Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй

Түгээх    
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг

otgochuluun

Эдийн засагч Ч.Отгочулуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ШОК ҮҮСВЭЛ ЗЭСИЙН ҮНЭ
ДАХИАД УНАХ ЭРСДЭЛТЭЙ-

-Та зэсийн зах зээлд идэвхтэй судалгаа явуулдаг хүн. Ирэх оны төсөвт уул уурхайн салбараас 3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцохдоо нэг тонн зэсийн үнийг 6222 ам.доллараар төсөөлсөн. Энэ хэр бодьтой төсөөлөл вэ?

-Ер нь бол хэт өөдрөг төсөөлөл. Өмнөх жил буюу 2017 онд дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 30 хувийг дангаараа хангадаг Чилийн том уурхайнуудад 3-4 сар үргэлжилсэн ажил хаялт болсон. Мөн Индонезид Засгийн газар болон томоохон уурхайн хооронд экспортын зөвшөөрөл, хувь эзэмшилтэй холбоотой маргааны улмаас  үйлдвэрлэл доголдсон. Ингэж дэлхий даяар нийлүүлэлт огцом буурч хомсдол үүссэн учир зэсийн үнэ 5.400 – 7.000 ам доллар болж огцом өссөн юм. Гэвч энэ онд зэсийн дундаж үнэ эргээд буурч эхэллээ. Учир нь Чили, Индонези үйлдвэрлэлээ сэргээсэн, Африкийн орнууд томоохон төслүүд шинээр эхлүүлсэн. Одоогоор дэлхийн зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэлтэй байна. Биржүүдийн нөөц ч бас хангалттай байна.

Дэлхийн эрэлтийн тэн хагасыг бүрдүүлдэг Хятадын зах зээл дээр ч нөөц фонд хангалттай байна. Эдгээр суурь хүчин зүйлээс гадна АНУ-БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байна. Зэсийн үнэ маань өөрөө дэлхийн эдийн засгийн өсөлтөд их мэдрэг. Харин эрэлт ялимгүй нэмэгдэж байгаа нь зах зээл дээр хомсдол үүсгэвэл үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Мөн геополитикийн эрсдэл их хэвээр байна. Макро эдийн засгийн хувьд ч 2019-2020 онд дэлхий дахиныг хамарсан санхүүгийн маш том хямрал ирж болзошгүй гэсэн ихээхэн пессимист таамгуудыг зарим том эдийн засагчид дэвшүүлээд эхэлсэн байна. Энэ тохиолдолд зэсийн үнэ буцаад 5,400 магадгүй 2013-2014 оны түвшин рүү ч бууж болзошгүй. Дүгнээд хэлэхэд 6.222 харьцангуй өөдрөг төсөөлөл. Гэхдээ АНУ-БНХАУ хэл амаа олоод, улмаар дэлхийн эдийн засагт өсөлт гарвал энэ үнэ боломжийн таамаг.  Эсрэгээр дэлхийн эдийн засагт худалдааны дайн болон өрийн хямралаас үүдэлтэй том шок үүсвэл зэсийн үнэ дахиад унана.

otgochuluun-Нөгөө талд нүүрсээ 75 ам.доллараар төсөөлчихөөд,төмөр замгүйгээр 42 сая тонныг тээвэрлэнэ гэх төсөөлөл хэт “агаар”-тай гэх шүүмжлэл ч байна?

-Иймэрхүү шүүмжлэлтэй бол санал бүрэн нийлж байгаа. Олон улсын судалгааны байгууллагуудын төсөөллүүдээс харж байхад нүүрсний үнэ огцом унах магадлал их. Дээр нь Хятадын уурхайнууд өөрсдөө нүүрсний үйлдвэрлэлээ эрс өсгөнө гэж байгаа. Австрали, ОХУ, Индонези гэх зэрэг манай гол өрсөлдөгчид хямд зардлаар хятадын зах зээлд нийлүүлэх замаар зах зээлд эзлэх хувиа өсгөх гэж ажиллах нь тодорхой. Нийлүүлэлт талдаа ихэсч буй энэ өрсөлдөөний улмаас үнэ унах нь ойлгомжтой. Дээр нь Хятадын импорт өөрөө хязгаартай учир жишээ нь манай экспорт өснө гэдэг чинь өөрөө үнэ унахын шалтгаан л даа. Гашуунсухайт гэх зэрэг боомт, бусад гарцуудын нэвтрүүлэх чадвар хэр билээ. Тээвэрлэх боломж энэ тэр хүчин зүйлүүддээ хэр хурдан хөрөнгө оруулалт хийж чадах вэ гээд харахаар яалт ч үгүй 42 сая тонн гэдэг бол хэт өөдрөг төсөөлөл. Биелвэл сайн л байна.

-Гол нь биелэхгүй бол төсвийн орлого ихээр тасалдахад хүрнэ?

-Төсвийн алдагдал улам өснө. Тэгээд гадаад өрөөр хаана.  Нүүрсний үнэд найдсан төсвийн буруу бодлогод цэг тавих болов уу гэж харж байсан. Үгүй юм байна. Сангийн сайд шүүмжлээд байдаг буруу жишгийг өөрөө үргэлжлүүлнэ гэж байгаа нь бодлогын сайн шийдэл, өөр хувилбар байхгүй байгааг нь л харуулж байна.     

-Монгол Улс түүхэндээ анх удаа 11.5 их наяд төгрөгийн зарлагатай төсөв оруулж ирлээ. ОУВС-гийн сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаа ийм үед төсвийн зарлага 2.5 их наяд төгрөгөөр өсөх нь байж болох үзүүлэлт үү?

-ОУВС манай 2019 оны төсвийн хуультай танилцаж үзсэний дараа байр сууриа илэрхийлэх байх. Уг нь энэ хөтөлбөрийн гол зорилго бол төсвийн сахилга батыг сайжруулах. Мөчлөг дагасан бодлогыг зогсооход оршиж байсан болов уу. Нүүрсний үнэ өсөнгүүт төсвийн зардлаа хэт тэлдэг буруу хандлага хөтөлбөрийн үндсэн зорилготой нийцэх учиргүй. Дээр нь энэ төсвийн хэт тэлэлтийн цаана жалгын нэг тарааж цацсан, баахан хурган  дарга нарын оффис байгаа. Сонгуульд нь ажиллах хүмүүстээ зориулаад, тойргийн мөнгө маягаар тарааж байна гэж хардах үндэслэлтэй. Энэ соёлтой авилга гэмээр төсвийн зардал нь өөрөө эдийн засгийн халалтыг үүсгэнэ. Импортыг дэмжиж өнөө ам.долларын хомсдолыг улам хөөрөгднө, төгрөг үнэгүйднэ. ОУВС тэгээд ингэж их улс төржсөн, сонгуульжсан төсвийг яаж дүгнэх нь үү харж л байя. 

Нэг талаас ОУВС-д өөрт нь амжилтын түүх хэрэгтэй. Монгол дахь энэ хөтөлбөрөө их магтаад байгаа. Тэгэхээр зарим буруугийн хажуугаар нүдээ аниад л өнгөрөх байх аа даа. Уг нь энэ хөтөлбөрийн нэг гол зорилт бол валютын нөөцийг нэмэгдүүлэх гээд байдаг. Гэтэл барилгын салбарт цутгах тэр 2 их наяд төгрөг нь импортоор дамжиж долларын эрэлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө талдаа валютын нөөцөө хамгаалах гэж Монголбанк үйлээ үзэж байна. Тийм байж онгуулийн өмнөх улс төрийн шахалтыг даах уу. Хараат бус байдал нь хэр билээ энэ тэр гээд олон эрсдэл уг нь нүдэн дээр  ил байна л даа. 

otgochuluun

-НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН ХООЛОЙ, НАСОС СТАНЦ БАРИХ МӨНГӨӨР ЖАЛГА ДОВ БҮРТ ЗАСАГ НОЁНЫ ОВООХОЙНУУД ШОМБОЙЛГОХ НЬ БУРУУ-

-Алдагдлыг гадны зээл хөтөлбөрүүдээс нөхнө гэж үзэж байгаа нь холбогдох хууль тогтоомжууд зөрчлөө гэж үзэх нь ч байна?

-Би хуульч биш, хууль зөрчсөн эсэхийг тогтоодог эрх бүхий этгээд биш учир энэ асуултад шууд хариу өгч чадахгүй нь. Зүгээр эдийн засгийн өнцөгөөс нь хараад,хувийн бодлоо хуваалцахад энэ шийдэл их буруу. Үр ашиггүй баахан барилгууд, дээр нь өнөө тамгын газрын байрнуудын урсгал зардал гээд явж өгнө. Төрийн санхүүд ирэх дарамт улам өснө. Энэ олон жижиг сумуудыг ингэж үхмэл үл хөдлөх хөрөнгөөр буллаа гэд нийт эдийн засагт ямар давуу тал бий болж байгаа юм? Жижиг тойргийн улс төрч нарт бол мэдээж нэр хүнд олоод ашигтай л даа. Нийт татвар төлөгч нарын хувьд ашиггүй. Энэ их мөнгийг өөр үнэ цэнэ бий болгодог томоохон бүтээн байгуулалтад зарцуулж болох байсан.

Сайншандын нефть химийн үйлдвэрийн цогцолборыг дэмжих шугам хоолой, насос станцуудыг барих мөнгөөр жалга дов бүрт засаг ноёны овоохойнууд шомбойлгоно гэдэг яаж ч бодсон буруу шүү дээ. Тэгээд үүнийгээ гаднаас өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлнэ гэхээр төсөөлөхөд ч бэрх. Манай улсын зээлжих зэрэглэлд ч асар их сөрөг нөлөөтэй. Монгол руу урсаж ирэх мөнгөний суваг өөрөө их нарийхан. Улс зээл аваад байх тусам хувийн хэвшлийнхний авах зээл багасна. Дээр нь улсын авсан зээлийг буцааж төлж таарах учир эргээд татвар төлөгч нарт ирэх ачаалал улам бүр нэмэгдэж байна гэсэн үг.

-Та ам.долларын ханшийн өсөлтийг хэрхэн харж байна. Нөлөөлсөн хүчин зүйлүүдэд төлбөрийн тэнцэл -800 гаруй тэрбум төгрөг байгаа нь анхаарал татаж байна?

-Эдийн засгийн мэдээллээс хол байдаг иргэд маань гадаад худалдааны тэнцэл ба төлбөрийн тэнцэл хоёроо ялгахгүй будилаад байдаг л даа. Гадаад худалдааны зөрүү бол энгийнээр хэлбэл экспорт ба импортын зөрүү байдаг. Манай улс сүүлийн жилүүдэд экспортын хувьд их сайн байгаа. Тэнцэл ч ашигтай гарч байгаа. Энэ бол мэдээж нүүрс ба зэс гэх зэрэг түүхий эдийн л нөлөө. Харин төлбөрийн тэнцэл бол огт өөр ойлголт. Энд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харгалзан үздэг. Манай улс гадны мөнгөтэй хүмүүсийг, томоохон компаниудыг урин дуудаж, хөрөнгийг нь татах чадвар хэр байна вэ гэдгийг илэрхийлдэг эд. Зүгээр нэг амьгүй баяжмал, метал борлуулахаас их өөр бизнес.

Учир нь бид улсаараа нэг баг болж тоглох ёстой. Яавал Канад, Орос, Хятад, Америк гэх зэрэг улс орнуудаас зоостой нөхдийг нутагтаа оруулж ирж байгаад, хамтарсан бизнес хийж ажлын байр бий болгох уу? Яавал өөрсдөө эрсдлээ даана гээд ороод ирж байгаа хүний мөнгөөр Монголын эдийн засгийг тэлж томруулах уу гэдэг асуулт энэ төлбөрийн тэнцэлтнй холбоотой байдаг. Манай төгрөгийн ханш сулраад байгаагийн нэг шалтгаан нь бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлээгүй, бас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг урин дуудах стратегигүй байгаатай л холбоотой. Мэдээж бид импортоос их хараат байна. Энэ бол манайх шиг жижиг зах зээлтэй улсад байдаг л үзэгдэл. Гол нь импортоо санхүүжүүлэх экспортын хүчтэй бодлоготой л байх ёстой.

-Ханшийг төв банк бодлогын хүрээнд барих боломжгүй. Улирлын шинж чанартай гэсэн тайлбар явж байгаа?

-Төвбанк саяхан хуулиа өөрчилсөн. Харамсалтай нь бодлогын чанартай иймэрхүү зүйлүүд дээр ахиц дэвшил гаргаж чадаагүй л дээ. Төвбанкны үндсэн чиг үүрэг юу билээ? Мэдээж төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, хадгалах. Гэхдээ ханш хоёр янз. Нэг нь гадаад ханш буюу гадны валютуудтай харьцах ханш. Нөгөөх нь дотоод ханш буюу худалдан авах чадвар, за товчхондоо бол инфляци. Энэ хоёр ханшийг нэгэн зэрэг хамгаалах боломж бараг байхгүй. Магадгүй Америкийн төв банк л тийм чадавхитай бас нэр хүндтэй байж болох юм. Бусад банкууд дээрх хоёр ханшийн аль нэгийг нь “амалж авдаг”. Жишээ нь, Европын төв банк бол инфляцийг 2 орчим хувьд “барина”. Харин гадаад ханш бол зах зээлийнхээ зарчмаар тогтоно гэж бодлогоо тодорхойлдог. Гэтэл зарим улс эсрэгээр гадаад ханшаа зарлаад явдаг, харин дотоод ханш нь бараа бүтээгдүүнийхээ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана гээд орхидог. Уг нь манай улс хоёуланг нь зэрэг хамгаална гэж ойлгогдохоор хуультай улс. Тэгээд өнөө хоёр туулай хөөсөн анчны дүрд тоглоод явдаг.

Дээр нь Монголбанкны нэр хүнд ч гэж муу байна. Зүгээр харж байхад “инфляцийг онилох” буюу төгрөгийн дотоод худалдан авах чадварыг хамгаална гэж зарлаад байх шиг байгаа юм. Харин гадаад ханшийг болохоор зах зээл нь зохицуулна гээд зоригтой хэлчихэж чадахгүй дүлэгнээд байгаа юм. Тэгээд л хөөрхий улирлын нөлөө энэ тэр гээд л янз бүрийн тайлбар олох гэж зүдрээд байгаа харагддаг. Энэ ацан шалаанаас гарах боломж тэр төв банкны хуулийн өөрчлөлтийн үед гарсан уу гарсан. Харамсалтай нь ашиглаж чадаагүй л дээ.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа нөхцөлд Төв банк ханшийг ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ?

-ОУВС-гийн уламжлалт байр суурийн дагуу бол төгрөгийн гадаад ханш чөлөөтэй хэлбэлзэж байх ёстой. Зах зээлийнхээ голдиролоор чангарч бас суларч байх ёстой. Тэгэхээр төв банк маань инфляцийн зорилтоо зоригтой зарлаад, харин гадаад ханш дээр оролцохгүй гэж зарлах ёстой байх л даа. Ил хэлээгүй болохоос далд бол хэлчихсэн байна билээ 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг харж байхад. Гадаад валютын албан нөөцийг өсгөнө, ийм учир интервенци хийгээд байх сонирхол байхгүй гэж уншигдахаар томьёолол олж харсан.

Монголбанк одоо мэдээж нэр хүнддээ сайн анхаарах хэрэгтэй. Аливаа улсын төв банкны хамгийн том капитал бол нэр хүнд нь, манайхан нэг ярьдаг даа айхгүй ч гэсэн аягүй гээд нэг тийм зангараг хэрэгтэй. Гэхдээ энэ нь мэдээж Монголбанкны Ерөнхийлөгч нь шавар арслан шиг хүрлийгээд суугаад байна гэсэн үг огт биш.  Зах зээл дээр хүлээлтийг идэвхтэй удирдах ёстой, засгийн газар руу хамаг буруугаа чихчээд суугаад байж болохгүй, бие даасан байдал, мөнгөний хатуу бодлогоо хамгаалж тэмцэх ёстой л болов уу даа. Гэхдээ л өнөөх сонгуулийн өмнөх жилийн улс төржсөн мөчлөгөөр л бодлогоо батлуулах байх аа даа. Үр дүнд нь инфляци ч тэр ханш ч тэр өснө. Өнөө багш нарын цалингийн нэмэгдлийг нэг хоёрхон жилийн дотор үнэ цэнэгүй болгож хувиргана.

otgochuluun

- ЗАСГИЙН ГАЗАРТ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУД БАРИХ БОЛОМЖ
ОГТ БАЙХГҮЙ. ГЭХДЭЭ...-

-Шатахууны үнийн өсөлтөд ханшийн хөөрөгдөл нөлөөлж байгаа ч Засгийн газар бодлогоор барих ёстой гэсэн санаа давхар явж байна. Энэ Засгийн газарт шатахууны үнийг барих бодит боломж хэр байгаа вэ?

-Засгийн газарт шатахууны үнийг шууд барих боломж огт байхгүй. Үндсэн хуулийн дагуу манай улс чинь хувийн хэвшилдээ үнэ тулгаж болохгүй л дээ. Харин тогтворжуулах олон арга хэрэгсэл бий. Чөлөөт зах зээлд уг нь үнэ өсвөл нийлүүлэлт дагаад өсдөг. Нийлүүлэлт өссөнөөр үнэ буцаад буурдаг. Ийм зарчмаар шатахуун оруулж ирдэг компаниудын тоог өсгөж болох юм. Гэтэл угаасаа суурь нефтийн үнэ өсөөд байвал яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Уг нь ийм үед улс орнууд бол нөөц, бэлтгэлээ зарцуулаад явдаг. Үнэ хямд үед нь авч нөөцөлнө. Үнэ өсөхөөр нь гаргаад зарчихна. За тэгээд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг шиг зах зээлийн хүчийг бол ямар ч мундаг төр засаг сөрж чадахгүй л дээ. Харин тэр ханшны хувьд бол зохицуулах боломжтой гэж хардаг. Төгрөг ба рубль хоёрын дунд хязгаарлагдамал хүрээнд шууд солилцдог тийм боломж үүсгэх боломжтой гэж хардаг. Өөрөөр хэлбэл бензин худалдаж авах гэрээгээ төгрөг ч юм уу рублиэр ч юмуу хийгээд байж болох тэр боломжийг бий болгоно гэсэн үг.

-Өнгөрсөн парламентын үед шатахууны үнийг барихын тулд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Өнөөгийн нөхцөлд энэ төрлийн  хөтөлбөр хэрэгжлээ гэхэд үр дүнгээ өгөх үү?

-2013-2014 онд нефтийн үнэ чинь маш өндөр буюу 100-120 долларын хооронд л хэлбэлзэж байлаа шүү дээ. Гэтэл манай экспортын гол бараа болох зэс, нүүрс хоёрын үнэ нь хоёроос гурав дахин унаж байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт саарч, төгрөгийн ханш эрчтэй суларч байсан. Тийм л хүнд үед үнэ тогтворжуулах тал дээр үр дүнгээ өгсөн л арга.  Цаад санаа нь нефть импортлогч нарыг зөвхөн импортынх нь зорилгоор харьцангуй тогтмол ханш бүхий валютаар хангаж болно. Монголбанк дээр бага зэрэг зардал гарах ч нийт эдийн засагт үнийн том шок үүсгэхгүй давуу талтай. Мэдээж ийм арга хэрэгсэл үр дүнгээ өгч л таарна. Зүгээр тухайн арга хэрэгслийг ашиглах хүмүүсийн ур ухаан, овсгоо самбаа, мэдлэг боловсрол нь л үр дүнтэй байх эсэхийг нь шийднэ шүү дээ.

-Та нэлээд шүүмжлэлтэй ярьлаа. Гэтэл УИХ, Засгийн газраас өгч байгаа мэдээг харахаар эдийн засаг өсөөд жигтэйхэн сайхан болж байгаа учир их мундаг төсвийн бодлого батлах гэж байна л гээд байх юм. Зарим нь ч 2020 оны сонгуулийг угтсан төсөв л гэнэ. Ер нь улс төрийн сонгуулийн сурталчилгаа юм уу эсвэл үнэхээр  төрийн бодлого шиг төсвийн бодлого уу? Ирэх оны төсөв сайн бодлогын жишээ мөн үү?

-Ямар бодлогыг сайн бодлого гэж үзэх вэ гэвэл ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулж байвал сайн. Дээр нь инноваци ба бүтээмжийг урамшуулж байвал онц сайн. Мэдээж нэг удаагийн кампанит ажлаар статистикт гоё харагдах гэж төсвийн тэлэх бодлого явуулж болно. Жишээ нь, Сү.Батболдын засгийн газар шиг сонгуулийн сурталчилгаагаа нүүрсний үнийн өсөлтөд хөөсөрсөн эдийн засгийн өсөлтөөр хийж болно л доо. Гэвч хөөс хагарахад эдийн засаг яаж элгээрээ хэвтдэгийг 2012-2016 оны мөчлөг харуулсан. 2019 оны хувьд  У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр Сү.Батболдын Засгийн газрын араас орох магадлал өндөр байна. Нүүрсний үнэд найдсан хөөсөн өсөлтөөр тоглолт хийх нь. Гэвч хөргөгч нь хоосон, бензины сав нь дундуур сонгогчид "эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд дахиж хууртахгүй л болов уу даа.

Ирэх жилийн төсөв энэ чигээрээ батлагдвал  эцсийн хэрэглэгч болсон хувийн хэвшилд халтай бодлого болно. Учир нь 2016 онд 10 орчим их наяд төгрөг байсан мөнгөний нийлүүлэлт өнөөдөр 17 их наяд төгрөг болчихсон байна. Энэ дээр нь нэмээд баахан мөнгө нийлүүлэх нь. Инфляци өснө. Ханш унана. Үр дүнд нь хөрөнгө оруулалт саарч ажилгүйдэл эрс өснө. Төсвийн орлого талыг харахад татварын орлогыг ихээхэн нэмэгдүүлсэн байна билээ. Татварын бааз сууриа өргөтгөж чадаагүй байж татварын орлогыг өсгөнө гэдэг чинь татвар төлдөг цөөн хэдэн ард иргэд, ААН-үүдээ улам их мөлжинө л гэсэн үг. 

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 70

Иргэн (103.50.207.152)
2018-10-31 08:58:08
Ард түмэн энэ худалч бацаан гэдгийг мэддэг болжээ. Сэтгэгдэлүүдийг нь харахад үнэндээ хангалттай байна.

Зочин (103.229.120.44)
2018-10-18 23:33:15
Лаларын бандийн шоо

Unshigch (60.32.133.1)
2018-10-16 21:36:10
Ene luivarchni edin zasagch uy baihav. Elbegdorjin yed 5 tolgoi, oyu tolgoi geed byh ymand hoshuu dyrj budliantuulsan, odoo bas uy hudlaa yariad hyni tolgoi ergyyleed bn.

Unshigch (60.32.133.1)
2018-10-16 21:36:07
Ene luivarchni edin zasagch uy baihav. Elbegdorjin yed 5 tolgoi, oyu tolgoi geed byh ymand hoshuu dyrj budliantuulsan, odoo bas uy hudlaa yariad hyni tolgoi ergyyleed bn.

zochin (66.181.183.49)
2018-10-16 09:15:48
иймэрхүү бөө царайлсан юнууд амныхаа зоргоор бурдаг болж дээ.

AN (103.26.195.40)
2018-10-16 07:33:31
Ene zaluud olon jil tom alban tushaald hangalttai ajluulsan daa, daanch ontslog ajil hiigeegui dee.

Зочин (202.126.89.36)
2018-10-16 00:07:01
Songuuli ugtsan jil gd tusuvuu usguchinu daraa ni songuuliin jil...you yadargaatai yuma songuuli shig yumyg ni yadaj 5 jild neg hj baiya

Hargia (159.122.70.34)
2018-10-15 23:44:30
Ug ni ch boduushtai l yum. Olon ulsiin walutiin san, mongolbank 2 iig chimheed avsan ni ineedtei. Gehdee ene zasgiin gazriig shuumjleed baigaag ni oilgosongui. Ugaasaa ediin zasag sergesen ni unen. Bas sain yumiig ni huleen zuvshuurch suraarai

Европоос (185.80.221.37)
2018-10-15 23:34:27
Ишш чааваас энэ залуу уг нь их л мундаг макро эдийн засаг, улс төр яриад байх шиг байна. Сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэдэг улстөрчдөөр удирдуулсан оркландад амьдарч байнаа гээд л шууд хэлчихгүй өөрөө ёстой жинхэнэ дүлэгнэсэн байнашд

Stupid (104.200.129.182)
2018-10-15 23:27:51
Ямар урт яриа вэ? Юун олон сэдэв бэ? Бурж өгчээ.. Тэр УИХ нь энэний үгийг сонсоод төсвөө өөрчиллөө юу харагдаач. Хөрсөн дээрээ буугаач.

Зочин (202.126.89.237)
2018-10-15 22:56:53
Элбэгдоржийн бөгсийг долоогч мангар бацаан ядацан байна. Хөлсний алуурчин.

Зочин (45.117.35.15)
2018-10-15 22:39:01
Элбэгээгийн боовыг хөхдөг мангар бацаан, энэ бид 2-н эдийн засагч гэж үхсэн хатсан нь байхав дээ.

mglhuu (82.233.228.208)
2018-10-15 22:13:24
huzuuguidorj-iin utsan huuheldei ,tolbortei niitlel baih,ooriigoo reklamdaj,enenii analyst ene ter looloo shode

хаха (103.212.117.34)
2018-10-15 21:04:31
Хэд хоног мөрдөнд суугаад байсан гайгүй юм байхдаа

хаха (103.212.117.34)
2018-10-15 21:04:31
Хэд хоног мөрдөнд суугаад байсан гайгүй юм байхдаа

zorigoo (66.181.178.18)
2018-10-15 20:05:26
xe xe xe zarim neg Baagii nar yu yarij xelj baigaag ni oilgoxgui baij delgetsnii tsaanaas yasan tom baana ve ? kommetuudiig ni unshixlaar ene zaluud ataarxaj uxej baigaa ni ilt baix yum daa.ene zaluu teneg ch baij bolno uxaantai ch baij bolno zugeer l xeregtei sanaag ni avbal barav bish uu? ....

Зочин (202.179.24.5)
2018-10-15 16:40:01
Ганц үнэн хэллээ. Ихэнх эдийн засагчид МАН-д худалдагдсан байдаг ба энд тэнд мөнгө төлж уригдан нэг талыг барьсан зүйл ярьдаг бол энэ залуу тийм биш байна. Эр хурга.

цэцэг (103.57.94.233)
2018-10-15 12:55:07
хэн хуурагдахын хэн ч хуурагдахгүй .сэргээд байгаа эдийн засаг монголынх биш .оувсан тэргүүтэй хэдэн хулгайчын монголд угааж байгаа хөрөнгө өсөж байгааг хэн бүхэн мэднэ .монгол банкинд хуримтлагдаж буй алтыг оувсан нарын дээрэмчид ямар нэг арагаар луйвардах гэж оролдоно!. монгол банкнд байгаа алтыг тэд өөрийн нөөц гэж харж байгаа шүү !

хм (43.242.243.250)
2018-10-15 12:54:53
Энэ муу ёстой өрөвдөлтөй залуу байна лээ. Юу ч мэдэхгүй, олигтой англи хэл ч байхгүй байж албан тушаалд шунасан баагий.

Зочин (202.179.25.213)
2018-10-15 12:51:57
үнэнииг худлаа болгочихсон улс төрч гээд бодчихсон МАН баас хутгаж суухаар ТАРЦАГАА ХАРЬЦАГАА

Зочин (66.181.183.139)
2018-10-15 12:48:22
Оюу толгойн удирдах зөвлөлд Элбэгдоржийн заавраар байсан нөхөр мөн үү? Залуу байж их л муу юм суржээ

Зочин (202.179.24.5)
2018-10-15 11:33:52
Ард түмэн ѳѳрсдѳѳ буруутай. Дандаа мѳнгѳний сонголт хийнэ. Ажил хийсэн, бүтээсэн хүнд дургүй.

xurelbaatar baas (66.181.180.17)
2018-10-15 11:33:41
noxoi tsarait xurelbaatr idsen uurxain mongoo tol oliison muu guiramch

(103.26.193.171)
2018-10-15 10:59:38
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:37
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:37
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:37
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:36
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:36
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:36
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:36
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:36
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:35
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:35
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:35
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:35
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:35
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:35
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:34
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

(103.26.193.171)
2018-10-15 10:59:34
энэ ширэн нүүрт малуудыг харж сонсож байхаар хувьсгл шааж улсаа дээрдүүлэе.

Зочин (202.179.10.22)
2018-10-15 10:44:17
Мэдлэгтэй чадвартай залуу байна

IRGEN (203.91.115.41)
2018-10-15 10:43:31
dotooodiin ediin zasag humigdaj ajliin bair bagasaj bhad yaaj ediin zasag sergeh vee de ireh ond niigmiin daatgal shimtgel nemegdene teher ajliin bair buur buurna yaana vee.

Зочин (103.26.193.171)
2018-10-15 10:29:18
ЭНд энэ малыг зарлаж байхаар 461 ардын асрах байранд илгээ.

Зочин (103.26.193.171)
2018-10-15 10:29:18
ЭНд энэ малыг зарлаж байхаар 461 ардын асрах байранд илгээ.

Шүүмжлэгч (202.131.246.10)
2018-10-15 09:56:23
2019 оны төсөв ард түмэнд ашиггүй УИХ ын гишүүдэд ашигтай болжээ гэж ойлголоо. МАН АН гэж хуваагдалгүй их төсвөөр идэж уух гэсэн улс төрчдийг зогсоогоосой

Баяраа (202.9.41.70)
2018-10-15 09:38:19
Үнэн зүйл хэлсэн байна дарга нарт шинэ байр сав барьж ѳгсѳнѳѳрѳѳ хѳгждѳг бол манай улс азийн бар болчихсон байхгүй юу тэгээд ч сангийн сайд нь ѳѳринхѳѳ тойрог дээр зураг тѳсѳлгүй олон шавар барина гээд бусад аймгуудаас их хэмжээний мѳнгѳ хууль зѳрчин улсын тѳсѳвт сэмхэн суулгачихаад байж байгаа нь удлсын мѳнгѳ замбараагүй зүйлд зарцуулагдаж тэр хэрээрээ хулгайч нарын хармаа түрийвч зузаардаг гэдэг нь тодорхой байна.

Нефть (202.126.89.33)
2018-10-15 09:36:22
Бензиний үйлдвэр барих мөнгийг жалгын нэг тарааж байгаа нь буруу гэсэн нь зөв шүүмж байна. Таалагдлаа

Зочин (202.179.27.38)
2018-10-15 09:33:42
Элбэгдоржид идэхийг зөвлөсөн,одоо шалдан хоцорчоод нээх ард түмний төлөө гэж худлаа дуугарахаа боль,гарц нтр ч гэх шиг,хоосруулахад гар бие оролцчоод

Emee (139.5.217.118)
2018-10-15 09:31:23
Hvrlee gej hooson tolgoit mongoliig abahuu. Vgvi Dee. Hen hadgalamj banknii 14 terbumaar kozinodson heregtei holbogdloo. Bid odoo hen yaj ymar zvil hiij bayjij holjij erh medeltengvvd hvrseniig ergen sanay

Emee (139.5.217.118)
2018-10-15 09:31:23
Hvrlee gej hooson tolgoit mongoliig abahuu. Vgvi Dee. Hen hadgalamj banknii 14 terbumaar kozinodson heregtei holbogdloo. Bid odoo hen yaj ymar zvil hiij bayjij holjij erh medeltengvvd hvrseniig ergen sanay

Emee (139.5.217.118)
2018-10-15 09:27:22
Setgegdel bichdeg hvmvvs yug esergvvsej yund uurlaa be. ediin zasag sergelee gej hudlaa yrihaa bolson ni deer. Jiriin urged bid amidarahad heshvv bolood baidgaa bi vnen thvv Dee.

Emee (139.5.217.118)
2018-10-15 09:27:22
Setgegdel bichdeg hvmvvs yug esergvvsej yund uurlaa be. ediin zasag sergelee gej hudlaa yrihaa bolson ni deer. Jiriin urged bid amidarahad heshvv bolood baidgaa bi vnen thvv Dee.

Irgen (180.250.27.141)
2018-10-15 09:27:00
Bur hoosruulsan baisan ueiig bodbol deerdej Bain's gej harj baina. Hobson baisan ilbe shiidiin yum shig genet duurehgui, aajuuhan ch togvortoi ouch baival boloo, ih ideh gedsend haltai gedeg ugiig odoogiin iim jaahan amitad medehgui bail l doo zailuul,

Зочин (103.57.93.184)
2018-10-15 09:25:50
Хүрэлээ чи эх орноо боддог юм бол Ми гийн тавьсан лалруудыг зайлуулаачээ наадуул чинь ман ыш хорлоод байна ш дээ албаар алдаа гаргаад хүрэлээ рүү чихээд байна ш дээ

MGL (203.91.115.42)
2018-10-15 09:24:59
улС ХАМААГҮЙ. ОДООНООС СОНГУУЛИА БОДОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ.ТЭНЭГҮҮДЭЭ.Т ИЙМЭЭС УЛСЫН МӨНГИЙГ СОНГУУЛЬД ЧИГЛҮҮЛЭХ НЬ ОЛОН ЖИЛИЙН ЗУЗААН ТУРШЛАГАТАЙ МАН-ЫН ЗӨВ.ХАРЖ Л БАЙГААРАА.20 ОНД МАН ЯЛНА ХАРЖ Л БАЙГААРАЙ.

Zochin (139.5.217.172)
2018-10-15 09:21:18
Elbegdorjiin baastai hoshnogiig doloogch batsaan duugai bai ldaa umnuus ni icheed baihiin!!!!!!!!!!

Зочин (103.57.93.184)
2018-10-15 09:21:18
Хөөё бидний татварын мөнгийг хөдөөний бүдүүн даргад өгөхөө болиочээ

Зочин (182.160.37.141)
2018-10-15 09:20:22
энэ мэдээ.мн сайт 12-16 онд АН-хан Монголыг самарч байхад таг чиг амаа үдсэн байдаг байлаа. тэгэхээр энэ сайт АН-ы шулмасын гал тогоо юм байна ....

Зочин (202.179.26.16)
2018-10-15 09:18:25
Дрезденд билүү сурж байгаа сургуулиасаа хөөгдөөд Франкфуртэд нэг курс төгссөн болоод 2 сургууль төгссөн, дипломтой гээд АН-ыхны судсыг атгачихсан нөхөр дөө. Сурлага, толгой муутай гэж тэндхийн монголчууд ярьдаг. Нянгар хаданд гардгуудын нэг.

Зочин (66.181.161.9)
2018-10-15 09:02:52
Чиний хийсэн чинь юу юм бэ. Чадахгүй байж хуцахаа болиоч

ОУВС (202.131.246.10)
2018-10-15 08:59:47
ОУВС-н хөтөлбөр ч будаа боллоо шүү нээрээ

Зочин (64.119.19.101)
2018-10-15 08:59:07
ene neg teneg bandi baidag yum,

Зочин (202.126.88.57)
2018-10-15 08:57:30
Эрдэнэтийн хажууд зэс гаргах хувийн үйлдвэр байгуулсан чинь багдаад байна уу. Ард түмэнд хайртай бол тэр тэр үйлдвэрээ өгчих л дөө отогчулуунаа..

Зочин (64.119.26.231)
2018-10-15 08:50:25
ЭНЭ ЧАЛЧМГЧИД Ч ДЭЭ. ЦЭЦЭРХЭХЭЭС ӨӨР ЮМ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Зочин (202.179.24.126)
2018-10-15 08:48:30
иймэрхүү ярихаас цаашүгй гадны гар хөлийг яая даа

зочин (202.131.227.50)
2018-10-15 08:45:53
бас нэг амны фигур ,Ярихаас цаашгүй залуучууд их болж дээ

Gan (66.181.178.90)
2018-10-15 08:44:18
Zuv dugnelt hiijee tur uuniig tusgaj avahguil baih ted azaa uzej baigaa uchir ni bultah arga ni oilgomjtoi buruugaa busadruu chiheed uzne mongolchuud erthen busee changalah baisan yum hooson halamjiin bodlogo yavuulsaar baigaad uls orniig ard irgediig alsan humuus bol unuuduriig hurtel tur barilstsan humuus odoo medlegtei chadvartai zaluusiig demjih stag bolson

Зочин (103.57.94.67)
2018-10-15 08:31:09
YANA DAA MAN-IINHAAN

иргэн (103.50.206.62)
2018-10-15 08:15:47
Үнэнг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж яасан үнэн үг бэ.Үнэн л хэлсэн байна.Яахаараа зөв бодолтой хүмүүсээ шүүмжилдэг байнаа.Сайн зөв шүүмжлэл чинь төр түмнээ аварч Монгол улсын хөгжил цэцэглэлтийг зөв замруу оруулаха их нэмэр болж байгаа шүү.Буруу бодлогыг дэмждэгээ больдоо улстөрчдийн гар хөл бологсодоо.Өдөр хоног өнгөрөөсөн замаар явах гэдэг бодлоосоо салдаа энэ буруутангууд.

аа (202.131.238.98)
2018-10-15 08:07:42
за чи муу банда Элбэгээдээ сайн зөвлоөж байх чинь яасийн. Уул уурхайн яаманд байсан байж уул уурхайн экспортоо ч мэдэхгшүй улстөрждөг гошин банпди вэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй