Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо

Түгээх    
2018-10-12 13:01:32 - Боловсрол

 tsogzolmaa

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Ц.Цогзолмаа сайд тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Улмаар тус уулзалтаар хоёр тал уг тэтгэлгийн санамж бичгийг сунгах зөвшилцөлд хүрсэн байна.

Монгол оюутнуудыг Их Британийн их, дээд сургуулиудад магистрын сургалтад сургах Чевнингийн тэтгэлгийг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог юм. Тухайн жилд суралцах оюутны тоо болон мэргэжлийн чиглэлийг талууд хамтран тодорхойлдог. Энэ хүрээнд 2014 онд долоо, 2015 онд 13, 2016 онд 13, 2017 онд 12, 2018 онд 15 оюутан тус магистрын тэтгэлэгт хамрагдаад байгаа аж.

Түүнчлэн хоёр тал Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын талаар санал солилцсон байна. 2011 оноос эхлэн хуучнаар БСШУЯ нь Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй хамтран Улаанбаатар хотноо Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг байгуулсан.

2017-2018 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад нийтдээ 828 сурагч суралцаж байгаа юм. Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа эерэг үр дүнтэй байж Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн гурван сургууль зорилгоо бүрэн хангасан. Тус сургуулиудын сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндрөөр үнэлэгдэж байгааг хоёр тал харилцан санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх, хэрэв хэрэгжүүлбэл цөөн тооны биш бүх сургуулиудад тус хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо. 

П.УРНАА

tsogzolmaa 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

зочин (103.57.93.160)
2018-10-13 12:30:06
МОНГОЛ СУРГУУЛЬД КЕМБРИДЖЭЭ БОЛЬЁО, ЭНЭ АНГЛИ БИШ МОНГОЛ, ДЭЛХИЙН СТАНДАРТ ГЭЭД БАЙГАА БОЛ БУСАД ОРНУУД, ТЭР ДУНДАА АНУ КЕМПБРИДЖЭЭР БУС ӨӨРСДИЙН СИСТЕМЭЭР ЯВДАГ, БИД ХЭЗЭЭ Ч АНГЛИЙН ХАМТЫН НӨХӨРЛӨЛД БАЙГААГҮЙ, ЯАХЛЭЭРЭЭ ЭНЭ ТОГТОЛЦООНД ОРЧИХДОГ БАЙНАА

Зочин (66.181.190.61)
2018-10-12 17:13:14
ЗАХИРАЛ НЬ ХАХУУЛЬ АВЧ СУРГАДАГ СУРГУУЛИУД УУ?

Зочин (66.181.181.43)
2018-10-12 13:31:59
Угаасаа энэ хетелбер 20 гаруй жил ардчиллын буянаар явж байгаа. Цогзолмаа авгайг ирэхээр болье гэждээ чааааас.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно