С.Чинзориг: Таван тэрбум төгрөгөөр тойргийнхоо бүхий л зовлонг шийдэж чадахгүй

Түгээх    
2018-10-12 07:43:18 - Улс төр

chinzorig

Энэ сарын 10-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, төсвийн хуваарилалтын асуудлаар нэлээн шүүмжлэл өрнүүлсэн, зарим УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг өөрийнхөө тойрогт 50 тэрбум төгрөг суулгасныг гишүүд шүүмжилж, нэлээн маргаан дэгдээсэн гэх мэдээлэл байгаа юм.

Мөн хөдөөгийн гишүүдэд таван тэрбум төгрөг суулгасан мөртлөө хотоос сонгогдсон гишүүдэд нэг тэрбумыг төсөвлөснийг шүүмжилсэн гэдэг. Энэ талаар болон 2019 оны төсвийн төсөл тойрсон асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос дараахь тодруулгыг авлаа.

-2019 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг ялгавартай хуваарилсан байна гэх мэдээлэл бий. Тухайлбал, ихэнх УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч Увс аймгийн нэг тойрогт 50 тэрбум төгрөг тусгасныг танай бүлгийн гишүүд шүүмжилсэн гэдэг. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-УИХ-ын гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалттай холбоотой материалыг олж үзээгүй байна. Харин салбарынхаа хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд л хөрөнгө, мөнгөө зарцуулъя гэсэн бодолтой ажиллаж байна.

-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?

-Тав орчим тэрбум төгрөг.

-Тойрогтоо ажил явуулахад энэ мөнгө хүрэлцэх үү?

-Хэрэгцээ асар их. Гэхдээ эдийн засаг боломжийн хэрээр өсч, төсвийн орлого сайжирч байна. Түүнийг дагаж буй хөрөнгө оруулалт бага ч гэсэн нэмэгдэж байна. Тухайлбал, миний сонгогдсон тойрог 12 сумтай, бүгдэд нь зовлон бэрхшээл бий. Энэ таван тэрбум төгрөгөөр тэр бүгдийг шийднэ гэвэл бүтэмжгүй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай газарт нь таван тэрбум төгрөгийг оруулж өгнө. Дараа нь 2020 онд үлдсэн хэсгийнх нь ажлыг хийж болох юм. Бүгдийнх нь зовлон, бэрхшээлийг нэг дор шийдэх боломжгүй.

-Зарим сайдын тойрогт яагаад 40 тэрбум төгрөг тусгасан юм бол?

-Би түүнийг мэдэхгүй байна. Сайдаас нь асуу.

chinzorig-Цалин, тэтгэвэр нэмэхэд 720 тэрбум төгрөг зарцуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Олон улсын байгууллагуудтай хамтраад санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газраас сүүлийн нэг жил төсвийн сахилга батыг сайжруулах ажил хийснээр бас ч гэж эдийн засаг сайжирч байна. Гэхдээ бүрэн сайжраагүй. Тийм учраас ОУВС-аас манай эдийн засгийг бага зэрэг эмзэг байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа. Ирэх жил эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор мэдрүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Нийт 267 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ амьжиргааны түвшингээс доогуур байдаг. Тиймээс халамжийн тэтгэврийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлье гэсэн зарчим баримталж байна. Энэ зарчмын дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөг тусгаж байгаа.

-Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр  100 мянган төгрөг өгөхөөр төсөвлөсөнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг залууст эзэмшүүлэхийн тулд анхаарал тавьж байна. Энэ хүрээнд 41 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст өгнө. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр мэргэжлийн боловсрол сургалтын төвд сурч буй залууст 100 мянган төгрөг өгнө. Энэ арга хэмжээг авснаар мэргэжилтэй боловсрол эзэмших залуусын идэвх сайжирна. Дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо өндөр байдаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахтай холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 20 тэрбум төгрөг, бага орлоготой иргэдийг ядуурлаас гаргаж орлогыг нэмэгдүүлэх халамжийн шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 10 тэрбум төгрөгийг анх удаа зарцуулах гэж байна. Нийт найман арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өмнө нь ийм хэмжээний мөнгийг төсөвлөж байгаагүй болно. Одоо яг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр бодит ажил хийх гэж байна.

-Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ?

-Цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ. Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараасаа хамааран цалинг тогтооно. Бид энэ судалгаанд үндэслэн албан тушаалынх нь зэрэг дэвийг дахин тогтооно. Төрийн албан хаагчдын цалинг ирэх жилээс бодитоор нэмнэ. Даатгалын сангаас орж байгаа тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ. Яг хэдэн хувь хэмжээгээр нэмэх шийдвэрийг тухайн үед гаргана.

chinzorig

-Нийгмийн хамгааллын салбарын шинэ хуулиуд, тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Энэ онд 13000 малчин тэтгэвэртээ гарна гэж тооцоолж байна. Нийт 40 тэрбум төгрөгийг энэ чиглэлд суулгаж өгсөн. 5700 малчин тэтгэврийн насыг нь урагшлуулсан хуулийн дагуу эрт тэтгэвэртээ гарна. Он дуусах хүртэл энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэх боломж бий юу?

-Нэмэгдүүлэх байр суурьтай байгаа. Гэхдээ энэ жил хөрөнгө, санхүүгийн боломжийн хувьд сайнгүй байгаа учраас нэмэгдүүлэх боломжгүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 47 хувьтай байна гэж мэдэгдсэн. Гэтэл сөрөг хүчин үүнийг бодит бус тоо гэж мэдэгдэж байна. Та юу хэлэх вэ?

-Сөрөг хүчин бол сөрөг хүчний байр сууринаас л хандана шүү дээ. Гэхдээ бүх зүйлийг харлуулж болохгүй. 47 хувь бол харин ч боломжийн үзүүлэлт. Нийгмийн хамгааллын чиглэлийн мөрийн хөтөлбөрүүд нэлээн сайн биелэлттэй явж байна.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 40

Зочин (172.56.21.168)
2018-10-16 22:42:24
Valutiin sangiin duulgavartai zarts yum baihdaa

Зочин (172.56.21.168)
2018-10-16 22:42:24
Valutiin sangiin duulgavartai zarts yum baihdaa

ХБ хүн (183.81.171.2)
2018-10-15 13:15:22
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлаг байгууллаа гэсэн. Энэ газарт чинь заавал Ховд аймгийн хүмүүс байх ёстой юм уу? НХХЯ-ны газрын дарга нь Хэлтсийн дарга нь Агентлагын дарга, Орлогч, гээд бүгд Ховдын хүмүүс байх юм. Баруун талын аймгйин хүмүүс өөр хоорондоо тал тохой татдаг гэдгийг бүгд л мэднэ. Төрийн албыг нутаг ус, ах дүүсээр дүүргэхээ боль сайдаа. Түүнээс гадна наад Ховдчууд чинь ХБИ -ын чиглэлээр юу ч хйигүй байна. ХБИ-ын асуудал ярьдаг олон тамга бий болоод байхаас ХБИ-ийн амьдралд эерэг өөрчлөлт гарахгүй байна Нийгмийн хамгааллын сайдаа.

тэтгэврийг ижил хувиар нэмэх ёст (150.129.142.188)
2018-10-15 07:50:10
тэтгэврийг тэнцүү ижил хувиар нэмэх ёстой учир нь хүмүүсийн ажлын хариуцлага авч байсан цалин ажилласан жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэргээс хамаарч тэтгэвэр тогтоотог.иймд их авдагт нь бага бага авдаг нь их нэмнэ гэдэг буруу бөгөөд шударга ёсонд нийцэхгүй

Зочин (202.9.41.20)
2018-10-12 17:23:36
Тойрог гэж донгосдгийг больё оо.Асуудлыг тодорхойлоод ажлыг гишүүн биш засаг хариуцах хэрэгтэй.

Zochin (202.179.24.183)
2018-10-12 15:56:22
Талаас илүүг нь өөрөө хувьдаа завшчихаар яаж хүрэх вэ дээ хэхэ. Буруу ярьж, буруу хийдэг хүмүүс.

Зочин (202.179.31.68)
2018-10-12 14:02:43
Байгаа хөрөнгөө ингэж тойргуудад үр дүнгүй тарааж бхаар.Хэдэн жилдээ том сэтгээд том ажилаа хийдэг бол.Даанч энэ 76 д тийм ухаан бхгүй

Зочин (103.26.192.62)
2018-10-12 11:52:52
Хууль тогтоох байгууллага нь ЗГ аасааа мөнгө нэхээд сууж байгаа нь эмгэнэл . Иим УИХ БАЙХЧ ШААРДЛАГАГҮЙ.

Ардын намын хувалзууд (103.26.194.134)
2018-10-12 11:52:39
2019 он гартал иргэдмйг шилний цаанаас чихэр долоолгох арга саамаа хийж 3 сарын дараа цалинг яг нэмлээ нэмэх л гэж байха гэх зууртаа өөрсдмйгөө яаж мартахав тэр болтол идэж уухаа амжуулна ш дээ гэсэн яриа өгчээ энэ дарга. Ардын намын дарга нарын заль муу санааг гүйцэх зүйл хүн eр нь дэлхийд байхгүй байхаа. 5 тэрббмаа чамлаад байгаа юм бол иргэддээ өгчихөөч дээ. Иргэдмйн бол хэдэн үe насандаа олж харахгүй л мөнгө биздээ. Нөгөө талаас 5 тэрбумыг чинь иргэд махаа зулгааж зүтгэж байж улс орондоо өгсөн татварын мөнгө сайд гуай . Газраас олоогүй тэнгэрээс унаагүй мөнгө гэдгийг мэдэж жаахан хүндатгэлтэй байвал яасын ардын намын хувалзуудаа.

Ардын намын хувалзууд (103.26.194.134)
2018-10-12 11:50:57
2019 он гартал иргэдмйг шилний цаанаас чихэр долоолгох арга саамаа хийж 3 сарын дараа цалинг яг нэмлээ нэмэх л гэж байха гэх зууртаа өөрсдмйгөө яаж мартахав тэр болтол идэж уухаа амжуулна ш дээ гэсэн яриа өгчээ энэ дарга. Ардын намын дарга нарын заль муу санааг гүйцэх зүйл хүн eр нь дэлхийд байхгүй байхаа. 5 тэрббмаа чамлаад байгаа юм бол иргэддээ өгчихөөч дээ. Иргэдмйн бол хэдэн үe насандаа олж харахгүй л мөнгө биздээ. Нөгөө талаас 5 тэрбумыг чинь иргэд махаа зулгааж зүтгэж байж улс орондоо өгсөн татварын мөнгө сайд гуай . Газраас олоогүй тэнгэрээс унаагүй мөнгө гэдгийг мэдэж жаахан хүндатгэлтэй байвал яасын ардын намын хувалзуудаа.

Ардын намын хувалзууд (103.26.194.134)
2018-10-12 11:50:57
2019 он гартал иргэдмйг шилний цаанаас чихэр долоолгох арга саамаа хийж 3 сарын дараа цалинг яг нэмлээ нэмэх л гэж байха гэх зууртаа өөрсдмйгөө яаж мартахав тэр болтол идэж уухаа амжуулна ш дээ гэсэн яриа өгчээ энэ дарга. Ардын намын дарга нарын заль муу санааг гүйцэх зүйл хүн eр нь дэлхийд байхгүй байхаа. 5 тэрббмаа чамлаад байгаа юм бол иргэддээ өгчихөөч дээ. Иргэдмйн бол хэдэн үe насандаа олж харахгүй л мөнгө биздээ. Нөгөө талаас 5 тэрбумыг чинь иргэд махаа зулгааж зүтгэж байж улс орондоо өгсөн татварын мөнгө сайд гуай . Газраас олоогүй тэнгэрээс унаагүй мөнгө гэдгийг мэдэж жаахан хүндатгэлтэй байвал яасын ардын намын хувалзуудаа.

Зочин (202.126.89.82)
2018-10-12 11:24:21
Тойрогоор сэтгэдэг хун бидэнд хэрэггуй юм.

Зочин (202.9.43.111)
2018-10-12 11:21:36
хэдэн ч төгрөг байгаад чам шиг нь юу ч шийдэж чадахгүй

Иргэн (43.228.130.169)
2018-10-12 11:07:11
Сайдаа!!!Банхар нохойны хөшөө барих хэрэгтэй.Тэгвэл асуудал байхгүй болно.

Иргэн (43.228.130.169)
2018-10-12 11:07:02
Сайдаа!!!Банхар нохойны хөшөө барих хэрэгтэй.Тэгвэл асуудал байхгүй болно.

Иргэн (43.228.130.169)
2018-10-12 11:06:59
Сайдаа!!!Банхар нохойны хөшөө барих хэрэгтэй.Тэгвэл асуудал байхгүй болно.

Зочин (202.126.89.82)
2018-10-12 10:47:28
5 тэр бумыг чамлаад сууж байдаг, өөрөө мөнгөтэй гэдэг нь харагдаж байна.сум хөгжүүлэх сан бас мөнгөтэй байх ёстой. Уул уурхайтай сум татвар, хандив гээд бас л мөнгөөр дутахгүй. Гагцхүү сэтгэл нь цадахгүй байхад л мөнгө нь бага, зовлон нь их харагдаад байна. Тойрогт очих уу, элсэнд асгасан ус шиг алга болчих уу гэдэгт л асуудал байна.

Зочин (202.179.25.176)
2018-10-12 10:33:27
Аймгийн засаг дарга, ИТХ гэж байдаггүй юмуу. Тэдэнд мөнгө төсөвлөөгүй юмуу.

Зочин (202.126.89.80)
2018-10-12 10:32:48
Хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус хууль тогтоох үүрэгтэй УИХ-ын гишүүд шийдвэрлэх ёсгүй. 100,0 тэрбум төгрөг өгсөн ч иргэдийн бүхий л хүсэлийг гүйцэлдүүлэхгүй. УИХ-ын гишүүд шидтэн гэж өөрсдийгөө эндүүрэх хэрэггүй!

Иргэн (203.91.118.180)
2018-10-12 10:21:01
Энэ новш цэрэг, онцгой, тагнуул, цагдаагийн тэтгэвэр тэтгэмж дээр үнэн новшийн зан гаргаж байна аа, За яах вээ, Өвөрхангайд удахгүй 2020 болно о

Зочин (66.181.161.58)
2018-10-12 10:03:39
Ойлголоо. Амжилт хүсье.

Зочин (66.181.161.58)
2018-10-12 10:03:39
Ойлголоо. Амжилт хүсье.

Зочин (66.181.161.58)
2018-10-12 10:03:38
Ойлголоо. Амжилт хүсье.

Сониуч (103.206.192.218)
2018-10-12 09:47:02
Хөдөөгийн тойрогт 5 тэрбум төгрөгөөр их зүйл хийнэ шдээ. Та нар өөрсдөө 100 төгрөгний үнэтэй юмыг цааш нь 1000 төгрөгөөр зарахаар яаж наад мөнгө чинь хүрэх юм. Шат шатандаа идээд 500 сая төгрөг л тойрогт нь очно. Ханж цадахаа мэдэхээ больсон лаларууд

зочин (203.91.118.180)
2018-10-12 09:46:06
Зовлон, үүссэн асуудал 2 ялгаж чаддаггүй сайданцар юмаа даа

Зочин (43.250.126.3)
2018-10-12 09:35:24
Юу л бол юу хийх мөнгө бна даа. Яасан шуналтай амьтад вэ.

Зочин (202.9.41.109)
2018-10-12 09:02:16
UIH gishuun mungeer yaadag um. Yu hiih yostoi bilee? Ajil uureg yu bil ee hu? Shunaliin tulamnuud.

irgen (43.228.130.236)
2018-10-12 08:55:34
setgel baival bolgodog l baihgui uu hudlaa burha boli iim l amisgaanuudiig bid songojee odoo uhaantaihan songolt hiih heregtei um baina da 5 terbumiig mungu bish gej bainshuu dee ene nuhur

бид (202.72.245.122)
2018-10-12 08:55:00
Ард түмэн минь МАН-ын сонгууль дөхөхөөр үр ашиггүй баахан хөрөнгө цацадаг заль мэхэнд сонгууль өгөхдөө битгий хууртаарай

Халиун (111.127.126.67)
2018-10-12 08:54:14
Гарьдхүүгийн Баярсайхан шиг богино хугацаанд ажиллаад олон ажил зоригтой хийсэн сайд алга даа

Халиун (111.127.126.67)
2018-10-12 08:53:04
Гарьдхүүгийн Баярсайхан шиг богино хугацаанд ажиллаад олон ажил зоригтой хийсэн сайд алга даа

Зочин (103.26.193.192)
2018-10-12 08:48:00
Nomtoi hamaagui deer yum bailee zaluu bolood ch teruu yum oilgodog chinzorig chadvargui hel usgui deer in dup bolovsrol chadvar baij baigaa in bol sumiin zasag darga hiih hun sht ugin

Зочин (202.9.42.149)
2018-10-12 08:40:45
УЛСЫН ТӨСВИЙГ УИХ -Н ГИШҮҮН ГЭХ ХУЛГАЙЧ, БАЛАЙЧУУДЫН ГАРЫН САЛААГААР САВИРУУЛЖ, ЯМАР Ч ҮН ДҮНГҮЙ САЛХИНД ХИЙСГЭДЭГ НЬ ТУЙЛЫН БУРУУ. ТӨСВИЙГ ЗӨВ ХУВААРИЛЖ, ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛДАГ ЭРХ, ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮ ДЭЭ.

Зочин (182.160.32.10)
2018-10-12 08:28:30
Талын нэг тарсан тойргийнхоо хэдхэн төрийн нэртэй хүн цалин аваад сууж байдаг сум,аймаг доторхи сумаа нэгтгэж төсвийн мөнгийг хэмнэ.

Зочин (202.126.89.252)
2018-10-12 08:21:04
Ene salbariig olon jil ene nohor udirdlaa yu buteev yu hiivee nohoin baas chadvargui iim ork uud said bolj baikhaar salbar unaad baigaa yum. Chinzorigoo chi zuger chamd bol ter solongos iin neg tsegiin darga l hangalltai shuu unendee bol

Зочин (203.91.115.53)
2018-10-12 08:15:37
Chi hutsalgui ajilaa ogood zailaach ee ene salbariig nuraaj bai lalar da ene hogshin obgon. Dahin buu iim obgon g gargaj ireech ene ch ooriigoo golohgui yum

Зочин (66.181.190.61)
2018-10-12 08:15:27
76 -ИЙН ТОЙРОГТОО МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ НЬ ХАСААЧЭЭ. ЗАСАГ ДАРГА НАР ЮУ ХИЙХ ЮМ БЭ? МАНАН СӨНӨТҮГЭЙ

Зочин (103.111.68.3)
2018-10-12 08:12:21
Монгол орныг мөхөл рүү хөтлөх 75 юм даа. Хүрэлбаатар бол бүүр ч сөнөөнө, мөн хордуулна ч ккк ккк ккк

Цэнгэл (122.201.22.49)
2018-10-12 08:11:42
Чи насаараа сайд дэд сайд хийлээ Ямар үр дүн байна

Зочин (45.117.35.197)
2018-10-12 08:04:27
Бодлого буруу бол хэдэн тэрбум байгаад ч нэмэргүй. Хандлага, сэтгэлээгээ өөрчил МАНгараа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Н.Бямбадолгор: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа