Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААН байна

Түгээх    
2018-10-13 10:15:45 - Байгаль Орчин

tarialan

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Ирэх долоо хоногт бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР /2018.10.13-НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 10-15 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.161.100)
2018-10-13 13:27:00
Сайхан юмаа. Аз жаргал хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй