалдаг уу? Монголоос худалдаж авахаар хэн нэгэн тантай холбогдсон уу?

-Хүүхэлдэй худалдаж авах хүмүүс хандаж байсан. Гэхдээ би тэднийг салшгүй гэр бүл хэвээр үлдээхийг хүссэн, тийм худалдан авагч олдоогүй.

-Таны хүүхэлдэйнүүдийн зургуудыг хараад үхэхээс төрөх хүртэлх бүхий л үйл явдлыг багтаасан зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр" алдарт зураг санаанд буулаа? Хүүхэлдэйгээ ашиглан өөр зүйл хийхээр төлөвлөж байна уу?

-Мандирмаа, та сэтгэлийн минь утсыг хөндлөө. Хүүхэд байхад өдөр тумын амьдралын дүр зургийг харуулсан зураг өрөөнд минь өлгөөтэй байдаг байлаа. Би түүнийг харж сонирхож, маш их цаг зарцуулсан. Гэхдээ зургийн түүх, нэр, зураачийн нэрийг мэддэггүй байсан. Өнөөдөр "Айрагны баяр" нэртэй зураг болохыг олж мэдсэн. Миний төслийн үндэс суурь болсон юм. Мэдээж төсөл өргөжиж, шинэ баатрууд бий болно. Энэ хүүхэлдэйн төслийн үр дүн маш их таалагдаж байгаа. Толгой, гар нь хөдлөөд хүүхэлдэйн киноны баатдруутай адилхан харагдаж байна. Төсөл цаашдаа ийм чиглэлд шилжиж магадгүй юм.

-Та хүүхэлдэйнүүдийнхээ хамтаар Монголд очихоор төлөвлөж байна уу?

-Хэтрүүлээгүй шүү, энэ бол миний хамгийн том мөрөөдөл.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 32

Mongol (66.181.161.73)
2018-10-13 13:04:47
Saihan setgeltei Oros busgui bna. Amjilt husii.

Зочин (59.153.114.230)
2018-10-13 08:33:23
Хөөрхий муу Цэдэнбалыг зөөлөн хүн болохоор нь архи уулаа гэж шалтгаалан Филатова байнга зоддог байсан билээ. Тэгэж тэнэг монголчуудад уурласан уураа гаргадаг байлаа хөөрхий. Цаадах нь өөрөө ямар ч шийд гаргаж чадахгүй хүн юм чинь яах ч билээ

зочин (122.201.22.240)
2018-10-12 22:34:29
Визгуй болсон шдээ. Яваад ирээ.

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:21:55
миний утасны дугаар фб цахим шуудангийн хаяг: 90126721 facebook.com/tsagaantug.enkhbaatar chinghiskhaantemuujin999@gmail.com

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:21:23
миний утасны дугаар фб цахим шуудангийн хаяг: 90126721 facebook.com/tsagaantug.enkhbaatar chinghiskhaantemuujin999@gmail.com

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:21:01
миний утасны дугаар фб цахим шуудангийн хаяг: 90126721 facebook.com/tsagaantug.enkhbaatar chinghiskhaantemuujin999@gmail.com

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:21:01
миний утасны дугаар фб цахим шуудангийн хаяг: 90126721 facebook.com/tsagaantug.enkhbaatar chinghiskhaantemuujin999@gmail.com

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:21:00
миний утасны дугаар фб цахим шуудангийн хаяг: 90126721 facebook.com/tsagaantug.enkhbaatar chinghiskhaantemuujin999@gmail.com

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:21:00
миний утасны дугаар фб цахим шуудангийн хаяг: 90126721 facebook.com/tsagaantug.enkhbaatar chinghiskhaantemuujin999@gmail.com

энхбаатар (112.72.11.123)
2018-10-12 21:17:52
орос бүсгүйг монголд ирэхэд ивээн тэтгэх боломжтой гэсэн дээрхи хүн утасны дугаар,цахим шуудан фб хаяг,утасны дугаараа ѳгнѳ үү.би таныг түүнтэй холбоод ѳгье

Зочин (202.9.42.242)
2018-10-12 19:59:29
ямар мундаг юм бэ? Тэр хурга тэвэрсэн хүүхэд энэ тэр гээд гайхалтай уран хийжээ Яг л монгол төрх

Зочин (202.21.108.240)
2018-10-12 17:13:53
Ок

Зочин (202.21.108.240)
2018-10-12 17:13:45
Оз

Эрка (122.201.22.33)
2018-10-12 17:09:06
Ангийн маань охин байх чинээ хөөе, ирээрэй , шавиагаа ханатал ярилцья даа.Нөхдөдөө дуулгая.

Zochin (24.16.93.43)
2018-10-12 15:09:17
Shar huuhen bavii gevel tosgonoor duuren 20 am dollar ene avgai bol tsaashaa

Hairan saihan hot mine (202.179.25.167)
2018-10-12 13:07:06
Hairan saihan hot mine llariin hun orkuudaar duurlee dee.

Hairan saihan hot mine (202.179.25.167)
2018-10-12 13:05:44
Hairan saihan hot mine llariin hun orkuudaar duurlee dee.

цэцэг (64.119.25.53)
2018-10-12 12:56:11
монголд ирээрэй ,намайг хүүхэд байхад хөдөө аж ахуйн их сургууль ,миний сурдаг 32-р сургууль орчимоор буга ирдэг байсан үзэсгэлэнт улаанбаатарыг санауулчихлаа .

zochin (66.181.179.212)
2018-10-12 12:00:05
Mundag oros busgui bna manaihan ibeen tetgeed mongold avchiraad uzesgelehg ni gargah heregtei sanagdlaa.Mongolyg delhiid surtalchilj yavaa oros hos bna Amjilt husiye.

Зочин (202.126.89.23)
2018-10-12 11:58:28
Замдаа буудуулчихгүй шиг л ирэх байхдаа

Киса (66.181.161.70)
2018-10-12 11:54:14
Ксюха, не вздумай! Монголия это Большая Задница.

Har (202.126.89.28)
2018-10-12 11:38:29
Yagad teged irekhgyi bgaan? Zardal mongo bkhgyi bol bi iveen tetgeed avchrakh yumssn! Survsljlagch kholbood ogno yy? Esvel utsii ni tavichikh!!!!

Зочин (202.55.191.130)
2018-10-12 11:24:15
Баярлалаа, добро пожаловжать

Зочин (202.179.31.104)
2018-10-12 11:22:15
Оросын элчин, нийгэмлэг эд нар нь авчраач энэ хүнийг.

Зочин (202.179.31.104)
2018-10-12 11:20:07
Ир ээ ир. Гоё хийсэн байна. Ирэх хэрэгтэй. Дурсамжаас чинь шал өөр болсон зарим нь устсан зарим нь муухай болсон байж магадгүй ч ир !

Зочин (202.126.89.251)
2018-10-12 10:59:00
mundag yumaa,

Иргэн (64.119.17.198)
2018-10-12 10:51:12
Мундаг бүсгүй вэ. Монголд ирээд заавал үзэсгэлэнгээ гаргаарай гэж ерөөе

Зочин (202.9.42.1)
2018-10-12 10:44:28
би энэ орос хүний оронд байсан бол би энэ муухай улсад хэзээ ч ирэхгүй

Зочин (202.9.43.169)
2018-10-12 10:43:31
Зочион Андрей гээд нөхөртэй гж байна чи тэхээр яах уу

Зочин (202.9.43.169)
2018-10-12 10:42:00
аав нь барилгачин өөрөө монголд бага насаа өнгөрөөсөн энэ бүсгүй зүүдэндээ ирсэн мөрөөдлөө барьж босгож байна маш сайхан монгол орон зүрх сэтгэлд нь үүрд оршжээ сайн сайхныг хүсэе хүүхэлдэйнээс нь олж авах юмсан

Зочин (122.201.21.199)
2018-10-12 10:39:54
Монголд ирэхээр нь эхнэрээ болгоод, ирээдүйн Филатова болговол их аятайхан санагдлаа

иргэн (182.160.35.176)
2018-10-12 10:24:02
Монголыг монголчуудаас нь илуу сонирхож сурталчилж байгаа орос бусгуйд ажлын амжилт хусье. Монголд урьж урам хайрлах энэ чиглэлийн хумуус олдох болтугай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа