З.Нарантуяа: Дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө суулгахгүй байна

Түгээх    
2018-10-12 17:03:55 - Улс төр

narantuya

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” З.Нарантуяа гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгуурт болгох чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга дурдлаа. Тухайлбал, гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, шатахууны гадаад зах зээлээс хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, импортын хамаарлыг бууруулах төслийг эрчимжүүлж байгаа аж. Мөн зэсийн баяжмалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын хэмжээ, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа.

Тэрбээр, “Угсармал барилгын үйлдвэрийг хөгжүүлэх замаар барилгын материалын импортын хэмжээ болон барилгын салбарын өртөг, зардлыг бууруулах арга хэмжээг авч байна. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, хүнсний импортын хэмжээг бууруулж, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Мөн иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, навигацийн орлогын өсөлтийг хангаж байна” гэлээ.

Асуулгын хариуг сонссоны дараа гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулгын хариу тун өөдрөг байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр, валют болон шатахуунаас эхлээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ бүхэн нь иргэдийн нуруунд хүнд ачаа болж байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ” гэлээ.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьдралыг дээшлүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэдгийг ЗГХЭГ-ын дарга дурьдаад, “Дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Мөн дэлхий нийтэд болж буй “худалдааны дайн”-аас бол ам.долларын ханш ч нэмэгдэж байна. Гэхдээ мөн нааштай талууд бий. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. 2016 онд Монгол Улсын нийт хадгаламж 5.6 их наяд байсан бол энэ оны найман сард 9.2 их наяд болж өслөө. Үүний дийлэнхийг малчидын хадгаламж эзэлж байгаа юм” гэсэн хариулт өгөв.

Тогтвортой хөгжлийн зорилтод Монгол Улс дундаж орлоготой орны тоонд орохоор төлөвлөснийг О.Содбилэг гишүүн онцлоод, “Энэхүү зорилтоо хангахад уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, хэрэгжилт ямар шатандаа явна вэ” хэмээн тодрууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хяналт, шинжилгээ хийж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр, “Шалгалтын үед зарим зорилт хангалтгүй хэрэгжиж байгааг тогтоосон бөгөөд энэ нь салбар хоорондын бодлогын уялдаа, холбоо муу байгаатай холбоотой гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран засаглалыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Мөн ганбөмбөлөгийн үйлдвэр, нефт боловсруулах үйлдвэр байгуулах, малын мах эрүүлжүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр томоохон ажлууд хэрэгжиж байгааг хэлсэн юм” гэв.

Хэлэлцэж буй асуудлын төгсгөлд З.Нарантуяа гишүүн ЗГХЭГ-ын даргын танилцуулгыг дүгнэж үг хэлэв. Тэрбээр, “МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 15 төсөл арга хэмжээнд 28.7 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан байна. Үүний ердөө зургаа нь автозамын төсөл байна. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөгжлийн бодлогод дэд бүтцийн бүтээн байгуулалт ихээхэн ач холбогдолтой. Гэтэл дэд бүтцийн бүтээн байгуулалтад хангалттай хөрөнгө суулгахгүй байна” хэмээн шүүмжлэв.

Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (202.179.24.238)
2018-10-15 11:02:59
хэцүү ч юм даа НАРАНТУЯА ГИШҮҮН МИНЬ . ТӨСӨВТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СУУЛГАЛАА. ИДЧИХЭЭД БАЙХЫМАА... ӨӨРТӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЮМ БАЙНА ГЭЖ ЭНДҮҮРДЭГ БОЛТОЙМ.

Зочин (202.126.89.29)
2018-10-13 19:59:40
Ардчилсан тэнэгүүдийн нэг л байна

Зочин (202.9.41.210)
2018-10-13 10:53:50
Манайхан нээрээ өнгөцхөн хүмүүс шүү наадах чинь тойрогт нь өөрөөр хэлбэл өөрийнхөн ирээдүй нь сонгуулдан бусдаас нь илүү баг хөрөнгө байгад боож үхчих гээл ингээд байгаашдээ ерөөсөө энгийншдээ

Зочин (66.181.181.72)
2018-10-13 09:46:56
Нарантуяа гишүүний толгойг Ман ы бүх эмэгтэй гишүүдийн толгой ниилээд ч хүрэхгүй

zochin (112.72.11.111)
2018-10-12 22:09:51
narantuya gishuun shig medlegtei gishuun olon bdg boloosoi

Зочин (66.181.187.65)
2018-10-12 18:54:22
эрдэнэбат бол бүүр долоон дор

Зочин (202.126.88.54)
2018-10-12 18:54:01
огцрох болчлоо доо Хуукээ юм хий лдээ

Зочин (202.9.43.169)
2018-10-12 17:13:26
ж.эрдэнэбатын засаг бүр хогшдэ ер нь саяын төрийн аллага ж.эрдэнэбатын зг-ын төгсгөл байсан ! хүрэлсүх муу сайдуудаа жийгээд урагшил

иргэн (103.50.206.62)
2018-10-12 17:08:55
Энэ УИХ-н хуралдаан яасан хурдан болоод байна аа.Өчигдөр өнөөдөр 2 чинь.Энэ ЗГ ч эвгүйтэж байна даа.Аюулгй байдлын зөвлөл хуралдаад.Иргэний нийгэмийнхэн асуудал тавиад.ҮЭ шаардлага тавиад.УИХ-н сөрөг хүчин шаардалга асуулга гаргаад л.Намын бүлэг нь намын даргаа гэх үү төр түмнээ гэх үү гээд л ацан шалаанд ороод.Нөгөө 33 нөхөр нь хэлэх үг олдохгүй байж сууж ядаад л.Учир нөгөө хүчиндэж гаргаж ирсэн ЗГ нь олонд шившигээ тариад алиа алдаж байна л дөө энэ 33 ЗГ-хан.

Зочин (103.212.117.98)
2018-10-12 17:08:00
хуучин засаг нь байсан нь хамаагуй дээр байжээ. З.НАРАНТУЯА л ганцаараа энэ засгийн нуур царай г . Занданшатарын хичнээн МУЛГУУ болохыг илчлээд хаячлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Н.Бямбадолгор: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа